Monday, June 30, 2014

Нүүрснээс хийн түлш гаргах төхөөрөмж

Нүүрсийг хийжүүлэх технологийн тухай товчхон


Газрын тос, хийн үнийн өсөлтөөс хамааран сүүлийн жилүүдэд нүүрснээс шатдаг хий болон шингэн бүтээгдэхүүн (газрын тостой адил бүтээгдэхүүн) гарган авах технологи дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байна.
Нүүрсийг хийжүүлэх технологи гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. Эдүгээ Хятадууд нүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байна.
Нүүрсний хийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Манай эх орны хувьд, ялангуяа аль ч улиралд утаанд умбаж байдаг Улаанбаатар хотын маань агаарын бохирдлыг багасгахад ихээхэн түлхэц болно.
Энэхүү гайхамшигт хий болон гайхамшигт нүүрсийг гаргаж авахын тулд Монгол улсад хангалттай байдаг ердийн хүрэн нүүрс шаардагдах юм. Тусгайлан бэлтгэсэн төхөөрөмжинд агаартай харилцан ажиллагаанд орсноор хүрэн нүүрс нь шатдаг хий болон хагаскокс, юм уу термококс гэх хоёр бүтээгдэхүүн бий болгодог байна. Харин дараа нь хийг шатааж, дулаан буюу цахилгаан эрчим хүч авдаг. Харин гаргаж авсан термококсоос утаагүй шахмал түлш гаргаж авдаг аж. Тэдгээрийг мөн түлш маягаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах буюу ган болон хайлш хайлуулахад ашигладаг юм.
Нүүсний хийн давуу тал юунд байна вэ гэвэл, тэрхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн цэвэрлэгээ шаардахгуй, утаагүй шатдаг болно. Коксын шахмал түлш ч гэсэн яг үүнтэй адил.Эцэст нь хэлэхэд, нэг төхөөрөмжөөр хоёр бүтээгдэхүүн гаргаад зогсохгуй, хий үйлдвэрлэлийн зарлагаа, кокс зарж олсон мөнгөөрөө хөнгөхөн нөхөж болох ажээ. Коксын энэ төрөл нь одоо үед аж үйлдвэрт маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм.
Хятад улсын мэргэжилтэнүүд Нүүрсний хийн генераторын хамт түүнтэй холбож хэрэглэж болох шинэчилсэн уурын зуухыг захиалагчийн хүсэлтээр нийлүүлэхэд бэлэн байгаагаа манай сайтын хамт олонд илэрхийллээ. Энэхүү технологийг хэрэглэх сонирхолтой аж ахуйн нэгж, аймаг сумын удирдлагууд манай сайтын хаягаар холбогдож лавлагаа авч болно.
Бид Эх орондоо нүүрсний хамгийн орчин үеийн технологийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх болно.

Техникийн үзүүлэлт

1. Байгаль орчинд хорт нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй шилдэг технологи
2. Түлшийг 20-60 хувь хэмнэнэ.
3. Шатах температур: 1200 хэмээс дээш

Жижиг загварын нүүрсний хийн генераторууд


Загвар (мм)
0.8
1.0
1.2
1.5
1.6
Их биений диаметр (мм)
800
1000
1200
1500
1600
Халаалтын хэсэг
0.5
0.785
1.13
1.77
2.01
Түлшний хэмжээ (мм)
25-80
Түлшний зарцуулалт (кг/цаг)
40-100
70-140
120-190
160-350
350-460
Хийжүүлэгч
Агаар, уур
Хийн гаралт (Nm3/цаг)
140-350
245-490
420-670
560-1200
1200-1600
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3)
5020-5670
5020-6000
Усны цамцны халаах талбар (м2)
4.02
5.02
6.78
10.37
11.06
Уур үүсгэлт (кг/цаг)
60
80
130
200
220
Нүүрсний хийн температур (°C)
(400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна.
Нүүрсний хийн даралт (Pa)
1000
Хий дамжуулах сувгийн диаметр (мм)
219
325
325
426
426
Агаарын даралт (Pa)
3000
Ханасан агаарын температур (°C)
50-60
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг)
0.177-1.77
Тоног төхөөрөмжийн жин (тонн)
3.5
4.5
5
7.5
10
Машины цахилгаан хэрэглээ (квт)
6
7
8
Хоолойн диаметр (мм)
108
108
140
165
219

NmХэмээх хэмжигдэхүүн нь (Normal cubic meter буюу Монголоор "Нормаль куб метр) хийн эзэлхүүнийг хэмжэгч олон улсын нэгж юм. Тэг температурт, нэг атмосферийн даралттай орчинд байгаа хийн эзэлхүүнийг Nm3 нэгжээр илэрхийлдэг. Хийн энэ хэмжигдэхүүнийг СИ системд хэрэглэх бөгөөд уртын болон хүндийн жингийн нэгжтэй адил мянганы нэгжээр илэрхийлж болдог. Тухайлбал: 1000Nm3 = 1kNm3

Нүүрсний хийн генераторын танилцуулга

Нүүрсний хийн генератор буюу нүүрснээс хий гарган авах төхөөрөмж нь дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдийн судалгааны үндсэн дээр давуу талуудыг нь сонгон шалгаруулан тэдгээрийн дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэлэг технологийг нэгтгэн зохион бүтээсэн сүүлийн үеийн загвар юм.
Шаар/үнсийг ялган авах хоёр янзын арга бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал:
Нойтон үнс бүхий шаарыг сэнсээр ялган авах буюу эсвэл шрупэн дамжуулагч бүхий цамцанд үнсийг нь оруулан усаар гадагшлууна. Энэ хоёр аргаар үнсийг маш найдвартайгаар ялган авч болно.
Зуухны их биенд иж бүрэн усан цамц буюу корпус хийж өгсөн. Нүүрнээс хий ялгаруулалт болон хутгагч төхөөрөмжийн уур нягтруулагч хоёрт шаардлагатай уураар бүрэн хангах уур үүсгэгч төхөөрөмжтэй.
Нүүрс оруулах төхөөрөмж нь механик болон цахилгаан торх хэлбэрийн хос бортоготой. Энэ нь коксын нүүрс, хатуу кокс болон бусад төрлийн нүүрснээс хий ялгаруулахад нэн тохиромжтой бөгөөд ухаалаг техникийн сонголт болсон байна. Энэ технологийг ихэвчлэн металлург, хими, шил, барилгын материал, хүнс, текстил, хөнгөн үйлдвэрийн машин маханизмд өргөн хэрэглэгдэнэ.

Нүүрсний хийн генераторын давуу тал


Анхны хөрөнгө оруулалт бага шаардах бөгөөд хэрэглэхэд хялбар, ажиллаж сурахад өндөр мэргэжил үл шаардана. Үйлдвэрлэлийн технологийн хувьд их энгийн бөгөөд найдвартай.
Нүүрсний хийн генераторыг шатаах зууханд ашигласанаар нь бусад төрлийн бусад төрлийн зуухнаас ихээхэн эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг үйлдвэрлэгч тайлбарлаж байна. Үүнд:
Нэг кг нүүрсийг боловсруулан хий болгон шатаахад 0.6 кг бензиний түлш, 0.3 кг шингэн нефьтийн хийтэй тэнцэх бөгөөд цахилгаан зуухнаас 6.5 дахин хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл цахилгаан халаалтын зуухнаас 70% , хийн халаалтын зуухнаас 30%, газрын тосны халаалтын зуухнаас 40-60% иар хямд болно.
Хятад улсын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний GB9078-96 утааны ялгаруулалтын стандартын шаардлагыг хангасан. Мөн түүнчлэн захиалагчийн хүсэлтээр үйлдвэр нүүрсний хийн генераторт тохирсон зуухны зураг төсөл гаргах, үйлдвэрлэж өгнө.
Хамгийн их үнэлэгдсэн давуу тал нь дулаан гаргах, тоосонцор болон утаа зайлуулах процесс нь байгаль орчинд хорт нөлөөгүй.
Дэлхийн чанарын стандартын ISO9001-2008 болон SGS итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй.

Нүүрсний хийн генераторын ажиллах зарчим

Өндөр даралтын уурын төхөөрөмж нь цул нүүрсийг хийн байдалд хувиргана. Нүүрсний хий нь дамжуулагч хоолойгоор дамжих явцдаа тоосонцоргүй болж шатаах зуух руу орно. Үйл ажиллагааны зарчим бол их энгийн.

Нүүрсний хийн технологийн тухай асуулт хариулт

Нүүрсний хий гэж юу вэ?


Нүүрсний хий нь нийлэг шатдаг хийн (syngas) нэг төрөл бөгөөд нүүрстөрөгчийн моно-оксид (carbon monoxide CO), ус төрөгч (hydrogen (H2), нүүрстөрөгчийн ди-оксид (carbon dioxide CO2) болон усны уурын (H2O) холимог бодис юм. Нүүрсний хий нь шатдаг хий бөгөөд манай орны эрчим хүчний томоохон нөөцийнм нэг юм.

Нүүрсний хийн генераторыг үйлдвэрлэлийн ямар салбарт өргөн ашиглах вэ?


Нүүрсний хийн генераторыг төмөр хэвлэх зуух, шатаалтын зуух, төмөр давтах зуух, төмөр хоолой хийх зуух, шилний үйлдвэрийн зуух, хөнгөн цагаан хайлуулах зуух, төмрийн хүдэр хайлуулах зуух, шавар вааран эдлэлийн зуух зэрэг дулаан үйлдвэрлэх бүх төрлийн зууханд хэрэглэнэ.

Худалдааны нөхцлүүд


Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.

Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.


Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ



ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА


2014 оны 05 сарын 09

Дэлхийн зах зээл дээрх зарим металлуудын сүүлийн 2 сарын дундаж ханшийг авч үзвэл алт, мөнгө, төмрийн хүдрийн үнэ буурч, зэс, гянтболдын үнэ тогтмол байж, цайр, хар тугалга, цагаан тугалганы үнэ бага зэрэг өсөллтэй байсан бол молибдений үнэ нилээд нэмэгдсэн байна.
АМ-н нэрс
2014.03 сарын дундаж үнэ
2014.04 сарын дундаж үнэ
Өөрчлөлт
Алт  (Ам.доллар/унци)
1336.08
1299.00
-2.77%
Мөнгө (Ам.доллар/унци)
20.73
19.7
-4.96%
Зэс (Ам.доллар/тн)
6667.56
6670.24
0.04%
Цайр (Ам.доллар/унци)
2014.07
2030.27
0.8%
Хар тугалга(Ам.доллар/тн)
2056.03
2085.57
1.44%
Цагаан тугалга(Ам.доллар/тн)
23092.38
23412.88
1.39%
Молибдени(Ам.доллар/тн)
22452.38
26631.25
18.61%
99.9%-Гянтболд (Ам.доллар/тн)
49.5
49.5
0%
Алт. 2014 он гарсаар алтны үнэ ханш өсөлттэй байсан ч 2014 оны 3 сарын алтны дундаж үнийг 2014 оны 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 2,77%-р буурсан үзүүлэлттэй гарсан. Азийн эдийн засгийн мэдээнд Хятадын аж үйлдвэрийн салбарын хэмжээ 2-р сард сүүлийн 8 сарын хамгийн доод түвшинд хүрсэн, мөн HSBC-ийн мэдээлснээр худалдан авагч менежерийн индекс таамаглаж байсан 48,7%-иас буурч 48,1%-д хүрсэн.

Мөнгө:. 2014 он гарсаар алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд мөнгөний үнэ ханшны хувьд нилээд ололттой байна. 2014 оны 3-р сард нийлүүлэгдэх мөнгөний үнэ 21,42 ам.доллар/унци-д хүрсэн нь 2013 оны 11-р сарын 6-аас  хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.  Худалдан авагч АНУ-н Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн бууралт болон долларын ханшны сулрал нь зах зээлдэх   эрэлтэнд нөлөөлж үнийн бууралт үргэлжилж байна. Он гарсаар алтны үнэ 9,7%, мөнгөний үнэ 11%-ийн өсөлттэй байгаа бөгөөд ойрын хугацаанд мөнгөний үнэ 19,50-22 ам.долларын хооронд хэлбэлзэх хандлагатай байна
 mongo
(Эх сурвалж-kitco.com)
Цайр.. Цайрын үнэ 4-р сард 3-р сараас 0.8% өссөн байна. Үүнд Хятадын Засгийн газар төмөр замын шугам, хурдны зам барилгын ажлыг хурдасгаж байгаа нь эрэлт эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн. Тус металлын хэрэглээ 2-р сард 38000 тн байсан бол 3-р сард 68000 тн болж бараг 2 дахин нэмэгдсэн байна. ЛМБ-ийн урьдчилсан тооцоогоор энэ онд цайрын үнэ дунджаар 2060$/тн, бүтээгдэхүүний хэмжээ 50000тн, 2015 онд 2250$/тн бүтээгдэхүүний хэмжээ 75000 тн хүрнэ гэж үзэж байна.  5-р сард цайрын ханш 1970-2110$ байх төлөвтэй байна
tsair
(Эх сурвалж-metalprices.com)
ХАР ТУГАЛГА: Хар тугалганы үнэ Цайрын үнийн нэгэн адил 1,4% өсөлттэй байна. Энэ жил болон ирэх онд ЛМБ дээр хамгийн таатай арилжаалагдах метал болно. Хятадын дотоодын зах зээлээс хамааран хар тугалганы ханш 7% өснө гэсэн таамаглал байна.  Хятад улс металлургын боловсруулалтанд орсон хар тугалгын бүтээгдэхүүн болон баяжмалаа ихээхэн хэмжээгээр нөөцөлж, мөн дотоодын зах зээлд тус бүтээгдэхүүн хангалттай нийлүүлэгдэж байна.
har tugalga
(Эх сурвалж-www.lme.com)

Цагаан тугалга: Хятад улс нь сүүлийн жилүүдэд цагаан тугалгын импортын хэмжээ тогтмол өсч жилийн нийт хэрэгцээний талаас илүү хувь буюу 31.300 мян.тн-ыг импортлосон. Тус улс ойрын хугацаанд цэвэр цагаан тугалгыг экспортлогч улс болохоор ажиллаж байна.  Шинэжээчдийн дүгнэж байгаагаар 2014 оны 5 дугаар сарын дундаж үнийг $22600 энэ ханш жилийн турш тогтвортой байна гэж үзжээ.  Мөн долларын ханшны сулрал нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна.
 tsagaan tugalga
(Эх сурвалж-www.lme.com)

Moлибдени:  2013 оны Молибдений зах зээлд илүүдэл бий болж үнэ буурах хандлага ажиглагдсан бол, 2014 оны эхний 4 сарын дундаж ханш өсөх хандлагатай байгаа нь Европийн зах зээлд бага зэрэг сэргэлт ажиглагдаж, худалдан авалт хийж эхлэсэн юм.
molebdeni
(Эх сурвалж-www.lme.com)

Гянтболд: Хятад улс нь экспортлох гянтболд, ховор металл, газрын ховор элементийн экспортондоо квот тогтоосон байна. Энэ асуудал нь дэлхийн худалдааны байгуулгын дүрэм, журмыг зөрчсөн гэж зарим улс орнууд үзэж маргаан үүсгэж байна. Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдуулагч карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог байна.  2013 онд Хятад улсын  Гянтболдын нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар гянтболдын үнэ өсөлттэй байсан. Цаашид гянтболдын хэрэглээ орчин үеийн техник, технологийн бүх салбарт нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул урт хугацаандаа үнэ нь өснө гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд 2014 оны эхний 4 сарын байлаар үнийн хувьд тогтвортой байна.
 Gyantbold
(Эх сурвалж-www.asianmetal.com)
(Эх сурвалж-www.Umetal.com










Гурван долларын үлгэр

Төмөр замтай холбоотой тархи угаалт-1
Зам тээврийн сайдын амнаас 1 тонн нурмаг ачааг (нүүрс, элс, төмрийн хүдэр, хуурай цемент гэх мэт төрлийн ачаа) вагоноос вагонд шилжүүлэн ачихад 3 америк доллар болно гэдэг тоо гарч нийтийн хүртээл боллоо. Энэ нь улстөржих сэдэв олж амжаагүй байсан нөхдүүдэд сайхан "Бэлэн хоол” болж "Нарийн цариг ашигтай” гэсэн хүмүүсийг "3-хан доллароор эх орноо худалдах нь” гэж дайрч давшилж, бах таваа хангав. Энэ асуудал нь "Эх оронч” хийгээд "Цэвэр цустай” гэж ангилагдсан хэсэг хүмүүсийг онцгойлон нийгмийн анхаарлын төвд орууллаа.

Гэхдээ төмөр зам нь техникийн ухааны нэгэн хэсэг гэдгийг огт мартаж болохгүй. Нөгөө талаас сайд хүний амнаас бодитой бөгөөд шалгагдсан  мэдээлэл гарч байх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцлагагүй, улстөржсөн, үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн шалгагдах хэмжээнд очоод буй захиалгат нэвтрүүлгийг орон даяар цацаж байгаа нь энэ хүний улстөрийн соёл болон эх орноо гэх сэтгэл үнэхээр байгаа эсэхийг харууллаа хэмээн нийгмийн нэг хэсэг дүгнэж байна.

Тэгвэл 3 доллар үлгэрийг хэрхэн зохиож болох хийгээд бодит байдал дээр ямар байдаг вэ гэдгийг тайлбарлая.

    Шилжүүлэн ачилт
Тээврийн салбарт "шилжүүлэн ачилтын коэффициент” гэдэг ойлголт байдаг. Англиар бол "transshipment factor” гэдэг. Нэг удаа ачаад, буулгах нөхцөлд энэ үзүүлэлтийг 1 гэж үздэг. Манай Өмнөговь аймгийн нөхцөлд ачаад, буулгаад, ахиад ачаад ахиад буулгана гэвэл тэр үзүүлэлт нь нэмэгдэж 2 болно.

Ер нь ийм тээвэрлэлтийн төлөвлөгөө гаргасан оюутныг л лав тээврийн сургуульд удаадаггүй, өөр мэргэжил сонгосон нь дээр хэмээн явуулчихдаг. Тэгэхээр энэ асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавьж байгаа нь зөв эсэхийг мэргэн уншигч та тунгааж буй биз ээ.

Тэр шилжүүлэн ачилтын 3 долларыг хаанаас авсан бэ гэдэг асуудлыг бодож бодож эцэст нь ганцхан таамаг л төрлөө. Энэ нь өнөөдөр Өмнөговийн "Цагаан хад” гэдэг газар автомашинаас автомашинд шилжүүлэн ачих өртөгтэй адилтган гаргасан тоо болов уу гэж бодож байна.

    Шилжүүлэн ачилтын технологи
Автомашинаас автомашинд шилжүүлэн ачихад харьцангүй хялбар. Яагаад гэвэл буулгалт болон ачилтанд орж байгаа тээврийн хэрэгсэл нь өөрөө хөдлөж зааж өгсөн газарт нь очиж чадна. Иймд энэ 3 доллар байж болох байх.

Харин нэг цуваа галт тэрэг нь 70-80 вагонтой төмөр зам дээрээ зогсож ачилт/буулгалтанд орохоос өөр арга байхгүй. Энэ нь тэр буулгасан нурмаг ачааг нэгдсэн овоолго руу зөөж хадгална гэсэн үг. Энэ нь нэмэлт зардал. Ачих технологи нь мөн адил. Төмөр зам дээр байгаа нурмаг ачааг нөгөө овоолгоноос вагонд дөхүүлээд, дараа нь ачна. Бас нэмэлт зардал.

Манай мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор бол нэг тонн нүүрсийг шилжүүлэн ачихад 8-9 доллар байна гэсэн судалгаа байна. Монгол улсын хүлээн зөвшөөрсөн "нэгдсэн нэвтрэх тариф” гэж байдаг. Үүнд 1 тонн нурмаг ачааг шилжүүлэн ачихад 10 швейцар франк буюу 12 доллар гээд заасан байгаа.

    Шилжүүлэн ачих байгууламж
Төмөр замаар 30 сая тонн нүүрс шилжүүлэн ачихад асар том инженерингийн байгууламж хэрэгтэй болно. Ямар өртөгтэй байгууламж болох вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Бидэнд байгаа цорын ганц судалгаа бол Энержи ресурсын захиалгаар БНХАУ-ын Хуа Тие компанийн хийсэн судалгаа байгаа. Энэ судалгаанд зөвхөн байгууламж нь ( төмөр зам болон сэлгээний зүтгүүр, өртөөг оруулалгүй ) 500-д сая доллар болж байна.

    Жижиг асуудлууд
Том геополитик ярьж байгаа учир тэр нүүрсний хүйтэнд барьцалдах, вагоны хананд наалдах зэрэг жижиг асуудлуудыг орхиё. Ганцхан зүйлийг сануулахад Улаанбаатар хотын IV цахилгаан станцад өвлийн улиралд ирж байгаа нүүрсийг тусгай бункерт оруулж байгаад нүүрсээ вагонтой нь халааж байгаад буулгадаг гэдгийг бас бодолцоорой.

Энэ бүгдийг тайлбарлахын зэрэгцээ Улсын нууцтай байнга ажилладаг сайд асан Х.Баттулга танаас ганц нууц биш зүйлийг асууя. Тэр 3 доллар гэдгийг хэн, хаанаас гаргаж ирсэн тоо вэ? Бидэнд тайлбарлаж өгөөч. Уг нь бид насаараа төмөр замд ажилласан хүмүүс шүү дээ. Бидний олон жилийн турш хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн бүхнийг үгүйсгэж болохгүй гэдгийг хэлье.

Saturday, June 28, 2014

ММС  Хятадад хамтарсан компани байгуулав





Mongolian Mining Corporation өөрийн охин компани Mongolian Coal Corporation Limited  болон Хятадын Risun Mining компанитай гурван талт хамтарсан гэрээ байгуулжээ.
TAEA буюу Тяньжиний эдийн засгийн чөлөөт бүстэй адил статус бүхий эдийн засгийн чөлөөт бүсэд Tianjin Zhengcheng Import and Export Trade компанийг байгуулсан байна. Уг компанийн 51%-ийг Mongolian Coal Corporation Limited, 49%-ийг Risun Mining компани эзэмших аж.
Хоёр жилийн хугацаанд 14 сая юанийн хөрөнгө оруулалтыг Tianjin Zhengcheng Import and ExportTrade компанид хийх бөгөөд уг компани MMC-ийн нүүрсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, борлуулалтыг хийх юм байна.
Уг компанийг байгуулснаар Хятадын Шандон, Хэйбэй аймгийн коксжих нүүрсний хэрэглэгчдэд ММС-ийн нүүрсийг хүргэх шинэ зах зээл нээж байгаа аж.
Risun Mining компани нь Хятадын кокс, нүүрсний бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүний хувийн хэвшлийн хамгийн том үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч Risun Group-ийн гишүүн компани юм

Monday, June 23, 2014

Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах нь зөв



ОХУ-ны Петровскийн шинжлэх ухаан, урлагийн академийн (ПШУУА) Новосибирскийн салбарын эрдэмтэд Баруун Сибирь болон Алтайн хязгаараар дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судалсны эцэст хийн хоолойг ямар ч нөхцөлд Монголоор дамжуулан тавих ёстой, ингэх нь олон талын ашигтай гэсэн дүгнэлтэд аль 2011 онд хүрчээ.
 
 
 
Тиймээс тэд төр, засагтаа хандан энэхүү мэдэгдэл-ил захидлыг хүргүүлсэн байна. Гэтэл өнөөдөр энэ хийн хоолой Монголын газар нутгаас гадуур өнгөрөх гэж байгаа нь улс төрийн шалтгаантай болохыг илэрхийлж байгаа мэт.
Мэргэн уншигч Та энэхүү судалгааны ил захидлыг уншиж, оюундаа учрыг тунгаана байх гэж найдаж байна. 

БНХАУ руу Баруун Сибирь болон Алтайн хязгаарын нутаг дэвсгэрээр дамжуулан тавигдах хийн хоолойн талаар Петровскийн Шинжлэх Ухаан, Урлагийн Академийн Новосибирскийн салбарын мэдэгдэл

ПШУУА-ийн Новосибирскийн салбарын эрдмийн зөвлөлийн хурлаар батлав.

"Газпром”-ын төлөвлөөд буй Баруун Сибирь болон Алтайн хязгаарыг дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх "Алтай” хийн хоолойг барих асуудал нь томоохон цар хүрээтэй, амаргүй асуудал бөгөөд сонирхогч талууд болон олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна. Харамсалтай нь, энэ талаархи мэдээлэл маш хязгаарлагдмал байгаагаас гадна олон нийтээр хэлэлцүүлэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор ПШУУА-ийн Новосибирскийн салбар (цаашид НС) нь энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх нь зөв гэж үзлээ.

1.ГАЗАР ЗҮЙ БА ТӨСЛИЙН ТЕХНИК ТОДОРХОЙЛОЛТУУД

1.1.Төслийн үндсэн үзүүлэлтүүд
Төслөөс үзэхэд "Алтай” хийн хоолойг нэгэнт ашиглагдаж буй Уренгой-Сургут хийн хоолойн "Пурпейская” компрессорын станцад буюу Уренгойн орд газартай холбохоор төлөвлөжээ. Хийн хоолой нь Ямало-Ненецк болон Ханты-Мансийскийн тойргууд, Сургутаас Томск, Кузбасс, Новосибирск, Барнаул, Бийск гэсэн газар нутгаар дамжина. Бийскийн орчимд уг хоолой Ижил мөрнийг газар доорх коридороор гаталж, Белокурихагийн чиглэлд–Элсэн гол, Теньге дайран, цаашлаад Катунь голыг гатлан Чуйскийн замыг даган явсаар Кош-Агач хүрэх ба Монголын хилийн ойролцоо байрлах Ташанта хүрэхэд 50 км-ийн наанаас баруун-урд зүг рүү эргэж, Чуйскийн тал дундуур жижиг голуудыг гаталсаар 100 гаруй км үргэлжлээд Укокийн хавтгай руу гарч, тэндээсээ Орос-хятадын Канас даваанд хүрнэ. Тэндээсээ 300 км яваад Урумч хотод хүрч, Хятадын "Өрнө-Дорно” хоолойд нийлж, хийгээ Шанхай хүртэл шахна. Уг хийн хоолойг 1420 мм диаметртэй трубагаар "нэг утаст”, "хоёр утаст”аргачлалаар угсрах ба хоолойд өгөх даралт 75-98 атмосфер байна. Оросын талын хоолойн урт нь 2622 км. Хийн хоолой нь гадаргуун намаг, мөнх цэвдэгтэй газар нутгаар дайрч, 2600 м өндөр уулс даваадыг давахаас гадна төсөлд тусгаснаар бол олон голыг газар доогуурх коридороор гатална. Хийн хоолойн аюулгүй ажиллагааны үүднээс траншейн гүйцэтгэлээр баригдана. Өөрөөр хэлбэл, газрын хөрсөн дээр ил гарахгүй, газар доогуур 0,5-1 м гүнд гэсэн үг. Мөнх цэвдэгтэй газруудад хүйтэнд тэсвэртэй болд төмөр ашиглахаар төлөвлөж байгаа бол Ямала орчимд хийг тусгай станцаар дамжуулан хасах хэм хүртэл хөргөнө. Өөр газруудад болохоор хоолойд дулаан тусгаарлагч хийхээр төлөвлөжээ. Газар хөдлөлтийн бүсүүдэд газар хөдлөлтөөс хамгаалах байгууламжууд баригдана. /ЦНИИП, Трансгеотөсөл, ОВОС, 6-р ном/. Барьж эхлүүлэх боломжит хугацаа нь 2011 оны дунд үе, барьж дуусгах хугацаа нь 2015 он.
Хийг дамжуулах эзлэхүүн нь жилд 30 тэрбум кубметр, нийт 30 жилийн турш, бүгд нэг триллион кубметр. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд, байгууламжийн баригдах зардал нь 14 тэрбум ам.доллар, өөрөөр хэлбэл, нэг км хоолой тавихад дунджаар таван доллар. Нэг жилийн хугацаанд нийлүүлэх хийн хэмжээ нь Европын бүс нутгийн үнэлгээгээр (1000 кубметр нь 300 ам.доллар) бол 300х30х106=9 тэрбум ам.доллар, эсвэл магадгүй өнөөдөр Туркменийн хийг хятадууд худалдан авч байгаа үнээр буюу 200 ам.доллараар тооцвол зургаан тэрбум ам.долларыг нэг жилд олно. Дундаж үнэ 170 ам.доллар, жилийн орлого нь таван тэрбум ам.доллар.  Баруун Сибирийн томоохон орд газруудад хий олборлож буй зардал нь 1000 кубметрт 30 ам.доллар байгаа бөгөөд Сибириэс Европ хүртэл тээвэрлэхэд 70 ам.доллар болж байгаа (www.gazprom.ru-аас үз). Тиймээс нийлүүлэлтийн үнийг 200 ам.доллар гэж үзвэл, жилийн орлого гурван тэрбум ам.доллар байгаа нь төсөл нийлүүлэлт эхэлснээс хойш таван жилийн дараа, эсвэл хоолой баригдаж эхэлснээс хойш 10 жилийн дараагаас л үр ашгаа өгч эхлэх нь гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Шаардлагатай хөрөнгийг зээлээр олно гэж тооцвол хүү, зээлийн төлбөрөөс хамаараад ашгаа өгөх хугацаа 1-2 жилээр сунаж байна.

1.2.Хятадын хил рүү гарах гарц
Орос-Хятадын 54 км үргэлжлэх дундын хил нь Орос-Казахстан, Орос-Монголын хилийн зурвасуудын завсар Таванбогд уулсыг (хамгийн өндөр цэг нь Найрамдлын оргил 4374м) дамжин өнгөрдөг. Энэхүү уулсын хормойд далаайн төвшнээс 2600 м өндөрт, уулсын оргилоор аяга мэт хүрээлэгдсэн Бертекийн хонхор буюу Укокийн хавтгайн төв хэсэг оршино. Энд Зүүн-Өмнөд Алтайн тал хээр-тундрын ландшафт зонхилох бөгөөд уулсын намаг ихтэй. Дөрвөн улсын хилийн зааг болсон уулсын зангилаа нь цаг агаарыг тогтворжуулах үүрэгтэй. Таванбогд уулын мөсөн оргилууд нь хойд зүт буюу Хойд мөсөн далайг чиглэн урсах гол мөрнүүдийг ч, мөн Төв Азийн гадагш урсгалгүй баруун Монголын бүсийн гол горхийг тэтгэн тэжээж байдаг. Хий хоолойг хятадын хил рүү татахдаа Укокийн хавтгайг тойруулж буюу түүний хаяагаар тавих боломжгүй, учир нь Канас даваагаар Хятадын тал руу нэвтрэхийн тулд хоолойг Бертекийн хонхрын ёроолоор дайруулан тавих хэрэгтэй болно.
Төлөвлөгөөний дагуу хийн хоолой нь газар хөдлөлтийн аюултай бүсээр дамжих ба хамгийн сүүлд 2003 онд гэхэд энд магнитудын 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

2.ХИЙН ХАНГАЛТ, ОЛБОРЛОЛТ БОЛОН ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ

www.gazprom.ru сайтын мэдээллээс үзэхэд, "Газпром” нь дэлхийд хамгийн томд орохын хийн нөөц буюу 30 триллион кубметр хийг эзэмшиж байгаа бөгөөд үүний урсгал үнэлгээ нь 180 тэрбум ам.доллар.  "Газпром”-ын 50 хувийг төр эзэмшдэг. Сибирийн аварга том ордууд одоо ч их нөөцтэй хэвээр байгаа.  Уренгой 10 триллион кубметр, Ямбург 5 триллион кубметр, Заполярное 3,2 триллион кубметр, Ковыкта 1,9 тэрбум кубметр,  /Википедия-гий мэдээллээс ишлэв/. Эндээс үзэхэд, Уренгойн хийг Европ руу ч, Хятад руу ч гаргахад хангалттай хүрэлцэнэ. Ямалагийн харьцангуй том ордыг хийг нягтруулах, тэгээд танкеруудад шахаж, экспортод гаргах арга замаар, хоолой барихгүйгээр ашиглах гэж байна. Хий нь Орос улсын хөгжилд хэрэгтэй болохоор нийлүүлэлтийн томоохон гэрээнүүдийг нягт нямбай бодож боловсруулсны үндсэн дээр, эдийн засгийн маргаангүй ашигтай нөхцөлөөр байгуулж, тэдгээрийн хэрэгжилт нь экологи, нийгэм-эдийн засгийн болон бусад ямарваа нэгэн асуудлыг дагуулахааргүй байх ёстой. 

3.УКОКООР ДАМЖУУЛАН ТАВИХ ХИЙН ХООЛОЙН ГЕОПОЛИТИКИЙН АСУУДЛУУД

3.1.Тээвэрлэлтийн шууд коридор нь Хятадын шаардлага болох нь.
Хийн хоолойг тавих тээврийн шууд коридор байгаа нь Хятадыг "алдагдсан эх газар” хэмээн нэрлэдэг, хятад газрын зураг дээр бол Уралын нуруу хүртэл Сибирийн багагүй хэсгийг оруулж тэмдэглэсэн нутаг орон руу нь гаргаж байгаа юм. Хятадын харуул Укокийн хавтгайд 19 зууны хоёрдугаар хагасыг хүртэл байрлаж, отрядууд нь Семинскийн даваа хүртэл явдаг байсныг дурдахад хангалттай. Урумч-Горно-Алтайск-Барнаул-Новосибирск гэсэн тээврийн шууд магистраль нь хятадуудад Оросын өмнөд сибирийн бүс нутгийг хүчирхийллийн бус замаар эзлэн авах боломжийг олгож байгаа юм. Эдгээр газар нутаг руу Хятадын хямд, хэрэглээ багатай, хөдөлмөрийн чадавхи сайтай, харьцангуй өндөр мэргэшсэн ажиллах хүчин бөөнөөр хуулийн дагуу болон хууль бусаар нэвтрэх явдал хэдийнээ эхэлчихээд байна. Нийгэм-эдийн засаг, хүн ам зүйн тэртээ тэргүй ярвигтай байгаа нөхцөл байдлын үүднээс авч үзвэл энэ үйл явдал нь хүн ам багатай Алтай улсын хувьд (207 мянган иргэнтэй) төдийгүй хүн ам нь байнга цөөрч байгаа Алтайн муж болон Сибирийн бусад мужийн хувьд ч аюултай нөхцөл байдал юм.
Укокоор дамжин Орос руу шууд нэвтэрнэ гэдэг нь эрүүл ахуй-тахлын, экологийн болон улс төрийн хямралыг Шинжаанаас Сибирь рүү "шидэх” таатай суваг болно, нэн ялангуяа тэнд байгалийн болон экологийн сүйрэл, эдийн засгийн хямрал, үндэстэн хоорондын мөргөлдөөн (уйгарын салан тусгаарлагчдыг тооцвол) гарсан нөхцөлд. Тавигдсан замаар Хятадаас Орос руу дүрвэх олон мянган дүрвэгчийн урсгалыг хилийн ямар ч хаалт зогсоож чадахгүй. Өнөөгийн дэлхий дахины тогтворгүй байдал, БНХАУ-ын дотоод хямралтай нөхцөл нь дээрх сценари хэрэгжих боломжтойг илэрхийлж байна.
БНХАУ-ын хүн ам нь дэлхийн хүн амын 22 хувьтай тэнцэх бол, та­риалдаг газар нь дэлхийн газар тариалангийн долоон хувийг  эзэлдэг. Нэг хүнд ногдох ДНБ-ий эргэлт нь 2009 оны байдлаар 3500 ам.дол­лартай тэнцэж байна.
Энэ нь Оросын дундаж үзүүлэлтээс гурав дахин доогуур, тэр дундаа хятадын тариачдын амьдрал хотын хүн амынхаас нэн доогуур. Сүүлийн жилүүдэд Хятадад бүс нутгийн шинжтэй зэвсэгт мөргөлдөөн олон гарсны шалтгаан нь тариалангийн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар дээрэмдсэн явдал байв. Хятад дахь эрүүл ахуй-тахлын нөхцөл байдал ч гэсэн асуудалтай байгаа нь усны хомсдол, хүн амын олонхи нь амьдарч буй экологийн муу нөхцөлтэй холбоотой... Тэгээд ч 19 зууны хоёрдугаар хагаст Хятадаас Орос руу бөөнөөр дүрвэх явдал гарсаар байсныг дурдах нь зөв. Хятадаас хойд зүгийг чиглэсэн хан биш үндэстний урсгалыг хятадын засаг захиргаа ч дэмжих болно гэдгийг санаж байх хэрэгтэй.
"2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд БНХАУ-ын Шинжаан-уйгарын автономит район /ШУАР/-ы ( засаг захиргаа Алтай руу тавьж буй замыг дуусгахад зориулан нэг тэрбум юань гаргаж өгчээ. ШУАР-ны харилцаа холбооны удирдах газраас төслийн шинжлэх ухаан-техникийн үндэслэлийг бэлтгэх үүргийг ч өгчээ. REGNUM мэдээллийн агентлагийн сурвалжлагчид нэгэн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж Хятадын Засгийн газар чухамхүү энэ замыг барьж дуусгахыг шаардан шахаж байгаа гэж мэдээлжээ… Укокоор дамжуулан зам тавих асуудал Хятадад нэгэнт шийдэгджээ. Харин одоо холбооны улсын удирдлага, Москвагийн улс төрийн эр зориг шаардагдаж байгаа бөгөөд тэгсэн цагт энэ замыг барихад юу ч садаа болохгүй”. (www.regnum.ru)

3.2.”Сибирь бол түрхэн хугацаанд алдагдсан Хятадын газар  нутаг”.  Шунь Сяоцзин
"Оросод булаагдсан хятадын газар нутгийг буцаан авах хоёр арга” /хятадаас орчуулав/
"Хятад, Оросын хооронд байгуулагдсан арваад гэрээ нь эрт дээр цагт Чин улсын үед (Чин улс нь 1644-1911онд Хятадыг захирч байлаа)” байгуулагдсан болохоор Хятад улс ч, БНХАУ ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Гэхдээ тэр үед энэ гэрээг энхийн замаар ч, цэрэг зэвсгийн хүчээр ч хүчингүй болгох боломжгүй байв. Чингэхдээ Орос-Хятадын гэрээ нь "Хятад-Британийн гэрээ” шиг 99 жилээр хязгаарлагддаггүй. Хятад улсын үед дээрх гэрээнүүдийг хүчингүй болгох нь бүү хэл, бүр Гадаад Монголыг ч алдсан. ЗХУ-тай гэрээ байгуулж, Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөюшөөрсөнөөр Чан Кайши нь Хятад улсын хэдэн зууны турш эзэмшсэн асар өргөн уудам тал нутаг, ашигт малтмалын бүсийг алдагдахад хүргэсэн. Энэ бүхэн нь Чин улсын гэрээний улмаас Хятадын алдсан алдагдлаас ч илүү давсан хохирол байв. Цөмийн аюул заналхийлэл байгаа хэвээр болохоор хүчирхэг цөмийн зэвсэгт гүрнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн байж болохгүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс газар нутгаа зэр зэвсгийн хүчээр эргүүлэн авна гэдэг нь бодитой биш. Хятадын өнөөдрийн зорилго бол Орос-Хятадын есөн гэрээг хүчингүй болгохын тулд цөмийн цохилт өгөх явдал биш, харин 21 дүгээр зуунд хятад үндэстнийг дахин мандан бадруулах явдал юм. Ойрын хэдэн арван жилд Хятадад таатай хандаж байгаа оросын бодлогыг дэмжих, үүнтэй зэрэгцүүлэн Сибирийн хүн амын бүтцийг өөрчлөх зорилгоор хан үндэстний цагаачлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэдэн арван жилийн дараа энд хан үндэстэн оршин суугчдын дийлэнх болох цагт дээрх газар нутгуудад хан үндэтсний автономийг бий болгох ёстой. Дахиад хэдэн арван жил өнгөрөхөд хан үндэстний улсыг зарлана. Дараа нь энэ улс нь референдумын замаар Оросоос салан тусгаарлаж, БНХАУ-д нэгдэх буюу Хятадын нэг хэсэг болох, эсвэл БНХАУ-тай холбооны улс байгуулах. Хятад улс Орос улсаас Ленины "Хятадад булаагдсан газар нутгийг нь эргүүлэн олгох” гэсэн амлалтыг биелүүлэхийг шаардах”.
Эндээс үзэхэд, ОХУ нь хүн амын суурьшил шигүү биш газар орноороо дамжуулан БНХАУ-тай харьцах нь Сибирийг Хятадад нэгтгэх гэсэн БНХАУ-ын хэсэг хүрээний нөхдийн ашиг сонирхолд нийцэж байна. Харин энэ нь Оросын ашиг сонирхлыг уландаа гишгэсэн хэрэг билээ.

3.3.Монгол дахь Орос улсын геополитикийн байр суурь ганхана

Баруун Монголыг тойруулан Оросоос Хятад руу хийн хоолой тавихыг Монголын ард түмэн, Монголын улс төрийн элит хэсэг Орос улс геополитикийн эртний холбоотноо үл тоож байна гэж дүгнэхэд хүргэнэ. Энэ нь тухайн нөхцөлд Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын цорын ганц баталгаа бол АНУ гэж үзэхэд хүргэж, цэрэг-улс төрийн болон эдийн засгийн түншээрээ Монгол АНУ-ыг сонгоход хүргэнэ. ХХ зууны эхний хагаст Шинжаан, Төвд тусгаар улс байж байгаад өнөөдөр Хятадын автономит муж болчихоод байгааг монголчууд маш сайн санаж байгаа. Мөн 17-19 зуунд тэдний дээд өвөг болох зүүнгарчуудыг Чин улс хэрхэн хүйс тэмтэрснийг бас мартаагүй байгаа. Түүхийн ухааны доктор В.А.Моисеев Чин улсаас Алтайн ард түмнүүдийг түрэмгийлэхэд (17 зууны хоёрдугаар хагасаас 18 зууны хоёрдугаар хагас) зөвхөн Зүүнгарын ард түмэн гэхэд тооны хувьд арав дахин хорогджээ хэмээн "Россия и Китай в Центральной Азии” номдоо бичжээ. Монголын цэрэг-армийг шинэчлэхэд АНУ хэдийнээс хөрөнгө мөнгө гаргах болсон. 2005 оны зун Монголд хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн нь Хятад руу шууд хийн хоолой тавигдаж эхлэх үед Америкийн цэргийн шуурхай ажиллагааны хүчин манай холбоотон байсан Баруун Монголын нутаг дэвсгэр дээр байрших нь гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.
Ийм маягаар Хятад руу тавих хийн хоолой нь Орос улсын хувьд стратегийн ач холбогдолтой Төв Азийн бүс нутаг дахь геополитикийн жин, нөлөөг бууруулж, АНУ болон Хятадын геополитикийн байр суурийг бэхжүүлнэ.

4. АСУУДЛЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хийн хоолой дамжин өнгөрч буй бүс нутаг эдийн засаг-нийгмийн хувьд ашиг олдог (хөрөнгө оруулалт, ажлын байр, хийн ашиглалт г.м.) гэсэн ойлголт нь үндэслэлгүй юм. Нэгд, Сибирийн бүс нутгийг хийжүүлэх ажиллагаа тодорхой төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд Хятад руу илгээхээр төлөвлөснөөс ч бага хэмжээний хий шаардлагатай. Жишээлбэл, Катунь гол дээрх "Алтайн усан цахилгаан станцын” хүчин чадалтай эн зэрэгцэх 100 МВт хүчин чадалтай хийн турбинтэй байгууламж нь 200 сая кубметр хий ашиглах ба энэ нь Хятад руу хийн хоолойгоор шахах хэмжээнээс даруй 150 дахин бага юм. Харамсалтай нь хийжүүлэх тусгай хөтөлбөр ч үнийн өсөлтөөс хамаараад улам бүр ашиггүй болж, орон нутгийн оршин суугчид хийн хэрэглээнээс татгалзах болоод байна.
"Алтай” хийн хоолойноос хий тараана гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй: энэ бол өндөр даралт бүхий, хийг холын зайд шахах зориулалттай тусгай хоолой билээ. Олон нийтийн сөрөг хандлагаас болоод "Газпром” сүүлийн үед хийжүүлэх хөтөлбөрүүдээ орон нутгийн засаг захиргаа "Алтай” төслийг дэмжихээс хамааралтай болгох оролдлого хийж байгаа. Үүний баталгаа нь 2010 оны 10 сард Томск хотноо болсон мужийн захирагч нарын чуулга уулзалт юм.  
Хоёрт, хийн хоолой болон зам гүүрийг байгалийн эрсдэлт нөхцөлд тавих зардлын цар хүрээ асар их: Алтай улсын уулархаг район, газар хөдлөлтийн бүс, Укокийн өндөр уулын намгархаг хөрс, мөнхийн цэвдэг, энд долдугаар сард ч гол дээр зайрмагтсан мөс хайлдаггүй, 5-9 сард цастай байдаг, өвлийн дундаж хэм нь -40 градус.Төслийн алдагдал мөн дараах хүчин зүйлээс хамааран нэмэгдэнэ. Үүнд: хоолой нутгийн малчдын бэлчээр газрыг дайран өнгөрч, мөн Укокт ургах алтан үндсийн талбайг сүйтгэх, Катунь голын хариус загас, цасны бар, аргаль, угалз, бүргэд гээд олон ховор амьтдын амьдрах орчинд халдах эрсдэлтэй.
Гуравт, шинжээчид уг төслийг хэрэгжүүлэхэд "20 тэрбумаас багагүй ам.доллар” шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ хийн үнэ 17 ам.доллар байвал төслийн ашгаа өгөх хугацаа 15 жилийн дараагаас ч илүү болж мэдэх бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь зөвхөн гүйцэтгэгчдийг л баяжуулна. Магадгүй бүтээн байгуулалт нь улсын төсвөөс санхүүжиж, Хятадын талын зээр дээр суурилж болох юм. Гэвч энэ зээл гэдэг нь Оросоос авч буй хийн төлбөрт хятадын бараа шахагдах нөхцөлийг ч бүрдүүлж байна.

5. УГСААТАН-СОЁЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

Хийн хоолой, зам барих төслийг нутгийн ард иргэдийн дийлэнх нь өвөг дээдсийн булш бунхан, удам дамжсан газарт халдаж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Укокийн хавтгай болон түүний дээр ноёлох Таван Богд уул нь нэн эртээс төв азийн ард түмнүүдийн хувьд ариун газарт тооцогдсоор ирсэн бөгөөд энэ газраар хийн хоолойг тавихад олонх алтайчууд, монголччууд, казахууд, тувачууд үндэсний ариун шүтээнийгдоромжилсон, үүх түүхийг нь хүндлээгүй хэрэг гэж үзэх болно.
Алтайчуудын олонхи уг төслийг угсаатны хувьд нүүрлэж буй заналхийлэл гэж үзэж байна. Алтайн зайсангуудын оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оръё гэсэн шийдвэр нь нэн тэргүүнд Чингийн Хятадын хүйгээр устгах бодлогоос үүдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Хийн хоолой барих нь Алтайн Кош-Агачийн районд үндэстэн хоорондын мөргөлдөөн гарахад хүргэж ч мэднэ. Теленгитүүд бүгд л Хятад руу шууд хоолой татах, зам тавихын эсрэг байгаа. Харин казахуудын хандлага арай зөөлөн. Тиймээс теленгитүүд "Бид 150 жилийн өмнө казахуудыг манай газар нутаг руу оруулахдаа та нар бол манай зочид шүү гэсэн болзолтойгоор оруулсан, харин тэд өгөөдөр бидний газар нутгийг хятадуудад тавьж өгөх гэж байна” хэмээн ярьж байна.
Түүвэр социологийн судалгааны дүнгээс үзэхэд Алтай улсын хүн амын 68,5 хувь нь Укокоор дамжуулан Хятад руу шууд хийн хоолой тавихын эсрэг байгаа бол 43 хувь нь тухайн улсын өөр хаагуур ч хийн хоолой тавиулахгүй гэжээ. Тэгвэл 74 хувь нь Хятад руу автозам тавихын эсрэг байна (Сибирийн салан тусгаарлах үзэл: орчин үеийн илрэлүүдэд хийсэн социологийн дүн шинжлэл. Растов.Ю.Е., Щербинин Д.И.).  Алтайн хязгаарын олонхи  иргэн нь Алс Донодод болсон шиг Хятадын цагаачдын түрэлтэд даруулж, хөдөө аж ахуйн газар нутгаа алдахаас эмээж байгаа тул уг төслийг эсэргүүцэж байгаа.

6.ЭКОЛОГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Укок бол өндөр уулын тундрын бүс юм. Мөнх цэвдэг дээрх намаг энд зонхилдог. Иймэрхүү экосистемд нөлөөлсний үр дагавар ямар байдгийг бид хойд хэсгээс буюу Баруун Сибирийн ихэнх хийн болон нефтийн хоолой эхэлдэг газраас олж харж болно. Ийм газар нутгаар нэг л удаа явж өнгөрсөн гинжит тракторын мөр арилахад 30 орчим жил хэрэгтэй болно. Харин тээврийн хэрэгсэл байнга холхих нөхцөлд ийм экосистемд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд явагддаг: намгууд хэсэг бусаг болон задарч, хөрсний усны бүтэц, чиглэл, идэвхижил болон бусад үзүүлэлтүүд нь өөрчлөгдөж, эцсийн дүнд урьд өмнө нь мөс байгаагүй газар мөс гарч ирж, харин зарим газар нь хуурайшина. 
Хойд газар нутаг нь гол мөрнүүдийн эхэд байрладаг бол Укок нь Ижил мөрний усны 60 хувийш бүрдүүлэгч Катунь голын сав газрын усыг хуримтлуулагч юм. Ийм маягаар Ижил мөрөн ширгэн багасах аюул нүүрлэж байгаа нь Сибирь хэмээх асар том бүс нутагт ч өөрийн гэсэн хор уршгийг дагуулна. Тодруулбал, Ижил мөрний ус багасна гэдэг нь энэхүү асар том усны артерийн тээдэг дулаан алдагдаж, цаг уур, ургац г.м. Ижил мөрний ай сав дахь олон зүйлст нөлөөлнө. "Газпром”-ын бичиг баримтуудад, тодруулбал, "Алтай” төслийн хөрөнгө оруулалтын үндэслэл”-д бүтээн байгуулалтын үр дагаврын талаар бичигджээ. Жишээлбэл, 21 боть "Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ. 7 ном. Техник бус резюме”, 86-р хуудсанд "Хийн хоолойг барих явцад илэрсэн нөлөөллийн үндсэн төрлүүд нь хийн хоолойг ашиглах явцад ч илэрсээр байдаг. Тэдний байгаль болон хийн хоолойнд үзүүлэх нөлөө өөр өөр боловч ерөнхийдөө нэмэгдсээр байдаг… Мөнх цэвдэгтэй, намгархаг газарт траншейнд байрлуулсан хийн хоолойг ашиглахад хэмийн өөрчлөлт хоолойн эргэн тойронд 6-8 м радиуст тархдаг. Энэ нь намаг гэсэх, хөрс суусаны улмаас хоолой хөндийрөхөд хүргэж болно” гэжээ. Томск мужийн захирагч А.А.Адамын үзэж байгаагаар Укокийн мөнх цэвдэгийг нээчихвэл Алтайн, нэн тэргүүнд Таван Богд уул, Өмнөд Алтайн мөсөн оргилууд хайлах аж. Энэ бол "цоорсон хөргөгчний” нөлөөг үзүүлэх ба гарах үр дагаврын цар хүрээг тооцох аргагүй гэсэн үг. Хийн хоолойн төсөлд Ямалагийн цэвдэгээр дамжуулахдаа хийг хөргөх тусгай станц барихаар тусгасан бол Укокийн хавтгай дээр ийм зүйлийг төлөвлөөгүй байна. Намаг нь нүүрстөрөгчийг дээд зэргээр хуримтлуулдаг болохоор Укок мэтийн газар нутаг нь цаг агаарын зохицуулагчийн үүргээсээ хамаараад нэн чухалд тооцогддог. Намаг хатах нь хуримтлагдсан нүүрстөрөгч чөлөөлөгдөхөд хүргэх ба энэ нь цаг агаарт сөрөг нөлөө үзүүлнэ. Чуйн тал газар болон Укокийн хавтгай нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог болохоор байгууламжийн аюулгүй байдлыг хангах тусгай судалгаа хйигдэх ёстой байсан ч хийгдээгүй байна.

7.АЛЬТЕРНАТИВ ХУВИЛБАРУУД

7.1.Ташант, Монголоор дамжуулах баруун хувилбар
Укок хавтгайг тойруулан, Баруун Монголын газар нутгаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл Оросын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа. Гуравдагч орны газар нутгаар дамжиж байгаа гэх ганц бэрхшээл энд бий. Гэхдээ "Монголын хувилбарын” нэмэх нь илүү олон.
1/.Оросын газар нутгаар хийн хоолой тавих ажиллагаа мэдэгдэхүйц хялбаршина. Учир нь Кош-Агачаас Ташанта хүртэл авто зам бүхий, тохижсон 50 км бий. Баруун Монголын нутгаар дамжуулан, Орос-Монголын хилийн "Ташанта” боомт болон Хятад-Монголын хилийн Даян (Хятадынх)-Цагааннуур хүртэл 210 км урттай автозам одоо тавигдаж байгаа. Энэхүү автозамын дагуу Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолойг Баян-Өлгий аймгаар дайруулан тавихад арай урт зайг туулах боловч орчны болон цаг уурын нөхцөл нь Алтайн өндөр уулсаар дамжуулснаас хамаагүй таатай. Энэ байгууламж нь илүү хямд төсөр, илүү аюул багатайн дээр ашиглахад ч Укок-Канасыг бодвол зардал багатай. Кош-Агачаас замгүй газар хөдлөлтийн аюултай бүсэд орших Чуйн тал газар руу эргэж, мөнхийн цэвдэгт Укокийн хавтгайн 2600 м өндөр рүү хийн хоолойг татна гэдэг нь техникийн үндэслэлгүй, Орос Монголын харьцааг хүндрүүлэх, цэвэр улс төрийн шийдвэр шиг харагдаж байна. Тиймээс дээрхи хувилбарыг Орос, Хятад, Монгол гэсэн гурван тал хамтран авч үзэж хэлэлцэх ёстой.

2/. Ташантаар дамжуулан хийн хоолой татах хувилбарыг Монголын тал идэвхтэй дэмжиж байсан. Монголын өмнөх Ерөнхийлөгч Энхбаяр энэ хувилбарыг В.В.Путинд санал болгосон ч тэр үедээ татгалзсан хариу авч байлаа. Одоо нөхцөл байдал тодорсон болохоор энэ хувилбарыг шинээр авч үзэх боломжтой. 
Хийн хоолойн Монголын хувилбар хэрэгжсэн тохиолдолд хийг тээвэрлэх, экспортлоход Оросын хувьд хамгийн ашигтай хил гаалийн болон эдийн засгийн нөхцөлөөр тохиролцож болно гэж үзэж байна. Төслийн цар хүрээгээр аваад үзвэл микроскопын хэмжээний жаахан хийгээр л Монголын талд төлбөр хийж болно.Чингэхдээ Монголын газар нутаг дээр ямар нэгэн хуваарилах станц байгуулах шаардлагагүй, учир нь Чуйскийн станцаас шууд Хятад хүртэл хийг шахна. Тэгвэл монголын тал ч зөвшөөрөлгүйгээр хий авах боломжгүй болно.
Энэ хийн хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутагт алдагдаад байгаа геополитикийн байр сууриа сэргээж авах, бидний уламжлалт өрсөлдөгчдийг энд бүрэн суурьшихаас сэргийлэх боломжийг Орос улсад олгоод зогсохгүй энэ баялаг бүс нутгийн нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад өрсөдөх давуу талуудыг ч бий болгож өгнө. Мөн Даня-Ташантаг холбосон замын асуудал ч эцэслэн шийдвэрлэгдэх юм. Оросын хийн транзит хоолой Монголоор дайрч өнгөрөх нь улс төр, эдийн засаг, соёлын олон чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгоно. Жишээлбэл, ирээдүйд бий болох монгол-оросын хамарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хангамж, дэд бүтцийн асуудлыг ч шийдэх боломжтой болно гэсэн үг.
3/.Орос улс Төв Азитай, тэр дундаа Хятад улстай харилцахдаа "зөөлөн буферын” зарчмыг баримталсаар ирсэн уламжлалтай. Хийн хоолойг Монголоор дамжуулах нь ирээдүйд гарч болзошгүй эдийн засаг, геополитикийн өдөөн хатгалгад уян хатан хариу барих, төрийн түвшинд улс төрийн чухал шийдвэр гаргахдаа тодорхой хэмжээний пауз авах боломжийг олгоно. Хятадын талынхан, Шинжаан-Уйгарын автономит районы эрдэмтэд бүс нутгийн хэмжээнд харьцахдаа бидний зовнилыг ойлгож байгаа болохоор энэхүү өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Энэ нь Хятадтай харилцах харилцаанд нэн чухал, учир нь манай дорнын хөрш өрсөлдөгчийнхөө хатуу байр суурь, ухаалаг хүчийг үнэлдэг, хэрвээ тийм байж эс чадвал эрт, орой, хэзээ нэгэн цагт түүнийг тооцохоо больдог. Хийн хоолойг байгуулах, ашиглахад Монголыг оролцуулах нь түүнийг ШХАБ-ын үйл ажиллагаанд татан оролцуулах эдийн засгийн хөшүүрэг болно. Мөн евразийн геополитик, эдийн засаг, соёлын интеграцчилалд, тэр дундаа үндэсний ашиг сонирхлоо хамгаалсан харилцан итгэлцэл, мөн 21 зууны стратегийн дуудлага болсон экологи дээр суурилсан эдийн засгийн зарчим дээр суурилсан интеграцчилалд ч том түлхэцийг үзүүлнэ.

7.2.Ковыктагаас Находка хүрэх Зүүн хувилбар

Ковыкта бол Зүүн Сибирьт байрлах, 1,9 триллион хийн нөөцтэй, дээд хүчин чадлаар ажиллавал 30 жилийн хугацаанд 1 триллион кубметр хий буюу Хятадын хэрэгцээт хийг нийлүүлэх боломжтой. Энэ орд газар нь бүтцийн хувьд ярвигтай, тэгээд хангалттай тохижсон биш. Батлагдсан зам болох ВСТО (Дорнод Сибирь-Номхон далай ) болон хийн хоолойг нэгэн "коридорт” оруулах нь, өөрөөр хэлбэл, хийн хоолойг Укокоор дамжуулан Шинжаан руу биш, харин Ковыктыгаар дамжуулан Хятадын зүүн районуудад хүргэх нь 4 мянган метрийн урттай маршрут бөгөөд зардал нь ч Баруун хувилбарыг (2600 км) бодвол их болно. Энэ нөхцөлд ашгаа өгөх хугацаа 15 жилээс дээш байх бололтой.
Энэ чиглэлд хоолой тавих өөр богино хувилбарууд байгаа, эсэх нь тодорхйогүй байна. Зүүн хувилбарыг Хятад улс идэвхитэй дэмжиж байгаа нь Урумчаас Шанхай хүртэл тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж байгаа болохоор тэр. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын Эрчим хүчний удирдах газрын дарга Жан Гобаотой хөгжлийн асуудлаар хийсэн ярилцлагаас ишилье. "Хятадын тал эхлээд зүүн талаар хийн хоолой тавих сонирхолтой байгаа бол оросын тал баруун талыг түрүүлж ашиглалтанд оруулах бодолтой байна. Хятадын хувьд баруугаар хэд хэдэн хийн хоолой бий. Жишээлбэл, ШУАР-оос улс орны дорнод хязгаарт хий хргэх хоолой тавигдчихаад байна. Туркмени, Казастанаас татсан хий хоолойнууд ч энд хамаарна. Тиймээс Шинжаанд нийлүүлж байгаа хийн хэмжээг нэмэгдүүлэх нь тийм ч тулгамдсан асуудал биш. Харин зүүн талаар тавигдах хоолойгоор хий 100 сая гаруй хүн амьдарч байгаа Хятадын зүүн хойд хэсэгт хүргэгдэх ёстой. Энд хийн дутагдал мэдэгдэхүйцээр илэрч байгаа. Зүүн хоолойгоор хий нийлүүлж эхэлбэл Хятадын энэ бүс нутаг дахь олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хийн дутагдлыг арилгана. Одоо бол тийшээ нэг ч хоолойгоор хий очихгүй байгаа. Тиймээс тэнд хийн сайн зах зээл байнаа гэсэн үг. Гэвч орсын талын байр суурь нэг хэвийн байна, тэр энэ асуудлыг хэлэлцэхийг хүсэхгүй байгаа” (Хятад ба Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа нийтлэлээс).

ДҮГНЭЛТ
Тэр дурдагдсан хүчин зүйлсийг харгалзан, ПШУА-ийн НСС-ын шинжлэх ухааны семинар дээр тавигдсан шинжлэх ухааны доктор А.В.Иванов, шинжлэх ухааны доктор М.Ю.Шишин, Алтай улсын Теленгитүүдийн нийгэмлэгийн тэргүүн А.А.Шонхоров нарын илтгэлийг сонсоод, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн В.Н.Гетмановын илтгэлийг хэлэлцээд ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлөөс мэдэгдэх нь:   
1.Хийн хоолойн шугамыг Кош-Аначаас Укок руу татахгүй гэсэн тохиолдолд Уренгой-Хятад гэсэн хийн хоолойг Алтайн улсаар дамжуулан тавих нь үр ашигтай харагдаж байна. Хийн хоолой нь Ташанта руу чиглэж, Ташантаас Монголын хил рүү очих ёстой. 2600 км урттай үргэлжлэх энэ хийн хоолойн шугам нь Уренгойн хийгээр сайн хангагдах бөгөөд түүний олборлолт, тээвэрлэлтийн нөөцийг ашиглах юм. Энэ хувилбар нь зөвхөн БНХАУ-тай төдийгүй мөн Монгол улстай ч эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд нөлөөлж, хийн хоолойг уулын өндөрлөг бүс, мөнхийн цэвдэгтэй газар, газар хөдлөлтийн аюултай бүсээр дайруулан барихад учрах техникийн олон асуудлыг байхгүй болгож, Уулын Алтайн иргэдийн эсэргүүцлээс ангижран, Хятадаас Сибирь болон Алтайн хүн ам сийрэг газар нутаг цагаачдад эзлэгдэхээс сэргийлнэ. Үүний эсрэг одоо төлөвлөгдөөд байгаа хувилбар нь хуучирсан улс төрийн шийдвэр шиг харагдаж байгаа бөгөөд үүнийг Орос, Хятад, Монгол гэсэн гурван талт хэлэлцээрээр өөрчлөх шаардлагатай. Энэхүү хувилбар нь хийн нийлүүлэлтийн үнэтэй холбоотой эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. 
2.”Алтай” хийн хоолойг Укокийн хавтгай буюу дархан цаазтай газраар дамжуулан байгуулах нь Оросын уугуул ард түмнүүдийн үндэсний ашиг сонирхолд харшилж байна. Энэхүү хувилбар нь Уулын Алтайн уугуул иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг эвдэх, Алтай болон Өмнөд Сибирийн хүн амын нягтаршил багатай ард түмнүүд Хятадын олон тоот иргэдийн хүн ам зүйн түрэмгийлэлд өртөх, газар хөдлөлтийн аюул нүүрлэх, экологийн хувьд хор хохиролтой байх, энэ бүхнээс үүдэн нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох үндэстэй. Хийн хоолойг тавихад учрах технологийн хүндрэл бэрхшээл, экологийн үр дагавар, газар хөдлөлтийн аюул заналхийллийг олон нийтээр ил тод хэлэлцүүлээгүй. Иймэрхүү маягийн хэлэлцүүлэггүй, төрийн болон шинжлэх ухааны судлаач шинжээчдийн дүгнэлтгүйгээр ийм төслийг хэрэгжүүлэх боломжгүй.
3.Укокийн хавтгай нь Ижил мөрний усны ихэнхи хэсгийг бүрдүүлдэг  Катунь голын сав газрын усны чуулбар юм. Хийн хоолой тавих явцад энэ хавтгайн экологи өөрчлөгдөх нь Ижил мөрөн ширгэх, ус нь багасах аюулыг дагуулж байгаа бөгөөд энэ нь Сибирьт бүхэлд нь хор хохиролтой. Саяхан болсон 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин давтагдах бодит заналхийлэл байгаа нь хийн хоолойг төлөвлөгдсөн ёсоор, бартаа ихтэй Укокоор дамжуулан тавихыг нэн аюултай болгож байна.
4.Укокоор дамжуулан автозам тавих нь дээр дурдагдсан бүх аюулыг агуулаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ашиггүй, учир нь тал газраар тавьсан Казахстаны төмөр замын тээвэртэй өрсөлдөж чадахгүй. Харин одоо ашиглагдаж буй Чуйскийн автозамыг Ташантаас Хятад хүртэл, Монголоор дайруулан тавих замтай холбож өгвөл Алтай болон Сибирийг эдийн засгийн хувьд хөгжүүлэх, гурван улсын хил орчмын бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгод нийцэх билээ. 
5.Оросын Укокийн хавтгайг 1998 онд олон улсын шинжтэй байгалийн бүс хэмээгээд Уулын Алтайн өөр дөрвөн газрын хамтаар ЮНЕСКО бүртгэлдээ авсан. Өнөөдөр Укокийн Монгол, Хятадын талын байгалийн хэсгийг тусгай хамгаалалтын бүс болгохоор зохих бичиг баримтыг ЮНЕСКО-д хүргүүлчихээд байгаа. Харин Казахстан үүнтэй утга нэг бичиг баримтыг бэлдэж байна. Дүгнэхэд, Укокийн хавтгай бүхэлдээ олон улсын шинжтэй хамгаалалтын бүс болж байна. Ийм нөхцөлд Укокоор дайруулан автозам юмуу, хийн хоолой тавих байгалийн давтагдашгүй өвөрмөц бүтцэд байж боломгүй цохилт өгсөн хэрэг болно.
6. Ковыкта ордоос зүүн Хятад руу хийн хоолой тавих хувилбар нь 4000 орчим км үргэлжлэх урттай бйагууламж барих хэрэгцээг үүсгэж байгаа тул маргаантайд тооцогдоно. Илүү богино, маргаангүй Оросод ашигтай маршрут сонгогдсон нөхцөлд л энэ хувилбарыг хэрэгжүүлж болох юм.
7.Аль ч хувилбарыг хэрэгжүүллээ гэсэн Новосибирск, Томск мужууд, Алтайн хязгаар, хүн амын суурьшил сийрэг Алтайн улсыг Баруун Сибириэс хийжүүлэх өвөрмөц хөтөлбөр байх ёстой бөгөөд энд Сибирь, Алтайн өмнөд рүү хий шахах, нэмэлт, зардал ихтэй хийн хоолой барих явдал гарахгүй байх ёстой.

ПШУА-ийн НСС-ын Эрдмийн зөвлөлийн тэргүүн, академич, ПШУА-ийн дэд ерөнхийлөгч, физик-математикийн ухааны доктор А.В.Сычев
ПШУА-ийн НСС-ын шинжлэх ухааны семинарын тэргүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физик-математикийн ухааны доктор А.В.Пинаев
ПШУА-ийн НСС-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, техникийн ухааны дэд доктор В.П.Будянов
ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн академич, техникийн ухааны доктор, А.Е.Немцев
ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн академич Е.Ф.Мартышев
ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, техникийн ухааны дэд доктор  П.А.Калантаев
ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн А.Г.Туманик
ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, биологийн ухааны доктор Н.В.Шамина
ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физик-математикийн ухааны доктор В.Н.Гетманов
Профессор, физикийн ухааны доктор А.В.Иванов
Профессор, физикийн ухааны доктор М.Ю.Шишин
Алтайн улсын Теленгитүүдийн нийгэмлэгийн тэргүүн А.А.Шонхоров
Энэхүү мэдэгдлийг дэмжиж, гарын үсгээ зурсан:
ОХУ-ын ШУА болон ПШУА-ийн академич В.П.Казначеев
ПШУА-ийн академич, геологи-математикийн ухааны доктор, ЗХУ-ын газрын гүний хүний тагнуулч Н.Н.Амшинский
ПШУА-ийн академич, Новосибирск мужийн Хууль тогтоох хурлын депутат В.С.Нестяк  
ПШУА-ийн академич В.П.Ковалёв
ПШУА-ийн академич Ю.Г.Марков
ПШУА-ийн академич В.В.Габрусенко
ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физикийн ухааны доктор В.Н.Турченко
"Усны сан нөөцийг хамгаалах Новосибирск мужийн хороо” ТББ, тэргүүн Г.Н.Кучина
Оросын хараат бус эко­логийн шинжээчид, удирдлагын зөвлөлийн тэргүүн В.Г.Домрачев

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...