Saturday, April 23, 2016

  1. Домен зуухны зохион байгуулалт


Домен зуух нь цооног маягийн босоо зуух юм. Түүний өндөр 35 м хүрэх бөгөөд энэ нь голчоосоо 2.5-3 дахин их байдаг. Домен зуухыг галд тэсвэрлэх материалар доторлож гадуур нь 40 мм зузаан гангаар бүрсэн байна. Домен үйлдвэрлэлийн техникийн дэвшил нь юуны өмнө домен зуухны эзлэхүүний өсөлттэй холбоотой. Орчин үеийн том домен зуухнууд 5000-5200 м3 эзлэхүүнтэй байна. Домен зуухны ажлын зай нь хяс/горно/, мөрлүүр/заплечик/, цооног/шахт/-ын хэсгээс бүрддэг. Цооногийн хэсэг нь доод бортого/распар/ ба хүхээний/колошникийн/ дунд орших цооног/конус/-оос бүрдэнэ. Хүхээ нь үйцийн материалыг хүлээн авах ба хийг гаргахад зориулагдах учраас хамгаалах ширмэн бамбайтай байдаг. Цооногийн хэсэг нь доошлох тутам хөндлөн огтлолоороо бүдүүрч хайлуулах материал доошлох, хий дээшлэх хөдөлгөөнийг хангана.
 Хүдэр, флюс хайлж ширэм, шаар үүсгэх ба түлш шатаж хий болоход үйцний эзлэхүүн багасдагаас мөрлүүрийн хөндлөн огтлол тутам нарийсна. Хясны дээд хэсэгт 14-36 ширхэг агаарын үлээгүүр байрладаг. Цагираг хоолойгоор дамжин агаар үлээгүүрүүд уруу орно. Усаар хөргөдөг зэс хөргүүртэй үлээгүүрийн үзүүр хясны хананаас дотогш 150-200 мм илүү гарсан байна. Үлээгүүрийн агаар гаргах амны диаметр 150-160 мм байдаг. Хясны доод хэсгийг ёроол гэнэ. Ширмийн цорго ёроолоос 600-1700 мм өндөрт байрлах тул шингэн ширэм үргэлж ёроолыг эвдрэлээс хамгаална. Энэ цорго нь суваг хэлбэртэйгээр хясны доод хэсгийн галд тэсвэрлэх ёроол дундуур гардаг. Ийм цорго 3200 м3-ээс  том эзлэхүүнтэй зууханд 2, жижиг зууханд ганц байна. Ширэм гаргахгүй нөхцөлд түүнийг галд тэсвэрлэх зуурмагаар бөглөдөг. Шаарны цорго нь ширмийн цоргоны тэнхлэгээс дээш 1.4-1.9 м өндөрт байрлана. Шаарны цорго нь усаар хөөргөгдөх зэс конусан хөргүүртэй байдаг. Түүний нарийн үзүүр нь дотогш, бүдүүн үзүүр нь гадагш шаар гаргах зүг чиглэнэ. Шаарны цоргыг метал бөглөөгөөр бөглөдөг.Домен зуух төмөр бетон суурь дээр байрлана. Суурийг тойрч ган багана бэхлэгдэнэ. Домен зуухны өндрийн дөрөвний гуравт нь метал хөргүүр байрлан ус шахаж хөргөдөг. Том зуухуудад ус зарцуулалт хоногт 70000 м3 хүрдэг ба усны зарцуулалтыг багасгахаар уурших хөргөгчийг хэрэглэнэ.
  1. Домен зуухны ажиллагаа
.Зуухыг 5-10 жилийн турш тасралтгүй ажиллуулахаар бэлтгэдэг. Зуухны галд тэсвэрлэх дотрыг 5-6 хоногийн турш алгуур аажим үлээж хатаадаг. Зуухны дотрыг хатаагаад, халаахад түүнд зөвхөн кокс хийж, үлээгүүрээр агаар үлээн хатаасны дараагаар флюс, хүдрийг бага багаар ачаалж коксны шаталт ихсэхийн хэрээр үйцний хүдэр, флюсыг алгуур ихэсгэн тооцоот хэмжээнд хүргэнэ. Домен зуухны үлээлт хийснээс хойш 15-20 цагийн дараа анхны шаар, хоногийн дараа ширэм гаргана. Шаталтаар үүссэн хийг эхлээд агаар уруу гаргах ба дараагаар нь хийнээс тоос шүүх шүүлтүүр уруу шилжүүлнэ.Домен цехийн ажлыг бүдүүвчийг үзүүлэв. /Зураг/Үйцний материалыг агуулахаас вагоноор /1/ зөөвөрлөн тосгуурт/2/ буулгана. Түүнээс үйцийг тэргэнцэрээр домен зуухны ачаалах аппаратын жижиг /4а/ конустай тосгуурт /4/ хөмөрсний дараагаар том /5а/ конустай тосгуураар /5/ дамжин зуухны ажлын зайд ордог. Жижиг хүлээн авах тосгуурт зохих хэмжээний үйцийг ачаалсны дараа уг тосгуурыг 600 эргүүлэхэд том конус дээр үйцийг /7/ жигд хуваарилж ачаална.  Ачих аппаратын том, жижиг  конус элжлэн онгойж домен зуханд ачих тул түүгээр шатсан бүтээгдэхүүн хий алддаггүй. Өндөр температур үүсгэж үйцний хайлуулалтыг идэвхжүүлэхийн тулд зууханд халуун агаар /6/ үлээнэ. 1000-12000С халсан агаар халаах зуухны /12/ сараалжин дундуур агаар үлээгүүрээр хүйтэн агаарыг үлээж өнгөрүүлэхэд 780-9500С хүртэл хална. Агаар халаах зуухны /12/ сараалж дулаанаа хүйтэн агаар халаахад өгч өөрөө хөрч байх мөчид тоосны шүүлтүүрээр /14/ -тоосноос урьдчилан цэвэрлэгдсэн домены хийн шаталтаар 2 дахь халаах зуух /13/ 12000С хүртэл халах бөгөөд түүнээс шатсан бүтээгдэхүүн нь утааны яндангаар гадагш хаягдана. Агаар халаах зуухны /12/  сараалж хөрөхөд халаах зуухны /13/ сараалж уруу  хүйтэн агаар оруулах хаалтыг онгойлгож халаана. Энэ үед агаар халаах зуух /12/ өөрөө халаагдаж эхэлдэг. Агаар халаах зуух 1 цагийн турш хүйтэн агаар халаах ба галд тэсвэрлэх сараалжийг халаахад 2 цаг зарцууулах учир нэг домен зууханд агаар халаах гурван зуух ээлжлэн ажилладаг байна. Шаарны цооргоор /10/ шаар, ширэмний цоргоор /11/ ширэм зайлуулан гаргана.
  1. Домен зууханд явагдах физик химийн процесс
  1. Түлшний шаталт
Үлээгдсэн агаар хүчилтөрөгчийн үйлчилгээгээр кокс дараах урвалаар шатна.C + O2 = CO2Үүссэн нүүрсхүчлийн хий коксны нүүрстөрөгчтэй үйлчлэлцэж угаарын хий болтлоо сэлбэгдэнэ.CO2 + Cкоксын  = 2COУгаарын хий СО нь домен зууханд төмрийн ислээс хүчилтөрөгчийг ангижруулах үүрэг гүйцэтгэнэ. 900-10000С-т шохойн чулуу дараах урвалаар задарч шохой болно.СаСО3  = СаО + СО2400-5500С-ийн харьцангуй нам температурт доорх урвалаар сидерит задарч магнетитийг үүсгэдэг.3FeCO3 = Fe3O4 + 2CO2 + CO
  1. Төмрийн сэлбэлт
Энэ процесс нь дээд ислээс доод исэлд, цаашилбал цэвэр метал болтол /А.А.Байковын зарчмаар/ явагдана.Fe2O3 - Fe3O4 - FeO - FeУгаарын хийгээр сэлбэх сэлбэлтийг тойруу сэлбэлт гэнэ. Үүнд:3 Fe2O3 + CO = Fe3O4 + CO2Fe3O4 + CO = 3FeO + CO2FeO  + CO = Fe + CO2Хатуу нүүрстөрөгчөөр сэлбэхийг шууд сэлбэлт гэнэ. 950-10000С-ээс дээш температурт зуухны распарын дээд хэсэгт доорхи урвалаар явагдана.FeO + C = Fe + CO
  1. Төмрийн нүүрстөрөгчжүүлэлт
Төмрийн сэлбэлт 400-5000С-т эхэлж 1300-14000С-т дуусдаг юм. Төмрийн хайлах температур 15390С байх учир распарт төмөр нүхэрхэг сэвсгэр хатуу байдалтай болно. Домен зуухны цооногт 400-5000С-ээс дээш температурт төмөр сэлбэгдэхийн зэрэгцээ угаарын хийгээр нүүрстөрөгчждөг.3Fe + 2CO = Fe3C + CO2Fe3С - төмрийн карбид хатуу төмөрт сайн уусаж, аажмаар төмөр- нүүрстөрөгчийн хайлшийг үүсгэнэ. Нүүрстөрөгчийн агуулга ихсэх тутам хайлшны хайлах температур ихээр доошилж 4.3% C болоход хайлах температур 11470С-т доод утгад хүрдэг. Цооногийн доод хэсгийн өндөр температурт хайлш хайлж эхэлнэ. Шингэн хайлш ширэм доош гоожиж улайссан кокс дундуур өнгөрөхдөө идэвхтэйгээр нэмж нүүрстөрөгчждөг. Мөн түүнчлэн сэлбэгдсэн манган, цахиур, хүхэр зэрэг хольцууд хайлшид уусна.Зуухны чадал нь нэг өдөрт 500тн ширэм гарган авахад 1400 тн хүдэр, 1000 тн кокс, 5100 м3 хөргөлтийн ус, 1.4 сая м3 агаар хэрэглэдэг.
  1. Домен үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
  1. Гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох цагаан ширэм/үйлдвэрлэдэг бүх ширмийн 80-90%-ийг эзэлдэг./
  2. М-1, М-2, М-3 маркийн ширэм. Эдгээр ширмийг мартен, хүчилтөрөгчид конверторын аргаар хайлуулан ган гаргаж авахад хэрэглэнэ.
Мөн Б-1, Б-2 маркийн бессемерийн ширэм, Т-1 маркийн томасын ширэм, ПВК-1, ПВК-3 маркийн сайн чанартай ширэм зэргийг гарган авна.
 ЛКО-ЛК5 маркийн цутгагдах ширэм. Үйлдвэрлэдэг бүх  ширмийн 8-17%-ийг эзэлнэ.
  1. Тусгай ширэм буюу домены төмөрт хайлшууд. Үйлдвэрлэдэг бүх ширмийн 2-3%-ийг эзэлдэг.
  2. Домены шаар:1 тн ширэм гарган авахад ойролцоогоор 0.6 тн шаар гардаг.
  3. Домены хий: 300 м3 эзлэхүүнтэй домен зуухнаас 15-17 сая м3 хий  гардаг.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...