Monday, October 10, 2011

Багануурын ордын нүүрс, эрдэс баялгийг иж бүрэн ашиглах технологийн боломжийн судалгаа


Багануурын ордын нҮҮрс, эрдэс баЯлгийг иж бҮрэн ашиглах технологийн боломжийн судалгаа

доктор, проф. С.Цэдэндорж
доктор, дэд проф. Б.Алтантуяа
докторант  Д.Алтангэрэл

Манай улс нүүрсийг олборлож эхэлснээс хойших 80 гаруй жилийн хугацаанд зөвхөн шатаах замаар эрчим хүч үйлдвэрлэх болон халаалтын зуух, айл өрхийн хэрэглээнд түлшээр ашиглаж ирсэн. Өнөө үед  нүүрс болон дагалдах эрдэс баялгийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, шинэ дэвшилтэд технологоор боловсруулж, хаягдалгүй иж бүрэн ашиглах асуудал хурцаар тавигдаж байна
Улаанбаатар хотын хэрэглээний 70 гаруй хувийг Багануурын уурхайн нүүрс хангадаг ба уг нүүрсийг боловсруулалт хийхгүйгээр шууд шатааж байгаа нь агаарын бохирдлыг ихэсгэж,  нүүрсний ашиглалтанд муугаар нөлөөлж байна.
Багануурын уурхайн нүүрсэнд гүн боловсруулалтын туршилт судалгаа хийгдэж байсан боловч эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүд байсан.

Судалгааны зорилго:
Нэгэнт нээн ашиглаж буй Багануурын нүүрс ба тухайн ордын бусад эрдэс баялгийг иж бүрэн боловсруулж нэмүү өртөг шингэсэн шинэ түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиудын боломжуудыг судлаж, үйлдвэрлэлийн үр ашиг, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлж уул уурхайг түшиглэсэн цогцолборыг бүрдүүлэх чиг баримтлалыг томъёолоход судалгааны зорилго чиглэж байна.
Багануурын уурхай нь нийт 600 сая орчим тонн нөөцтэй улсынхаа төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг. Өдгөө үйлдвэрлэлийн талбайд дөрвөн сая тонн нүүрсийг буталж, ангилан ялгаж ачих хүчин чадалтай. Өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадлаараа цаашид ажил­лавал 100 жил хүртэл ашиглах баталгаатай нөөцтэй бөгөөд Бага­нуурын нүүрс нь физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглах бус цаашид дахин боловсруулалт хийх, метан, шатдаг хий, шингэн ба шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болгон ашиглах ирээдүйтэй гэж үздэг.
Багануурын нүүрс нь Б-2 ангилалын нүүрсэнд хамааралтай дундаж үнсжилт 12-17%, зарим өндөр эрдэсжсэн төрөл 40% хүртэл үнсжилтэй. Дэгдэмхий бодис 33.9-59.3%, дунджаар 42-44% байдаг.
Багануурын нүүрсний техникийн шинжилгээний дүн
1-р хүснэгт
 Үзүүлэлт
 Тэмдэглэгээ, нэгж
Ердийн нүүрс
1
чийглэг
W0,%
32.75
2
Үнслэг
AC, %
12.39
3
Дэгдэмхий хий
Vr,%
45.37
4
Ерөнхий хүхэр
S, %
0.42
5
Илчлэг
ккал/кг
3500

1. Багануурын ордын нүүрсийг баяжуулах туршилт, судалгааны ажил, үр дүн

Company

  

www.mak.mn









www.ot.mn









www.altainkhuder.mn

Нүүрс баяжуулах

                                                   Нүүрсийг коксжуулах
Нүүрсийг коксжуулах гэдэг нь аливаа нүүрсийг агааргүй орчинд 900-1000 Стемпературт дулааны задралд оруулах боловсруулалтыг хэлнэ. Нүүрсийг үндсэнд нь бөсдөг ба үл бөсдөг гэж 2 хувааж болно. Бөсөх гэдэг нь 5500С хүртэлх температурт халуун задралд орох үедээ хөөх чадварыг хэлдэг. Бөсөх чулуун нүүрс нь коксжуулах процессын үндсэн түүхий эд болдог. Нүүрсийг коксжуулах хар төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэглэх сонгодог арга тодорхой хэмжээгээр хэрэглэгдсээр байна. Кокс нь химийн үйлдвэрийн чухал түүхий эд болж байна. Коксыг Домен зууханд ган хайлуулахад хэрэгдэхээс гадна өнгөт төмөрлөгийн үйлдвэрт /зэс, цайр, цагаан тугалга/ хайлуулахад бас хэрэглэж байна. Цахилгаан дулаан эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж байна. Нүүрснээс 300 гаруй нэр төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэж байна. Нүүрсний төрлүүд: * Хүрэн нүүрс (Lignite мөн Brown coal) нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг. * Чулуун нүүрс (Sub-bituminous coal болон Bituminous coal) - нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцд түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөл-коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ. * Хагас антрацит болон антрацит (Anthracite) - хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.

Wednesday, October 5, 2011

Нүүрс


АНУ-ын Арч Коүл , Инк (Arch Coal, Inc) компанийн нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн төслийн шийдлүүд, технологи Арч Коүл компани нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын 2 дахь том компани бөгөөд жилд нийт 139,6 сая тонн нүүрс олборлож, боловсруулдаг. Үйл ажиллагаа нь АНУ-ын баруун хэсэгт Вайоминг, Колорадо ба Юта зэрэг муж, зүүн хэсэгт Кентаки, Виржина, Баруун Виржина зэрэг мужуудад төвлөрсөн. Тухайлбал АНУ-ын зүүн хэсэгт 4 баяжуулах үйлдвэр , баруун хэсэгт 2 баяжуулах үйлдвэртэй. Дээрх үйлдвэрүүдийн металлургийн зориулалттай нүүрсний худалдааны гэрээний гол нөхцөл нь – чийглэг: <7.5%, үнслэг: 5.5-7.5% байдаг байна. Харин эрчим хүчний зориулалтын нүүрсний гэрээний гол нөхцөл нь илчлэг байдаг ба үнслэг, чийглэг хоёр нь торгуулын(гэрээнд зааснаас бага бол үнэ нэмэгдэнэ-шагнал) үзүүлэлт болдог. Зүүн хэсгийн баяжуулах үйлдвэрүүд Баруун хэсгийн баяжуулах үйлдвэрүүдийн (Лоун Маунтин, Кардинал, Парди, Холден)тоног төхөөрөмжийн бүрдэл ялгаатай болоч технологийн схем нь тун төстэй. Арч Коүл компанийн баруун хэсгийн үйлдвэрүүдийн технологийн нийтлэг схемийг дараах зурагт харуулав. Зураг №1 Эдгээр үйлдвэрүүдийн 3 нь флотацийн схемийг хэрэглэх ба харин 4-дэхь исэлдсэн нүүрс агуулдаг учир флотаци хэрэглэдэггүй. Дээр үйлдвэрүүдийн технологийн схемийн нийтлэг чанар нь анхдагч нүүрсийг 3 “машины” ангид (том- +10-200 мм, дунд - +1-10 мм, нунтаг – +0.2-1 мм, хэт нунтаг- +0.045-0.2 мм ) хувааж , тусад нь өөр өөр технологи, тоног төхөөрөмж хэрэглэдэг. Том нүүрсийг баяжуулах(+10-200 мм) Нүүрсний чийглэг, шламын хэмжээг аль болох бага барихын тулд БФ-ийн тэжээлийн нүүрсний бүхэллэгийн хэмжээг 150-200 мм байлгадаг. Анхдагч нүүрсийг эхлээд 2 давхар тортой шигшүүрээр шигшиж +10 мм-ийн бүхэллэгтэй нүүрсийг Петрийн Хүнд Орчны Сепараторт өгөх ба сепараторийн ялгах нягтыг 1.65-1.7 хавьцаа тохируулдаг. Зарим үйлдвэр дээр анхдагч нүүрсийг 50 мм хүртэл буталдаг бөгөөд энэ нь технологийн үзүүлэлтэнд бага зэрэг сайнаар нөлөөлдөг хэдий ч (сулрал сайн) бэлэн

Бие даалтууд

Уурхайн технологийн бие даалта эхнээс нь хийгээд  нэг нэг бүлгээр нь хийхгүй бол болохгүй шүү!
 Дотоод тээврийн лекц тавицан шүү татаад аваарай ангийнхаан

Wills' Mineral Processing Technology, Elsevier (2005)

 


"Баяжуулалтын үндэс" буюу Wills' "Mineral Processing Technology" гэсэн англи хэл дээрх ном орууллаа. Хэрэгтэй нэг нь  татаад авна биз дээ. Татах : Mineral Processing Technolgy
 
 
 
 
 
 
 
 

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...