Saturday, April 2, 2016

Хуурай сепарацийн аргаар баяжуулах

     Хуурай ялгалтын аргаар шлам ихтэй нойтон баяжуулалтын аргаар баяжуулах боломжгүй  ба хялбар баяжигддаг үнслэг багатай нарийн ширхэглэлийн эрчим хүчний нүүрсийг баяжуулна. Ширхэглэл томтой хэсэг нь  нойтон гравитацийн аргаар, шлам ихтэй шүүгдэхэд хэцүү материалыг  хатааж,  хуурай ялгалтын сепараторт төвөөс зугатах хүчний үйлчлэлээр баяжуулна. 

Хүндрүүлсэн бур суспензид баяжуулах
     Нүүрсийг хүнд бурын орчинд хүндийн жингийн ялгаанд үндэслэн баяжуулахад ялгалтын нарийвчлал өндөртэй байдаг учир  баяжмал, хаягдал нь  тунааж баяжуулах  аргаас  илүү ялгарна. Иймд уг аргыг хүнд ба маш хүнд баяжигдах чанартай нүүрсийг баяжуулахад хэрэглэнэ. Мөн хүнд суспензид баяжуулах сепаратор нь  автоматжуулагдсан учир  суспензийн  хувийн жинг тогтмол шаардлагат хэмжээнд барих  боломжтой ба энэ нь баяжуулалтын процессын бүтээмжийг дээшлүүлнэ.
   Хүндрүүлсэн суспензийн  аргаар нүүрсийг баяжуулахад төвөөс зугатах хүчний сепараторыг хэрэглэнэ. Энэ арга нь бусад гравитацийн аргаас  илүү  үр ашигтайд тооцогддог.
   Суспензийн сепаратор нь энгийн хийц загвартай, өндөр бүтээмжтэй. 10-0.5 мм ширхэгтэй нүүрсийг баяжуулахад суспензийн циклоныг хэрэглэнэ. Хуурай сепарацийн аргаар бүх категорийн коксжсон  нүүрсийг баяжуулахад тохиромжтой.

Флотацийн баяжуулалт  

   Флотацийн аргаар баяжуулахад 0.5мм коксжсон эрчим хүчний  бүх төрлийн нүүрсийг баяжуулна.
          Хялбар флотацлагдах нүүрсийг баяжуулахад  баяжмал, хаягдлыг үндсэн флотацийн процессоос гарган авна . Схем 54 а,б.
   Хүнд баяжигдах нүүрсийг баяжуулахад баяжмал, завсрын бүтээгдэхүүнийг цэвэрлэгээний флотациар  баяжуулж гаргана. 54в, г. хүнд ба маш хүнд баяжигдах коксжсон нүүрсийг баяжуулах  схемийг /зураг 55/ үзүүлэв.
 Том ширхэгийн нүүрсийг гурван бүтэгдэхүүн гаргах хүнд шингэний сепараторт  өөр нягттай   хоёр шингэнийг ашиглан баяжуулна.  Жижиг ширхэгийн нүүрсийг тунаах машинд баяжуулж, гүйцээн баяжуулалтыг хүнд шингэний орчинд гидроциклонд ангилан ялгана. Шламыг өтгөрүүлэлтгүйгээр флотацид өгнө. 
нүүрсийг флотацийн аргаар баяжуулахад тос, диметилдиоксана Т-66, Е-2, Ц-2, керосин  зэрэг урвалжуудыг хэрэглэдэг. Нүүрсний флотацийг механик ажиллагаатай флотацийн машинд явуулна.  Флотацийн баяжмалыг центрифугид  өтгөрүүлэн шүүж, хатааж, цэвэршсэн технологид усыг эргүүлэн ашиглана. 

Технологид ашиглагдсан кондицийн бус суспензи нь цахилгаан  соронзон сепараторт нөхөн сэргээгдэж, эргүүлэн хэрэглэгдэнэ. Соронзон баяжмал /2100-2300кг/м3 нягттай/ кондицийн суспензийн саванд , соронзон бус бүтээгдэхүүн  шламын циклд өгөгдөнө. Завсрын бүтээгдэхүүн буюу шламын шаардлагатай бол хатааж ялган авна.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...