Tuesday, March 24, 2015

АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ


АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ

Баялаг
Тухайн материалыг баялаг гэж ангилаагүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар хүмүүсийн хэрэглээнд хэрэглэх боломжтой л бол аль ч төрлийн материалыг баялаг хэмээн нэрлэж болно. Хамгийн эртний ашигт малтмалын баялаг нь чулуун зэвсгийн үед хутга, жад байдлаар хэрэглэгдэж байсан цахиур чулуу, занар болон обсидиан байсан юм. Зэс болон алт гэх мэтийн байгалийн дан элементүүд нь 17 000 жилийн өмнө хэрэглээнд орж ирсэн билээ. Зургаан мянган жилийн өмнө зэс агуулсан эрдсийг хайлуулан зэс гаргаж авч байсан бол ойролцоогоор 5000 жилийн тэртээ хар тугалга, цагаан тугалга, цайр болон мөнгө гэх мэт бусад металлыг хайлуулж эхэлсэний зэрэгцээгээр металлын хайлшийг хийж эхэлсэн түүхтэй. Төмрийг ойролцоогоор 3300 жилийн өмнө хайлуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар бараг бүх төрлийн элементүүдийг үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд одоогийн байдлаар бараг 200 төрлийн эрдсүүдийг олборлон ашиглаж байна. Доорхи зураг дээр энгийн гэрлийн шил үйлдвэрлэхэд ямар төрлийн баялгийг ашиглаж байгааг үзүүлэв.АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ

Жишээ нь Австрали улс нь боксит, тантал, хар тугалга, эрдсийн элс (ильменит, рутил болон циркон) мөнгө, уран болон цайрын хамгийн их баялагтай орон юм. Эдийн засгийн ач холбогдол бүхий баялаг болох хар нүүрс, хүрэн нүүрс, кобальт, зэс, алт, төмрийн хүдэр, лити, манганы хүдэр, никель, газрын ховор элемент, эрднийн чулуу, алмаз болон үйлдвэрлэлийн алмазаараа дэлхийд эхний зургаад ордог байна. Дэлхийн бараг бүх опалын баялаг Австралид байх бөгөөд томоохон хэмжээний сапирийн баялаг ч энд байдаг.
Дэлхий нь ховор элеменүүдийг ч гэсэн ихээхэн хэмжээгээр агуулдаг асар уудам билээ. Жишээ нь Дэлхийн царцдас бүрхүүлийн 1 км-ийн гүнд ойролцоогоор хоёр сая тонн мөнгө агуулагдаж байгаа. Дэлхийн нийт мөнгөний хэрэглээ нь жилийн 10000 тонн л байдаг. Энэ бол дараагийн 200 сая жилийн туршид мөнгө дуусах зовлон амсахгүй мэт харагдаж санагдуулж байгаа биз. Иймээс юуг мэдэж байх ёстой вэ?

Нөөц
Ашигт малтмалын баялагийн эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлох хэмжээг нөөц гэдэг. Зарим ордуудын хувьд нөөц нь тодорхой тооны дундаж агуулгаар илэрхийлэгддэг ч тодорхой хэмжээний нөөцөөр бас илэрхийлэгддэг. Ашигт малтмалын нөөц нь илүү их хэмжээний хуримтлал бүхий нөөц илрүүлснээр, бага агуулгатай хуримтлалыг олборлож болохуйц техникийн дэвшил гарснаар өсөн эдийн засгийн засгийн хувьд ашигтайгаар олборлогдож болох бөгөөд түхий эдийн үнэ өссөн нөхцөлд өмнө нь ашиггүй байсан нөөц эдийн засгийн хувьд ашигтай нөөц болох боломжтой болдог.
Дэлхийн мөнгөний нөөцийг ойролцоогоор 200000 тонн гэсэн үнэлгээг хийсэн. Ийм учраас одоогийн байдлаар бидэнд 20 жилийн мөнгөний нөөц байгаа юм. Дараагийн 20 жилд шинэ нөөц олдох боломжтой мэт харагдаж байгаа гэсэн хэдий ч хангамж багасахынхирээр одоогийн байдлаар эдийн засгийн хувьд ач холбогдолгүй байгаа баялгийг ашиглах үүд хаалгыг нээж байгаа юм. Энэ нь итгэл үнэмшил муутай ч ямар нэгэн гол эрдсүүдийн баялаг дараагийн 100 жил гэхэд шавхагдах болно.
Бүх нөөц нь хязгаартай бөгөөд эцсийн эцэст бид дахин боловсруулсан баялгийг ашигладаг болох боломжтой юм. Гэвч тусгай чадвар, арга барил бүхий уул уурхай, хайгуулын компаниуд шинэ нөөцийг цөхрөлтгүйгээр хайсаар байна. Тийм учраас хайгуулын геологичид эрдэс баялгийн салбарын гол ноён нуруу нь байдаг билээ.

Хүдэр
Эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал агуулсан чулуулгийг хүдэр гэж нэрлэдэг. Царцдас бүрхүүл дэх бүх ашигт малтмалын дундаж хуримтлал нь хүдэр үүсэхэд хангалттай байдаг. Цардас бүрхүүлд орд газар бий болоход хэд хэдэн геологийн үйл явцууд нөлөөлдөг. Баяжигдах хүчин зүйл нь хүдэр бий болоход илүү түгээмэл эрсүүдийн хувьд багавтар мөн ховор эрдсүүдийн өндөр агуулга үүсэхэд чиглэгдсэн байдаг. Мөнгөний дундаж хуримтлал нь 0.07 ррм байх ба баяжуулах хүчин зүйл нь 2000 байхад л хүдрийн орд үүсдэг. Хөнгөн цагаан нь цардас бүрхүүлийн 8%-ийг бүрдүүлдэг авч 4.4 дахин баяжиж байж сая ойролцоогоор 35% ийн хуримтлал үүсгэн эдийн засгийн ач холбогдолтой болдог.















Агуулга
Чулуулгийн дээжин дэх металлын хуримтлалын хэмжээг агуулга гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн жингийн хувиар илэрхийлэгддэг. Хуримтлалын хэмжээ хэт бага байгаа тохиолдолд Au, Ag, Pt болон бусад элемент дээр тонн дутам дахь граммаар (г/т) хэмжиж болно. Ордын дундаж агуулгийг тооцоолохдоо ордын хэмжээнд хийгдсэн олон тооны дээжүүдийн агуулгууд дээр маш нарийн статистикийн процедур хийгддэг.
Баялаг болгон олборлох үед эдийн засгийн хувьд ач холбогдолгүй агуулга байдаг. Хөрс хуулалтын гүн, олборлох нөхцөл болон баяжуулах үйлдвэрийн байдал, тээвэрлэлт, худалдаа болон дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүд зэргээс хамааран орд газрыг бий болгох агуулга тодорхойлогдоно. Жишээ нь McArthur голын бүс нь Mt Isa-аас илүү эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд агуулдаг бөгөөд илүү агуулгатай. Гэвс ордуудын мөхлөгийн хэмжээ ялган гаргаж авч болохооргүй нарийн байсан юм. Энэхүү металлургийн асуудал нь шинэ техник, технологийн шийдэлийг хүлээж байгаа. Худалдааны үнийн хэлбэлзэл болон шинэ баяжуулалтын арга техник нь тухайн ордыг хэзээ нэгэн цагт хүдэр болгож болох юм. Мөн үүн дээр төрийн бодлого бас нөлөөлнө. Жишээ нь Монгол улсад орших зэс-алтны асар том ордыг ашиглах гэрээ байгуулагдаагүйгээс одоог болтол хүлээсээр байгаа билээ.

Захын агуулга
АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ Захын агуулга гэдэг нь хүдрийн ордоос олборлолт хийхээр сонгон авсан хамгийн бага агуулга бөгөөд ихэвчлэн ордын хил заагаар тодорхойлогддог. Жишээ нь: Хэрэв порфирийн ордын дундаж агуулга 0.5% Cu байхад хамгийн бага агуулга нь 0.2% Cu байж болох бөгөөд ийм тохиодолд 0.2% -иас бага Cuагуулсан чулуулаг нь хаягдал болох болно

Алтны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орд



Алт олборлолт болон нөөцөөрөө тэргүүлдэг дэлхийн 10 шилдэг уурхайг танилцуулъя. Эдгээрээс 4 нь Өмнөд Африкийн орнуудад байдаг бөгөөд манай Оюутолгойн орд 6 дугаарт жагсдаг.

10. Обуаси

Баруун Африкийн Гана улсад байрладаг уурхай. Африкийн алтны нөөцийг тэргүүлдэг бөгөөд 1500 метрийн гүнд малтлага хийдэг томоохон уурхай юм. Африк дахь хамгийн эртний малтлага хийж эхэлсэн уурхай буюу 1897 оноос хойш олборлолт хийж байгаа.
Алтны нөөц нь: 29 830 000 унци буюу 850 тонн

9. Зүүн Кадиагийн орд

Австралийн голлох ордуудын нэг бөгөөд Сидней хотоос зүүн тийш 250 километрт байрладаг. 30 жилийн турш алтны олборлолт хийж байгаа төдийгүй нүүрсний асар их нөөцтэй гэгддэг.
Алтны нөөц нь: 37 600 000 унци буюу 1000 тонн

8. Эмпонен

Өмнөд Африкийн нийслэл Иохансбург хотоос ердөө 65 километрт байрлах Эмпонен нь Африк дахь хамгийн томоохон ордод тооцогддог. Газрын гүнд 3 200-4 000 метрт малтлага хийдэг.
Алтны нөөц нь: 39 557 000 унци буюу 1100 тонн

7. Пуэбло Вуэжо

Доминикан улсын аж үйлдвэрийн цорын ганц эх үүсвэр төдийгүй улсынхаа зах зээлийн 60 хувийг бүрдүүлдэг. Алтнаас гадна зэс, мөнгөний арвин нөөцтэй.
Алтны нөөц нь: 40 085 000унци буюу 1200 тонн

6. Оюу толгой

Монгол Канадын хамтарсан Оюу толгой уурхай нь алтны нөөцөөрөө дэлхийд зургаадугаар байранд ордог бол газрын гүн дэх бусад байгалийн баялагийн нөөцөөрөө дэлхий аравт ордог томоохон уурхай юм. Алт зэсний олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг.
Алтны нөөц нь: 46 340 000 унци буюу 1300 сая тонн

5. Олимпиада

ОХУ-ын төв Сибирийн газар нутагт байрлах асар том газар нутгийг хамарсан орд газар. Байгалийн баялаг, улсдаа оруулах хөрөнгө оруулалтыг нь тооцвол Оросын зүрх гэж хэлж болохуйц бөгөөд дунджаар эдийн засгийнхаа 9 хувийг бүрдүүлж дэлхийд алт олборлолтын нийлүүлэлтээрээ дөрөвдүгээрт ордог.
Алтны нөөц нь: 47 500 000 унци буюу 1350 тонн

4. Мурунтау

Узбекстаны Кизыл Кумырын цөлийн газар нутагт оршдог. 1960-аад оны сүүлээр олборлолтоо эхэлсэн бөгөөд 90-ээд оноос дэлхийд алдаршиж эхэлжээ.
Алтны нөөц нь: 50 000 000 унци буюу 1400 тонн

3. Лихир

Шинэ Гвинейн арал дээр байрлах Лихир орд нь улсынхаа эдийн засгийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлдэг хамгийн ашигтай ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 1800 тонн

2. Соут дийп

Өмнөд Африкийн хамгийн их алтны нөөцтэй хамгийн том орд. Алт олборлолт нь 1960 оноос эхэлсэн бөгөөд 2080 он хүртэл нөөцтэй гэж үздэг.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 2300 тонн

1. Грасберг

Дэлхийд зөвхөн алтны ч биш бусад баялгын нөөцөөрөө тэргүүлсээр ирсэн цор ганц орд бол Индонези улсад байдаг Грасбергийн орд юм. Дэлхийн томоохон улсуудтай хамтран олборлолтоо хийдэг тус ордын

Алтны нөөц нь: 106 231 000 унци буюу 3011 тонн.
Хятадын топ нүүрсний олборлогчид 2015 оны гэрээний үнээ эцэслэв

Хятадын топ 4 нүүрсний олборлогчид болох Шинхуа Групп, Чайна Нэйшнл Көүл Групп, Яйтай Групп, Датонг 5,500 Ккал/кг-ын FOB Qinhuangdao нөхцлөөр нүүрсний үнээ урт хугацааны худалдан авагчдадаа тонн тутамд 510 юань (82 ам.доллар) байхаар эцэслэв. Энэ үнэ нь тонн тутамд 10 юаниар хөнгөлөлттэй болж байгаа. Гэрээний дагуу нүүрс нийлүүлдэг  харилцагчиддаа тонн тутмыг 500 юаниар нийлүүлэхээр тохиролцсон нь Хятадын хойд зүгийн боомтууд дээрх одоо арилжаалагдаж буй 530 юаны үнээс буурсан үзүүлэлт болж байна. Ихэнх нүүрс олборлогчид 2015 оны турш энэ үнэ жишиг болон тогтоно гэж найдаж байна. Гэхдээ зах зээлийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аж үйлдвэрийн эрчим хүчний эрэлт буурах төлөвтэй байгаа учир ирэх 2 сардаа нүүрсний спот ханш улам буурч тонн тутам нь 470 юань хүрнэ гэж таамаглаж байна. Нөхцөл байдал ийнхүү муудсан тохиолдолд томоохон олборлогчид зах зээлээ алдахгүйн тулд үнээ бууруулахаас өөр аргагүй болно гэсэн хүлээлт бас байна.  Гол цахилгаан станцууд  2015 оны гэрээний нүүрсний үнээ тонн тутамд 505 юаниар тохирох хүсэлтэй байгаа гэж Бээжин байрлах нэг эх сурвалж мэдээлсэн байна.

Хятадын 2014 оны коксжих нүүрсний импорт өмнөх жилээс 17.3 хувиар буурав
Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээлсэнээр 2014 онд тус улс бохироор 62.36 сая, цэврээр 61.56 сая тонн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оноос 17.28-17.12 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
2014 онд Австрали улс 31.2 сая тоннн нүүрс кокжих нүүрс Хятадад экспортлосон нь өмнөх жилээс 3.49 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин Монгол улс 14.79 сая тонн нүүрс экспортлосон нь өмнөх жилээс 4.24 хувиар буурсан үзүүлэлт болов. Канад 7.2 сая тонн, Орос 5.76 сая тонн коксжих нүүрсийг тус  тус экспортлосон байна.
Өнгөрсөн жил Хятадын засгийн газар коксжих нүүрсний импортонд 3 хувийн татвар оногдуулж, харин экспортын нүүрсэнд оногдуулдаг байсан 10 хувийн татвараа 3 хувьд болгосон тул 2015 оны хувьд Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ улам буурч, харин экспортын хэмжээ нь тодорхой түвшид нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна.

Хятадын Шаньши  муж ирэх 5 жилд нүүрсний шинэ төсөл батлахгүй
Тус мужийн засаг захиргааны 2015 оны 1-р сарын 25-ны өдөр гаргасан мэдэгдэлд 2020 оноос өмнө ил ба гүний уурхайн аль алинтай хамааралтай нүүрсний шинэ төслүүд батлахгүй тухай дурьдсан байна. Энэ нь жижиг уурхайнуудыг том уурхайнуудтай нэгтгэх бодлого агуулж байгаа ажээ. Жилийн 5 сая тонноос бага хүчин чадалтай гүний уурхайнуудад ил уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байна. Нэгэнт зах зээл муудсан тул Хятадын нүүрс олборлогчдод импортын нүүрс томоохон дарамт болж байгаа. Иймээс эхлээд ашигтай ажилласны үндсэн дээр дараа нь нүүрсний олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж болно гэж эх сурвалжууд үзэж байна. Мөн тус мэдэгдэлд тус муж нүүрс, кокс ачааны машин болон галт тэргээр тээвэрлэх системийг шинэчлэх тухай  асуудлыг тусгасан байна. 

Металлын зах зээлийн мэдээ

 


Monday, March 23, 2015


ӨНДӨР ТЕМПЕРАТУРЫН ПЛАЗМЫГ ГАРГАЖ АВАХ, ТОГТВОРЖУУЛАХ
Өндөр температурын плазмыг гаргаж авах, тогтворжуулах
Халуун цөмийн урвал явагдаж эхлэхүйц тийм температурт хүрэх технологийн боломж бий. Ийм урвал явагддаг төхөөрөмжийг ч аль хэдийн бүтээсэн. Энэ нь халуун цөмийн (устөрөгчийн) бөмбөг юм. Устөрөгчийн бөмбөгт, дейтерий (D) ба тритийн (T) синтезийг хэрэглэсэн байдаг. Энэ нь технологийн хувьд гаргаж авахад хамгийн хялбар халуун цөмийн урвал бөгөөд үр дүнд нь гелийн цөм (4He) болон нейтрон (n) үүсч, энерги ялгарна. Зөвхөн нэг гелийн цөм үүсэхэд ялгарах энерги нь нүүрстөрөгчийн нэг атомыг шатаахад зарцуулах энергиэс сая дахин их байдаг. Бидний хэрэглэж ирсэн уламжлалт түлштэй харьцуулахад халуун цөмийн түлшний АҮК нь ийм л өндөр байна. Гэхдээ устөрөгчийн бөмбөгт "жолоодлогогүй" урвал явагдаж байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж болохгүй. Халуун цөмийн урвалыг "энхийн" зорилгоор ашиглахын тулд зарчмын хувьд цоо шинэ бүтэц зохион байгуулалт бүхий төхөөрөмж шаардлагатай юм.
 
 
Дейтерий, тритий нэгдэж гелий үүсгэх урвал
 
Халуун цөмийн технологийн гол асуудал бол урвал явагдахад шаардлагатай бараг зуун сая градус цельсийн итгэмээргүй өндөр температурыг тэсвэрлэж чадахуйц тийм төхөөрөмжийг бүтээх явдал билээ. Ингэтлээ халсан плазмыг гадаад орчин луу алдалгүйгээр тогтоож барина гэдэг нь цөмийн реактор дотор ураны хуваагдлын гинжин урвалыг эхлүүлэхээс ч адармаатай ажил ажээ. Шийдэлд хүрэх арга замыг бас л "Нар" хэлж өгөв. Наран дээр протуберанц буюу дөл хэмээх үзэгдэл ажиглагддаг байна. Энэ нь нарны титмээс гадаад орчин руу сугаран гараад хэсэг хугацааны туршид нарны соронзон орны үйлчлэлээр тогтоон баригддаг халуун плазмын урсгал юм. Үүнтэй адил зүйлийг бий болгох санаа эрдэмтдэд төржээ. Өөрөөр хэлбэл плазмыг соронзон орноор урхидан тогтоож барьдаг тийм төхөөрөмж бүтээнэ гэсэн үг. Ийм төхөөрөмт, соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөний эффектийг  ашиглана. Плазмыг бүрдүүлэгч цэнэгт бөөмсийг соронзон орны шугамын дагуу явуулахад бөөмс спирал траектороор хөдөлж эхэлнэ. Ингэж халуун плазмын урслалыг реакторын хананд хүргэхгүй байлгаж болно.
 
 
   “Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна


Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ.

Тус үзэсгэлэн 2012, 2013 онд болж байсан “Future Mongolia” үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй юм. “Монголын ирээдүйг цогцлоох нь” уриатай энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд зохион байгуулагчид болон оролцогч компаниудын төлөөллөөс гадна Монгол улсын Сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдеманн, БНЧУ-ын Элчин сайд, хатагтай Ивана Гролова, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэллээ.

9 орны 80 гаруй компани оролцож буй уг үзэсгэлэн гурван өдрийн туршид сонрхсон аж ахуйн нэгж болон олон нийтэд нээлттэй юм байна. Үзэсгэлэн болох гурван өдөр тус бүртээ салбар хуралдаан болно. Өнөөдөр “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж, бололцоо” хурал болох бөгөөд тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл оролцох юм. Мөн Монголын уул уурхайн яам, Хөрөнгө оруулалтын газар, “Англо Американ” ХХК, “Хөтөл цемент”, ДЦС-4 ХХК, Төрийн өмчийн хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон салбар хуралдаан болох юм байна.

Маргааш “Хуулийн хамгаалалт”-ын талаар Reinberg ХХК, “Боловсрол, судалгаа, технологийн гурвалсан холбоо” сэдвээр Герман Монголын хамтарсан технологийн институт, “Уул уурхайн салбар дахь хэмжилтийн түвшин, урсгал хэмжигч” сэдвээр KROHNE компани, “Уул уурхайн салбар дахь шинэлэг материал, үйлчилгээ” сэдвээр PI Interal solutions компани, “Бетон үйлдвэрлэл”-ээр Sommer Anlagentech, “Модон ванн хийх” талаар WaterWood компани илтгэл тавих юм байна.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Барилгын матеиалын үйлдвэрлэл, нүүрс бутлагч станцын шинэчилсэн үйл явц, технологийн жишээ”-нээс Cladius Peters компани, “Үндэсний жижиг дунд бизнесийг батлан даалтаар дэмжих нь” сэдвээр мэргэжилтэн Б.Эрдэнэсувд, “Зам тээврийн чиг хандлага хамтын ажиллагааны байдал”сэдвээр Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга С.Батболд, “Монгол дахь эрчим хүчний салбар, түүний бодлого” сэдвээр Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий, “Монголын геологи уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, “Стратегийн хөрөнгө оруулалт” сэдвээр Observe consulting, “Германаас санхүүжилт авах боломж”-ийн талаар Euro Khan-ы төлөөлөл, “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв”-ийн талаар тус төвийн захирал Д.Очирбат нар илтгэл тавих юм байна.

Германы Эдийн засаг эрчим хүчний яам, мөн VDMA буюу Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Planetfair, JV Consult Messemanagement компанийн зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагдах бөгөөд цаашид Монгол улсын ирээдүйд гадны хөрөнгө оруулагчид итгэлтэй бөгөөд эерэг хандлагатай байгаагийн илрэл болж байна.

Б.Төгсбилэгт

Sunday, March 22, 2015

Мега төсөл ба уул уурхай


Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.
Хармагтай төсөл нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.
“Занаду Майнз” болон “Монгол Металс” компаниуд уг төслийн 90%-ийг “Туркойз Хилл Ресурс” компаниас 2014 оны хоёрдугаар сард худалдаж авч байжээ. “Занаду Майнз” компани нь Хармагтай төслийн 76.5%-ийг эзэмших эрхтэй юм байна.

Tuesday, March 10, 2015


Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 89, 220 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээллэж байна.
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2015 оны 3 дугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2015 оны 2 дугаар сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон болно.

(ам.доллар/тн)
Цайр
2,102.74




Зэс
5,701.49
Хар тугалга
1,804.13
Цагаан тугалга
18,284.13
Хөнгөн цагаан
1,820.43
Молибдени
17,372.50

(төгрөг/грамм)
Алт
77,435.78

Мөнгө
875.46








Жонш
Хайлуур жоншны баяжмал
ФФ-97

300.00






Хайлуур жоншны баяжмал
ФФ-95

293.81
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-92

259.76
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-85

240.00
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-80

210.00
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-75

196.88

Төмрийн хүдэр
Бүхэллэг                     хүдэр
/58 хувийн агуулга/

65.53


Нунтаг                         хүдэр
/58 хувийн агуулга/

50.12

Гянтболдын хүдэр (65%-ийн агуулга)

13,572.82


(ам.доллар/тн)


              Дэлхий дээрх 14 ер бусын геологийн тогтоц

Дэлхий дээр байгалийн олон янзын гайхалтай тогтоц ууд байдаг. Эдгээр ер бусын геологийн тогтоцуудаас 14-ийг түүвэр болгон хүргэж байна. Эдгээр сонирхолтой тогтоцууд нь олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон бөгөөд зарим тогтоцууд нь одоо ч үргэлжилсээр байгаа ажээ. Цаг уурын дулаарал, салхи, шуурга, газар хөдлөлт, ус гээд олон зүйлээс хамааран байгалийн сонирхолтой тогтоцууд үүссэн байдаг юм.

1. Египет. Цагаан цөл. (BeeFortyTwo)
geoformations01
2. Шинэ Зеланд. Moeraki Том том бул чулуу
geoformations02
3. Умард Ирландын. Giant-ын Causeway
geoformations03
4. Хятад улс. Рид лимбэ агуй
geoformations04
5. АНУ. Аризонагийн. “Wave”
geoformations05
6. АНУ-ын. Yellowstone National Park. (Sam Beebe)
geoformations06
7. Боливи. Solonchak Uyuni.
geoformations07
8. Туркменистан. Хийн тогоо Darwaza.
geoformations08
9. АНУ. Вайоминг. “Чөтгөрийн цамхаг”
geoformations09
10. Мавритан
geoformations10
11. Турк. Kappadokiya
geoformations11
12. Мексика. Агуйн Кристалл
geoformations12
13. Мадагаскар. Tsingy de Bemaraha дархан цаазат газар
geoformations13
14. Их цэнхэр нүх
geoformations14

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...