Monday, June 23, 2014

Төмрийн хүдрийн экспорт, ханш буурчээ








Ашигт малтмалын газраас экспортод гаргасан эрдэс бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн энэ сарын үнийн мэдээллийг зарлалаа. Тавдугаар
сарын байдлаар 58 хувийн агууламжтай төмрийн бүхэллэг хүдэр тонн нь 100.8 ам.доллар, нунтаг хүдэр 93.8 ам.долларын ханштай байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдрийн экспорт болон ханш нь өмнөх оноос буурчээ.
 
Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний ханш БНХАУ-ын зах зээл дээр харьцангуй тогтвортой байна. Энэ сарын үнийн мэдээллээс харвал боловсруулаагүй нүүрс чанараасаа хамаарч тонн нь 24.9-59.7 ам.доллар байгаа бол баяжуулсан эрчим хүчний нүүрс тонн нь 31.5 ам.доллар, коксжих нүүрс 72.3 ам.доллар байхаар тооцжээ. Үндэсний статистикиин хорооны мэдээллээр, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оноос 350 гаруй мянган тонноор өссөн байна.
 
Тавдугаар сарын байдлаар зэсийн ханшийг 6670.2 ам.доллар байхаар үнийн мэдээлэлд тооцсон байна. Түүнчлэн Ашигт малтмалын газраас бусад үйлдвэрлэлийн металлуудын үнийг Лондонгийн Металлын биржийн дөрөвдүгээр сарын үнийн дунджаар тогтоох зарчмаар тооцжээ.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрвөн сарын байдлаар Монгол улсын экспорт өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буюу 219.9 сая ам.доллараар өссөн байна. Экспортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 142.1 сая ам.доллараар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...