Tuesday, January 27, 2015

Гацуурт” стратегийн орд болов


Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ. Ингэснээр Гацууртын орд нь Монгол улсын Стратегийн 16 дахь орд болж байгаа юм. Уул уурхайн яамнаас ойрын хугацаанд “Центерра Гоулд Монгол” компанитай хувь эзэмшил тохирох асуудлыг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих юм байна. Хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн урьдчилсан байдлаар Монголын Засгийн газар Гацуурт ордын 20%, эсвэл 34%-ийг эзэмшихээр тохиролцсон бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм. Хэрэв 34%-ийг эзэмшихээр бол өөрт ногдох хөрөнгө оруулалтаа “Центерра Гоулд Монгол” компаниас хүүтэй зээлэх юм. Харин 20%-ийг эзэмших бол өөрт ногдох хөрөнгө оруулалтаа хүүгүй зээлэхээр урьдчилсан байдлаар талууд тохиролцоод байгаа билээ. 




Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулснаар тус ордыг ашиглах эрх зүйн орчин нээгдэж байгаа юм. Гацууртын ордыг ашигласнаар жилд 5 тонн орчим алтыг Монголбанкинд тушааж, нийт 600 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлөх юм. Гацууртын ордын асуудал шийдэгдсэнээр тус ордыг эзэмшигч “Центерра Гоулд Монгол” компанийн толгой компани “Центерра Гоулд” компанийн хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөлжээ. Урьд шөнө Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Центерра Гоулд” компанийн хувьцаа 7.2%-иар өсч, 7.16 канад доллараар хаагдсан байна. Ингэснээр тус компанийн хувьцааны үнэ 2013 оны 2 дугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрчээ. Мөн тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 30 орчим хувь, он гарсаар 20 орчим хувиар өсөөд байна. 

“Центерра Гоулд” компанийн Гүйцэтгэх захирал Лан Аткинсон “Гацууртын ордыг стратегийн орд болгосонд таатай байна. Монгол улсад үйл ажиллагаагаа олон жил үргэлжлүүлэх боллоо” хэмээн онцолжээ.

С.Болд-Эрдэнэ

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...