Monday, March 12, 2012

Өрөмдлөгийн шинэ технологи-“занарын тэсрэлт”

Өрөмдлөгийн шинэ технологи-“занарын тэсрэлт”
 
“Fracking” буюу өрөмдлөгийн шинэ технологи гэж юү вэ?

“Занарын тэсрэлт”-ийг бий болгосон шинэ өрөмдлөгийн технологи нь уламжлалт босоо өрөмдлөг ба шинэ хөндлөн өрөмдлөгийн хослол юм. Газрын гүнд байгаа нефть болон хийн ордод нэвтрэхийн тулд олон босоо нүх өрөмддөг байсан бол шинэ технологиор нэг босоо нүх өрөмдөөд, түүнээсээ нефть хийн судлаа дагаж хөндлөн өрөмддөг байна. Занарын давхаргад хэвтээ цооногоор ус, элс болон тусгай химийн бодисын хольцыг шахна. Гидро цохилт нь судал хоорондын ханыг нурааж, хийн нөөцийг олон тооны босоо цооног өрөмдөхгүйгээр шахаж гаргах боломжтой болгодог аж. Шинэ технологийг энгийн үгээр тайлбарлавал “дуслыг хураавал далай” гэсэн зарчмаар явагдана гэсэн үг. Занарын хийн судал бүхнээс хийг гаргаж авснаар олборлолтын бүтээмж үлэмж нэмэгдэж байгаа юм.
Уламжлалт технологиор зөвхөн их хэмжээгээр хуримтлагдсан сав газраас л хөндлөн өрөмдөж олборлолт хийдэг байсан бол шинэ өрөмдлөгөөр судал бүхнийг ашиглах боломжтой. Энэхүү өрөмдлөгийн технологи цоо шинэ зүйл үү гэвэл үгүй. Бүр 1940-өөд оноос Америкт “fracking” өрөмдлөгийг туршиж байсан боловч өндөр өртөг, аюулгүй байдлын улмаас төдийлөн хэрэгжүүлээгүй байна. Ялангуяа тухайн үеийн улс төрчид өрөмдлөгийн шинэ технологийн хор хөнөөлийг сурталчлан сонгуулийн шоу хийж байснаас энэ технологи ашиглагдахгүй олон жил болжээ. Харин 2007 оноос уг технологийг АНУ-ын Умард Дакотад хэрэглэж эхэлсэн юм. Тэнд нефть хийн олборлолт нэмэгдэж, ажлын байр ихээр бий болсноор Дакотаг зорих иргэдийн цуваа тасрахаа байжээ.
Умард Дакотагийн нефтийн зөвлөлийн Ерөнхийлөгч Рон Нессийн хэлснээр Баккены ордын асар их нөөцийн зөвхөн 5 хувийг л хуучин технологиор авч болох байсан бол шинэ технологиор 95 хүртэлх хувийг нь соруулан авах боломж нээгджээ. Америкчууд ийн шинэ технологио гайхуулж, байгалийн хий, нефтийг зардал багатай аргаар, их хэмжээгээр олборлох боломжтой боллоо хэмээн сайрхаж буйд оросууд ихэд эгдүүцэж байна. Өрөмдлөгийн шинэ технологийн талаар нийтлэл бичсэн Оросын судлаачийн хэвлэлд нийтлэгдсэн бүтээлийг олон нийтэд цацахыг хориглож, “томчууд”-ын зүгээс дарамт үзүүлж байжээ.
Оросын зарим мэргэжилтнүүд “fracking” технологийн өртөг дэндүү өндөр, ийм өндөр өртөгтэй цооног ашиг авчирч чадна гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Америкчууд өрөмдлөгийн өртөг өндөр гэдгийг няцаасангүй. Харин өндөр өртгөөр өрөмдсөн цооногоос авах бүтээмж уламжлалт аргаас үлэмж ихээр нэмэгдэнэ. Өрөмдлөгийн зардлыг богино хугацаанд нөхөж чадна гэж тайлбарлаж байгаа юм.
Шинэ технологийн сул тал ба боломжууд
Эрсдэл
Шинэ технологийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд тавигдах асуудал бол байгаль экологид нөлөөлөх байдал юм. Занарын хийг олборлоход асар их хэмжээний усыг элс, химийн бодистой хольж хэрэглэдэг. Америкийн нефтийн томоохон орд
байрладаг Вайоминг мужид мэргэжилтнүүд судалгаа хийхэд химийн бодисууд
хөрсөн доорх усанд хүрэх боломжтой гэдгийг тогтоожээ. Хэрвээ хүмүүсийн ундны ус химийн хороор бохирдвол ямар аюул үүсэх нь тодорхой.
АНУ-ын Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн коллежийн Байгалийн нөөцийг хамгаалах тэнхимийн профессор Гэри Роббинс хэлэхдээ: “Шинэ өрөмдлөгийн технологи бол хоёр талтай асуудал юм. Нэг талаас эдийн засгийн ач холбогдолтой боловч нөгөө талаас экологид үзүүлэх хор нөлөө их. Шинэ технологи нефть, хийн олборлолтыг ихэсгэх нь эргэлзээгүй. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Гэвч хөрсний, газрын гүний усыг бохирдуулах, усны судлыг эвдэх аюултай. Мөн хий авах гэж тэсэлгээ хийхэд гал гарах эрсдэл өндөр гэдгийг мартаж болохгүй. Ер нь алтан дунджийг барих хэрэгтэй. Ажлын туршлагатай геологич хүний хувьд зөвлөхөд алтан дундаж гэдэг бол байгаль экологи юм шүү” хэмээжээ.
АНУ-ын Умард Дакота шиг өргөн уудам нутагтай, хүн амын суурьшил багатай газарт олон тооны цооног өрөмдөхөд төдийлөн асуудал үүсэхгүй. Харин Нью Йорк шиг олон хүн амтай хотын ойролцоох ордууд дээр өрөмдлөг явуулах нь эрсдэлтэй. Мөн Европын орнуудад хүн ам нягт суурьшсан учраас занарын орд байгаад олборлох боломж хомс гэдэг нь тодорхой байгаа юм. Зарим судлаачид өрөмдлөгийн шинэ технологийн байгальд үзүүлэх нөлөөллийг судалж үзэхэд хуучин технологитой ижил нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс сэтгэл амар байж болно гэж ч тайвшруулж буй.

Thursday, March 1, 2012

Монгол Улсын Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд

Монгол Улсын Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд

Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг бvсчилвэл баруун бvсэд нэг, хангайн бvсэд хоёр, төвийн бvсэд найм, зvvн бvсэд дөрвөн орд байгаа нь Монгол Улс бvс нутаг бvрт тухайн ордууд байна гэсэн vг юм. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг ашиглалтын байдлаар нь одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгvй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилдаг. Ашиглаж буй стратегийн ордуудад “Таван толгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гиий нvvрсний ордууд, “Төмөртийн Овоо”-ны цайр, “Бороо”-гийн алт, “Уулын баяжуулах Эрдэнэт” vйлдвэрийн зэс, молибдени ордог бол ашиглаж эхлээгvй буюу бэлтгэгдэж буй ордод “Төмөртэй”-н төмөр, “Оюу толгой”-н зэс, алт, “Цагаан суврага”-ын зэс, молибдени, “Мардай”, “Дорнод”, “Гурван булаг”-ийн уран, “Бvрэнхаан”-ы фосфорит, “Асгат”-ын мөнгөний орд орж байна.
д/д
Ордын нэр
Ашигт малтмалын төрөл
Байршил
Тайлбар
1.

Чулуун нүүрс

Өмнөговь, Цогтцэций
"Таван Толгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Дайцуки" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.
2.
Нүүрс
Өмнөговь, Гурвантэс
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
3.
Хүрэн нүүрс
Улаанбаатар, Багануур
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.
4.
Хүрэн нүүрс
Говьсүмбэр, Шивээговь
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
5.
Уран
Дорнод, Дашбалбар
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
6.
Уран
Дорнод, Дашбалбар
7.
Уран
Дорнод, Дашбалбар
8.

Төмрийн хүдэр

Сэлэнгэ, Хүдэр
Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.
9.
Зэс, молибдени
Өмнөговь, Ханбогд
Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.
10.
Зэс, молибдени
Дорноговь, Мандах
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
11.
Зэс, молибдени
Орхон,
Баян-Өндөр
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
12.

Фосфорит
Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
13.
Алт
Сэлэнгэ,
Баянгол
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
14.

Цайр, хар тугалга
Сүхбаатар, Сүхбаатар
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
15.


 Мөнгө
Баян-Өлгий, Ногооннуур
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.


Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...