Thursday, October 15, 2015

ИЖИЙДЭЭ ЗОРИУЛАВ

Аргал, тулга хоёрын амьдрал тэтгэх дөлөөр
Аз жаргал ноцоож үүрээр жиндсэн Ижий минь
Хичнээн ч жил ингэж хүйтэн жаварт дээрлэхүүлж
Хээрийн хөх салхинд хэний төлөө даарсан бол.
Ботго буйлах дорнын бор цэнхэр толгодоор
Буцах шувууд зэллээд намрын дохиог шивнэхэд
Сөл үнэртсэн өвсний болор шүүдэр туучин
Сүүн цагаан сэтгэлээ хэнд өгөхөөр яарсан бол.
Хожим дурсах бодлын гүймэг багахан ухаанаар
Хоног өдрийн нэхэн нулимстай ханьсан санахад
Холын хол хөндийд таны явсан мөр
Хонгор шаргал өвсөнд хичнээн ч их гараав дээ.
Сааль үнэртсэн тэрлэгэндээ хааяа нэг түүртэж
Сав ертөнцийн жаргалын бурханаас гуйж залбирахдаа
Цаг цагийн нугачаанд өөрийн төрхөөр гундан
Цайлган цагаан хүслээ ямарч их сэмлээв дээ.
Өндрийн өндөр ууланд хүрэн тас өдөлж
Өрөөл бусдын гуниг өвөр бэлд нь жиндэхэд
Ижий таны сэтгэл өргөлийн зул шиг бадамлаж
Ингэн тэмээ уястал дандаа яагаад хайлав даа.
Сүүдэрт орчлонгийн элгэнд шүүдэр болон буучихаад
Сүүлчийн шувуу буцахад үүл болоод сарничих
Нандин гэгээн тавилангаар Ижий минь болж заяасан

Насан буурал тандаа ямарч их хайртай юм.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...