Wednesday, April 10, 2013

Zeolite


Natural & Synthetic Zeolites

  • Zeolite Key Words
Zeolites, natural zeolites, synthetic zeolites, zeolite minerals, zeolite ore, clinoptilolite, mordenite, blue river white calcite, stilbite, phillipsite, heulandite
  • Zeolite Description:
Zeolite is a group of natural or synthetic hydrated aluminosilicate minerals which contain alkali and alkaline metals. It is characterized by a framework structure that encloses interconnected cavities occupied by ion-exchangeable large metal cations and water molecules permitting reversible dehydration. Zeolite is recommended in detergent manufacturing for the applications of the removal of hardness and heavy metal ions and neutralization of acid waters, high cation exchange, gas absorption and water retention capabilities. Their large effective surface area gives them superior adsorptive qualities.
  • Zeolite Options Available Available:

            a) Natural zeolite
            b) Synthetic zeolite
     
  • Zeolite Nominal Chemical Properties Available:
Si02= 61 to 67%, Al203 = 11 to 12.4%, Fe203 = 4.30 to 6.98%, Ca0= 2.52 to 3.24%, Na20= 1.66 to 1.79%, K20= 1.85 to 2.07%, Mg0= 1.54 to 1.64%, LOI= 8.41 to 9.30%
  • Zeolite Standard Granulations Available:
a) Minus 6 plus 40 mesh
b) Minus 40 plus 80 mesh
c) 80 mesh and finer
d) 100 mesh and finer
e) 200 mesh and finer
  • Zeolite Physical Constants:
Specific Gravity (g/cc)
2.10 to 2.47
Apparent Density (g/cm3)

Loose Bulk Density (g/cm3)
0.80 to 0.90
Packed Bulk Density (g/cm3)
1.0 to 1.12
Boiling Point (°C)

EINECS NO.
 215-283-8
Thermal Conductivity (cal/s-cm-°C)

Moisture Content
<3.09%
Water Absorption (ml/100g)
45 to 75
Color
Light brown
pH Units (25% slurry)
4.85 to 5.45
 
  • Zeolite Typical Applications:
Odor control, industrial absorbents, industrial fillers, gas absorption, soil remediation, wastewater filtration, flocculating agent, animal feeds, hydroponics, molecular sieves, catalysts, desiccants, lightweight concrete, acoustics, ceramics, 

Uses of Zeolites
The uses of zeolites derive from their special properties: They can interact with water to absorb or release ions (ion exchange); they can selectively absorb ions that fit the cavities in their structures (molecular sieves); they can hold large molecules and help them break into smaller pieces ( catalytic cracking). Zeolites are used as water softeners, to remove calcium ions, which react with soap to form scum. The water is filtered through a sodium-bearing zeolite, which absorbs the calcium and releases sodium ions into the water. When the zeolite can absorb no more calcium, it may be recharged by flushing it with brine (a saturated sodium chloride solution), which forces out the calcium ions and replaces them with sodium. At the Hanford Nuclear Facility in Richland, Washington, radioactive strontium-90 (Sr 90 ) and cesium-137 (Cs 137 ) have been removed from radioactive waste solutions by passing them through tanks packed with the natural zeolite clinoptilolite. Zeolites have also been used to clean radioactive wastes from the Three Mile Island nuclear power plant site and elsewhere. In addition, clinoptilolite is used to clean ammonium ions (NH 4 + ) from sewage and agricultural wastewater.
Sulfur dioxide (SO 2 ) is a pollutant produced by burning high-sulfur coal. It is a major cause of acid rain . Natural zeolites are the most effective filters yet found for absorbing sulfur dioxide from waste gases. As efforts to improve air quality continue, zeolites can be used to help purify the gases from power plants that burn high-sulfur coal from the Ohio River Valley and other regions.
Industrial applications make use of synthetic zeolites of high purity, which have larger cavities than the natural zeolites. These larger cavities enable synthetic zeolites to absorb or hold molecules that the natural zeolites do not. Some zeolites are used as molecular sieves to remove water and ni trogen impurities from natural gas. Because of their ability to interact with organic molecules, zeolites are important in refining and purifying natural gas and petroleum chemicals. The zeolites are not affected by these processes, so they are acting as catalysts. Zeolites are used to help break down large organic molecules found in petroleum into the smaller molecules that make up gasoline, a process called catalytic cracking. Zeolites are also used in hydrogenating vegetable oils and in many other industrial processes involving organic compounds.
Read more

Minii nutag


"Bulgan Hairhan Uul"




"Шатдаг занар"


Шатдаг занар
Шатах ашигт малтмалын ангилалд багтдаг хатуу түлшний өргөн тархалттай их нөөцтэй нэгэн төрөл бол шатдаг занар юм.
Шатдаг занар гэдэг нь 10-50% заримдаа 60 хүртэл хувийн кероген хэмээх органик бодисыг агуулсан шаварлаг тунам чулуулаг юм. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд түүхий газрын тостой ойролцоо байдаг тул занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг. Шатдаг занар бага температурт (450-5500С)өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд хялбар. Занарын энэ шинж чанарыг түшиглэн шингэн түлш гаргаж авахад тохиромжтой түүхий эд гэж үздэг.
Шатдаг занар амьтны үлдэгдэлийн хольц бүхий замгаас тогтдог, 20-70%-ийн органик бодисын агуулгатай карбонатлаг, шаварлаг-карбонатлаг, шаварлаг-цахиурлаг найрлагатай органоген гарал үүслтэй чулулуулаг юм. Шатдаг занар нь биологийн хувьд тогворжсон органик болох кероген агуулна. Кероген гэдэг нь органик уусгагчид бага уусдаг сарнимал дисперс байдалтай органик бодис болно. Ихэнх кероген замгийн гаралтай альгинитийн бүлгийн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно.
Кероген 3 төрөл байна (I,II,III)
I төрлийн кероген нь сапропелийн найрлагатай, алифатын гинжийн агуулгаар их, ароматикийнх нь бага байна. Дулааны боловсруулалтанд тэсвэр багатай, нүүрстөрөгч, устөрөгчөөр баялаг, Н/С-ийн атомын харьцаа их. Энэ нь халааж, задлахад шингэн бүтээгдэхүүний гарц өндөртэй байдгийг нөхцөлдүүлнэ.
II төрлийн кероген нь ароматик, нафтен структур ихтэй. Н/С, шингэн бүтээгдэхүүнийг үүсгэх чадвар хартцангуй доогуур (I төрөлтэй харьцуулахад) болно. Сапропелийн органиктай холбоотой, хүхрийн агуулга дундач буюу их байна.
III төрлийн кероген (гумусын) конденсацид орсон полиароматик буюу хүчилтөрөгч агуулагч функциональ бүлэгтэй, Н/С бага, халаахад гол төлөв хийн бүтээгдэхүүн гаргана. Органик бодис нь дээд ургамлын гарал үүсэлтэй.
Керогенд витринит 20-50%, 5% хүртэл фюзинит, липоидинит, склероци, давирхайн биет (дээд ургамлын үлдэгдэл) байна.
Мөн шатдаг занар гэдэг нь сапропелийн юм уу эсвэл гумус-сапропелийн төрлийн органик бодисыг бөөгнөрсөн органик-эрдсийн төрлийн тунамал чулуулаг гэж ч болох юм. Тунамал чулуулгийг янз бүрийн хэмжээний занарын керогентэй адил органик бодис агуулснаар нь өөр өөр нэрлэх шаардлагатай юм. Жишээлбэл, 10%-иас илүү (20% хүртэл) органик бодис агуулсан чулуулгийг “керонгентэй”, харин 5-10%-ийн органик бодис агуулсан бол “кероген агуулагч” гэж нэрлэвэл илүү оновчтой гэж болно. Керогентой болон кероген агуулагч чулуулагт органик бодис харьцангуй бага бөөгнөрөтэй байх бөгөөд 5%-иас доош органик бодисын агуулгатай бол сарнимал органик бодис болох юм.

ДИПЛОМ БИЧИХ ЗААВАР


ДИПЛОМ БИЧИХ ЗААВАР

 оюутнууд нь төгсөхөөсөө жилийн өмнө дипломынхоо сэдвээ сонгоод бичих нь ч бий. 

Тэгэхээр та бүхэнд хэрэг болох байх гэж диплом бичих заавар орууллаа. Та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна. 

I. Удиртгал

Энэ заавар нь ШУТИС-ийн  оюутнууд бакалаврын ба магистрын дипломын төсөл бичихэд зориулагдав. Энэ нь диплом төсөлд тавигдах үндсэн шаардлагууд, дипломын төслийн ерөнхий бүтэц, түүнийг бичих формат, ба диплом төслийн хамгаалалтад бэлтгэх гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Мөн загвар хавсралтууд хавсаргагдав.

Хэрвээ дипломын төсөл энэ зааврын дагуу бичигдээгүй бол хүлээн авагдахгүй.
  
  II. Дипломын төсөлд тавигдах үндсэн шаардлагууд
  

2.1       Дипломын төслийн зорилго нь сурсан мэдлэгээ бататган гүнзгийрүүлж,

суралцаж буй чиглэлийн хүрээнд  онол, практикийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.

2.2              Дипломын төслийг сургууль профессорын багийн эрдэм шинжшлгээний ажлын чиглэл, байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудын захиалга, бакалавруудын саналыг үндэслэн сургуулийн захиралын тушаалаар баталсан сэдвээр хийж гүйцэтгэнэ.

2.3              Сэдвийг захиалагч байгууллага болон холбогдох профессорын багийн профессор, багш нартай зөвшөлцсөний үндсэн дээр бакалавр өөрөө сонгоно.

2.4              Бакалавр нь дипломын төслийг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулж, удирдагчаар зөвшөөрүүлэн, холбогдох профессорын багийн профессороор батлуулан ажиллана. / Төлөвлөгөөг Хавсралт И үз./

2.5              Дипломын төсөл нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч, сэдвийнхээ хүрээнд өнөө үед тавигдаж буй онол, практикийн ач холбогдолтой, шинжилгээ судалгааны арга зүйд тулгуурлан судлан, шийдвэрлэж, зохих үр дүнд хүрсэн байна.

2.6              Диплом төсөлд шинжилгээ судалгааны болон загварчлалын аргуудыг өргөн хэрэглэж, зохих журмын дагуу компьютер дээр хийж гүйцэтгэсэн байвал зохино.   

  III. Дипломын төслийн бичлэгийн формат
3.1       Хувь:

Төсөл хоёр хувь байх ба нэг нь номын санд тавигдана. Дипломын төсөлд электрон хувилбарыг хавсаргана.
  3.2       Хэл:

Дипломын төсөл нь Монгол хэл дээр бичигдэнэ. Хамгаалалт мөн Монгол хэлээр хийгдэнэ.
  
3.3       Дипломын төсөл бичих формат:

Фонтын төрөл - Times New Roman Mon

Фонтын хэмжээ -12

Дипломын төслийн бүх хэсэгт дээрх фонтын төрөл хэмжээг дагах ба бүлэг хэсгийн гарчигийг доогуур зураас болон налуу хэлбэрт бичиж болохгүй. Лазер болон бусад сайн чанарын принтерүүдийг ашиглан төслийг хэвлэнэ.
  
3.4       Цаас:

Сайн чанарын А4 хэмжээтэй, 80 g/m2, цагаан өнгөтэй, acid free ба ‘non-erasable’ төрлийн цаас хэрэглэнэ.
  
3.5       Зөв бичих ба найруулга:

Диплом төсөлд зөв бичгийн алдаа байж болохгүй. Найруулгын хувьд төгс байх ба өгүүлбэрүүд нь гүйцэт, утга төгс бичгийн хэлний үгнүүд ашиглан бичигдсэн байна.
  
3.6       Иш татах:

Ашигласан материалын жагсаалтад үзүүлсэнчлэн номыг дугаарласан ( [1]  гэх мэт) дугаарыг тухайн материалаас ишлэл авсан хэсгийн төгсгөлд тавьж өгнө.
  
3.7       Хуудасны тохиргоо, мөр хоорондын  зай:

Хуудасны ирмэгээс

Top-20мм; Bottom-40мм; Left-40мм; Right-25мм зайд текст бичигдэнэ. Мөр хоорондын зай one and a half spaced байна. Текст зөвхөн хуудасны нэг тал дээр бичигдэх ёстой. Бүх хуудас дугаарлагдсан байна. Гарчиг текстийн хооронд double spaced зай авна.
  
3.8       Хуудаслал:

Хуудасны доод ирмэгээс  15 мм зайтай төвд хуудасны дугаарыг байрлуулна. Нүүр хуудаснаас бусад бүх хуудсыг дугаарлана. Удиртгал хэсгийн хуудснуудыг жижиг Roman цифрээр (i,ii,iii,...), бусад хуудаснуудыг араб цифрээр (1,2,3,…) алгасахгүйгээр дараалуулан дугаарлана.
  
3.9       Хавтас:

Дипломын гадаргуун хатуу хавтсыг мэргэжилд оноосон өнгийн хулдаасан материалаар хавтсална.

Фонт төрөл: Times New Roman Mon

Фонт өнгө:    Мэдээллийн Технолог: Хөх

Электроник хэмжил зүй:  Цэнхэр

Радио холбоо: Улаан

Цахилгаан холбоо: Ногоон

(Хавтсан дээр бичигдэх бичлэг Алтлаг өнгөтэй байна.)

Нүүр хуудасыг бичих форматыг Хавсралт А үз.

Фонт хэмжээ:

Дипломын төслийн нэр - 20 хэмжээтэй том үсгээр бичигдэнэ.

Оюутны нэр - 16 Хэмжээтэй том үсгээр бичигдэнэ.

Дипломын нуруун форматыг Хавсралт Б үз.

Нуруун дээр бичигдэх Оюутны нэр, Дипломын сэдэв, Боловсролын зэрэг, Хураалгасан он зэргийг 14 хэмжээгээр нуруун дээд талаас доош чиглэлд бичнэ.
  
3.10     Фото зураг:

Дипломын төсөлд  фото зураг хавсаргаж болно. Түүнийг цаасан дээр цавуугаар буюу скочоор нааж боллохгүй ба сканнердаж ашиглана. Фото зурагтай хуудас дугаарлагдсан байх ёстой.
  
3.11     Видео кассет:

хугацаа (минутаар)

дуутай, дуугүй

өнгөт, хар цагаан

кассетны өргөн: (жишээ нь: 19мм)

формат: (жишээ нь: NTSC, PAL, SECAM) тус тус бичигдсэн байна.
  
3.12     Диск:

үйлдлийн систем, хэмжээ тус тус бичигдсэн байна.
  
Анхаарах зүйлүүд:

Диплом төсөлд орсон бүх зураг, график, хүснэгтүүдэд нэр өгч хэсэг бүлэгт нь харгалзахаар дугаарлана. Зарим нэг текникийн нэр томьёонд тогтсон орчуулга байхгүй тохиолдолд англиар нь бичиж “Үгсийн түүвэр”-ийн хэсэгт тайлбарлаж бич. Ном, сурах бичиг, хэвлүүлсэн өгүүлэл, бакалавр, магистр ба докторын зэрэг хамгаалсан материал зэргээс хуулахыг хориглоно. Харин дээр дурьдсан материалуудаас санаа аваад түүнийг өөрийн үгээр илэрхийлэн бичих ёстой.
        

IV. Дипломын төслийн ерөнхий бүтэц
  
Дипломын төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэг, Үндсэн хэсэг ба Төгсгөлийн хэсэг. Эдгээр хэсгүүд нь дэд хэсүүд болон бүлгүүдээс тогтоно.

4.1       Удиртгал хэсэг нь доорхи дэд хэсгүүдээс бүрдэнэ.

- Хоосон хуудас,

- Нүүр хуудас,

(Нүүр хуудсыг Хавсралт В- ын дагуу хийнэ. Энд төслийн нэр, зохиогчийн танилцуулга, ба төслийг хавсаргасан он сар байна.  Энэ хуудас нь  дугаарлагдахгүй.)

- (Зохиогчийн) Эрх хамгаалагдах хуудас,

(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Г- ээс үз. Хуудас “i”  гэж дугаарлагдана. )

- Мэдэгдэл

(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Д- ээс үз. Хуудас “ii”  гэж дугаарлагдана.)

- Талархал

(Хэрвээ хэн нэгэнд талархал илэрхийлэх шаардлагатай бол энэ хуудсанд бичнэ. Талархал нь уг төслийг бичихэд, судалгаа хийж асуудлыг шийдвэрэлэхэд тусалсан хүмүүст зориулагдсан байна. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 12 байна. Хуудас “iii”  гэж дугаарлагдана. )

- Зориулалт

(Хэрвээ уг төсөл нь хэн нэгэнд зориулагдсан бол энэ хуудсанд бичнэ. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 12 байна. Хуудас “iv”  гэж дугаарлагдана.)

- Тойм

(Тойм нь төслийн хураангуй хэлбэр ба энэ нь төсөлд дэвшүүлсэн асуудлууд, түүнийг хэрэгжүүлсэн арга замууд ба ерөнхий дүгнэлтээс бүрдэнэ. Тойм нь ойролцоогоор 300 үгнээс тогтоно. Хуудас “v”  гэж дугаарлагдана.)

- Гарчиг

(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Е- ээс үз. Хуудас “vi”-оос эхлэн дугаарлагдана.)

- Хүснэгтийн жагсаалт

(Энд төсөлд хамрагдсан бүх хүснэгтүүдийн нэр, харгалзах хуудасны дугаарын хамт жагсаалт хэлбэрт бичигдэнэ. Хуудас нь “Гарчиг” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Ж- ээс үз.)

- Зургийн жагсаалт

((Энд төсөлд хамрагдсан бүх зурагуудын нэр, харгалзах хуудасны дугаарын хамт жагсаалт хэлбэрт бичигдэнэ. Хуудас нь “Хүснэгтийн жагсаалт” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт З- ээс үз.)

            - Төсөл боловсруулах төлөвлөгөө

(Хуудас нь “Зургийн жагсаалт” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт И- ээс үз.)

 

4.2              Үндсэн хэсэг нь доорхи бүлгүүдээс бүрдэнэ.

(Энэ хэсгээс эхлэн хуудас араб цифрээр дугаарлана.)

-          Удиртгал

(Энэ хэсэгт төслийн ажлын сэдвийн сонголтын үндэслэл, ажлын зорилго, зорилтуудыг томьёолж, төслийн ажлын агуулга бүтцийг товч тодорхойлон, түүний дэвшилтэт шинэлэг тал, ач холбогдлыг тусгана. )

-          Судалгааны арга зүй

(Судалгааны ажилд сонгон хэрэглэсэн арга зүйн талаар тодорхой тусган бичсэн байна. Ижил төстэй сэдвээр урьд өмнөх хүмүүсийн хийсэн ажил болон холбогдох онолын материалыг судлан , тухайн сэдвийн судлагдсан байдал өнөөгийн түвшинг энэ хэсэгт хамруулан бичнэ. )

-          Хэрэгжүүлэх арга зам

(Өмнөх хэсэгт онол арга зүйн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн төслийн хүрээнд дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэх өөрийн аргыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлсэн үе шатуудыг энэ хэсэгт хамруулан бичнэ. Өөрөөр хэлбэл сонгосон аргад тулгуурлан хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын үр дүнг цэгцэлж тодорхой шийдэлд хүрсэн байна.)

-          Өгөгдлийн анализ

(Төслийн ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх боломж, үүнээс гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлно. )

-          Дүгнэлт

(Төслийн ажлын шийдэл болон үр дүнгээс тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна. Мөн сэдвийн хүрээнд авч үзэж судалсан асуудлыг цаашид нэмэн боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудлууд,  ба хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон тусгаж болно.)

4.3       Төгсгөлийн хэсэг нь доорхи дэд хэсгүүдээс бүрдэнэ.

(“Үндсэн хэсэг”- ийн дууссан дугаарыг үргэлжлүүлэн араб цифрээр дугаарлагдана.)

            - Хавсралт

(Хавсралтад төслийн ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй нэмэлт материалыг хавсаргана. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна. Энэ нь Хавсралт А, Б, … гэх мэтээр нэрлэгдэнэ.)

            - Ашигласан материалын жагсаалт

(Ашигласан ном, сэтгүүл, сурах бичиг ба web хуудасны жагсаалт байна. Бичих форматыг Хавсралт Ж, З- ээс үз. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Ё- ээс үз.)

            - Үгсийн түүвэр, тайлбар

(Төсөлд бичигдсэн нэр  томьёололуудын тайлбарыг бичнэ. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна.)

            - Хоосон хуудас

V. Дипломын төслийн хамгаалалтад бэлтгэх

Дээрх зааврын дагуу төслийг бичиж дууссаны дараа хамгаалалтад бэлтгэнэ. Үүнд:

-          Шүүмжлэгчид төслийн нэг хувийг өгч уншуулан шүүмж авна.

-          Төслийн үр дүнг харуулах үзүүлэн материал бэлтгэнэ.

-          Хамгаалалтад төслийн ажлаа амаар тайлагнахад бэлтгэнэ.      

Жич: Үзүүлэн материал нь төслийн анхдагч санаа, дэвшүүлсэн асуудлууд, хэрэгжүүлсэн арга зам,  ба дүгнэлтийг хамрана. Үүнд өөрийн хэлэх ёстой зүйлийг зөв логик дараалалтайгаар төлөвлөж бэлдсэн байна. Үзүүлэнг слайд хэлбэрээр эсвэл MS Power Point дээр presentation хэлбэрт бэлдэнэ.

 VI. Хавсралтууд


Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...