Thursday, December 1, 2011

Coal

     







Наран толгойн алтны баяжуулах үйлдвэр




Баяжуулах үйлдвэрийн технологийн явц

1. Бутлах хэсэг: Хүдрийг хоёр шатны дамжлагаар бутлана.
-Тэжээх:Анхдагч хүдрийг зориулалтын машинаар тээвэрлэн анхдагч хүдрийн бункерийн өмнө хүргэн ковшоор хүдрийг анхдагч хүдрийн бункерлүү оруулан, орсон хүдрийн хамгийн том ширхэглэлтэй нь 350мм-ээс хэтэрхгүй байх ба анхдагч хүдрийн бункерийн дээд хэсэг нь 350х350мм-ийн диаметртэй төмөр торон ангилагч байх ба 350мм-тэй хүдэр оруулахаар зориулагдсан байна. Ангилагч дээр байгаа том хүдэр нь 350мм-ээс илүү гарсан бол хүний хүчийг ашиглан бутлан жижиглэн ангилагчаар оруулна. Ангилагч дээр хүдрийг үлдээхгүй байхаар тооцоолсон.
-Бутлах хэсэгХүдрийг хоёр шатны булталатаар бутлана. Бутлалтийн дараа хүдрийн мөхлөгийн хэмжээ 14мм-ээс бага байна. Хүдрийг сав хэлбэрийн тэжээгүүрээр том шатны бутлуурыг тэжээнэ. Буталсаны дараа хүдрийг 500мм-ийн өргөнтэй 1-р конвейроор тээвэрлэн, чичиргээт шигшүүрт хүргэнэ. 14мм-ээс бага мөхлөгтэй хүдрийг шигшүүрийн доод талын бутлагдсан хүдрийн агуулахад оруулна. Шигшүүрийн дээд талд байгаа 14мм-ээс том мөхлөгтэй хүдрийг 500мм-тэй 2-р конвейрээр явуулж 2-р шатны бутлуурт хүргэн буталсаны дараа шууд 1-р

конвейроор орж, дахин шигших ажлыг явуулна. Дээрхи дарааллын дагуу бутлах процесс явагдана.
  1. Хүдэр тээрэмдэхХүдэрийг тээрэмдэхдээ хоёр шугамаар хуваан явуулна. Шугам бүр өдөрт 150тн хүдэр тэрээмдэх хүчин чадалтай. Хүдрийг тээрэмдэхдээ хоёр шат нэг бүтэн циклээр нунтаглана.
Тавигдах шаардлага: Тэжээх хүдрийн мөхлөгийн хэмжээ 0-14мм, нунтаглагдсан хүдрийн ширхэглэлийн хэмжээ 0,074мм байна. Энэ нь 85% -иас дээш хувийг эзлэн
-          Тэжээх: Хүдрийг буталсаны дараа савлах хэлбэрийн тэжээгүүрээр дамжуулан конвейрийг тэжээнэ. Түүний зэрэгцээ шохойг, шохойн агуулахын бункерээр дамжуулан конвейр дээр хүргэн бутлагдсан хүдэртэй хамт бөмбөлөгт тээрэмд орно. Конвейр бүрийн дээр 2 савлах хэлбэрийн тэжээгүүр байна. Хоёр конвейрийн дунд нэг жин байх ба тэр нь тэжээх хэмжээг хэмжиж гаргана. Шохойн бункер нь нэг байх а бөмбөлөгт тээрмийг зэрэг тэжээнэ. 
-          Хүдэр тээрэмдэх: Хүдэр болон шохой бункерийн амсар дээрх савлах хэлбэрийн тэжээгүүрээр тэжээгдэж хамтдаа бөмбөлөгт тээрмээр орж, бөмбөлөгт тээрмийн тэжээх хэсэгт ус нэмсэнээр хүдрийг тээрэмдэнэ. Бөмбөлөгт тээрмээс гарч байгаа зутанд ус нэмж шингэрүүлсэний дараа гравитацийн сав руу /шлюз/ орж улмаар мушгиа ангилагч руу орно. Мушгиа ангилагчид орсон зутан нь эргүүлгээр зөөгдөн мушгиа ангилагчийн дээд хэсэгт хүрч, элсний хоолойгоор бөмбөлөгт тээрмийн тэжээх хэсэгт хүрч дахин тээрэмдэгдэнэ. Мушгиа ангиалагчийн халианаас гарсан зутан болон 2-р шатны нунтаглалтын бөмбөлөгт тээрмээс гарч байгаа зутан нь насосны доор байрлах зумп уруу орж, дараа нь хаягдлын тусгай насосоор дамжин орж, гидроциклоныг тэжээнэ. Төвөөс зугатах хүчний ангилагч болох гидроциклоны ёроолоос гарсан элс 2-р шатны нунтаглалтын бөмбөлөгт тээрэмрүү орсоноор хүдрийг дахин тээрэмдэнэ. Гидроциклоноос урсан гарч байгаа халиа өөрийн урсгалаар өтөгрүүлэгчийн дээр байрлах хяналтын шигшүүр дээр тунаж шигшэгдсэн зутан нь өтгөрүүлэгч рүү орно. Хяналтын шигшүүрийн дээр шигшэгдэн үлдэх технологийн бус хог шууд хаягдана. Тээрэмдсэн хүдрийн зутангийн уусгалт явагдах pH-ийн хэмжээ 10-11 гэсэн хэмжээнд байна. Заасан хэмжээнд нь байлгахын тулд шохой нэмэх ба хэмжээг зөв тохируулна. Тээрэмдэх хүдрийн мөхлөгийн хэмжээг хэмжиж тогтоон, хэмжилтийн үр дүнд үндэслэн холбогдох тоон үзүүлэлтийн дагуу тохируулах мөн хүдэр тээрэмдэх, ангилагчийн үр ашгийг ханган  ажиллаж зохих шаардлагад хүрсэн байна.
                                                                                               
-          ӨтгөрүүлэгчХүдэр тээрэмдэх цехийн  гидроциклоноос ирж байгаа хүдрийн хатуу шингэний хэмжээ ихэвчилэн 15-20%-тай байдаг түүнчилэн цианитаар уусгаж баяжуулахын тулд хэрэглэх зутангийн хатуу шингэний хэмжээ 38-45% байна. Өтгөрүүлэгчийн усыг гадагшлуулсанаар уусгах шаардлагатай зутангийн хатуу шингэний хэмжээнд хүрч чадна. Өтгөрүүлэх явцад хүдэр гадагшлуулах зутангийн хатуу шингэний                       
                                   
хэмжээ зохих шаардлагад хүрч ажиллахын зэрэгцээ зутангийн тасралтгүй гадагшлахыг ханган ажиллах ба өтгөрүүлэгчээс гарах зутангийн хатуулгийн хэлбэлзэлийн хэмжээ хэтэрхий их байхыг зөвшөөрөхгүй. Өтгөрүүлэгч доторхи тунгалаг давхаргын гүний хэмжээний тогтвортой байдлыг анхаарч шалгах, өтгөрүүлэгчийн халианаас зутан халин гарахыг хориглоно. Өтгөрүүлэгчээс халин гарч байгаа ус нь баяжуулах үйлдвэрийн технологийн эргэлтийн усны савруу орно. Оруулсаны дараагаар насос ашиглан өндөрт байрлах эргэлтийн усны саванд усыг шахсанаар өндөр байрлалтай эргэлтийн  усны сав нь  хүдэр тээрэмдэхэд усны хэрэгцээг хангана.
  1. Шлюзэн дээрх алтыг баяжуулах: Тээрмээс гарсан зутанд тодорхой хэмжээний ус нэмсэний дараагаар шингэн зутанг хүндийн хүчний ялгах саадтай төхөөрөмжөөр /шлюз/ ялган авна. Шлюзэн дээрх баяжсан зутангийн нягтаршил ханасан хэмжээнд хүрсэн тохиолдолд 4 ширхэг шлюзэн дээрх лаг зутанг цуглуулан авч хүндийн хүчний урсан явах ялгаагаар баяжуулах баяжуулах ширээ рүү хүргэнэ. Цуглуулан авсан лаг зутанг хатуу шингэний харьцааг тохируулан ус нэмж баяжуулах ширээгээр алтыг ялган авна.  
  2. Уусгалтын хэсэгЦианитаар уусгах нь баяжуулах үйлдвэрийн гол хэсэг болно. Алтыг уусгах технологийг зөв горимонд биелүүлэн ажилласанаар үнэт металлыг үйлдвэрлэн гаргаж  чадна. Өтгөрүүлэгчээс гарч байгаа зутанг насосоор соруулан уусгах чанн руу хүргэнэ. Уусгах чаннын өндрийн зөрүү өөрөө урсан гарах дэс дарааллын дагуу 1-9-р чанн руу дамжин урсана. Нийт есөн уусгах чанн байдгаас 8-р чанн нь зөвхөн идэвхижүүлсэн нүүрсийг хэлбэржүүлэхэд хэрэглэх ба уусгалтанд хэрэглэгдэхгүй байгаа.
-         Зутангийн хатуу шингэний хэмжээХэвийн уусгах явцад  зутангийн хатуу шингэний хэмжээ 42%—46%-аар байхаар тооцон өтгөрүүлэгчээр дамжин гадагшилж байгаа зутангийн хатуу шингэний хэмжээг ханган ажиллана. Өтгөрүүлэгчээс гарч байгаа хүдрийн хатуу шингэний хэмжээ нь заасан хатуу шингэний хэмжээнээс их болсон тохиолдолд тогтсон хэмжээгээр хүдрийг тогтоосон хугацаанд тасралтгүй гадагшлуулна. Уусгалтын явцад хэмжилт хийсэнээр хатуу шингэний хэмжээнээс шалтгаалан тохирох хэмжээний ус хийж шингэлэх, чанн дахь хатуу шингэний хэмжээг тохируулна. Өтгөрүүлэгчээс гарч байгаа хүдрийн хатуу шингэний хэмжээ заасан хэмжээнээс бага болсон үед цаг алдалгүй өтгөрүүлэгчээс хүдэр гаргаж байгаа ажилтантай холбоо тогтоон хүдэр гадагшлуулахыг түр хугацаагаар зогсооно. Өтгөрүүлэгчийн хүдэр гадагшлуулж байгаа хатуу шингэний хэмжээ зохих шаардлагад хүрсэн бол дахин зутанг уусгах процесс уруу оруулна. Зутангийн хатуу шингэний хэмжээ нь хатуу шингэнийг хэмжих тусгай багажаар хэмжигдэж хүснэгтээр харьцуулж тогтооно.
-         Идэвхижүүлсэн нүүрсХэвийн уусгах явцад 1, 2 -дугаар чаннанд идэвхижүүлсэн нүүрс хийхгүй ба үлдсэн зургаан чаннанд идэвхижүүлсэн нүүрсийг хийнэ. Ингэж хийснээр идэвхижүүлсэн нүүрс болон зутанг жигд хольж байгаа явдал юм. Идэвхижүүлсэн нүүрсээ уусгах зутан дунд нэгэн жигд байрлуулахыг ханган ажиллана. Шаардлага: Зутангийн нягт нь идэвхижүүлсэн нүүрсний нягттай тохирсон байна. Зутангийн хатуу шингэний хэмжээ 42%—46% дотор  байх ба чанн бүрд идэвхижүүлсэн нүүрсийг нэмэх хэмжээ харилцан адилгүй байна. 3-9-дүгээр чанны идэвхижүүлсэн нүүрсний хэмжээ багаас их болох, 15 гр/л –ээс 5 гр\л ээр нэмэгдүүлсээр 45 гр/л болгох, ингэснээр өмнөх чаннын идэвхижүүлсэн нүүрсний хэмжээ бага, хойд талын чаннын идэвхижүүлсэн нүүрсний хэмжээ их байна. Учир нь өмнөх хоёр чаннанд зөвхөн уусгалт явагдсан учир алтны концентраци нь өндөр учраас маш амархан шингэнэ. Хамгийн сүүлийн чанн дахь алтыг их хэмжээгээр шингээж авахын тулд хамгийн сүүлийн нэг чанндах идэвхижүүлсэн нүүрсний нягтшалын хэмжээг заавал нэмэгдүүлнэ. 3-р чанн доторхи идэвхижүүлсэн нүүрсний шингээж авах хэмжээ тогтсон алт агуулсан хэмжээндээбагцаагаар 3.5-4.5гр/лхүрсэн бол саван дотор байгаа баяжмал нүүрснээс барагцаагаар 1тн гаруйг гаргаж ирэн алт мөнгө хоёрыг гаргаж авах десорбци дамжлагад хүргэж өгнө. Дараа нь дарааллын дагуу сүүлчийн чаннаас өмнөх чанн уруу идэвхижүүлсэн нүүрсийг татан оруулж, чанн бүрийн идэвхижүүлсэн нүүрсний хэмжээг анхны идэвхижүүлсэн нүүрсний хэмжээтэй ижил байлгана. Түүнчилэн чанн бүрийн шингээн авах ажиллагааг хангана. 9-р чанн дотор зохих хэмжээний шинэ идэвхижүүлсэн нүүрс нэмж өгнө. Чанн бүрт идэвхижүүлсэн нүүрс тусгаарлах тор байдаг ба зутангийн нэвтрэх байдал түүнчилэн идэвхижүүлсэн нүүрсийг тус чаннанд үлдээхийг тус тус ханган ажиллана. Урсаж байгаа зутангийн байдлаар торны хэвийн байдлыг шалгах, урсан гарч байгаа зутангийн дунд идэвхижүүлсэн нүүрс байхгүй байгаа нь тор хэвийн байгааг харуулж байна. Харин эсрэгээр зутан дотор идэвхижүүлсэн нүүрс байх тохиолдолд тор  элэгдэж цоорсоныг харуулж байна. Хэрэв эвдэрсэн бол засах шаардлагатай эсвэл шинээр солих хэрэгтэй. Шаардлага: Ээлж бүр байнга шалгалт явуулж байх.
                                               
-         рH хэмжээг  хэмжихУусгах явцад тавигдах шаардлага нь эхлээд уусгах зутангийн рH хэмжэээг  10-аас дээш буюу 10-11 дотор байлгах. Энэ  хэмжээнд байлгахын тулд шохой нэмэх ажлыг зөв тохируулж явуулна. Хэрэв өтгөрүүлэгчээс ирсэн зутангийн рH-ийн хэмжээ, заасан хэмжигдэлээс өөр байх тохиолдолд хүдэр тээрэмдэх ажилтантай цаг алдалгүй харилцаж рH-ийн хэмжээний  байдлыг мэдэгдэн зохих шаардлагын дагуу дээр байгаа дамжлагыг цаг алдалгүй тохируулна. Уусгах ажилтан чанн бүр дэхь рH-ийн хэмжээг хэмжиж шалгах, шохойн зуурмаг эсвэл идэмхий натрийг нэмж  тохируулан рH хэмжигдэлийг тогтсон хэмжээнд хүргэснээр муу үр дагавар гарахаас сэргийлнэ. рH-ийн хэмжихдээ рH-ийг хэмжих  индикаторын цаасыг хэрэглэнэ.
-         УусгахХэвийн уусгах үед  идэвхижүүлсэн нүүрсийг нэмж алт мөнгийг шингээхээс гадна, уусгах бодис болон хүчилтөрөгчийг нэмэх шаардлагатай ба ингэснээр алт мөнгийг уусгах шаардлагыг бүрэн хангаж чадна. Алт болон мөнгийг уусгах процесс нь дараах тэгшитгэлээр явагдана.
Au+NaCN+O2+H2O=Au(CN)-+H2O+NaO
Ag+NaCN+ O2+H2O=Ag(CN)-+H2O+NaOH
Үйлдвэрийн технологийн процессийн дагуу дээрх комплекс нэгдлээс үүсэх уусмалыг идэвхижүүлсэн нүүрсэнд шингээн авна. Идэвхижүүлсэн нүүрс дэхь NaCN-ийн бага процентийн  уусмал дахь металлын  орчины pH-ийг 13 байхаар тооцож шүлтийн халуун уусмалаар идэвхижүүлсэн нүүрснээс металлыг ангижруулна. Ангижруулсан уусмалаас электролизын аргаар алт, мөнгөний хайлшийг ялган авна.
  1. Дисорбци: 3-р чанн доторхи идэвхижүүлсэн нүүрсний шингээж авах хэмжээ тогтсон алт агуулсан хэмжээндээбагцаагаар 3.5-4.5гр/лхүрсэн бол чанн дотроос ойролцоогоор 1тн гаруйг  аэролифтээр татан шигшүүр дээр шигшэн, шигшэгдсэн идэвхижүүлсэн нүүрсээ нүүрс угаах саванд хийнэ. Шигшүүрээр нэвтрэн гарсан зутан эргэн 3-р чаннд орно. Угаагдсан нүүрсийг дисорбцийн процессийн багана саванд оруулж  натрийн циан болон шүлтийн халуун уусмалаар идэвхижүүлсэн нүүрсэн дахь алтыг түрэн идэвхижүүлсэн нүүрснээс ангижруулсаны дараа алт агуулсан халуун уусмалыг электролизийн ширээгээр дамжуулан алт мөнгийг барьж авна. Электролизийн ширээнээс гарах алт мөнгөний агууламжгүй болсон уусмал нь уусмал найруулах саванд сэргээгдэн дахин халаасны дараагаар идэвхижүүлсэн нүүрсэн дэх алтыг үргэлжлүүлэн ангижруулна. Дээрх процесс дараах байдлаар явагдан идэвхижүүлсэн нүүрсэн дэх алт мөнгийг бүрэн ангижруулна. Электролизийн процесс нь доорх байдлаар явагдана.
Au(CN)--=Au+CN-
Ag(CN)--=Ag+CN-
Дээрх электролизийн процесс бүрэн явагдсан гэсэн тохиолдолд катодын хавтан дахь алт мөнгөний хайлшийг салган авч зориулалтын алт тунадасжуулах саванд азотын хүчлээр /HNO3/ үйлчилж уусмал дахь алтыг тунадасжуулж мөнгөнийг уусмал байдлаар үүсгэнэ.
Au+3Ag+HNO3=Au+AgNO3
Алтыг тунадасжуулж авсаны дараагаар мөнгөний уусмал дээр натрийн хлороор /NaCL/ үйлчилж мөнгийг тундасжуулан салган авна.
AgNO3+3NaCL=AgCL+NaNO3
                                       Цианит натрийг хэмжиж шалгах: Уусгах үед цианит натрийн шингэнийг нэмж 1, 2, 4, 6-дугаар чаннуудад техникийн шаардлагад үндэслэн цианит натрийн шингэнийг нэмэх, нэмсэн хэмжээ нь чанн бүрд заасан концентрацийн дагуу цианит натрийг жигд нэмсэн байна. Түүнчилэн чанн бүрээс дээж авч шинжилгээ хийж цианит натрийн концентрацид үндэслэн тохируулахын зэрэгцээ уусгалтыг хэвийн хэмжээнд явуулахыг хангасан байна. Цианит натрийг доорхи аргаар хэмжинэ.
I.                    Хэрэглэх нөхцөл:
Алтыг шингээх явц дахь NaCN-ын агуулгыг хязгаарлах. 1мг/мл-ээс их үед хэрэглэнэ.
II.                 Үндэслэл:
Шүлтлэг орчинд AgNO3  болон CN- -тай урвалд орж Ag(CN)-2 үүснэ. Илүүдэл хэмжээний Ag+ болон иодын бодистой урвалд орж шар өнгөтэй тундас үүснэ.
III.              Химийн бодис:
1.                   AgNO3 –ын стандарт уусмал
2.                   А бодис-
3.                   NaOH 1%
IV.              Туршилтын алхам:
1.                   250мл-ийн колбонд 10-20мл дээжийн уусмалаа хийж нэрмэл усаар 50мл болтол угаагаад , дээр нь 2 дусал NaOH хийж, дахин 4 дусал А бодис хийнэ. AgNO3 –ын стандарт уусмалаар ягаан өнгөтэй болтол нь титрлэнэ.
2.                   Хоосон туршилт: 250мл –ийн колбонд 50мл ус хийж, дээр нь 2 дусал NaOH хийгээд дахин 4 дусал А бодис хийж, AgNO3 –ны стандарт уусмалаар ягаан өнгөтэй болтол нь титрлэнэ.
V.                 Туршилын тооцоо:
Т- титрантын концентраци (AgNO3)мг/мл
V-титрлсэн хэмжээ, мл
V0-хоосон туршилтад титрлсэн хэмжээ, мл
V1-дээжийн хэмжээ, мл
VI.              Стандарт зөрүү:   10%
VII.           Тайлбар:
1.                   Хаягдал уусмалыг цайруулагч бодисоор саармагжуулсан бол энэ аргыг хэрэглэнэ. Цайруулагч бодисын хэмжээ маш их бол AgCl-ны тунадас үүсч туршилтын дүн оновчгүй болно.
2.                   Циант бодисыг хаяхад , цайруулагч бодисын хэмжээ нь NaCN –ынхаас  15-20 дахин их байх хэрэгтэй.
- Хүчилтөрөгч нэмэхАгаар оруулж хүчилтөрөгчийг нэмнэ. Хийн компрессороор дамжуулан даралтат агаарыг хоолойд хүргэн улмаар хоолойгоор явж байгаа агаар нь чаннанд хүрнэ. Чанн бүр дэхь зутангийн хэмжээ үндсэндээ адилхан байх ба чанн дээрхи хаалтаар агаарын их багыг тохируулна. Чанн бүрт оруулж байгаа агаарын хэмжээ жигд байна. Чанны амсар дээрх хөөсний хэмжээг ажиглаж харах хэрэгтэй . Ажиглалтын байдалд үндэслэн таарсан тохируулгыг явуулах, ингэснээр сав доторхи агаар тасалдсанаас үүсэн гарах аваарь ослоос сэргийлэх, уусгалтын хэвийн ажиллагааг хангана.

- Аюулгүйн шигшүүрУусгах явцыг дамжин өнгөрсөн зутан нь өөрөө урсан хаягдлын хяналтын  чичиргээт шигшүүр дээр очиж шигшигдэнэ. Уусгах явцад буталсан идэвхижүүлсэн нүүрсийг буцаан хураан авч, тэр дотроосоо үнэт металлыг авах, шүүгдсэн зутан хуримтлах савруу орно. Түүний зэрэгцээ чичиргээт шигшүүрээр зутанг шүүх мөн 9-р чанны идэвхижүүлсэн нүүрснээс тусгаарлах шигшүүр эвдэрч, улмаар баяжмал идэвхижүүлсэн нүүрс нь зутантай хамт урсан гарахаас сэргийлнэ. Мөн баяжсан идэвхижүүлсэн нүүрсийг аюулгүй хурааж авахыг хангаж ажиллана. Уусгах ажлын байрыг шалгах явцад хяналтын чичиргээт шигшүүрийн тор нь эвдэрсэн тохиолдолд цаг алдалгүй засаж, аваарь осол гарахаас урьдчилан сэргийлсэнээр уусгах ажиллагаа хэвийн явагдаж байгааг харуулж байгаа болно.

  1. Хаягдлыг шийдэх: Ууссан зутанд цианит натри агуулагдсан байдаг ба түүнийг шууд хаягдлын даланд гадагшлуулсан тохиолдолд хүрээлэн хүн амьтан байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Ингэхгүйн тулд сэргийлэх арга хэмжээг заавал авч явуулна. Хортой бодисын хорыг хоргүйжүүлсэний дараа хаягдлын далан уруу гадагшлуулна.
- Уусгалтаас гарсан хаягдал зутанг шүүх: Уусгалтаас гарсан хаягдал зутанг насосоор соруулан шахах хэлбэрийн шүүгчээр усыг гадагшлуулах ажлыг явуулна. Шүүгчээр орсоны дараа зутангийн дотор байгаа их хэмжээний ус шүүгдэн гарч урсах саваар дамжин эргэлтийн усны савруу орон улмаар өндөр байрлалтай эргэлтийн усны савруу орж хүдэр тээрэмдэх болон бусад процессийг усаар хангаж ажиллана. Баяжуулах үйлдвэрт ашиглагдсан усыг эргэлтээр ашиглан цэвэр усны хэрэглээг багасгаж усыг хэмнэнэ. Түүний зэрэгцээ фильтрээс прессээс гарсан элсэн дэх хатуу шингэний хэмжээг 80%-иас  доошгүй байлгах. Хаягдал дахь дараагийн дамжлага нь цианит натрийн агууламжийг багасгах, фильтер прессээс шахагдаж гарсан натрийн цианы агууламжтай ус нь үйлдвэрт хэрэглэгдэх натрийн цианы хэмжээг бууруулах мөн хэрэглэгдэх бодисын хэмжээг багасган, үйлдвэрлэлийн өөрийн өртөгийг хэмнэж ажиллана.

7. Зутанг найруулан задалж, саармагжуулах: Шүүгдсэн хаягдал элс нь конвейроор дамжин задлах чанн уруу хүргэнэ. Хоргүйжүүлэх бодисыг нэмж уусган, зутан найруулан кекийг /хатуу шингэний харьцаа 80% доошгүй/ задлан урвалыг үүсгэнэ. Цианит натрийг задлан хоргүй азотын хий, нүүрстөрөгчийн давхар исэлийг гаргаснаар заасан хүлцэхүйц хэмжээнд хүргэнэ. Хоргүйжүүлэх бодисын концентрацийг заасан шаардлагын дагуу гарган зутанд найруулж хэрэглэнэ. Найруулсан хаягдал зутанг насосоор саармагжуулах цехийн 1-2-р чаннанд дамжуулан дараа нь өөрөө урсан өтгөрүүлэгчрүү орно.
Шингээн авах процессийн илүүдэл, хаягдал зутан дахь CN- -ийг хоргүйжүүлэхдээ уул уурхайн салбарт өргөн хэрэглэгдэж байгаа кальцийн гипохлорийн уусмалаар саармагжуулна. Саармагжуулах процесс нь дараах урвалын тэгшитгэлээр явагдана.
2CN-+Ca(CLO)2=CaCL2+2CNO-
  2CNO-+3CLO +H2O=N2+3CL+2OH+2CO2
-          Өтгөрүүлэх болон шүүх явцӨтгөрүүлэгч доторхи зутан өтгөрсөний дараа ус нь шаазан фильтрийн доод хэсэгт байрлах ус нөөцлөх сав руу орно. Нөөцөлсөн усыг насосоор дамжуулан өндөр байрлалтай усны сав руу оруулж хоргүйжүүлэх бодисыг найруулахад хэрэглэнэ. Өтгөрүүлэгчээс гарсан өтгөрсөн зутан нь шаазан шүүгч уруу орж үлдэгдэл усыг шүүж гадагшлуулна. Шүүгдсэн ус нь шаазан фильтрийн доод хэсэгт байрлах ус нөөцлөх сав руу орно. Фильтрээс гарсан хаягдал элсийг машинд ачин хаягдлын даланд аваачиж асгана. Хаягдал дахь чөлөөт цианы хэмжээ 0,001 ppm байна. Хоргүйжүүлэх технологийг явуулах тоног төхөөрөмж сонголт нь Монголд анх удаа нэвтрүүлж байгаа шинэ санаа болсон.  








Өтгөрүүлэх болон шүүх явц
Өтгөрүүлэгч доторхи зутан өтгөрсөний дараа ус нь шаазан фильтрийн доод хэсэгт байрлах ус нөөцлөх сав руу орно. Нөөцөлсөн усыг насосоор дамжуулан өндөр байрлалтай усны сав руу оруулж хоргүйжүүлэх бодисыг найруулахад хэрэглэнэ. Өтгөрүүлэгчээс гарсан өтгөрсөн зутан нь шаазан шүүгч уруу орж үлдэгдэл усыг шүүж гадагшлуулна. Шүүгдсэн ус нь шаазан фильтрийн доод хэсэгт байрлах ус нөөцлөх сав руу орно. Фильтрээс гарсан хаягдал элсийг машинд ачин хаягдлын даланд аваачиж асгана. Хаягдал дахь чөлөөт цианы хэмжээ 0,001 ppm байна. Хоргүйжүүлэх технологийг явуулах тоног төхөөрөмж сонголт нь Монголд анх удаа нэвтрүүлж байгаа шинэ санаа болсон. 
 

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...