Thursday, April 10, 2014

Монгол орны нүүрсний ордуудын байрлал , үнэ, уулын ажлын тайлан. 




Доорх линкэр татна уу ? 



Fluid Mechanics and Hydraulic Machines



                                       Доорх линкэр татна уу?

                                                              http://www.sendspace.com/file/q2p3qm

Хүний эрх /ёс суртахуун / ба Оюута Миний нүдээр

                                 Хүний эрх   /ёс суртахуун/ ба  Оюутан Миний нүдээр



Тэртээ 1963 оны 8 сарын 28нд АНУ-н ерөнхийлөгч Авраам Линколиний бунханы өмнө Мартин Лютер Кинг  I have  a dream хэмээх алдарт илтгэлээ эрх чөлөө, шударга ёсны төлөө 250 мянга гаруй иргэний эрхийг дэмжигчдийн өмнө тавьж байсан билээ.Түүний мөрөөдөл өнөөдөр нэгэнт биелэлээ олжээ. Магадгүй Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, шударга ёс эрх чөлөөний төлөө тэмцээгүй,  Америкчуудыг уриалан дуудаагүй байсан бол өнөөдөр  Брак Обама Нэгдсэн улсын ерөнхийлөгч болохгүй байсан ч байж магадгүй ээ.  
Өнөөдөр АНУ дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд байж, дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан тийм улс болж чадсаан.Үүний нууц нь юундаа байна вэ? гэж... 
Тэд :
- Эрх чөлөө, шударга ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлдэг
- Эрх чөлөө, шударга ёсны алтан стандартыг тогтоосон 
- Эрх чөлөө, шударга ёсны эх орон болж чадсанд л байгаа юм. 
Тэгвэл өнөөдөр монголд шударга ёс ямар түвшинд байна вэ? 

Хэн хөдөлмөрлөж, хэн хүчин чармайлт гаргаж, хэн сэтгэж чадсан нь амжилтанд хүрдэг, түүнийг нь шударга үнэлж чаддаг бол тэнд шударга биелэлээ оршин байна гэж товчоор тодорхойлж болох юм.Харин өнөөгийн нийгэмд шударга ёс байна уу?                                          Миний бодлоор хүний эрх энэ бүхнийг бий  болгохын тулд шудрага  ёс , хууль дүрэм гэх энэ  бүх зүйлийг тэгш байлгаж байж хамгийн амьдрахад  аюулгүй баталгаатай  бүхэн бүрэлдэн байж бий болно гэж  миний хувьд боддог . Шудрага ёс ба хувь хүний эрх ......
Шинэ жилээр өвлийн ааваас бэлэг авахаар таван хошуугаар уралдаж байгаа бяцхан жаал: “Би уг нь өвгөн ааваас бэлэг авах гээд зөндөө хичээсэн л дээ, тэхдээ захирлын хүүхэд, багшийн хамаатны хүүхэд авахаар болчихлоо”гэсээр гэртээ нулимстай ирж байсныг би харсаан...10-р анги төгсөөд, их дээд сургуулийн хуваарь сонгохоор оноогоороо жагсахад хичнээх өндөр оноо авсан ч “тэр ч даргын хүүхэд, энэ ч баяны хүүхэд” гээд өмнүүр нь ороод гайгүй гэсэн сургуулиудыг авчихдаг жаяг монголд тогтчихоод байгаа билээ.Ийм байдлаар монголыг хөгжүүлэх, авч явах ирээдүй маань үгүй болж байгаа нь үнэхээр харамсмаар...
Амьдралд дөнгөж л хөл тавьж байгаа мэдлэг, чадвартай залуучуудаа дэмжихийн оронд хэн танилтай, хэн мөнгөтэй нь гайгүй сайн гэсэн газруудад ажилд орчихно. Харин ажил дээр шударга ёс ямар байна вэ?  Дарга нарынхаа үгийг дуугүй дагадаг, ая тал засдаг, халаасанд нь хэдэн төгрөг хийдэг тийм л бялдуучид албан тушаал ахиж, эрх мэдэлтэй болж байна. Харин дарга нартаа шүүмжлэлтэй ханддаг,үнэнийг хэлдэг хүмүүсийг ажлаас нь халчихдаг бичигдээгүй хууль хэдийнээ бий болчихжээ. Дийлэнх хүмүүс ийм байдлаар албан тушаал, эрх мэдэлтэй болж байна энэ бүхэн шудрага ёс хүний эрх мөн үү .                           Бас тэд Монголын төрийн бодлого боловсруулах санаатай ард түмнийг тархийг угааж сууна. Тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль баталдаг, өөрсдийн ах дүү, танил талыг албан тушаалд томилдог, түүгээр ч зогсохгүй тэд лиценз нэрээр гадныханд газар нутгаа худалдаж байна.                             Авилгалын түвшинг тогтоох олон улсын саяхны нэг судалгаагаар хамгийн их авилгалд өртсөн 65 орны тоонд Монгол улс багтсан байна. Хамгийн бага авилгатай орны авилгын индекс 10 гэж үзэн жагсаахад Финлянд, Норвеги зэрэг хөгжилтэй орнуудынх 9,6 байхад Монголынх 2,8 байсан байна.
Үүнийг залуус бид л одооноос өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол оройтох гээд байна залуусаа. Энэ шинэчлэлийг хийхийн тулд оюутан залуус бид өөр өөрсдийн сурсан мэдлэг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, авилгачидтай хийх “дайн”-д одооноос бэлдэх хэрэгтэй байна. Энэ “дайн”-д эрдэм мэдлэг, эх оронч сэтгэл, эрч хүч залуу хүн бүрийн зэвсэг нь байх болноо. Монголын ирээдүй болсон залуу хүмүүс бид шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, жинхэнэ утгаар нь амьдруулж эрүүл нийгмийг цогцлоож чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй ээ.  Дүгнэлт болгон хэлхэд бид хүний эрхийг зөрчсөн  үйлдэл хийж байгаа “хүнийг” бус харин тухайн “үйлдлийг” нь жигшин зэвүүцэх нь ухаант хүний нийгэм дэх шударга бус явдлын тэмцэл мөн биз ээ. Эс тэгэвээс бидэнд үзэн ядахгүй хүн үлдэхгүй бөгөөд эцэст нь өөрийгөө ч үзэн ядахад хүрэх билээ. Хэн нэгнийг үзэн ядах нь бидний гол зорилго биш учраас шударга бус үйлдлийг нь мөн уг үйлдлийг хийж байгаа цаад санааг нь үзэн ядах нь ухаалаг алхам бөгөөд энэ нь бидний хүсэн мөрөөддөг хөжлийн эхлэл болно хэмээн мунхаглан бодож сууна. Монголоо гэсэн сэтгэлд  цог байвал зүрхэнд гал бадамлана  гэсэн чин шудрага хатуу  цог  золбоот   үгээр  энэ эссэгээ   төгсгөе өө ........

Friday, April 4, 2014

Олон улсын зэх зээл дээрх нүүрсний үнэ
 та доорх линкэр орж үзээрэй. 

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...