Wednesday, March 23, 2016

Хүний эрх /ёс суртахуун / ба  Оюутан Миний нүдээр


Тэртээ 1963 оны 8 сарын 28нд АНУ-н ерөнхийлөгч Авраам Линколиний бунханы өмнө Мартин Лютер Кинг  I have  a dream хэмээх алдарт илтгэлээ эрх чөлөө, шударга ёсны төлөө 250 мянга гаруй иргэний эрхийг дэмжигчдийн өмнө тавьж байсан билээ.Түүний мөрөөдөл өнөөдөр нэгэнт биелэлээ олжээ. Магадгүй Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, шударга ёс эрх чөлөөний төлөө тэмцээгүй,  Америкчуудыг уриалан дуудаагүй байсан бол өнөөдөр  Брак Обама Нэгдсэн улсын ерөнхийлөгч болохгүй байсан ч байж магадгүй ээ. 
Өнөөдөр АНУ дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд байж, дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан тийм улс болж чадсаан.Үүний нууц нь юундаа байна вэ? гэж... Тэд :
- Эрх чөлөө, шударга ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлдэг
- Эрх чөлөө, шударга ёсны алтан стандартыг тогтоосон
- Эрх чөлөө, шударга ёсны эх орон болж чадсанд л байгаа юм.
Тэгвэл өнөөдөр монголд шударга ёс ямар түвшинд байна вэ?
Хэн хөдөлмөрлөж, хэн хүчин чармайлт гаргаж, хэн сэтгэж чадсан нь амжилтанд хүрдэг, түүнийг нь шударга үнэлж чаддаг бол тэнд шударга биелэлээ оршин байна гэж товчоор тодорхойлж болох юм.  Харин өнөөгийн нийгэмд шударга ёс байна уу?  Миний бодлоор хүний эрх энэ бүхнийг бий  болгохын тулд шудрага  ёс , хууль дүрэм гэх энэ  бүх зүйлийг тэгш байлгаж байж хамгийн амьдрахад  аюулгүй баталгаатай  бүхэн бүрэлдэн байж бий болно гэж  миний хувьд боддог . Шудрага ёс ба хувь хүний эрх ......
Шинэ жилээр өвлийн ааваас бэлэг авахаар таван хошуугаар уралдаж байгаа бяцхан жаал: “Би уг нь өвгөн ааваас бэлэг авах гээд зөндөө хичээсэн л дээ, тэхдээ захирлын хүүхэд, багшийн хамаатны хүүхэд авахаар болчихлоо”гэсээр гэртээ нулимстай ирж байсныг би харсаан...10-р анги төгсөөд, их дээд сургуулийн хуваарь сонгохоор оноогоороо жагсахад хичнээх өндөр оноо авсан ч “тэр ч даргын хүүхэд, энэ ч баяны хүүхэд” гээд өмнүүр нь ороод гайгүй гэсэн сургуулиудыг авчихдаг жаяг монголд тогтчихоод байгаа билээ.Ийм байдлаар монголыг хөгжүүлэх, авч явах ирээдүй маань үгүй болж байгаа нь үнэхээр харамсмаар...
Амьдралд дөнгөж л хөл тавьж байгаа мэдлэг, чадвартай залуучуудаа дэмжихийн оронд хэн танилтай, хэн мөнгөтэй нь гайгүй сайн гэсэн газруудад ажилд орчихно. Харин ажил дээр шударга ёс ямар байна вэ?  Дарга нарынхаа үгийг дуугүй дагадаг, ая тал засдаг, халаасанд нь хэдэн төгрөг хийдэг тийм л бялдуучид албан тушаал ахиж, эрх мэдэлтэй болж байна. Харин дарга нартаа шүүмжлэлтэй ханддаг,үнэнийг хэлдэг хүмүүсийг ажлаас нь халчихдаг бичигдээгүй хууль хэдийнээ бий болчихжээ. Дийлэнх хүмүүс ийм байдлаар албан тушаал, эрх мэдэлтэй болж байна энэ бүхэн шудрага ёс хүний эрх мөн үү . Бас тэд Монголын төрийн бодлого боловсруулах санаатай ард түмнийг тархийг угааж сууна. Тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль баталдаг, өөрсдийн ах дүү, танил талыг албан тушаалд томилдог, түүгээр ч зогсохгүй тэд лиценз нэрээр гадныханд газар нутгаа худалдаж байна. Авилгалын түвшинг тогтоох олон улсын саяхны нэг судалгаагаар хамгийн их авилгалд өртсөн 65 орны тоонд Монгол улс багтсан байна. Хамгийн бага авилгатай орны авилгын индекс 10 гэж үзэн жагсаахад Финлянд, Норвеги зэрэг хөгжилтэй орнуудынх 9,6 байхад Монголынх 2,8 байсан байна.
Үүнийг залуус бид л одооноос өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол оройтох гээд байна залуусаа. Энэ шинэчлэлийг хийхийн тулд оюутан залуус бид өөр өөрсдийн сурсан мэдлэг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, авилгачидтай хийх “дайн”-д одооноос бэлдэх хэрэгтэй байна. Энэ “дайн”-д эрдэм мэдлэг, эх оронч сэтгэл, эрч хүч залуу хүн бүрийн зэвсэг нь байх болноо. Монголын ирээдүй болсон залуу хүмүүс бид шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, жинхэнэ утгаар нь амьдруулж эрүүл нийгмийг цогцлоож чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй ээ.  Дүгнэлт болгон хэлхэд бид хүний эрхийг зөрчсөн  үйлдэл хийж байгаа “хүнийг” бус харин тухайн “үйлдлийг” нь жигшин зэвүүцэх нь ухаант хүний нийгэм дэх шударга бус явдлын тэмцэл мөн биз ээ. Эс тэгэвээс бидэнд үзэн ядахгүй хүн үлдэхгүй бөгөөд эцэст нь өөрийгөө ч үзэн ядахад хүрэх билээ. Хэн нэгнийг үзэн ядах нь бидний гол зорилго биш учраас шударга бус үйлдлийг нь мөн уг үйлдлийг хийж байгаа цаад санааг нь үзэн ядах нь ухаалаг алхам бөгөөд энэ нь бидний хүсэн мөрөөддөг хөжлийн эхлэл болно хэмээн мунхаглан бодож сууна. Монголоо гэсэн сэтгэлд  цог байвал зүрхэнд гал бадамлана  гэсэн чин шудрага хатуу  цог  золбоот   үгээр  энэ эссэгээ   төгсгөе өө .
                                                                                                                                          Г.Бямбасүрэн

                                               
        Цеолит гэж сонссон уу та?


Цеолитыг байгалийн цеолит ба нийлэг цеолит гэж ангилдаг. 
Хиймэл аргаар гаргасан нийлэг цеолит нь гол нь катализатор шинжээр нь хэрэглэдэг бөгөөд хэрэглээний талаарх гүн судалаад байгаа. Байгалийн цеолитыг 1976 онд Швейдын ашигт малтмал судлаач A.F. Cronsted анх нээсэн бөгөөд халуун барьх шинж чанар, хүчил даах шинж чанар, цацраг туяа даах шинж чанараар давуу талтай, мөн өртөг багатай, нөөцийн хэмжээ их зэргээрээ одоог хүртэл дэлхий дээр чухалчилан үздэг баялаг юм. Мөн улам илүү анхаарал татах болсон. Хятад улс бол байгалийн цеолитын баялагаар арвин улс юм. Одоогоор мэдэгдэж байгаа цеолитын эх газрууд бол 21 муж хот, өөртөө засах орон бөгөөд нийтдээ цеолит чулууны эх газар 150 гаруй байдаг. Бүрэн бус статистикын мэдээлэл боловч одоогоор цеолитыг жилд 8 сая тонн орчимыг үйлдвэрлэж байна. Цеолит бол цеолит аймагийн ашигт малтмалын ерөнхий нэр, литосефорээр нэлээд өргөн ангиладаг. Нэгэн төрлийн усны агууламжтай шүлт метальд тулгуурлан бүрдсэн цахиур туглагын хүчил юм. Одоогоор 40 гаруй байглийн цеолитыг олж нээгээд байгаа, үүнд түгээмэл байдаг нь: clinoptilolite, erionite, mordenite, stilbite, heulandite, chabazite зэрэг юм. Дотор нь олон нүх болон замтай. Цеолит хамгийн том харьцах гадаргуун талбай (400 м2/г - 800 м2/г), мөн цеолитын бүтэц дээр тэнцвэрт нэмэх ион нь бүтэцтэй нягт бусаар нэгдсэн байдагаараа хялбархан усанд уусаж ион солилцох үйлчилгээ үзүүлдэг, цеолитын сайн шингээгч бөгөөд солилцох шину чанартай.

Дани- Greenland (100 гаруй метр километр, хэдхэн мянган хүнтэй) –ын цеолит агууламж хамгийн өндөр, аммиак шингээх хувь нь хамгийн өндөр. Цаг агаарын хүйтэн уур амьсгалтай тул олборход, Канадын хойд талд байралдаг.
Япон –
1. Хятадын цеолитын өнөөгийн байдал
Хятад бол байгалийн цеолитаар баялаг нөөцтэй улсын нэг бөгөөд улс даяарх 400 гаруй эх газрыг (орд болон цэгийг оруулан) авч статистик тооцоо хийж үзхэд дунд зэргийн 31 газар, баталсан нөөц нь 2.78 тербум тонн, нөөцийн нийт хэмжээ 10 тербум гаруй тонн бөгөөд дэлхийд эхний 3т ордог. Хятад улс байгалийн цеолит clinoptilolite, mordenite –ыг гололдог ба энэ 2 төрөлийг дэлхий дээр түгээмэл хэрэглэдэг ба зарцуулалтын хэмжээ хамгийн их баялаг түүхий эд юм.
Хятад улсын цеолитын нөөц баялаг ихтэй, тархац ихтэй, үйлдвэрлэх хэмжээ их. Бүрэн бус статистик мэдээгээр одоогоор жилд 8 сая орчим тонн цеолит үйлдвэрлэдэг. Үүнээс ойролцоогоор 70-80 хувь нь цементийн үйлдвэрт ашигладаг, харин хөнгөн үйлдвэр, химийн үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчинг хамгаалах зэрэг хүрээнд харьцангүй бага хэрэглэдэг.
Цеолит ион солилцох, шингээх, катализатор зэрэг шинж чанараар байгаль орчинг хамгаалах бүтээгдэхүүний хөгжилд маш их нөөц бололцоотой ба өргөн зах зээлийн ирээдүйтэй. Байгал орчин хамгаалах тал дээр байгалийн цеолитыг аж үйлдвэрийн хэрэглээний ус ба ундны ус цэвэршүүлэхэд ашиглах, цацраг туяаны хаягдал цэвэршүүлэх, үнэр оруулагч бодисыг арилгах, амт оруулагч бодисыг арилгах, угаалгын нунтаганд гурван суурьт натри фосфат, фосфорын хүчил байгаль орчинг бохирдуулахаас зайлуулан, хаягдал усан доторх хүнд металын ион зэргийг арилган хүн төрлөхтөн байгаль орчинын хамгаалах ухамсар нэмэгдэхийг дагаад, байгалийн цеолитын хэрэглээ улам нэмэгдэж байна.
Байгалийн ба Нийлэг цеолит
Natural & Synthetic Zeolites

  • Zeolite Key Words
Zeolites, natural zeolites, synthetic zeolites, zeolite minerals, zeolite ore, clinoptilolite, mordenite, blue river white calcite, stilbite, phillipsite, heulandite
  • Zeolite Description:
Zeolite is a group of natural or synthetic hydrated aluminosilicate minerals which contain alkali and alkaline metals. It is characterized by a framework structure that encloses interconnected cavities occupied by ion-exchangeable large metal cations and water molecules permitting reversible dehydration. Zeolite is recommended in detergent manufacturing for the applications of the removal of hardness and heavy metal ions and neutralization of acid waters, high cation exchange, gas absorption and water retention capabilities. Their large effective surface area gives them superior adsorptive qualities.
  • Zeolite Options Available Available:

            a) Natural zeolite
            b) Synthetic zeolite
     
  • Zeolite Nominal Chemical Properties Available:
Si02= 61 to 67%, Al203 = 11 to 12.4%, Fe203 = 4.30 to 6.98%, Ca0= 2.52 to 3.24%, Na20= 1.66 to 1.79%, K20= 1.85 to 2.07%, Mg0= 1.54 to 1.64%, LOI= 8.41 to 9.30%
  • Zeolite Standard Granulations Available:
a) Minus 6 plus 40 mesh
b) Minus 40 plus 80 mesh
c) 80 mesh and finer
d) 100 mesh and finer
e) 200 mesh and finer
  • Zeolite Physical Constants:
Specific Gravity (g/cc)
2.10 to 2.47
Apparent Density (g/cm3)

Loose Bulk Density (g/cm3)
0.80 to 0.90
Packed Bulk Density (g/cm3)
1.0 to 1.12
Boiling Point (°C)

EINECS NO.
 215-283-8
Thermal Conductivity (cal/s-cm-°C)

Moisture Content
<3.09%
Water Absorption (ml/100g)
45 to 75
Color
Light brown
pH Units (25% slurry)
4.85 to 5.45
 
  • Zeolite Typical Applications:
Odor control, industrial absorbents, industrial fillers, gas absorption, soil remediation, wastewater filtration, flocculating agent, animal feeds, hydroponics, molecular sieves, catalysts, desiccants, lightweight concrete, acoustics, ceramics.


Shale
                                    Шатдаг занар
Шатах ашигт малтмалын ангилалд багтдаг хатуу түлшний өргөн тархалттай их нөөцтэй нэгэн төрөл бол шатдаг занар юм.
Шатдаг занар гэдэг нь 10-50% заримдаа 60 хүртэл хувийн кероген хэмээх органик бодисыг агуулсан шаварлаг тунам чулуулаг юм. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд түүхий газрын тостой ойролцоо байдаг тул занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг. Шатдаг занар бага температурт (450-5500С)өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд хялбар. Занарын энэ шинж чанарыг түшиглэн шингэн түлш гаргаж авахад тохиромжтой түүхий эд гэж үздэг.
Шатдаг занар амьтны үлдэгдэлийн хольц бүхий замгаас тогтдог, 20-70%-ийн органик бодисын агуулгатай карбонатлаг, шаварлаг-карбонатлаг, шаварлаг-цахиурлаг найрлагатай органоген гарал үүслтэй чулулуулаг юм. Шатдаг занар нь биологийн хувьд тогворжсон органик болох кероген агуулна. Кероген гэдэг нь органик уусгагчид бага уусдаг сарнимал дисперс байдалтай органик бодис болно. Ихэнх кероген замгийн гаралтай альгинитийн бүлгийн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно.
Кероген 3 төрөл байна (I,II,III)
I. төрлийн кероген нь сапропелийн найрлагатай, алифатын гинжийн агуулгаар их, ароматикийнх нь бага байна. Дулааны боловсруулалтанд тэсвэр багатай, нүүрстөрөгч, устөрөгчөөр баялаг, Н/С-ийн атомын харьцаа их. Энэ нь халааж, задлахад шингэн бүтээгдэхүүний гарц өндөртэй байдгийг нөхцөлдүүлнэ.
II. төрлийн кероген нь ароматик, нафтен структур ихтэй. Н/С, шингэн бүтээгдэхүүнийг үүсгэх чадвар хартцангуй доогуур (I төрөлтэй харьцуулахад) болно. Сапропелийн органиктай холбоотой, хүхрийн агуулга дундач буюу их байна.
III. төрлийн кероген (гумусын) конденсацид орсон полиароматик буюу хүчилтөрөгч агуулагч функциональ бүлэгтэй, Н/С бага, халаахад гол төлөв хийн бүтээгдэхүүн гаргана. Органик бодис нь дээд ургамлын гарал үүсэлтэй.
Керогенд витринит 20-50%, 5% хүртэл фюзинит, липоидинит, склероци, давирхайн биет (дээд ургамлын үлдэгдэл) байна.
Мөн шатдаг занар гэдэг нь сапропелийн юм уу эсвэл гумус-сапропелийн төрлийн органик бодисыг бөөгнөрсөн органик-эрдсийн төрлийн тунамал чулуулаг гэж ч болох юм. Тунамал чулуулгийг янз бүрийн хэмжээний занарын керогентэй адил органик бодис агуулснаар нь өөр өөр нэрлэх шаардлагатай юм. Жишээлбэл, 10%-иас илүү (20% хүртэл) органик бодис агуулсан чулуулгийг “керонгентэй”, харин 5-10%-ийн органик бодис агуулсан бол “кероген агуулагч” гэж нэрлэвэл илүү оновчтой гэж болно. Керогентой болон кероген агуулагч чулуулагт органик бодис харьцангуй бага бөөгнөрөтэй байх бөгөөд 5%-иас доош органик бодисын агуулгатай бол сарнимал органик бодис болох юм.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Хүрэн, чулуун нүүрс , антрацит ба шатах занар, үнслэг тодорхойлох арга
MNS 0652 : 1979
Угли бурые, каменные , антрацит и горючие сланцы Методы определения золькости
MNS 652- 72 - ын оронд.

Үнэ, стандартын улсын хорооны 1979 оны 93 дугаар тогтоолын дагуу 1979 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1984 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
Стандартыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Энэ стандарт нь хүрэн ба чулуун нүүрс, антрацит шатах занар бүтээгдэхүүн мөн нүүрс болон шатах занарыг давхаргыг дагдалгдаж түүний үенцэр хүрэн ба чулуун нүүрсний шахмалын үндэслэлийг удаан ба хурдавчилсан аргаар тодорхойлно. Хурдавчилсан үнсжүүлэлтийг ердийн аргаар сэүгэвчээр буюу шатаах цахилгаан зууханд хүчил төрөгч оруулах замаар хийнэ.
Энэ арга нь туршихаар жигнэж авсан түлшийг шатаах зуухан дотор үнсрэх үлдэгдлийг 800-830 0С-д улайсган үнсжүүлэх хаин шатах чанарыг 850 - 755 0С-д хурдавчилан үнсжүүлэхэд үндэслэнэ.
Түлшний чанараар маргаан гарах түүнчлэн чулуулгын үений үнслэгийг тодорхойлох үед түлшний үнслэгийг зөвхөн удаан үнсжүүлэлтийн аргаар тодорхойлоно.

Tuesday, March 22, 2016

Монгол Улсын Стратегийн ач холбогдол                                        бүхий ашигт малтмалын ордууд

Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг бvсчилвэл баруун бvсэд нэг, хангайн бvсэд хоёр, төвийн бvсэд найм, зvvн бvсэд дөрвөн орд байгаа нь Монгол Улс бvс нутаг бvрт тухайн ордууд байна гэсэн vг юм. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг ашиглалтын байдлаар нь одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгvй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилдаг. Ашиглаж буй стратегийн ордуудад “Таван толгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гиий нvvрсний ордууд, “Төмөртийн Овоо”-ны цайр, “Бороо”-гийн алт, “Уулын баяжуулах Эрдэнэт” vйлдвэрийн зэс, молибдени ордог бол ашиглаж эхлээгvй буюу бэлтгэгдэж буй ордод “Төмөртэй”-н төмөр, “Оюу толгой”-н зэс, алт, “Цагаан суврага”-ын зэс, молибдени, “Мардай”, “Дорнод”, “Гурван булаг”-ийн уран, “Бvрэнхаан”-ы фосфорит, “Асгат”-ын мөнгөний орд орж байна.
д/д
Ордын нэр
Ашигт малтмалын төрөл
Байршил
Тайлбар
1.

Чулуун нүүрс

Өмнөговь, Цогтцэций
"Таван Толгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Дайцуки" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.
2.
Нүүрс
Өмнөговь, Гурвантэс
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
3.
Хүрэн нүүрс
Улаанбаатар, Багануур
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.
4.
Хүрэн нүүрс
Говьсүмбэр, Шивээговь
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
5.
Уран
Дорнод, Дашбалбар
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
6.
Уран
Дорнод, Дашбалбар
7.
Уран
Дорнод, Дашбалбар
8.

Төмрийн хүдэр

Сэлэнгэ, Хүдэр
Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.
9.
Зэс, молибдени
Өмнөговь, Ханбогд
Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.
10.
Зэс, молибдени
Дорноговь, Мандах
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
11.
Зэс, молибдени
Орхон,
Баян-Өндөр
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
12.

Фосфорит
Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
13.
Алт
Сэлэнгэ,
Баянгол
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
14.

Цайр, хар тугалга
Сүхбаатар, Сүхбаатар
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
15.


 Мөнгө
Баян-Өлгий, Ногооннуур
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.


Инновацийн удирдлагын агуулга
Шинэ хэрэгтэй мэдлэгээс бий болсон шинэ бүтээл(invention)-ийг инноваци болгон хувиргах, бүтээл шинэ санааг хэрэгжүүлэх,  зах зээлд бизнесийн өсөлт ба ашиг орлогоороо тэргүүлэн өрсөлдөөний давуу талыг олж авахад чиглэсэн бизнесийн зохион байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэх процесс юм.
Стратегийн зорилго гэдэг нь урт хугацааны үйл ажиллагааны хүлээгдэж буй үр дүн юм. Энэ нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ зүйлсийг зах зээл дээр гаргах, эсвэл зах зээлээ өргөжүүлэх, байгууллагын болон хувьцаа эзэмшигчдийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, эсвэл илүү нэмэгдсэн өртөг шингээсэн оюунжсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг байж болно.
Байгууллагын стратегид инновацийг тусгах нь шинэ зүйлсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр дүнд хүргэх хүрээнд тогтвортой хөгжлийг хангахуйц өөрчлөлтийг урьдчилан харж чаддаг байхад чиглэгдэнэ.
Тухайлбал, зах зээл дээр үйлдвэр аж ахуйн нэгж бүр өрсөлдөх чадвараа хадгалах нөхцөл байдлаа тодорхойлж байдаг. Ерөнхийдөө энэхүү нөхцөл нь бизнесийг зорилтот чиглэлээр төгөлдөржүүлэх, нөөц хуримтлуулах, борлуулалт улмаар зах зээлээ өргөжүүлэх, техник технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх стратегийг шаарддаг.

Инновaцийн удирдлагын чиг үүргүүд
v Байгууллагын инновацийн зорилгыг тодорхойлох
a)      Компанийн инновацийн зорилго бизнесийн ерөнхий стратегитай нягт уялдсан байх
b)      Гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох
c)      Компанийн үйл ажиллагаанд гүйцэтгэх инновацийн үүрэг роль ба урт хугацаанд зорьж буй зах зээлийн өсөлтөнд хүрэхэд инноваци хэрхэн дэмжлэг үзүүлэхийг тодорхойлох
v Хийгдэх алхмууд
a)      Эрхэлж буй бизнес, зах зээлийн онцлог,  компанийн үйл ажиллагааны бусдаас ялгарах онцлог, компанийн гол хэрэглэгчид, тэдгээрийн өөрчлөлтөнд хандах байдал, өрсөлдөгчид, өрсөлдөгчидтэй харьцуулсан давуу тал зэргийг харгалзан үзэж зорилгоо тодорхойлох
b)      Зах зээл дээрх инновацийн боломжуудыг тодорхойлох
c)      Инновацийн үйл ажиллагааны шалгууруудыг тодорхойлох
v Инновацийн соёлыг төлөвшүүлэх
a)      Байгууллагын инновацийн талаар баримтлах зарчмууд, манлайлал коммуникацийн болон урамшууллын үр өгөөжтэй системийг бий болгох
b)      лидерүүдийн үлгэр дууриал
c)      инновацийг байгууллагын бүх хүрээнд чухалчлан үзэх үзэл
d)     ажиллагсдын урам зориг
e)      нэгж хэсгүүдийн уялдаа хамтын ажиллагаа 
f)       хэрэглэгчидтэй ойр хамтран ажиллах байдал
g)      амжилттай хэрэгжсэн инновацийн практик, аргуудын сурталчилгаа
v Инновацийн процессыг хэрэгжүүлэх
a)      инновацийн боломжийг тодорхойлох
b)      инновацийн боломжуудаас сонголт хийх
c)      шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг төсөллөх, боловсруулах
d)     шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн зах зээлд гаргах
e)      инновацийн төслийн портфелийг удирдах.

Инновацийн үйл ажиллагааны зорилго нь үйлдвэрийн газрыг урт хугацаанд тодорхой боломжуудаар хангахад оршино. Иймээс стратеги нь үйлдвэр аж ахуйн газрын гадаад дотоод орчны хүрээнд бий болсон асуудлуудыг шийдвэрлэх арга замыг харуулдаг.
Инновацийн байгууллагууд нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, шинэ зүйлийн туршилт зохион бүтээлт, технологи боловсруулалтыг эрхэлдэг Энэхүү үйл ажиллагааны удирдлага нь инновацийн менежмент бөгөөд өөрийн онцлогтой байдаг. Үүнд:
·         Удирдлагын обьект - шинжлэх ухаан судалгааны процесс;
·         Үндсэн нөөц - шинжлэх ухааны мэдээлэл, оюуны потенциал;
·         Үр дүн - шинэ мэдээлэл, шинэ зүйл болно.
Үйлдвэрлэлд инновацийн удирдлагын эдийн засгийн 3 үндсэн зорилтууд байна.
1. Шинэ болон сайжруулсан технологийг бий болгох;
2. Шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүнийг бий болгох;
3. Борлуулалтын шинэ зах зээлийг эзэмших;
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн стратеги чухал
төдийгүй инновацийн стратеги, бодлогод зах зээлийн эрэлт болон түүний хэтийн төлвийг ч таамаглах хэрэгтэй юм. Шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах маркетингийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээс түүний зах зээлийн нэвтрүүлэлт, түгээлт ихээхэн хамаарна.
Сэтгэлийн бичээсээ

Амьдрал хэмээх он жилүүдэд
Анд нөхөд болсон бидэн
Ахиж хэзээч ирэхгүй залуу насаа
Ахин дахин бид дурсан дуулна
            Нөхөрлөл билэгдлийн дээдийг бид
            Өнө мөнх хайрлах гэж
            Өнгөт алга хорвоо дээр
            Өр зүрхээрэй бид холбогдсон
Гэгээхэн бүхнийг бид дотроо бодож
Гэнэн зангаараа нэг үг  бүтээсэн
ГЗОБШ хэмээх үг , бид бүхний сэтгэлийн угт
Гэрэлт наран мэт гийгүүлдгээ
            Он жилүүд урсан өнгөрөхийг хараад
            Олон зүйл бидэнд бодогдоно
            Цаг сэтгэл зүрхээ гарган
            Цахилашгүй их үйлсийн далайд
            Цаг минут секунд бүр бид тэмцэнэ
Үнэ цэнэтэй бүхнээсээ бид
Нэгэл  мэдхэд хагцаж холдоно
Тэнгэрт харвах од мэт богинхон амьдралд
Тэнхээ ,сэтгэлээрэй бид хамтдаа  нэг зүгт
Тэртээх тэр бодлын харгүйд уй гашуу нөмөрхөд
Тэнгэрлэг андын нэг л үг сэтгэлийг цэлмэнэ
Өнгөрсөн бүхнийг буцааж үл болно гэдгийг мэдэх тэр үед

Урсах нулмис хэр гашуун гэдгийг мэдрэх болно .  
Г.Бямбасүрэн

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...