Tuesday, March 24, 2015

Хятадын топ нүүрсний олборлогчид 2015 оны гэрээний үнээ эцэслэв

Хятадын топ 4 нүүрсний олборлогчид болох Шинхуа Групп, Чайна Нэйшнл Көүл Групп, Яйтай Групп, Датонг 5,500 Ккал/кг-ын FOB Qinhuangdao нөхцлөөр нүүрсний үнээ урт хугацааны худалдан авагчдадаа тонн тутамд 510 юань (82 ам.доллар) байхаар эцэслэв. Энэ үнэ нь тонн тутамд 10 юаниар хөнгөлөлттэй болж байгаа. Гэрээний дагуу нүүрс нийлүүлдэг  харилцагчиддаа тонн тутмыг 500 юаниар нийлүүлэхээр тохиролцсон нь Хятадын хойд зүгийн боомтууд дээрх одоо арилжаалагдаж буй 530 юаны үнээс буурсан үзүүлэлт болж байна. Ихэнх нүүрс олборлогчид 2015 оны турш энэ үнэ жишиг болон тогтоно гэж найдаж байна. Гэхдээ зах зээлийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аж үйлдвэрийн эрчим хүчний эрэлт буурах төлөвтэй байгаа учир ирэх 2 сардаа нүүрсний спот ханш улам буурч тонн тутам нь 470 юань хүрнэ гэж таамаглаж байна. Нөхцөл байдал ийнхүү муудсан тохиолдолд томоохон олборлогчид зах зээлээ алдахгүйн тулд үнээ бууруулахаас өөр аргагүй болно гэсэн хүлээлт бас байна.  Гол цахилгаан станцууд  2015 оны гэрээний нүүрсний үнээ тонн тутамд 505 юаниар тохирох хүсэлтэй байгаа гэж Бээжин байрлах нэг эх сурвалж мэдээлсэн байна.

Хятадын 2014 оны коксжих нүүрсний импорт өмнөх жилээс 17.3 хувиар буурав
Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээлсэнээр 2014 онд тус улс бохироор 62.36 сая, цэврээр 61.56 сая тонн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оноос 17.28-17.12 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
2014 онд Австрали улс 31.2 сая тоннн нүүрс кокжих нүүрс Хятадад экспортлосон нь өмнөх жилээс 3.49 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин Монгол улс 14.79 сая тонн нүүрс экспортлосон нь өмнөх жилээс 4.24 хувиар буурсан үзүүлэлт болов. Канад 7.2 сая тонн, Орос 5.76 сая тонн коксжих нүүрсийг тус  тус экспортлосон байна.
Өнгөрсөн жил Хятадын засгийн газар коксжих нүүрсний импортонд 3 хувийн татвар оногдуулж, харин экспортын нүүрсэнд оногдуулдаг байсан 10 хувийн татвараа 3 хувьд болгосон тул 2015 оны хувьд Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ улам буурч, харин экспортын хэмжээ нь тодорхой түвшид нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна.

Хятадын Шаньши  муж ирэх 5 жилд нүүрсний шинэ төсөл батлахгүй
Тус мужийн засаг захиргааны 2015 оны 1-р сарын 25-ны өдөр гаргасан мэдэгдэлд 2020 оноос өмнө ил ба гүний уурхайн аль алинтай хамааралтай нүүрсний шинэ төслүүд батлахгүй тухай дурьдсан байна. Энэ нь жижиг уурхайнуудыг том уурхайнуудтай нэгтгэх бодлого агуулж байгаа ажээ. Жилийн 5 сая тонноос бага хүчин чадалтай гүний уурхайнуудад ил уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байна. Нэгэнт зах зээл муудсан тул Хятадын нүүрс олборлогчдод импортын нүүрс томоохон дарамт болж байгаа. Иймээс эхлээд ашигтай ажилласны үндсэн дээр дараа нь нүүрсний олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж болно гэж эх сурвалжууд үзэж байна. Мөн тус мэдэгдэлд тус муж нүүрс, кокс ачааны машин болон галт тэргээр тээвэрлэх системийг шинэчлэх тухай  асуудлыг тусгасан байна. 

Металлын зах зээлийн мэдээ

 



Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй байгаатай холбоотойгоор зэсийн үнэ үргэлжлэн унасан хэвээр байна. Хятадын төмөр, гангийн холбооны мэдээлсэнээр Хятад улсын 2014 оны түүхий гангийн хэрэглээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 738.3 сая тоннд хүрсэн байна. Тус холбооны мэдээлж байгаагаар 2015 онд Хятадын гангийн зах зээл дорвитой сэргэх хандлагагүй, эрэлт бага, нийлүүлэлт их хэвээр байх таамагтай байна.
Хятадын Металлургийн салбарын төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар бол 2015 онд Хятадын гангийн зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэмжээ нь 720 сая тонн байхаар байна. Машин тоног төхөөрөмж, барилгын салбаруудын өсөлт удааширч байгаа нь гангийн хэрэглээнд дарамт өгөх төлөвтэй байна.
Нөгөө талаас газрын тосны үнэ бараг 6 жилд байгаагүй доод түвшиндээ хүртэл унаж, ам.доллар  чангарсанаар үйлдвэрлэлийн металуудын үнэ даган буурсан зүй тогтол ажиглагдсан хэвээр байна. АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг үнэлж үзсэний дараа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хэвээр байх хандлага ажиглагдаж байгаа нь ам.долларын ханшинд дэм өгч байна.
Эх сурвалж: Хятадын төмөр, гангийн холбоо, Хятадын Металлургийн салбарын төлөвлөлт,
судалгааны хүрээлэн, Bloomberg

АЛТ, МӨНГӨ

АНУ-ын Холбооны нөөцийн банк 2 өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай болсон гэж хөрөнгө оруулагчид үзэв. Энэ дохиог дагаж сүүлийн саруудад өссөн алтны ханш бага зэрэг эргэж унаж эхэлж байна. Ам.долларын ханш чангарч байгаа нь мөн алтны ханшинд дарамт өгч байна. Гэхдээ нөгөө талаас АНУ-ын удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний захиалгын үзүүлэлт буурч, АНУ-ын хувьцааны индексүүд унаж, Грекийн асуудал болон Оросын зах зээлийн байдал тогтворгүй хэвээр байгаа, үйлдвэрлэлийн металууд, газрын тосны үнэ ханш унаж байгаа нь алт, мөнгөний үнэнд сууриараа дэм өгсөн хэвээр ба

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...