Thursday, May 8, 2014

Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог


Нэгэн цагт Чингисийн Монгол гэдгээрээ дэлхийд танигдсан Монгол Улс эдүгээ ашигт малтмалын арвин нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар тогтоогдоод байна.
Монгол Улсын ашигт малтмалын тогтоогдсон нөөц:
-       20.6 тэрбум тонн нүүрс
-       84.1 сая тонн зэс
-       1.08 тэрбум тонн төмөр
-       2.4 мянган тонн алт
-       18.1 сая тонн хар тугалга
-       332,6 сая тонн газрын тос
Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Уламжлалт уул уурхайгаас гадна шатдаг занарын олборлолт, нүүрсийг хийжүүлэх болон шингэрүүлэн боловсруулах зэрэг уул уурхайн шинэ чиглэл салбарууд эрчимтэй хөгжиж байна.
Frazer институтын гаргасан судалгаагаар Монгол Улс ашигт малтмалын индексээрээ дэлхийд тэргүүлж байна.
Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Монгол Улсад Рио Тинто, Туркойз Хилл Ресурс, Петро чайна дачин тамсаг, Пийбоди Винсвэй Ресурс, Арева, Тетис майнинг зэрэг олон улсын үндэстэн дамнасан компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Хууль эрх зүйн орчин
Уул уурхайн салбарыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдийг ялгаварлахгүй байх, уул уурхай дахь төрийн оролцоог тодорхойлох үүднээс Монгол Улсын Их Хурал 2014 оны 1 сард анх удаа "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичиг төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогыг тодорхойлох юм.
Түүнчлэн "Ашигт малтмалын тухай” болон "Газрын тосны тухай” зэрэг энэ салбарын гол хуулиудыг шинэчлэн батлах гэж байна.
Монгол Улсын геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Уул уурхайн яам юм.
 Монгол Улсын Уул Уурхайн салбарын татварын орчны судалгаа
Хууль болон татварын төрөл2013 он
Хайгуулын лицензийн төлбөр /ам.доллар/гектор/
1 жил0.1
2 жил0.2
3 жил0.3
4-6 жил1
7-9 жил1.5
Ашиглалтын тусгай зөвшөөрлөийн төлбөр /ам.доллар/гектор/Жил харгалзахгүй 15$ байх бөгөөд нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5$ байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрАМТХ-ийн 47-ийн 5-д заасан нэмж ногдуулах төлбөрийн хувь хэмжээгээр
Хүн амын орлогын албан татварШатлал харгалзахгүй 10%
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль0-3 тэрбум -10%, > 3 тэрбум-25%
Нэмэгдсэн өртгийн албан татварШатлал харгалзахгүй 10%, Алт-0%
Үл хөдлөх хөрөнгийн татварҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнд заасан үнэлгээнээс 0.6 хувиар тооцож ногдуулна.
Ус ашигласны төлбөрГазрын гадаргын ба гүний ус ул уурхайн үйлдвэрлэлд ашигласан  усны шоометр тутамд: 10-20 (экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар)
Газрын ашигласны төлбөрТухайн орон нутгийн төрийн байгууллагын тодорхойлсон үнэлгээний 0,02-2,0 хувиар тэрхүү орон нутгийн төсөвт төлнө.
 

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...