Thursday, October 15, 2015

                        
Пирит – FeS2

Сульфидүүд ба сульфодавснуудын анги

            Тус ангид метал хүхэртэй нэгдэхэд үүссэн сульфид эрдсүүд Ме+S мөн теллур Me+Te  селен Me+Se  мышьяк Me+As  ба сурьматай Me+Sb метал нэгдэхэд үүссэн эрдсүүд хамаарна . сульфидүүд ба             сульфодавснуудад мөнгө(Ag ) Bi, Sb, Hg, Mo, Pb, Zn, Cu, Fe-н S-тэй нэгдлүүд багтаж  чулуулаг бүрхүүлийн 0.15%-г эзэлнэ. Эдгээрт хольцоор рени Re, инди Jn,  гафни Hf,  германи Ge,  гали Ga,  кадми Cd   орно.
            Сульфид эрдсүүдэд изоморфизын үзэгдэл нилээд тархалттай . Хамгийн түгээмэл тархалтта төмөртэй сульфидууд : Пирит FeS2 , пирротин Fe1-xSx , халькопирит CuFeS2 , арсенопирит FeAsS орно. Тус бүлэгт 250 гаруй сульфидууд,  төрлүүдтэйгээ нийлээд бараг 400 хүрдэг .
Фолиморфизын үзэгдэлд нилээд дэлгэрсэн . Жишээлбэл : Пирит FeS2 куб сингонтой .
Сульфид эрдсүүдийн огцлог шинж :
o   Арлан структуртай сульфид : Пирит FeS2 –н ٍ  (S2) ковалент холбоогоор Fe-тэй нэгдсэн тул хамгийн хатуу .
                                 
            Дисульфид ангийн гол төлөөлөгч бол Пирит FeS2 (Fe-46%, S-53.4% ) куб сингонитой , талууд дээр нь биентэйгээ перпендикуляр орших параллел зураасуудтай гексаэдр , пентагондодекаэдр , хааяа октаэдр хэлбэртэй талсуудтай шигтгээ , друз , нягт агрегат үүсгэдэг .




Пирит – FeS2
Пирит нь куб сингонтой пирит , ромбо сингонитой марказит гэсэн хоёр полиморф модификаци үүсгэнэ .  Симметрийн  төрөл 3L24L363PC  .  Химийн найрлаганд Fe-46.6%  S-53.4% эзлэхээс гадна хольц байдлаар Co, Ni ,Cu, Mn, As, Sb  заримдаа Au,  Ag ордог . Байгаль дээр агрегатын байдлаар байхдаа голдуу цацраг байдалтай , шигтгээ байдалтай байна .Талст байдлаар    нилээд  элбэг тохиолддог .
Гол  энгийн дүрсүүд :  Гексаэдр (1 0 0), Пентагоидодэкаэдр ( 1 2 0 ),Октаэдр   (1 1 1) байна . Талстын  гадаргуу дээр  шулуун зурааснууд их байна . Пиритын өнгө нь сүрлэн шар , металл гялбаатай , зураасны өнгө нь ногоовтор , боровтор байдаг .
Эрдсийн шинж:   Муу хуваагдалтай ,    хатуулаг 6-6.5 , бутрамтгай ,  нягт 4.9-5.2 
Гэрэл нэвтрүүлэх чанар : тунгалаг биш  
Хайлах температур : (в °C): 1700
Стандарт  энтальпин   ΔH (298 К, кДж/моль): -163,2 (т)
Стандарт энерги Гиббса  ΔG (298 К, кДж/моль): -151,8 (т)
Стандарт  энтропин  S (298 К, Дж/моль·K): 52,93 (т)
Төсөөт ирдэсүүд :  Пирит халькопирит , пирротин , миллерит  зэрэг  эрдсүүдтэй төсөөтэй . Эдгээрээс их хатуулгаар  ялгагдана .
Гарал үүсэл : Пирит магмын , гидротермаль , тунамал зэрэг геологийн олон  процессуудад үүсдэг . Пирит исэлдлийн бүсэд хүрэн өнгөтэй төмрийн усан исэл лимонитод шилждэг . Эдгээрийн  дотроос гидротермаль процесст илүү үүсдэг . Энд галенит , сфалерит , халькопирит , барит , кварц , вольфрамит , берилл зэрэг  эрдсүүдтэй ассоциаци үүсгэнэ .
Орд : Пиритийн  томоохон ордууд ОХУ-ын Урал , Испани , Португалид байдаг . Уралын Березовын алтны ордноос 32 кг жинтэй пиритын талст олджээ .
Хэрэглээ : Пиритыг химийн үйлдвэрт хүхрийн хүчлийг гарган авах түүхий эд болгоно . Хүдрийг шатаасны дараах үлдэгдлийг будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ .

Сульфидын хүдрийн гипероген бүслүүржилт ба
шүлтгүйжилт –цементацийн хими

Анхдагч хүдрийн бүс : Зэсийн сульфидын  анхдагч  хүдэржилт ерөнхийдөө газрын гадаргаас 1-5 км –ийн гүнд, 2000-3000 бар даралтанд , 200-6000С-д нилээд олон үе шаттайгаар явагддаг бөгөөд гидротермал  усан уусмал доороос дээш өгсөж ирээд  хажуу  тийш тархан урсах чиглэлд даралт, температур буурахтай уялдан  хүдрийн  биеийн  ёроол-дотоод  хэсэгт хүдрийн эрдсүүд өндөр  температур ,даралтанд, хүдрийн биеийн зах-дээвэр  хэсэгт  арай бага даралт температур тус тус үүснэ. Хүдрийн үндсэн эрдсүүд: халькопирит)CuFeS2) , борнит )Cu5FeS4),  теннантит (Cu12As4S13) ,   тетраэдрит )Cu12Sb4S13) , Пирит (FeS2) , энаргит (Cu3AsS4) галенит (PbS) . Хүдрийн бие цаашид тектоник өргөгдөлд автагдахын чацуу хучаас хурдас чулуулаг нь өгөршилөөр угаагдан зайлагдуулна.
Исэлдэл –шүлтгүйжилтийн бүс:  Нүцгэрч газрын гадаргад ил гарсан хүдрийн  биеийн өнгөн хэсгээс доош чулуулгийн нүх , сүв, хөндийн ан цаваар чөлөөтэй орчих атмосферийн тундасны хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийн үйлчлэлээр ердийн температур , даралтанд  анхдагч сульфидууд исэлдэн уусаж уусмалд шилжинэ.
Хүдэр дэх сульфидын исэлдэц ,уусац районы  цаг уур тундасны хэмжээ , ордын тектоник структур , хүдрийн усны нэвчицийн хурд , хүдрийн структур ба текстур, сульфидуудын мөхлөгийн хэмжээ , хамт оршилт уусмалын рН, температур , химийн найрлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Атмосферийн тундас , тухайлбал борооны 1 л усанд ойролцоогоор 30% хүчилтөрөгч , 60% азот , 10% нүүрсхүчлийн хий  бүхий 25-30см3 хий фааз агуулна . Гэтэл ердийн агаарт 23% хүчилтөрөгч , 75.7% азот , 0.03%  нүүрсхүчилийн хий агуулдаг. Иймд борооны ус химийн идвэх маш өндөртэй байна .
Гадаргын усанд сульфидууд дараах байдлаар задарна .
            Пирит                                  2FeS2+2H2O+7H2O=2FeSO4+H2SO4
                Халькопирит                                 CuFeS2+4O2           CuSO4 +FeSO4          
            Сфалерит                            ZnS+2O2=ZnSO4 
            Галенит                               PbS+2O2            =PbSO4      




 Зэсийн сульфидын  хүдэр ба баяжмалын ø¿лтгүйжүүлэлт: Зэсийн сульфидуудын уусалт , задралтанд тэдгээрийн кристалл  торын энерги , хамт оршилтоос ихээхэн шалтгаална .
Кристалл торын энерги нь  уг эрдсийг үүсэх ба задархад  зарцуулагдах  энергийг харуулдаг учир эрдсийн кристалл торын энерги өсөхөд  түүнийг исэлдэц , уусац багасдаг. Энэ утгаараа зэсийн сульфидуудаас хамгийн амархан исэлдэж уусдаг эрдэс бол халькозин , пирит ,  хамгийн муу нь халькопирит юм .
Сульфидын хүдэрт өргөн хөгжсөн
сульфидуудын кристалл торын энерги

Эрдэс
Химийн томъёо
Кристалл торын  энерги
Ерөнхий
Катион 1 валентд  ноогдох
Халькозин
Галенит
Пирит
Халькопирит
Cu2S
PbS
FeS2
CuFeS2
653
717
838
2087
326
359
419
522

Хамт оршиж байгаа зэсийн сульфидуудын исэлдлийн хурд электродын потенциалын дагуу дараах байдлаар буурна . Үүнд :
Аранжин зэс - халькозин-борнит-пирит - ковеллин -энаргит-Халькопирит




                                    

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...