Tuesday, March 22, 2016

Инновацийн ангилал

Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол нөлөөллийн түвшинг харгалзан шинэлэг байдлаар нь инновацийг суурь инноваци, сайжруулах шинжтэй инноваци, хуурмаг (Псевдоинноваци) гэж хувааж байна.
Суурь инноваци: Бүтээгдэхүүн технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн зарим элемэнтийн үүрэг шинж чанарт өөрчлөлт орсон инноваци.
            Сайжруулсан инноваци:     Бэлэн бүтээгдэхүүнийг юмуу эсвэл ихээхэн хэмжээнд боловсруулсан, мөн түүнчлэн үйлдвэрийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг нэвтрүүлэхтэй холбоо бүхий инноваци.
Хуурмаг инноваци: Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт гаргаагүй (өнгө үзэмж төдийхөн өөрчлөлттэй) бүтэц үзүүлэлт чанар үнэ өртөгт орц бүрэлдэхүүн зэрэгт төдийлөн нөлөөлөөгүй өөрчлөлт гаргаагүй инноваци.
Хүснэгт-1 Инновацийн ангилал
 №
Ангилалын шинжүүүр
Ангилал
1
Шинэлэг байдлаар нь
Суурь, Сайжруулах, Хуурмаг
2
Инноваци төрүүлсэн шинжлэх ухаан техникийн дэвшлийн үе шатуудаар
Шинжлэх ухааны, Техник технологийн,
Зохион бүтээлтийн, Үйлдвэрлэлийн, Мэдээллийн
3
Инноваци эрчимжилтийн түвшингээр нь
Тэгш, сул, өргөн хэмжээний
4
Инноваци хэрэгжих хурдаар нь
Түргэн, Удаан ,Өсөн нэмэгдэгч, Үсрэнгүй
5
Инновацийн цар хүрээгээр
Тив дамжсан, Үндэстэн хоорондын, Бүс нутгийн, Үндэсний, Томоохон, дунд, жижиг
6
Инновацийн үр дүнт байдлаар нь
Өндөр, нам, тогтвортой
7
Инновацийн үр нөлөөгөөр
Эдийн засгийн, экологийн, нийгмийн, интеграл
8
Хамрах хүрээгээр нь
Эдийн засгийн, улс төрийн, хууль эрх зүйн, нийгмийн боловсролын,
9
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсээр
Үйлдвэрлэлийн хэрэгслийн, хөдөлмөрийн зүйлсийн, хөдөлмөрийн үр дүнгийн, ажиллах хүчний
10
Зориулалтаар
Сайжруулах, нэмж өөрчлөх, орлуулах, солих
11
Зах зээлд гаралтаар нь
Тэргүүлэгч, Дагагч
12
Өрсөлдөх чадвараар нь
Анхдагч, Гүйцэгч
13
Үүссэн байдлаар нь
Хувийн, Хамтарсан, Худалдан авсан
14
Эрсдэлийн түвшингээр нь
Өндөр, Дундаж, Бага хэмжээний эрсдэлтэй
15
Технологи дамжлага дахь байршлаар нь
Орцын, Үйлдвэрлэл дэх, Гарцын
16
Өөрчлөлтийн хэмжээгээр
Шинэ үе, Шинэ зүйл, Шинэ төрөл, Шинэ хувилбар



 Инновацийн менежментийн үүсэл хөгжил

Анх 1950аад онд Австрийн эрдэмтэн Й. Шумпетер “Эдийн засгийн хөгжлийн онол” бүтээлдээ инновацийн тухай ойлголтыг тодотгож, түүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Тэр үеэс судлаачид инноваци гэдэг нэр томъёог өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах болжээ. Инновацийн менежмент нь мэдлэгийн менежментээс үүсэлтэй бөгөөд хуримтлагдсан мэдлэгүүд нь аливаа шинэчлэлтийг үр дүнтэй амжилттай хийж гүйцэтгэх гол түлхүүр нь болж өгдөг. Үйлдвэрийн газрын эрдэм шинжилгээ-туршилт-зохион бүтээлтийн ажил (ЭШТЗБА)-н удирдлагын орчин үеийн зарчим шинэ технологийг нэвтрүүлэх арга зүйн үндсэн чиглэлийг тодорхойлох түүнчлэн бизнесийн өсөлтийн талаар удирдлагын хүрээнд шиийдвэр гаргах зэрэгт эдийн засгийн орчны хүчин зүйлийн нөлөөллийг шинжлэх нь чухал юм.
Эдийн засгийн тойм зохиолуудад XIX-XX зууны үйлдвэржсэн, өндөр үйлдвэржсэн эдийн засгаас  XXI зууны хөгжилд голлох үүрэг бүхий мэдлэгийн эдийн засагт шилжих шилжилтийг инновацийн үйл явц тодорхойлж байна хэмээжээ. Үйлдвэржсэн эдийн засагт хөдөлмөр тоног төхөөрөмж байгалийн нөөцөд чиглэсэн мэдлэгт тулгуурлан бүтээгдэхүүний сайжруулалт хэрэгждэг бол инновацийн чиг хандлагатай эдийн засагт, хөгжил нь шинэ мэдлэгийн хэрэгцээг хангах замаар явагддаг болно.

Дэлхийн түвшинд таваарын зах зээлийн хүрээнд оюуны чадавхийн идэвхтэй оролцооны чиг хандлага эрчимжиж, дэлхийн хөгжлийн манлайлагчид стратегийн өрсөлдөх давуу талыг бий болгон зах зээл дээр тэргүүлэхийг эрмэлзэхдээ тухайн салбарт зохион бүтээлтийг ашиглах эрхийг бататгах патентийн портфель(өмчлөх эрхийн цогц үйл ажиллагаа)-ийн төлөө ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2000 аад оны эхээр дэлхийн лицензийн зах зээл нь таваар үйлчилгээний уламжлалт зах зээлийн өсөлтийн хурдцыг 3,5 дахин өсгөсөн ажээ.[1]
Өнөөдөр шинжлэх ухаан техникийн хүрээ нь бизнесийн ерөнхий стратегид илүү идэвхитэй нөлөөлөх болсон бөгөөд иймээс инновацийн хөгжлийн асуудал нь байгууллагын удирдлагын хариуцлагын түвшинд шилжиж байна. Зарим тэргүүлэх үйлдвэрийн газрууд нь үр ашигтай инновацийн хөгжлийн төлөө удирдлагын бүтэцдээ шинжлэх ухааны мэргэжлийн зөвлөлийг ажиллуулж байна.
ЭШТЗБА-г иж бүрнээр нь явуулах өөрийн боловсруулсан шинэ зүйлсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэдэг нь орчин үеийн нөхцөлд өрсөлдөх чадварыг хангах хамгийн үр ашигтай арга зам юм. Саяхан болтол үйлдвэрийн газрууд нь инновацийн үйл ажиллагаа нь ганц үйлдвэрийн газрын хэмжээнд эсвэл ШУ-ны институт, зохион бүтээх товчоо, үйлдвэрийн газар гэсэн холбооны хүрээг хамардаг байсан. Харин даяаршлын нөлөөгөөр инновацийн бүх шатны хөдөлмөрийн хувиарыг тодорхойлдог дэлхийн инновацийн зах зээл үүсч бий болоод байна.
Өнөөдөр амьдрал дээр судалгааны үр дүн Европын эрдэмтдийнх бөгөөд түүнийг АНУ- н лобарториудад туршин гаргаж авсан, Японы үйлдвэрлэлийн шугам дээр анх үйлдвэрлэлд хэрэгжсэн, улмаар Тайландад шинэ загвараар угсарсан гэх жишээ энгийн асуудал болжээ.



[1] Л. Батгэрэл, Л. Отгонцэцэг, (2009) “Үйлдвэрийн газрын инновацийн хөгжлийн үр ашгийн шинжилгээ” 12-17тал

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...