Friday, December 16, 2016

FGX ХУУРАЙ ТЕХНОЛОГИ

·         Хятадын  Tangshan Shenzhou компаний 1996 онд анх нүүрс хуурай аргаар баяжуулах төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд энэ нь FGX төхөөрөмж байсан юм.
·         Энэ төхөөрөмж нь FGX-1-ээс FGX-48А маркын 12 төрлийн нүүрс баяжуулах төхөөрөмжүүд бий бөгөөд эдгээр нь 10 тн/цаг-аас 480 тн/цаг хүртлэх хүчин чадалтай үйлдвэрүүд  Хятадын 5-н муж, Бразил, Индонез, Солонгос, Казкастан, Монгол, Орос, Өмнөд Африк, Украйн мөн Вьетнам зэрэг орнуудад амжилттай суурьлагдан ажиллаж байна.
 Байршилын зураг

·         FGX  төхөөрөмжөөр нүүрс баяжуулахад тавигдах технологийн шаардлага гэж бий бөгөөд
§  Анхдагч нүүрсний гадаргын чийг 9%-аас хэтрэхгүй байх
§  Материалын ширхэглэлийн хэмжээ 0-50мм бүхэллэгийн хооронд байх нэг модулын хүчин чадал 10-480 тн/цаг-н хүчин чадалтай.
§  FGX-1,2 төхөөрөмжийн ширхэглэлийн хэмжээ (0-60мм), бусад маркийн сеператорууд (0-50мм)-ийн хооронд ангилалт явуулах боломжтой.
FGX төхөөрөмж нь хөндлөн хавтан дээр бэхлэгдсэн тээглүүр болон хавтангийн ухран давших хөдөлгөөн, хавтангийн доороос өгөх агаарын урсгалын нөлөөгөөр материалын ялгарал явагдана.
Тавцангийн хийц болон ажиллах механизм


 FGX сеператорын баяжуулалтын технологийн схем

  Үйлдвэрүүдийн байршил, хүчин чадал






Thursday, October 13, 2016

Greek alphabet
"Грек цагаан толгой"

Α
α
alpha
/'жlfə/
Β
β
beta
/'bi:tə/
Γ
γ
gamma
/'gжmə/
Δ
δ
delta
/'deltə/
Ε
ε
epsilon
/'epsilən/
Ζ
ζ
zeta
/'ziːtə/
Η
η
eta
/'iːtə/
Θ
θ
theta
/'θiːtə/
Ι
ι
iota
/aɪ'əʊtə/
Κ
κ
kappa
/'kжpə/
Λ
λ
lamda
/'lжmdə/
Μ
μ
mu
/'mjuː/
Ν
ν
nu
/'njuː/
Ξ
ξ
xi
/'ksaɪ/
Ο
ο
omicron
/'əʊmɪkrən/
Π
π
pi
/'paɪ/
Ρ
ρς
rho
/'rəʊ/
Σ
σ
sigma
/'sɪgmə/
Τ
τ
tau
/'tɑʊ/
Υ
υ
upsilon
/'jʊpsɪlən/
Φ
φ
phi
/'faɪ/
Χ
χ
chi
/'kaɪ/
Ψ
ψ
psi
/'psaɪ/
Ω
ω
omega
/'əʊmɪgə/
  
SI Units: Prefixes
10-24
yocto
y
10-21
zepto
z
10-18
atto
a
10-15
femto
f
10-12
pico
p
10-9
nano
n
10-6
micro
µ
10-3
milli
m
10-2
centi
c
10-1
deci
d
103
kilo
k
106
mega
M
109
giga
G
1012
tera
T
1015
peta
P
1018
exa
E
1021
zetta
Z
1024
yotta
Y
1027
xona
X
1030
weka
W
1033
vunda
V



Сульфидүүд ба  сульфодавснуудын анги

Тус ангид метал хүхэртэй нэгдэхэд үүссэн сульфид эрдсүүд   Ме+S мөн теллур Me+Te   селен Me+Se   мышьяк Me+As  ба сурьматай  Me+Sb  метал нэгдэхэд үүссэн эрдсүүд хамаарна . сульфидүүд ба           сульфодавснуудад  мөнгө (Ag ) Bi, Sb, Hg, Mo, Pb, Zn, Cu, Fe-н S-тэй нэгдлүүд багтаж  чулуулаг бүрхүүлийн 0.15%-г эзэлнэ. Эдгээрт хольцоор рени Re, инди Jn,  гафни Hf,  германи Ge,  гали Ga,  кадми Cd   орно.
Сульфид эрдсүүдэд изоморфизын үзэгдэл нилээд тархалттай . Хамгийн түгээмэл тархалтта төмөртэй сульфидууд : Пирит FeS2 , пирротин Fe1-xSx , халькопирит CuFeS2 , арсенопирит FeAsS орно. Тус бүлэгт 250 гаруй сульфидууд,  төрлүүдтэйгээ нийлээд бараг 400 хүрдэг .
Фолиморфизын үзэгдэлд нилээд дэлгэрсэн . Жишээлбэл : Пирит FeS2 куб сингонтой .
Сульфид эрдсүүдийн огцлог шинж :
o    Арлан структуртай сульфид : Пирит FeS2 –н ٍ  (S2) ковалент 
         холбоогоор Fe-тэй нэгдсэн тул хамгийн хатуу .
o    Хувийн жин их –PbS 7.4-7.6 г/см3
o    Гинжин структуртай сульфид: антимонит(стибнит ). Висмутин  
        –сунасан агрегат үүсгэнэ .
 Энгийн сульфидууд
Галенит ( хар тугалганы гялга ) PbS ( Pb 86.6% ,     S 13.4% )  хольц  элементээр Ag   заримдаа Zn  Cd Sb As Bi  агуулна . Галенит куб сингонтой , октаэдр , ромбододекаэдр хэлбэртэй Кристал,  мөхлөгт,  нягт , хааяа друз агрегат үүсгэдэг . Өнгө ба зураасны өнгө нь тугалган саарал, металл гялбаатай , кубын дагуу сайн хуваагдалтай , харьцангуй зөөлөн , хатуулаг 2.5 ба  нягт 7.5  .
Таних шинж: хуваагдал ,бага   хатуулаг, нягт, өнгө , амархан хайлдаг.
Гарал үүсэл : бага ,дунд температурын гидротермал судал , метасоматит биет , скарн . Жишээлбэл: сфалерит , зэс , мөнгөтэй  сульфидуудтай ассоциаци үүсгэдэг , пирит , пирротин , бусад сульфидууд, барит , кальцит, кварцтай  хамт тохиолддог. Тунамал гаралтай – битумтай карбонат чулуулагт шигтгээ үүсгэнэ .
Хувирал : Галенит исэлдэж англезит PbCO3 үүсгэнэ.
Хэрэглээ : Хар тугалганы хүдэр
Халькозин  :Cu2S  гэдэг нь грекээр халькос-зэс гэсэн үг. Химийн  найрлага: Cu-79,8 % S-20.2%   . халькозин нь 1050С-ээс бага температурт (T<105 0C)  ромбо сингонтой , түүний гексагон хэлбэртэй чигжүү хураалттай хүхрийн атомууд  орон зайд ромбоэдр хэлбэртэй байрладаг . температурт (T>105 0C)   их үед гексагонал  сингонтой болдог. Ихэвчлэн нягт агрегат , ховроор Кристал  үүсгэж , хольц  элементээр  Ag , Fe-ийг агуулна.  Өнгө ба зураасны өнгө нь тугалган саарал  , харсаарал , металл гялбаатай , муу хуваагдалтай , дун маягийн хагаралтай , хатуулаг нь (2.3-3)  ба нягт нь 5.7 .
Таних шинж: Өнгө , хатуулаг, нүүрсэн дээр тавиад халаахад хүхрийн давхар ислийн үнэр гардаг, амархан ангижирч металл  зэс үүснэ .
Гарал үүсэл : Экзоген, зэсийн ордын  хоёр догч сульфидын баяжилтын бүсэд, хаяа гидротермал процессоор үүснэ. Ассоциаци үүсгэдэг  эрдсүүд : Борнит, бүдэг хүдэр, халькопирит, бусад сульфидууд . Парагенз үүсгэдэг  эрдсүүд: Дигенит Cu6S3  штромейрит (Ag,Cu)2S .
Хэрэглээ :Зэсийн хүдэр
 Киноварь :HgS (Hg 86.2 %) гэж арабаар кинобари –лууны цус гэсэн утгатай. Киноварь тригонол сингонитой модификаци нь 3440С-ын бага температурт,харин сингонитой модификаци болох метациннабарит нь 3440С-аас их температурт тогтвортой байдаг . Киноварь ромбоэдр хэлбэртэй Кристал, заримдаа ихэрлэлт үүсгэх ба голдуу нарийн ширхэгтэй нягт түрхэц агрегат үүсгэдэг. Өнгө ба зураасны өнгө нь тод улаан, нимгэн хэсэгтээ тунгалаг гэрэл нэвтрүүлдэг , алмаазан гялбаатай , хааяа тугалган саарал өнгөр үүсгэнэ .
Хатуулаг: 2-2,5 ба Нягт :8.
Таних шинж: улаан өнгө , хуруун шилэнд халаахад мөнгөн ус ялгарах,паяльникаар халаахад уурших шинж
Гарал үүсэл: бага температурын гидротермал процессоор үүсэж, антимонит , флюорит , барит, халцедонтой хамт тохиолдоно.
Хэрэглээ: мөнгөн усны гол хүдэр . Мөнгөн усыг цахилгаан тоног төхөөрөмж , шүдний эм , эмчилгээний ба шинжлэх ухааны багаж үйлдвэрлэхэд ,будаг муудахаас сэргийлэх, үйлдвэрийн хяналтын  системийн тоног төхөөрөмж , каустик сод гаргахад.
 Сфалерит  (Zn,Fe)S  (Zn-67.1%) –хольц элементээр инди (0.1%), галли (0.1%), германи (0.3%)  агуулна. Сфалерит гэж грекээр сфалерос-хуурамч гэсэн үг .Сфалерит куб сингонитой , гексагонал сингонитой вюртцит гэдэг полиморф модификацитай . Голдуу тетраэдр, ромбододекаэдр, куб хэлбэртэй Кристал , мөн нягт  мөхлөгт ,далд Кристал ,бүслүүрлэг агрегат үүсгэнэ. Өнгө нь хүрэн бор, хүрэн , хар шар мөн бараг өнгөгүй ,тунгалаг гэрэл нэвтрүүлдэг зэргээр олон янз. Ромбододекаэдрын дагуу сайн хуваагдалтай , хүчтэй алмаазан гялбаатай хатуулаг нь 3.9-4.1 . Өндөр температурын хар өнгөтэй модификацийг марматит, бага температурын цайвар бор шаргал өнгөтэй хольцоор кадми агуулсан модификацийг клейофан гэнэ.
Таних шинж: Хүчтэй алмаазан гялбаатай, сайн хуваагдалтай ,изометрлэг хэлбэртэй.  Марматит хүрэн-улаан зураасны өнгөтэй.
Гарал үүсэл: Гидротермал метасоматит хүдрийн судалд галенит, халькопирит, пириттэй ассоциаци үүсгэнэ. Экзоген –нүүрсний уурхайн тунамал чулуулагт сфалерит исэлдэхэд смитсонит Zn(CO3), гемиморфит Zn4[Si2O7](OH)2*H2O  үүснэ.
Хэрэглээ : Цайрын хүдэр
Антимонит (эсвэл стибнит): Sb2S3  (Sb-71.4%). Антимонит ромбо сингонитой ,урт призмлэг, баганлаг хэлбэртэй. Кристалын хуваагдлын гадаргуу дээр хөндлөн чиглэлийн зураасуудтай , металл гялбаатай , хөхөвтөр өнгөртэй , сайн хуваагдалтай , хатуулаг-2 , нягт-4.6
Таних шинж: Сунасан хэлбэр, хуваагдлын гадаргуу дээрх хөндлөн зураас , хөхөвтөр өнгөр , бага хатуулаг ,лааны дөлөнд амархан шатах шинжтэй .
Гарал үүсэл: бага температуурын гидротермал кварцын судалд, киноварь , пирит, флюорит,кальцит,кварц ,барит, халцедонтой парагенез үүсгэнэ.
Хэрэглээ : Сурьмагийн хүдэр
Молибденит MoS2 (Mo-60%) .Гексагонал сингонитой , нимгэн хавтгай зургаан талтай Кристал , призм , хуудсархаг ,ялтаслаг , од хэлбэртэй мөхлөгүүд үүсгэдэг. (0001)-н дагуу сайн хуваагдалтай. Өнгө нь тугалган саарал , цаасан дээр хөхөвтөр саарал өнгөөр , бисквитэн дээр ногоовтор саарал зураасны өнгө нь хэсэг хугацаа өнгөрөхөд шаравтар өнгөтэй болно. Хүчтэй металл гялбаатай , Хатуулаг-1 ,  Нягт-7 , гар будна ,илэхэд торгомсог , хумсаар зурагдаж , хутгаар зүсэгдэнэ.
Хувирал:Молибденит исэлдэж шар өнгийн ферримолибдит Fe2(MoO4)3*3H2O үүсгэнэ.
Таних шинж: металл гялбаатай, бага хатуулаг , талстын хэлбэр , зураасны өнгө , графитаас хөхөвтөр туяагаар , арай их хувийн жингээр ялгагдана.
Гарал үүсэл: Гранит , гранодиоритод шигтгээлэг мөхлөгүүд үүсгэнэ, скарнд
Хэрэглээ : Молибдений гол хүдэр
Хоёрлосон сульфидууд
Халькопирит CuFeS2  гэж грекээр халькос-зэс , пир –гал гэсэн утгатай.
Химийн найрлага :  Cu -34.6% , Fe-30.5% , S-34.9% . Халькопирит тетрагонал сингонитой , ихэвчлэн нягт мөхлөгт агрегат , ховроор тетраэдр хэлбэртэй Кристал үүсгэнэ. Өнгө нь ногоовтор туяатай алтлаг  шар , зураасны өнгө харногоон , металл гялбаатай , заримдаа солонгорсон бүрхүүлтэй, Хатуулаг-3.5-4 ба Нягт -4.2 .
Төрөл: талнахит –халькопиритийн куб сингонитой модификаци .
Хувирал : Халькопирит хувирахад малахит, азурит, ковеллин, халькозин , куприт Cu2O  зэрэг хоёрдогч эрдсүүд үүснэ .
Таних шинж : Өнгө , зураасны өнгө , солонгорсон бүрхүүл,
Гарал үүсэл : Магмын: пирротин-пендландиттай ассоциаци үүсгэнэ. Скарнд:Андрадит , магнетит,  шеелит, пирротин хамт  үүснэ.
Гидротермал: Пирит –пирротин –Pb, Zn , Cu-н сульфидуудтай хамт.
Экзоген: Тунамал чулуулагт, исэлдлийн бүсэд халькопиритийг задрахад аранжин зэс , ковеллин, халькозин,куприт, малахит , хризоколла үүснэ.
 Борнит : Cu5FeS4 (Cu-63.3% , Fe-11.2% , 25.5%  ), 2280С-ээс бага температурт тетрагонал сингонитой, 2280С-ээс их температурт  куб сингонитой . Борнит ихэвчлэн псевдокуб талст , мөхлөгт агрегат , хааяа дөрвөн өнцөгт хэлбэртэй Кристал, мөн  Cu-Fe-S системийн хатуу уусмал үүсгэдэг. Өнгө нь псевдохромат, голдуу хар бараан гадаргуу дээр тод алга эрээн өнгөртэй ,хагарлын гадаргуу дээр зэсэн улаан , боронзон хүрэн, зураасны өнгө нь сааралдуу хар, хуваагдалгүй , Хатуулаг-3 , Нягт -5-5.2,
Таних шинж:псевдохромат өнгө , гадаргуу дээрх өнгө , борнит азотын хүчилд HNO3 уусаж цэнхэрдүү өнгийн уусмал үүсгэнэ.
Хувирал : Борнит амархан исэлдэж ковеллин , халькозин үүсгэнэ.
Гарал үүсэл : Гидротермал: кварцын судал ба скарнд халькопирит , галенит, сфалериттай хамт үүссэн анхдагч борнит.
Экзоген: Зэсийн хүдэржилт цементлэгдэхэд хоёрдогч борнит үүснэ.
 Дисульфидууд
 Пирит нь куб сингонтой пирит , ромбо сингонитой марказит гэсэн хоёр полиморф модификаци үүсгэнэ .  Симметрийн  төрөл 3L24L363PC  .  Химийн найрлаганд Fe-46.6%  S-53.4% эзлэхээс гадна хольц байдлаар Co, Ni ,Cu, Mn, As, Sb  заримдаа Au,  Ag ордог . Байгаль дээр агрегатын байдлаар байхдаа голдуу цацраг байдалтай , шигтгээ байдалтай байна .Талст байдлаар    нилээд  элбэг тохиолддог .
Хүдрийг шатаасны дараах үлдэгдлийг будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ .

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...