Monday, June 23, 2014


Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа



Уул уурхайн яам “Нүүрсний ангилал MNS 6456:2014”,“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартуудыг энэ сарын 12-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ингэснээр дээрх стандартууд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо.
Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”- ын стандартад нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусгасан байна. 
Мөн Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалж, олон жишигт нийцүүлэн боловсруулсан гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014” стандартын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол www.estandard.mn сайтаас бүрэн эхээр нь харна уу.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...