Thursday, October 13, 2016

Сульфидүүд ба  сульфодавснуудын анги

Тус ангид метал хүхэртэй нэгдэхэд үүссэн сульфид эрдсүүд   Ме+S мөн теллур Me+Te   селен Me+Se   мышьяк Me+As  ба сурьматай  Me+Sb  метал нэгдэхэд үүссэн эрдсүүд хамаарна . сульфидүүд ба           сульфодавснуудад  мөнгө (Ag ) Bi, Sb, Hg, Mo, Pb, Zn, Cu, Fe-н S-тэй нэгдлүүд багтаж  чулуулаг бүрхүүлийн 0.15%-г эзэлнэ. Эдгээрт хольцоор рени Re, инди Jn,  гафни Hf,  германи Ge,  гали Ga,  кадми Cd   орно.
Сульфид эрдсүүдэд изоморфизын үзэгдэл нилээд тархалттай . Хамгийн түгээмэл тархалтта төмөртэй сульфидууд : Пирит FeS2 , пирротин Fe1-xSx , халькопирит CuFeS2 , арсенопирит FeAsS орно. Тус бүлэгт 250 гаруй сульфидууд,  төрлүүдтэйгээ нийлээд бараг 400 хүрдэг .
Фолиморфизын үзэгдэлд нилээд дэлгэрсэн . Жишээлбэл : Пирит FeS2 куб сингонтой .
Сульфид эрдсүүдийн огцлог шинж :
o    Арлан структуртай сульфид : Пирит FeS2 –н ٍ  (S2) ковалент 
         холбоогоор Fe-тэй нэгдсэн тул хамгийн хатуу .
o    Хувийн жин их –PbS 7.4-7.6 г/см3
o    Гинжин структуртай сульфид: антимонит(стибнит ). Висмутин  
        –сунасан агрегат үүсгэнэ .
 Энгийн сульфидууд
Галенит ( хар тугалганы гялга ) PbS ( Pb 86.6% ,     S 13.4% )  хольц  элементээр Ag   заримдаа Zn  Cd Sb As Bi  агуулна . Галенит куб сингонтой , октаэдр , ромбододекаэдр хэлбэртэй Кристал,  мөхлөгт,  нягт , хааяа друз агрегат үүсгэдэг . Өнгө ба зураасны өнгө нь тугалган саарал, металл гялбаатай , кубын дагуу сайн хуваагдалтай , харьцангуй зөөлөн , хатуулаг 2.5 ба  нягт 7.5  .
Таних шинж: хуваагдал ,бага   хатуулаг, нягт, өнгө , амархан хайлдаг.
Гарал үүсэл : бага ,дунд температурын гидротермал судал , метасоматит биет , скарн . Жишээлбэл: сфалерит , зэс , мөнгөтэй  сульфидуудтай ассоциаци үүсгэдэг , пирит , пирротин , бусад сульфидууд, барит , кальцит, кварцтай  хамт тохиолддог. Тунамал гаралтай – битумтай карбонат чулуулагт шигтгээ үүсгэнэ .
Хувирал : Галенит исэлдэж англезит PbCO3 үүсгэнэ.
Хэрэглээ : Хар тугалганы хүдэр
Халькозин  :Cu2S  гэдэг нь грекээр халькос-зэс гэсэн үг. Химийн  найрлага: Cu-79,8 % S-20.2%   . халькозин нь 1050С-ээс бага температурт (T<105 0C)  ромбо сингонтой , түүний гексагон хэлбэртэй чигжүү хураалттай хүхрийн атомууд  орон зайд ромбоэдр хэлбэртэй байрладаг . температурт (T>105 0C)   их үед гексагонал  сингонтой болдог. Ихэвчлэн нягт агрегат , ховроор Кристал  үүсгэж , хольц  элементээр  Ag , Fe-ийг агуулна.  Өнгө ба зураасны өнгө нь тугалган саарал  , харсаарал , металл гялбаатай , муу хуваагдалтай , дун маягийн хагаралтай , хатуулаг нь (2.3-3)  ба нягт нь 5.7 .
Таних шинж: Өнгө , хатуулаг, нүүрсэн дээр тавиад халаахад хүхрийн давхар ислийн үнэр гардаг, амархан ангижирч металл  зэс үүснэ .
Гарал үүсэл : Экзоген, зэсийн ордын  хоёр догч сульфидын баяжилтын бүсэд, хаяа гидротермал процессоор үүснэ. Ассоциаци үүсгэдэг  эрдсүүд : Борнит, бүдэг хүдэр, халькопирит, бусад сульфидууд . Парагенз үүсгэдэг  эрдсүүд: Дигенит Cu6S3  штромейрит (Ag,Cu)2S .
Хэрэглээ :Зэсийн хүдэр
 Киноварь :HgS (Hg 86.2 %) гэж арабаар кинобари –лууны цус гэсэн утгатай. Киноварь тригонол сингонитой модификаци нь 3440С-ын бага температурт,харин сингонитой модификаци болох метациннабарит нь 3440С-аас их температурт тогтвортой байдаг . Киноварь ромбоэдр хэлбэртэй Кристал, заримдаа ихэрлэлт үүсгэх ба голдуу нарийн ширхэгтэй нягт түрхэц агрегат үүсгэдэг. Өнгө ба зураасны өнгө нь тод улаан, нимгэн хэсэгтээ тунгалаг гэрэл нэвтрүүлдэг , алмаазан гялбаатай , хааяа тугалган саарал өнгөр үүсгэнэ .
Хатуулаг: 2-2,5 ба Нягт :8.
Таних шинж: улаан өнгө , хуруун шилэнд халаахад мөнгөн ус ялгарах,паяльникаар халаахад уурших шинж
Гарал үүсэл: бага температурын гидротермал процессоор үүсэж, антимонит , флюорит , барит, халцедонтой хамт тохиолдоно.
Хэрэглээ: мөнгөн усны гол хүдэр . Мөнгөн усыг цахилгаан тоног төхөөрөмж , шүдний эм , эмчилгээний ба шинжлэх ухааны багаж үйлдвэрлэхэд ,будаг муудахаас сэргийлэх, үйлдвэрийн хяналтын  системийн тоног төхөөрөмж , каустик сод гаргахад.
 Сфалерит  (Zn,Fe)S  (Zn-67.1%) –хольц элементээр инди (0.1%), галли (0.1%), германи (0.3%)  агуулна. Сфалерит гэж грекээр сфалерос-хуурамч гэсэн үг .Сфалерит куб сингонитой , гексагонал сингонитой вюртцит гэдэг полиморф модификацитай . Голдуу тетраэдр, ромбододекаэдр, куб хэлбэртэй Кристал , мөн нягт  мөхлөгт ,далд Кристал ,бүслүүрлэг агрегат үүсгэнэ. Өнгө нь хүрэн бор, хүрэн , хар шар мөн бараг өнгөгүй ,тунгалаг гэрэл нэвтрүүлдэг зэргээр олон янз. Ромбододекаэдрын дагуу сайн хуваагдалтай , хүчтэй алмаазан гялбаатай хатуулаг нь 3.9-4.1 . Өндөр температурын хар өнгөтэй модификацийг марматит, бага температурын цайвар бор шаргал өнгөтэй хольцоор кадми агуулсан модификацийг клейофан гэнэ.
Таних шинж: Хүчтэй алмаазан гялбаатай, сайн хуваагдалтай ,изометрлэг хэлбэртэй.  Марматит хүрэн-улаан зураасны өнгөтэй.
Гарал үүсэл: Гидротермал метасоматит хүдрийн судалд галенит, халькопирит, пириттэй ассоциаци үүсгэнэ. Экзоген –нүүрсний уурхайн тунамал чулуулагт сфалерит исэлдэхэд смитсонит Zn(CO3), гемиморфит Zn4[Si2O7](OH)2*H2O  үүснэ.
Хэрэглээ : Цайрын хүдэр
Антимонит (эсвэл стибнит): Sb2S3  (Sb-71.4%). Антимонит ромбо сингонитой ,урт призмлэг, баганлаг хэлбэртэй. Кристалын хуваагдлын гадаргуу дээр хөндлөн чиглэлийн зураасуудтай , металл гялбаатай , хөхөвтөр өнгөртэй , сайн хуваагдалтай , хатуулаг-2 , нягт-4.6
Таних шинж: Сунасан хэлбэр, хуваагдлын гадаргуу дээрх хөндлөн зураас , хөхөвтөр өнгөр , бага хатуулаг ,лааны дөлөнд амархан шатах шинжтэй .
Гарал үүсэл: бага температуурын гидротермал кварцын судалд, киноварь , пирит, флюорит,кальцит,кварц ,барит, халцедонтой парагенез үүсгэнэ.
Хэрэглээ : Сурьмагийн хүдэр
Молибденит MoS2 (Mo-60%) .Гексагонал сингонитой , нимгэн хавтгай зургаан талтай Кристал , призм , хуудсархаг ,ялтаслаг , од хэлбэртэй мөхлөгүүд үүсгэдэг. (0001)-н дагуу сайн хуваагдалтай. Өнгө нь тугалган саарал , цаасан дээр хөхөвтөр саарал өнгөөр , бисквитэн дээр ногоовтор саарал зураасны өнгө нь хэсэг хугацаа өнгөрөхөд шаравтар өнгөтэй болно. Хүчтэй металл гялбаатай , Хатуулаг-1 ,  Нягт-7 , гар будна ,илэхэд торгомсог , хумсаар зурагдаж , хутгаар зүсэгдэнэ.
Хувирал:Молибденит исэлдэж шар өнгийн ферримолибдит Fe2(MoO4)3*3H2O үүсгэнэ.
Таних шинж: металл гялбаатай, бага хатуулаг , талстын хэлбэр , зураасны өнгө , графитаас хөхөвтөр туяагаар , арай их хувийн жингээр ялгагдана.
Гарал үүсэл: Гранит , гранодиоритод шигтгээлэг мөхлөгүүд үүсгэнэ, скарнд
Хэрэглээ : Молибдений гол хүдэр
Хоёрлосон сульфидууд
Халькопирит CuFeS2  гэж грекээр халькос-зэс , пир –гал гэсэн утгатай.
Химийн найрлага :  Cu -34.6% , Fe-30.5% , S-34.9% . Халькопирит тетрагонал сингонитой , ихэвчлэн нягт мөхлөгт агрегат , ховроор тетраэдр хэлбэртэй Кристал үүсгэнэ. Өнгө нь ногоовтор туяатай алтлаг  шар , зураасны өнгө харногоон , металл гялбаатай , заримдаа солонгорсон бүрхүүлтэй, Хатуулаг-3.5-4 ба Нягт -4.2 .
Төрөл: талнахит –халькопиритийн куб сингонитой модификаци .
Хувирал : Халькопирит хувирахад малахит, азурит, ковеллин, халькозин , куприт Cu2O  зэрэг хоёрдогч эрдсүүд үүснэ .
Таних шинж : Өнгө , зураасны өнгө , солонгорсон бүрхүүл,
Гарал үүсэл : Магмын: пирротин-пендландиттай ассоциаци үүсгэнэ. Скарнд:Андрадит , магнетит,  шеелит, пирротин хамт  үүснэ.
Гидротермал: Пирит –пирротин –Pb, Zn , Cu-н сульфидуудтай хамт.
Экзоген: Тунамал чулуулагт, исэлдлийн бүсэд халькопиритийг задрахад аранжин зэс , ковеллин, халькозин,куприт, малахит , хризоколла үүснэ.
 Борнит : Cu5FeS4 (Cu-63.3% , Fe-11.2% , 25.5%  ), 2280С-ээс бага температурт тетрагонал сингонитой, 2280С-ээс их температурт  куб сингонитой . Борнит ихэвчлэн псевдокуб талст , мөхлөгт агрегат , хааяа дөрвөн өнцөгт хэлбэртэй Кристал, мөн  Cu-Fe-S системийн хатуу уусмал үүсгэдэг. Өнгө нь псевдохромат, голдуу хар бараан гадаргуу дээр тод алга эрээн өнгөртэй ,хагарлын гадаргуу дээр зэсэн улаан , боронзон хүрэн, зураасны өнгө нь сааралдуу хар, хуваагдалгүй , Хатуулаг-3 , Нягт -5-5.2,
Таних шинж:псевдохромат өнгө , гадаргуу дээрх өнгө , борнит азотын хүчилд HNO3 уусаж цэнхэрдүү өнгийн уусмал үүсгэнэ.
Хувирал : Борнит амархан исэлдэж ковеллин , халькозин үүсгэнэ.
Гарал үүсэл : Гидротермал: кварцын судал ба скарнд халькопирит , галенит, сфалериттай хамт үүссэн анхдагч борнит.
Экзоген: Зэсийн хүдэржилт цементлэгдэхэд хоёрдогч борнит үүснэ.
 Дисульфидууд
 Пирит нь куб сингонтой пирит , ромбо сингонитой марказит гэсэн хоёр полиморф модификаци үүсгэнэ .  Симметрийн  төрөл 3L24L363PC  .  Химийн найрлаганд Fe-46.6%  S-53.4% эзлэхээс гадна хольц байдлаар Co, Ni ,Cu, Mn, As, Sb  заримдаа Au,  Ag ордог . Байгаль дээр агрегатын байдлаар байхдаа голдуу цацраг байдалтай , шигтгээ байдалтай байна .Талст байдлаар    нилээд  элбэг тохиолддог .
Хүдрийг шатаасны дараах үлдэгдлийг будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ .

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...