Tuesday, March 24, 2015

Алтны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орд



Алт олборлолт болон нөөцөөрөө тэргүүлдэг дэлхийн 10 шилдэг уурхайг танилцуулъя. Эдгээрээс 4 нь Өмнөд Африкийн орнуудад байдаг бөгөөд манай Оюутолгойн орд 6 дугаарт жагсдаг.

10. Обуаси

Баруун Африкийн Гана улсад байрладаг уурхай. Африкийн алтны нөөцийг тэргүүлдэг бөгөөд 1500 метрийн гүнд малтлага хийдэг томоохон уурхай юм. Африк дахь хамгийн эртний малтлага хийж эхэлсэн уурхай буюу 1897 оноос хойш олборлолт хийж байгаа.
Алтны нөөц нь: 29 830 000 унци буюу 850 тонн

9. Зүүн Кадиагийн орд

Австралийн голлох ордуудын нэг бөгөөд Сидней хотоос зүүн тийш 250 километрт байрладаг. 30 жилийн турш алтны олборлолт хийж байгаа төдийгүй нүүрсний асар их нөөцтэй гэгддэг.
Алтны нөөц нь: 37 600 000 унци буюу 1000 тонн

8. Эмпонен

Өмнөд Африкийн нийслэл Иохансбург хотоос ердөө 65 километрт байрлах Эмпонен нь Африк дахь хамгийн томоохон ордод тооцогддог. Газрын гүнд 3 200-4 000 метрт малтлага хийдэг.
Алтны нөөц нь: 39 557 000 унци буюу 1100 тонн

7. Пуэбло Вуэжо

Доминикан улсын аж үйлдвэрийн цорын ганц эх үүсвэр төдийгүй улсынхаа зах зээлийн 60 хувийг бүрдүүлдэг. Алтнаас гадна зэс, мөнгөний арвин нөөцтэй.
Алтны нөөц нь: 40 085 000унци буюу 1200 тонн

6. Оюу толгой

Монгол Канадын хамтарсан Оюу толгой уурхай нь алтны нөөцөөрөө дэлхийд зургаадугаар байранд ордог бол газрын гүн дэх бусад байгалийн баялагийн нөөцөөрөө дэлхий аравт ордог томоохон уурхай юм. Алт зэсний олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг.
Алтны нөөц нь: 46 340 000 унци буюу 1300 сая тонн

5. Олимпиада

ОХУ-ын төв Сибирийн газар нутагт байрлах асар том газар нутгийг хамарсан орд газар. Байгалийн баялаг, улсдаа оруулах хөрөнгө оруулалтыг нь тооцвол Оросын зүрх гэж хэлж болохуйц бөгөөд дунджаар эдийн засгийнхаа 9 хувийг бүрдүүлж дэлхийд алт олборлолтын нийлүүлэлтээрээ дөрөвдүгээрт ордог.
Алтны нөөц нь: 47 500 000 унци буюу 1350 тонн

4. Мурунтау

Узбекстаны Кизыл Кумырын цөлийн газар нутагт оршдог. 1960-аад оны сүүлээр олборлолтоо эхэлсэн бөгөөд 90-ээд оноос дэлхийд алдаршиж эхэлжээ.
Алтны нөөц нь: 50 000 000 унци буюу 1400 тонн

3. Лихир

Шинэ Гвинейн арал дээр байрлах Лихир орд нь улсынхаа эдийн засгийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлдэг хамгийн ашигтай ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 1800 тонн

2. Соут дийп

Өмнөд Африкийн хамгийн их алтны нөөцтэй хамгийн том орд. Алт олборлолт нь 1960 оноос эхэлсэн бөгөөд 2080 он хүртэл нөөцтэй гэж үздэг.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 2300 тонн

1. Грасберг

Дэлхийд зөвхөн алтны ч биш бусад баялгын нөөцөөрөө тэргүүлсээр ирсэн цор ганц орд бол Индонези улсад байдаг Грасбергийн орд юм. Дэлхийн томоохон улсуудтай хамтран олборлолтоо хийдэг тус ордын

Алтны нөөц нь: 106 231 000 унци буюу 3011 тонн.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...