Wednesday, March 23, 2016

Shale
                                    Шатдаг занар
Шатах ашигт малтмалын ангилалд багтдаг хатуу түлшний өргөн тархалттай их нөөцтэй нэгэн төрөл бол шатдаг занар юм.
Шатдаг занар гэдэг нь 10-50% заримдаа 60 хүртэл хувийн кероген хэмээх органик бодисыг агуулсан шаварлаг тунам чулуулаг юм. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд түүхий газрын тостой ойролцоо байдаг тул занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг. Шатдаг занар бага температурт (450-5500С)өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд хялбар. Занарын энэ шинж чанарыг түшиглэн шингэн түлш гаргаж авахад тохиромжтой түүхий эд гэж үздэг.
Шатдаг занар амьтны үлдэгдэлийн хольц бүхий замгаас тогтдог, 20-70%-ийн органик бодисын агуулгатай карбонатлаг, шаварлаг-карбонатлаг, шаварлаг-цахиурлаг найрлагатай органоген гарал үүслтэй чулулуулаг юм. Шатдаг занар нь биологийн хувьд тогворжсон органик болох кероген агуулна. Кероген гэдэг нь органик уусгагчид бага уусдаг сарнимал дисперс байдалтай органик бодис болно. Ихэнх кероген замгийн гаралтай альгинитийн бүлгийн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно.
Кероген 3 төрөл байна (I,II,III)
I. төрлийн кероген нь сапропелийн найрлагатай, алифатын гинжийн агуулгаар их, ароматикийнх нь бага байна. Дулааны боловсруулалтанд тэсвэр багатай, нүүрстөрөгч, устөрөгчөөр баялаг, Н/С-ийн атомын харьцаа их. Энэ нь халааж, задлахад шингэн бүтээгдэхүүний гарц өндөртэй байдгийг нөхцөлдүүлнэ.
II. төрлийн кероген нь ароматик, нафтен структур ихтэй. Н/С, шингэн бүтээгдэхүүнийг үүсгэх чадвар хартцангуй доогуур (I төрөлтэй харьцуулахад) болно. Сапропелийн органиктай холбоотой, хүхрийн агуулга дундач буюу их байна.
III. төрлийн кероген (гумусын) конденсацид орсон полиароматик буюу хүчилтөрөгч агуулагч функциональ бүлэгтэй, Н/С бага, халаахад гол төлөв хийн бүтээгдэхүүн гаргана. Органик бодис нь дээд ургамлын гарал үүсэлтэй.
Керогенд витринит 20-50%, 5% хүртэл фюзинит, липоидинит, склероци, давирхайн биет (дээд ургамлын үлдэгдэл) байна.
Мөн шатдаг занар гэдэг нь сапропелийн юм уу эсвэл гумус-сапропелийн төрлийн органик бодисыг бөөгнөрсөн органик-эрдсийн төрлийн тунамал чулуулаг гэж ч болох юм. Тунамал чулуулгийг янз бүрийн хэмжээний занарын керогентэй адил органик бодис агуулснаар нь өөр өөр нэрлэх шаардлагатай юм. Жишээлбэл, 10%-иас илүү (20% хүртэл) органик бодис агуулсан чулуулгийг “керонгентэй”, харин 5-10%-ийн органик бодис агуулсан бол “кероген агуулагч” гэж нэрлэвэл илүү оновчтой гэж болно. Керогентой болон кероген агуулагч чулуулагт органик бодис харьцангуй бага бөөгнөрөтэй байх бөгөөд 5%-иас доош органик бодисын агуулгатай бол сарнимал органик бодис болох юм.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Хүрэн, чулуун нүүрс , антрацит ба шатах занар, үнслэг тодорхойлох арга
MNS 0652 : 1979
Угли бурые, каменные , антрацит и горючие сланцы Методы определения золькости
MNS 652- 72 - ын оронд.

Үнэ, стандартын улсын хорооны 1979 оны 93 дугаар тогтоолын дагуу 1979 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1984 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
Стандартыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Энэ стандарт нь хүрэн ба чулуун нүүрс, антрацит шатах занар бүтээгдэхүүн мөн нүүрс болон шатах занарыг давхаргыг дагдалгдаж түүний үенцэр хүрэн ба чулуун нүүрсний шахмалын үндэслэлийг удаан ба хурдавчилсан аргаар тодорхойлно. Хурдавчилсан үнсжүүлэлтийг ердийн аргаар сэүгэвчээр буюу шатаах цахилгаан зууханд хүчил төрөгч оруулах замаар хийнэ.
Энэ арга нь туршихаар жигнэж авсан түлшийг шатаах зуухан дотор үнсрэх үлдэгдлийг 800-830 0С-д улайсган үнсжүүлэх хаин шатах чанарыг 850 - 755 0С-д хурдавчилан үнсжүүлэхэд үндэслэнэ.
Түлшний чанараар маргаан гарах түүнчлэн чулуулгын үений үнслэгийг тодорхойлох үед түлшний үнслэгийг зөвхөн удаан үнсжүүлэлтийн аргаар тодорхойлоно.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...