Friday, December 2, 2011

Uran


30 кг уран боловсруулжээ

 ТЕГЕРАН. /СИНЬХУА/. Иран улс 20  
 хувийн баяжуулсан 30 кг уран боловсруулс
ны гэж тус улсын атомын энергийн байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгджээ.
«Иран улс Бандар Аббас мужийн Гатчин уурхайгаас уран олборлодог. Үүнээс гадна тус бүс нутагт ураны шинэ орд хайх хайгуулын ажил явуулж байгаа. Түүнчлэн Иран улс ураны хоёр шинэ орд нээсэн бөгөөд үйл ажиллагааг нь хараахан эхлээгүй» гэж Салехи хэлжээ. Тегераны эрдэм шинжилгээний реакторт ашиглах 20 хувийн баяжуулан уран боловсруулж байгааг Өрнөдийн эрх баригчид ихээхэн эсэргүүцдэг билээ. Бид шаардлагатай цомийн түлшээ гарган авсны дараа 20 хувийн уран баяжуулсан ажиллагааны талаар мэдээлэл өгнө гэж Салехи мэдэгджээ. Иран улс маргаантай цөмийн хөтөлбөрийн улмаас Өрнөд болон НҮБ-ын хэд хэдэн хориг арга хэмжээтэй нүүр тулсан бөгөөд Тегераны эрх баригчид уг хөтөлбөрөө энхийн зориулалтаар хэрэгжүүлдэг гэж мэдэгдэг билээ.

by: Г.Бямбасүрэн

1 comment:

  1. монголын урааны талаар мэдээлэл байна уу?

    ReplyDelete

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...