Sunday, July 6, 2014

Алт олборлогч  70 орноос монгол улс 17 ордог

Хэвлэх хувилбар
Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс алтыг эд баялаг, эрх мэдлийн гол хэмжүүр болгосоор ирсэн түүхтэй. Цаг цагийн хүчирхэг гүрнүүд, үүний дотор Монголын эзэнт улс чухам алтаар сан хөмрөгөө зузаатган худалдаа арилжааг ч энэ үнэт металлаар гүйцэтгэдэг байсан билээ. Орчин үед төлбөр тооцоог хөрвөх чадвар сайтай ам.доллар зэрэг валютаар хийдэг болсон ч алт дэлхийн бүх орны эдийн засагт онцгой байр суурь эзэлсээр байгаа юм. Аль ч улсын Төв банк валютаас гадна алтны нөөцтэй байдаг. Дэлхийн алтны нөөц бусад металлтай харьцуулахад их биш, тэгээд ч шавхдах дөхөж байгаа учраас л тэр. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш ердөө 170 мянга гаруй тонн алт олборлосон гэх тооцоо ч бий. Ер нь олборлосон нийт алтны 60 хувийг үнэт эдлэл хийхэд ашигладаг байна. Харин 20 хувь нь олон улсын санхүүгийн байгууллагууд, улс орнуудын төв банкуудад хадгалагддаг ажээ. Түүнчлэн 10 гаруй хувийг электроникийн аж үйлдвэр болон анагаах ухаанд зарцуулдаг гэх. Дэлхийд алт рлборлодог 70 орон байдгаас эхний аравт БНХАУ. ӨАБНУ, АНУ, ОХУ, Австрали, Перу, Канад, Индонез, Гана, Узбекистан ордог бол манай улс 17 дугаарт жагсдаг юм. Жилд дэлхий даяар нийтдээ гурван мянган тонн хүрэхгүй алт олборлодог байна. Алт олборлолтоор ӨАБНУ100 гаруй жил дэлхийг тэргүүлж байгаад 2007 онд л манай урд хөршийг урдаа гишгүүлжээ. БНХАУ сүүлийн долоон жилийн турш дэлхийн хамгийн том алт олборлогчоор дараалан тодорсон билээ. Тус улс өдгөө жилд 360 гаруй тонн алт буюу нийт дэлхийн олборлолтын зургаан хувийг дангаараа хангадаг юм. БНХАУ-д алтны олборлолтоор Өвөрмонгол, Шандун, Цяньси мужуудтэргүүлдэг ажээ. Харин хамгийн том алт олборлогч компани бол Канадын "Баррик Гоулд" бөгөөд АНУ, Канад, Австрали, Перу зэрэг олон оронд 27 алтны уурхай эзэмшдэг байна. Ингээд, дэлхийн ТОП-10 алтны уурхайг танилцуулья.

1.Грасберг, Индонез. Олборлолтын хэмжээ: 40 936130 гр.
2.Кортес. Невада муж, АНУ. Олборлолтьш хэмжээ: 40 284 661 гр.
3. Янакоча, Кайямарка, Перу. Олборлолтын хэмжээ: 36 655 923 гр.
4. Голдстрайк, Невада муж, АНУ. Олборлолтын хэмжээ: 30 844 272 гр.
5. Веладеро, Сан-Хуан, Аргентин. Олборлолтын хэмжээ. 27 130 486 гр.
6. Вааль, Клерксдорп, ӨАБНУ. Олборлолтын хэмжээ: 23 558 447 гр.
7.Вест-витс,     Карлтонвилль, ӨАБНУ. Олборлолтын хэмжээ: 22 452 816 гр.
8.  Лагунас Норте, Сантьяго де Чуко, Перу. Олборлолтын хэмжээ: 21829126 гр.
9. Калгурли, Австрали. Олборлолтын хэмжээ: 21262 136 гр.
10. Боддингтон, Австрали. Олборлолтын хэмжээ: 21006 99  гр

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...