Monday, October 10, 2011

Нүүрс баяжуулах

                                                   Нүүрсийг коксжуулах
Нүүрсийг коксжуулах гэдэг нь аливаа нүүрсийг агааргүй орчинд 900-1000 Стемпературт дулааны задралд оруулах боловсруулалтыг хэлнэ. Нүүрсийг үндсэнд нь бөсдөг ба үл бөсдөг гэж 2 хувааж болно. Бөсөх гэдэг нь 5500С хүртэлх температурт халуун задралд орох үедээ хөөх чадварыг хэлдэг. Бөсөх чулуун нүүрс нь коксжуулах процессын үндсэн түүхий эд болдог. Нүүрсийг коксжуулах хар төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэглэх сонгодог арга тодорхой хэмжээгээр хэрэглэгдсээр байна. Кокс нь химийн үйлдвэрийн чухал түүхий эд болж байна. Коксыг Домен зууханд ган хайлуулахад хэрэгдэхээс гадна өнгөт төмөрлөгийн үйлдвэрт /зэс, цайр, цагаан тугалга/ хайлуулахад бас хэрэглэж байна. Цахилгаан дулаан эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж байна. Нүүрснээс 300 гаруй нэр төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэж байна. Нүүрсний төрлүүд: * Хүрэн нүүрс (Lignite мөн Brown coal) нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг. * Чулуун нүүрс (Sub-bituminous coal болон Bituminous coal) - нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцд түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөл-коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ. * Хагас антрацит болон антрацит (Anthracite) - хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.
Нүүрсний хэрэглээнд Түлшинд хэрэглэх: Нүүрсийг дулааны цахилгаан станцад шатааж, цахилгаан, дулаан гаргаж авахад хэрэглэх ба дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 5.3 тэрбум тонн. Нийт нүүрсний 75% нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа ба хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг 2 улс бөгөөд одоогийн байдлаар нэг жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Уг бүс нутгийн нүүрсний хэрэглээ урьдчилсан тооцоогоор 2025 онд 2.7 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна [4]. Одоогийн байдлаар нүүрсний хэрэглээ 3 жил тутамд ойролцоогооор 25% нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хурдацтайгаар хэрэглээ нь нэмэгдэх байгаа түүхий эд болж байна. Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс гарган авч байгаа [5] ба АНУ-д энэ хэмжээ 49% байна[6]. Коксжуулах: Кокс нь бага үнсжилт, хүхрийн агуулгатай коксжих нүүрсийг агааргүй орчинд 1,000 oС дээш хэмд халаан гаргаж авсан саарал өнгөтэй, нүх сүвэрхэг бүтээгдэхүүн юм. Дулаан ялгаруулах чадвар өндөр, 29.6Мж/кг. Коксыг төмрийн хүдэр хайлуулахад түлш, мөн ангижруулагч болгон хэрэглэнэ. Нүүрсийг коксжуулах явцад коксоос гадна нүүрсний давирхай (coal tar), хөнгөн тос, хий ялгарна. Хийжүүлэх: Газрын тос, хийн үнийн өсөлтөөс хамааран сүүлийн жилүүдэд нүүрснээс шатдаг хий болон шингэн бүтээгдэхүүн (газрын тостой адил бүтээгдэхүүн) гарган авах технологийг эрчтэй хөгжүүлж байна.

1 comment:

  1. Нүүрсний судалгааны талаар мэдээлэл байвал сайн байна байвал тавиач

    ReplyDelete

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...