Thursday, October 15, 2015

               


Металлургийн үйлдвэрлэлийн түүхий эд


Төмөрлөгийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь хүдэр бөгөөд хүдэр нь тухайн үеийн техник, технологийн түвшинд олборлох үйл ажиллагаа явуулах боломжтой, ашигтай байх ашигт малтмалын зохих агуулгатай уулын чулуулгийг хэлнэ.Дэлхийн царцдасын 16 км хүртэлх гүнд ойролцоогоор  дараах найман элемент үндсэн хэсгийг эзэлж байдаг. 
Үүнд: хүчилтөрөгч 46,59%, цахиур 27,72%, хөнгөнцагаан 8,13%, төмөр 5,01%, кальций 3,63%, натрий 2,85%, калий 2,60%, магний 2,09%Өнгөт төмөрлөгтийн эзлэх агуулга: зэс 0,01%, никель 0,01%, хартугалга 0,0016%, цагаантугалга 0,004%, цайр 0,005%, алт 0,0000005% байна.Эрдэс гэдэг нь хүдэр болон уулын чулуулгуудын хоорондын химийн бүтэц, физик шинж чанаруудаараа ялгагдах хэсгийг хэлнэ. Хүдэр нь эрдсүүдийг цогц байдлаар агуулж байдаг. Метал агуулагч эрдсүүдийг хүдрийн гэх бөгөөд бусдыг нь хоосон чулуулаг гэнэ. Хүдэр нь нэг болон хэд хэдэн элементүүдийн бөөгнөрлийг үүсгэдэг. Металуудын бөөгнөрөл үүсгэх шинж чанар нь харилцан адилгүй байх бөгөөд зарим элементүүд хүдрийн ордыг үүсгэж чаддаггүй. Тэдгээрийг тархмал метал гэж нэрлэнэ. Металлургийн үйлдвэрлэлийн гол зорилт нь хүдрээс түүнд агуулагдаж байгаа ашигт малтмалыг аль болохоор бүгдийг нь олборлож авах явдал юм. Хүдрийн эрдсүүдийн найрлагаас хамаарч хүхэржсэн, цуллаг, исэлдсэн гэх ба исэлдсэн хүдэрт зөвхөн ислүүдийг бус хүчилтөрөгч агуулсан эрдсүүдийг ч хамааруулж үздэг.Тухайлбал: силикатууд, карбонатууд гэх мэт Металургийн түлш Кокс, мазут, байгалийн хий, домен зуухны ба коксын үйлдвэрлэлд үүсэх хий зэрэг металургийн үндсэн түлшүүд байдаг.
КоксШирэм хайлуулан гаргах домен зуух, цутгах хэсгийн ширмийг хайлуулах зуух-вагранкад гол түлш болдог. Битүү агаар орохгүй тусгай зууханд нунтагласан чулуун нүүрсийг хийж, 950-110°С температурт 15-18 цагийн туршид хайрахад дэгдэмхий бодисууд дэгдэн ялгарснаас сэвсийж үлдсэн хатуу үлдэгдлийг кокс гэнэ.Кокс дунджаар 82-90% С, 0.5-2% S, 0.2% P, 1% дэгдэмхий бодис, 10-15%  үнс, 5%  чийг агуулагдах 6500-7500 ккал/кг дулаан ялгаруулах чадвартай.
МазутГан хайлуулан гаргах мартен зуухны ба цувих хэсгийн халаах зуухыг галлахад мазутыг өргөн хэрэглэнэ. Нефтийг нэрж бензин, керосин зэрэг хөнгөн хэсгүүдэд ялгаруулан авсны дараах шингэн үлдэгдлийг мазут гэнэ. Мазут нь 80-87% C, 12-14% H2, 1% O2 + N2-оос бүрдэх бөгөөд 8500-10500 ккал/кг дулаан ялгаруулна. Шатахдаа үнс үүсгэдэггүй, шаталтыг хялбар тохируулах давуу талтай.Байгалийн хийИх илчтэй хямд түлш юм. 92-95% CH4 -метан, 0.3% CO2; 1% N; 1% H2; 3% CmHn агуулдаг. Нунтагласан кварцаар тоосго бэлтгэж мартен, цахилгаан ба бусад төрөл бүрийн зуухны хана, ёроол, дээвэр хийх бөгөөд тэд нь 1550°С-аас эхлэн зөөлөрч, 1690-1730°С-т хайлдаг. 8000 ккал/кг-ээс багагүй дулаан ялгаруулдаг.Мөн коксжуулалтын хий, домен зуухны хий зэргийг ашигладаг.
Галд тэсвэрлэх материал
           
Металургид галд тэсвэрлэх материалыг ашиглагдах чадвараар нь ердийн /1580-1750°С/, өндөр /1750-2000°С/, гоц тэсвэртэй /2000°С-ээс илүү/ гэж ангилна . Ажлын нөхцөлөөс шалтгаалан халаахад механик бат бэх чанараа алдахгүй, шингэн метал, шаар, хийн химийн үйлчилгээг сайн эсэргүүцдэг, тэлэлт багатай, сэвсгэр байх зэрэг шаардлага галд тэсвэрлэх материалд тавигдана. Галд тэсвэрлэх материалын тоосгоор хана, дээврийг өрөх, нунтгаар нь зуухны ёроол, налуу гадаргууг шавах, мөн түүнчлэн төвөгтэй хийц бүхий хоолой, аяга мэтийг доторлоход хэрэглэдэг.Галд тэсвэрлэх материалыг химийн шинж чанараар нь хүчиллэг, суурилаг, саармаг гэж ангилна. Галд тэсвэрлэх хүчиллаг материалд 93-100% SiO2  агуулсан өөхөн чулуу буюу кварцын элс орно. Нунтагласан кварцаар тоосго бэлтгэж мартен, цахилгаан ба бусад төрөл бүрийн зуухны хана, ёроол, дээвэр хийх бөгөөд тэд нь 1550°С-аас эхлэн зөөлөрч, 1690-1730°С-т хайлдаг. Галд тэсвэрлэх суурилаг материалд доломит, шатаасан буюу хайлуулсан магнезит хамаарна. MgCO3,CaCO3 -уулын чулуулгыг доломит гэнэ.Галд тэсвэрлэх саармаг материалд каолинит Al2O3, Cr2O3- хромит зэрэг нь орно.Ширмийн үйлдвэрлэлДомен үйлдвэрлэлДомен зууханд ердийн чанартай ширэм үйлдвэрлэхэд төмрийн ба манганы хүдэр, идэвхжүүлэх нэмэлт/флюс/, идэвхжүүлэх хольцтой төмрийн хүдэр/агломерат/, хүдрийн бөмбөлөг, түлш/кокс/ зэргээс бүрдсэн үйцийг ашиглана. Үйц материалын /бутлах, ангилах, баяжуулах, ширхгийг томруулах зэрэг/ бэлтгэл ажлаас эцсийн эцэст хайлуулан гаргасан ширмийн чанар шалтгаалдаг.
  1. Төмрийн, манганы хүдэр
Төмрийн хүдэр нь хүдрийн минерал, хоосон чулуулаг, хольцуудаас бүрдэнэ. Төмрийн байгалийн нэгдэл/ихэвчлэн исэл/-ийг хүдрийн минерал гэнэ. Домен зуухны үйлдвэрлэлд хүдрийн доторх төмрийн 98-99% нь ширмийн бүрэлдэхүүнд шилждэг. Хоосон чулуулаг төрөл бүрийн химийн найрлагатай байж болно. Энэ нь ихэвчлэн цахиурын исэл SiO2 буюу шаварлаг хайрга /Al2O3+2SiO2x2H2O/, заримдаа шохойн чулуу  /CaCO3/ буюу доломит  /CaCO3xMgCO3/-оос бүрдэнэ. Хоосон чулуулаг нь домен зууханд хайлж шаарын бүрэлдэхүүнд шилжинэ.            Хоосон чулуулгийн хэмжээнээс шалтгаалан 45-70% төмөр агуулсан хүдрийг төмөр ихтэй, 45%-иас доош төмөр агуулсныг төмөр багатай гэж хуваадаг. Төмөр ихтэй хүдрийг буталж ангилан шууд хайлуулах бөгөөд төмөр багатай хүдрийн төмрийн ислийн харьцангуй хэмжээг ихэсгэх зорилгоор эхлэн баяжуулж хайлуулна. Төмрийн хүдэрт хортой хольц - хүхэр, мыщьяк, фосфор бага хэмжээгээр  байнга агуулагдана. Хортой хольц, хоосон чулуулаг багатай төмрийн ордыг түрүүлж ашигладаг. Ширэм хайлуулахад улаан, хүрэн, соронзонт, жоншит төмөрлөг, мөн түүнчлэн холимог төмрийн хүдэр хэрэглэнэ.

  1. 50-60% төмөр агуулах улаан төмөрлөгийн хүдэрт төмөр нь усгүй исэл /Fe2O3/ гематит хэмээх минерал байдалтай оршино. 70% Fe агуулсан гематит хүхэр, фосфорын хольц бага, SiO2-ын хоосон чулуулаг кварцит байдаг. Улаан төмөрлөгийн нягт, бат бэх нь янз бүр байхын дээр хүчилтөрөгчөө алдан сэлбэгдэхдээ сайн байна. Манай орны Тамирын гол, Алтайн Ачит нуур зэрэг ордуудад ихээхэн тохиолддог.
  2. 30-50% төмөр агуулах хүрэн төмөрлөгийн хүдэрт төмөр нь устай исэл /2Fe2O3x3H2O/ - лимонит байдалтай оршино. Лимонит 52-66% Fe агуулдаг. Элсэрхэг шаврын гаралтай заримдаа фосфорыг ихээр агуулсан хоосон чулуулагтай байна. Өндөр температурт хүрэн төмөрлөгийн чийг нь ууршин сэвсийж амархан хүчилтөрөгчөө алдаж сэлбэгдэх чанар нь сайжирдаг. Манай орны Дорноговь аймгийн Чойрын орчимд Цагаан толгой хэмээх газарт бий.
  3. 55-60% төмөр агуулах соронзонт төмөрлөгийн хүдэрт төмөр нь дутуу исэл /Fe2O4/ магнетит хэмээх минералын байдалтай байдаг. Магнетит нь 72.4 % Fe агуулна. Хоосон чулуулаг нь цахиурын ба бусал ислүүдээс бүрдэнэ. Энэ төмөрлөг хар хүрэн буюу хүрэн өнгөтэй хамгийн нягт төмрийн хүдэр юм. Зарим тохиолдолд соронзонт төмөрлөгт хүхэр /1.5-2% хүртэл/ ихээр агуулагдаж цайраар бохирлогдсон байдаг. Бусад хүдрийг бодвол соронзонт төмөрлөг хүчилтөрөгчөө сэлбэхдээ муу байна. Монголын Төмөртэй, Төмөр толгой, Хойд хэнтийн Баян голын бүлэгт, Төмөр овоо, Хөл худаг зэрэг газруудад оршдог.
  4. 30-40% төмөр агуулсан жоншит төмөрлөгийн хүдэрт төмөр нүүрсхүчлийн давс /FeCO3/- сидерит хэмээх минерал байдалтай оршино. Сидерит 48.3% Fe агуулдаг. Түүний хоосон чулуулаг нь SiO2, Al2O3 ба бага хэмжээний магнийн ислээс бүрдэнэ. Заримдаа сидерит цагаан шар буюу саарал өнгөтэй оршдог. Тэр амархан исэлдэн СО2-ыг алдаж хүрэн төмөрлөгт шилжинэ. Төмрийн бүх хүдрээс хамгийн амархан хүчилтөрөгчөө алдаж сэлбэгддэг нь сидерит юм. Сидеритыг ихэвчлэн домен зууханд хийхийн өмнө шатааж сэлбэхэд сэвсийж хялбар бутлагдан нунтаг тоос бага үүсгэнэ. Сидерит бүхий орд газар Алтайн нуруунд оршдог. 

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...