Monday, July 7, 2014


Зарим түгээмэл магмын чулуулгийн зургийн цомог

                                                                                                                                 

Магмын чулуулаг нь хайлмал байдалтай магмын царцах явцад үүсэн бий болдог. Хоёр төрлийн үндсэн төрөл байдаг. Үүнд

Гүний чулуулаг – габбро, диорит, гранит болон пегматит нь газрын гүнд талсждаг
Бялхмал чулуулаг – базальт, андезит, обсидиан, уушгин чулуу, риолит, галт уулын шаараг зэрэг нь газрын гадарга дээр хатуурч нягтарна.
Доор зарим түгээмэл магмын чулуулгийн товч тодорхойлолтыг зургийн хамт үзүүлэв.
 
Андезит нь нарийн мөхлөгт, бялхмал магмын чулуулаг бөгөөд голчлон плагиоклаз болон эвэр хуурмаг, пироксен, биотит зэрэг өнгөт эрдсээс тогтоно. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Базальт нь нарийн мөхлөгт, бараан өнгийн бялхмал магмын чулуулаг бөгөөд голчлон плагиоклаз пироксенээс тогтоно. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.

 
Диорит нь том мөхлөгт, гүний гаралтай магмын чулуулаг бөгөөд хээрийн жонш, пироксен, эвэр хуурмаг болон зарим тохиолдолд кварцаас тогтдог. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Габбро нь том мөхлөгт, бараан өнгөтэй гүний чулуулаг бөгөөд хээрийн жонш, авгит, болон заримдаа оливиноос  тогтдог. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Боржин нь том мөхлөгт, цайвар өнгөтэй, гүний чулуулаг бөгөөд голчлон кварц, хээрийн жоншоос тогтдог. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Обсидиан нь бараан өнгөтэй галт уулын шил бөгөөд хайлмал материал маш хурдан хугацаанд царцахад  үүсдэг. Энэ нь ямар нэгэн талст үүсэх боломжгүйгээр хурдан царцана. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.

Пегматит нь маш том мөхлөгтэй, цайвар өнгөтэй, гүний чулуулаг юм. Энэ нь магмын хоолойн сүүлийн фаз талсжих явцад магмын цоргоны захын хэсэгт үүсэн бий болдог бөгөөд магмын бусад хэсэгт тохиолддоггүй ховор эрдэс агуулсан байдаг. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Перидотит нь том мөхлөгт гүний чулуулаг бөгөөд бараг бүхэлдээ оливиноос тогтдог. Энэ нь маш бага хэмжээний амфибол, хээрийн жонш, кварц болон пироксен агуулсан байдаг. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Уушгин чулуу нь цайвар өнгөтэй, нүх сүвэрхэг бялхмал чулуулаг бөгөөд хайлмал материал маш хурдан хугацаанд царцахад бий болдог. Нүх сүвэрхэг текстур нь хайлмаг хатуурах үед ялгаран гарсан хий уурын үр дүн юм. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Риолит нь цайвар өнгөтэй, нарийн мөхлөгт, бялхмал магмын чулуулаг бөгөөд голчлон кварц болон плагиоклазаас тогтоно. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Галт уулын шаараг нь бараан өнгөтэй, нүх сүвэрхэг бялхмал магмын чулуулаг юм. Нүх сүвэрхэг текстур нь хайлмаг хатуурах үед ялгаран гарсан хий уурын үр дүн юм. Энэ нь лаавын урсгалын дээд талын хөөсөрсөн бүрхүүл болон галт уулын цоргоноос дэлбэрэн гарсан материал агаарт царцах үед бий болдог. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.
 
Барьцалдсан туфф нь галт уулаас дэлбэрэн гарсан материалууд тогтох чулуулаг бөгөөд энэ нь газрын гадаргуу дээр унан чулуу болон хатуурдаг. Энэ нь голчлон галт уулын үнс, зарим тохиолдолд томоохон хэмжээний синдер гэх мэтийн хэсгүүдээс бүрдсэн байдаг. Дээр харуулсан зураг нь 2 инч буюу 5 орчим см-ийн хөндлөн огтлолтой.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...