Saturday, April 2, 2016

Бороогийн алтны ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах хагас үйлдвэрлэлийн туршилтын зарим үр дүн

Т.Оргодол
Бороо Гоулд ХХК, УУИС-ийн докторант

Хураангуй
Бороогийн алтны агуулга багатай хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулах судалгааны ажлыг 2005 онд эхэлж Австрали, АНУ зэрэг оронд хүдрийн дээж явуулж баганан уусгалтын туршилтууд явуулсан ба эдгээр туршилтууд эерэг үр дүнтэй гарсан юм. Нуруулдан уусгах аргаар 0,7 г/т дундач агуулга бүхий хүдрийг 60% хүртэл металл авалттайгаар боловсруулбал жилд 3 сая тонн хүдрийг боловсруулах боломжтой болно.
Нуруулдан уусгах технологийг нэвтрүүлснээр хуучин хаягдал буюу захын агуулга гэж тооцогдож байсан 0,2 – 0,8  г/т агуулга бүхий хүдрийг боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай болж байна. Иймээс цаашид анхдагч буюу сульфидийн хүдэр дэх боловсруулахад төвөгтэй алтыг уусах боломжийг судлах зорилгоор Бороогийн уурхай дээр ил уурхайн анхдагч хүдрийн дээжид баганан уусгалтын цуврал туршилтуудыг явууллаа.
Түлхүүр үг: исэлдсэн өндөр агуулагатай хүдэр, металл авалт, баганан уусгалт,

Оршил

Ашигт малтмалын ордыг иж бүрэн ашиглах үндсэн дээр урьд нь захын агуулга буюу баяжуулах үйлдвэрт боловсруулахад эдийн засгийн хувьд ашиггүй Бороогийн үйлдвэрт боловсруулж байсан хүдэртэй ижил төрлийн агуулга багатай хүдрийг нуруулдан уусгах технологи боловсруулах судалгааны ажлыг 2005-2006 онуудад металлургийн туршилтыг Австралийн АММТЕС, Колорадо дахь Каппес-Кассидэй энд Асошейтс (KCA) компанид хийж гүйцэтгэсэн.
                         Иймд бид дээрх туршилтын үр дүнгүүдийг үндэслэн Бороогийн алтны агуулга багатай хүдрийг нуруулдан уусгах технологийг боловсруулах, ирээдүйд хийгдэх нуруулдан уусгалтын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилго тавилаа.

Хагас үйлдвэрлэлийн туршилт

            Бороогийн уурхай дээр 240 хоног явуулсан хагас үйлдвэрийн туршилтаар тус бүр нь 60-70 тонн хэмжээтэй гурван дээжинд уусгалт явуулав.  Исэлдсэн хүдрийн нэг, хагас исэлдсэн хүдрийн хоёр дээж дээр уусгалтын хагас үйлдвэрийн туршилтыг 1-р зурагт үзүүлсэн схемийн дагуу явуулав. Хүдэрт урьдчилан шохой хольсон. Хагас исэлдсэн хүдрийн хоёр дээжийн хувьд бараг ижил алтны агуулгатай буюу ойролцоогоор 1,1 г/т агуулгатай боловч Р80 ширхэгийн хэмжээгээрээ хоорондоо ялгаатай. Нэгнийх нь ширхэгийн дээд хэмжээ нь 150 мм бөгөөд Р80 ширхэгийн хэмжээ нь 86 мм байхад нөгөөгийнх нь бутлагдлын дээд хэмжээ 260 мм ба Р80 ширхэгийн хэмжээ нь 153 мм байна. Уусгах уусмал болох 0,5г/л агуулгатай цианид натрийн давсыг 0,14л/мин/м2 зарцуулалттайгаар өгсөн. Энэ нь КСА–ийн ашигласнаас (1 г/л) илүү, АММТЕК-ийн авч хэрэглэсэн концентрацтай ижил байгаа боловч аль алинаас нь зарцуулалтын хэмжээгээрээ бага байна.
Хагас үйлдвэрийн туршилтын үр дүнг 1-р хүснэгтэд, исэлдсэн хүдэрт явуулсан хагас үйлдвэрийн багананд уусгах уусгалт металл авалт хугацааны хамаарлыг 1-р зурагт, хагас исэлдсэн өндөр агуулгатай бутлагдсан хүдэрт явуулсан хагас үйлдвэрийн багананд уусгах уусгалт металл авалт хугацааны хамаарлыг 2-р зурагт, хагас исэлдсэн бага агуулгатай бутлаагүй хүдэрт явуулсан хагас үйлдвэрийн баганан уусгалтын металл авалт хугацааны хамаарлыг 3-р зурагт тус тус үзүүлэв.
  


1-р зураг. Исэлдсэн хүдэрт явуулсан хагас үйлдвэрийн баганан уусгалтын  металл авалт хугацааны хамаарал



2-р зураг. Хагас исэлдсэн өндөр агуулагатай бутлагдсан хүдэрт явуулсан хагас үйлдвэрийн баганан уусгалтын металл авалт хугацааны хамаарал
1-р хүснэгт
Хагас үйлдвэрийн туршилтын үр дүн
Дээжийн төрөл.
Анхдагч  агуулга, г/т
Уусмал ба хүдрийн харьцаа
Металл авалт, %
80%-ийг бүрдүүлэгч хэсгийн ширхэгийн хэмжээ  P80, мм
Уусгалт явуулсан хугацаа, хоног
Металл авалт (80 хоног, 4:1)
Исэлдсэн
1.23
1:1
64
25
27
83
Хагас исэлдсэн                  (өндөр агуулагатай бутлагдсан)
1.07
1:1
69
42
30
82
Хагас исэлдсэн                     (бага агуулагатай ROM)
1.12
1:1
58
75
33
66


Хагас үйлдвэрийн туршилтын дээжний металл авалтын тооцоог туршилтанд орсон хүдрийн агуулга ба тус бүрийн тооцоолсон жинд үндэслэн гүйцэтгэв. Дээж тус бүрийн эзлэхүүний хэмжилт болон массив дахь бутлагдсан хүдрийн нягтыг 1,7 т/м3-аар авлаа.
Хагас үйлдвэрийн туршилтын завсрын үр дүнд үндэслэн нэг тонн хүдэрт нэг тонн цианидын уусмал өгөхөд алт авалтын эцсийн хязгаарын 70%-ийг уусган авах ба нуруулдсан хүдэр дээр өгөх уусмалын хэмжээ 4:1 харьцаанд хүрэхэд алт авалт уг эцсийн хязгаарт хүрнэ гэсэн дүгнэлт хийгдэж байна. Нуруулдсан хүдэр дээр нэмж үүсгэх тавцангууд дээр явуулах уусгалтын дараа дараагийн мөчлөгүүдэд доод талын давхаргууд дахин уусгалтанд орсноор уг 4:1 харьцаанд хүрнэ.
БГК-ийн явуулсан хагас үйлдвэрийн туршилтын металл авалт нь Кэй-Си-Эй–ийн судалгааныхтай харьцуулахад бага байгаа нь БГК-ийн судалгаанд ашиглагдсан уусгагч уусмалд цианидын агуулга бага байсантай холбоотой.

Анхдагч хүдэр дээр явуулсан баганан уусгалтын туршилт

Бороогийн уурхай дээр 240 хоногийн хугацаанд ил уурхайн анхдагч хүдрийн дээжид баганан уусгалтын цуврал туршилтуудыг 3 болон 5 дугаар уурхайгаас авсан жижиг буталсан P80 25 мм ба том буталсан буюу уурхайгаас хүлээн авсан P80 100 мм хэмжээтэй дээжүүдэд явуулав. Анхдагч хүдэрт явуулсан баганан уусгалтын туршилтын үр  дүнг 2-р хүснэгтэд үзүүлэв.
2-р хүснэгт
үзүүлэлтүүд
Уусгалтын хугацаа
Металл авалт, %
Уусмалын зарцуулалт, л/мин/м2
Хүдэр ба уусмалын харьцаа
Чөлөөт цианидын (CN) дундаж хэмжээ ppm
Дундаж pH
Уурхай 5 Том буталсан
78
33.8
0.1
1:3.72
343
10.82
Уурхай 3 Жижиг буталсан
75
30.4
0.02
1:1.39
472
11.0
Уурхай 3 Том буталсан
52
31.65
0.2
1:3.92
285
10.76

4-р зураг. Уурхайгаас (Ил уурхай 5) ирсэн байдлаараа буюу -100 мм бутлагдсан анхдагч хүдэрт явуулсан баганан уусгалтын хугацааны хамаарал.

5-р зураг. (Ил уурхай 3) P80=25 мм хүртэл буталсан анхдагч хүдэрт явуулсан баганан уусгалтын хугацааны хамаарал.

6-р зураг. (Ил уурхай 3) -100 мм бутлагдсан анхдагч хүдэрт явуулсан баганан уусгалтын хугацааны хамаарал.
Эндээс анхдагч хүдэр дэх уусгалтын металл авалт хүдрийн ширхэгийн хэмжээнээс хамааран 30,4 – 33,8% байгааг тогтоосон бөгөөд үүнтэй уялдуулан төслийн эдийн засгийн тооцоон дахь металл авалтын хэмжээг нуруулдах хүдэрт эзлэх анхдагч хүдрийн хэмжээтэй уялдуулан тогтоосон.

Тооцоолсон металл авалт

Металл авалт нь уусгалтанд оруулж буй хүдрийн ширхэглэлийн хэмжээнээс хамааралтай бөгөөд ширхэглэлийн хэмжээг багасгах тусам металл авалт дээшилж байна.
Уусгалтын мөчлөг нь материалын ширхэглэлийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх ба 25 мм хүдэрт уусмал, хүдрийн харьцаа 30 хоногт 1:1 хүрэх ба 120 хоногт металл авалтын дээд хэмжээндээ (4:1) хүрнэ. 100 мм материалын хувьд мөчлөгийн хугацаа хоёр дахин урт болох бөгөөд үндсэн (1:1) ба максимум (4:1) металл авалтдаа тус тус  60 ба 240 хоногт хүрч байгаа нь тогтоогдлоо. Уурхайгаас ирэх хүдэр буюу бутлаагүй материалд максимум уусгалтыг 120 хоногоор сонгож авна.
25 мм хүртэл бутлагдсан материалд исэлдсэн, хагас исэлдсэн болон анхдагч хүдэр дэх алт авалтын тооцоолсон максимум хэмжээ нь тус тус 90%, 65%, ба 53% байна. 100 мм хүртэл бутлагдсан материалд исэлдсэн, хагас исэлдсэн болон анхдагч хүдэр дэх алт авалтын тооцоологдсон максимум хэмжээ нь тус бүртээ 89%, 77%, ба 39% байна. Уурхайгаас ирэх бутлаагүй хүдрийн хувьд исэлдсэн, хагас исэлдсэн ба анхдагч хүдэр дэх уусгалтын металл авалт тус бүр 69%, 22%, ба 14% байна.
Нуруулдан уусгалтын процесст хүдрийн ширхэглэлийн хэмжээ, уусгалтын горимыг 3-р хүснэгтэд үзүүлэв.
3-р хүснэгт

Исэлдсэн
Хагас исэлдсэн
Анхдагч
Уурхайгаас ирэх хүдэр - 500 мм
Уусгалтын хугацаа, хоног
--
120
--
120
--
120
Алт авалт  %
--
69
--
22
--
14
- 100 мм
Уусгалтын хугацаа, хоног
60
240
60
240
60
240
Алт авалт %
80
89
52
77
36
39
- 25 мм
Уусгалтын хугацаа, хоног
30
120
30
120
30
120
Алт авалт %
77
90
37
65
41
53

Цаашид анхдагч хүдэр дэх ялгаж авахад төвөгтэй алтыг боловсруулах технологийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

ДҮГНЭЛТ

1.      Уусгалтын мөчлөг нь материалын ширхэглэлийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх ба 25 мм хүдэрт 120 хоногт металл авалтын дээд хэмжээндээ (4:1) хүрнэ. 100 мм материалын хувьд мөчлөгийн хугацаа хоёр дахин урт болох бөгөөд үндсэн (1:1) ба максимум (4:1) металл авалтдаа тус тус  60 ба 240 хоногт хүрч байна.
2.      Цаашид анхдагч хүдэр дэх ялгаж авахад төвөгтэй алтыг боловсруулах технологийг нарийвчлан тогтоох шаардлагатай.
3.       Иймээс Монгол орны нөхцөлд хариуцлагатай уул уурхайн тогтолцоог хөгжүүлж бэхжүүлснээр алтны ядуу агуулгатай хүдрийг боловсруулахад нуруулдан уусгах аргыг гадаадын төдийгүй үндэсний хөрөнгө оруулалттай уурхайнуудад өргөнөөр хэрэглэх боломжтой юм. 
Ашигласан материалын жагсаалт
  1. AMMTEC Ltd Heap Leach Amenabiltiy Testwork for Boroo Gold Company Limited. Augist 2005, Report No. A9753 AMMTEC LTD.  Perth Australia
  2.  Boroo Gold Co. Ltd. Centerra Gold Inc. Heap Leach Testwork Conducted upon Oxide ROM Ore, Transition ROM Ore and Crushed Transition ROM Ore. July 2006.
  3.  Centerra Gold Inc. In-House Heap Leach Feasibility Study Boroo Gold Project. August 2006
  4. Kappes, Cassiday & Associates. Report of Metallurgical Test Work Boroo Project. January 2006, Version 2.0. Kappes, Cassiday & Associates. 7950 Security Circle. Reno, Nevada 89506
  5. Vector Colorado, LLC/Resource Development, Inc. Boroo Gold Company Heap Leach Project Mongolia. Feasibility Study Report.  August 2006



No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...