Металлургийн
үйлдвэрлэлийн түүхий эд
Төмөрлөгийн
үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь хүдэр бөгөөд хүдэр нь тухайн үеийн техник,
технологийн түвшинд олборлох үйл ажиллагаа явуулах боломжтой, ашигтай байх
ашигт малтмалын зохих агуулгатай уулын чулуулгийг хэлнэ.Дэлхийн царцдасын 16 км
хүртэлх гүнд ойролцоогоор дараах найман элемент үндсэн хэсгийг эзэлж
байдаг. Үүнд: хүчилтөрөгч 46,59%, цахиур
27,72%, хөнгөнцагаан 8,13%, төмөр 5,01%, кальций 3,63%, натрий 2,85%, калий
2,60%, магний 2,09%Өнгөт төмөрлөгтийн эзлэх агуулга: зэс 0,01%, никель 0,01%,
хартугалга 0,0016%, цагаантугалга 0,004%, цайр 0,005%, алт 0,0000005% байна.Эрдэс
гэдэг нь хүдэр болон уулын чулуулгуудын хоорондын химийн бүтэц, физик шинж
чанаруудаараа ялгагдах хэсгийг хэлнэ. Хүдэр нь эрдсүүдийг цогц байдлаар агуулж
байдаг. Метал агуулагч эрдсүүдийг хүдрийн гэх бөгөөд бусдыг нь хоосон чулуулаг
гэнэ. Хүдэр нь нэг болон хэд хэдэн элементүүдийн бөөгнөрлийг үүсгэдэг.
Металуудын бөөгнөрөл үүсгэх шинж чанар нь харилцан адилгүй байх бөгөөд зарим
элементүүд хүдрийн ордыг үүсгэж чаддаггүй. Тэдгээрийг тархмал метал гэж
нэрлэнэ. Металлургийн үйлдвэрлэлийн гол зорилт нь хүдрээс түүнд агуулагдаж
байгаа ашигт малтмалыг аль болохоор бүгдийг нь олборлож авах явдал юм. Хүдрийн
эрдсүүдийн найрлагаас хамаарч хүхэржсэн, цуллаг, исэлдсэн гэх ба исэлдсэн
хүдэрт зөвхөн ислүүдийг бус хүчилтөрөгч агуулсан эрдсүүдийг ч хамааруулж
үздэг.Тухайлбал: силикатууд, карбонатууд
гэх мэт Металургийн түлш Кокс,
мазут, байгалийн хий, домен зуухны ба коксын үйлдвэрлэлд үүсэх хий зэрэг
металургийн үндсэн түлшүүд байдаг.
КоксШирэм хайлуулан гаргах домен зуух, цутгах
хэсгийн ширмийг хайлуулах зуух-вагранкад гол түлш болдог. Битүү агаар орохгүй
тусгай зууханд нунтагласан чулуун нүүрсийг хийж, 950-110°С температурт 15-18
цагийн туршид хайрахад дэгдэмхий бодисууд дэгдэн ялгарснаас сэвсийж үлдсэн
хатуу үлдэгдлийг кокс гэнэ.Кокс дунджаар 82-90% С, 0.5-2% S, 0.2% P, 1%
дэгдэмхий бодис, 10-15% үнс, 5% чийг агуулагдах 6500-7500 ккал/кг
дулаан ялгаруулах чадвартай.МазутГан хайлуулан гаргах мартен зуухны ба цувих хэсгийн халаах зуухыг галлахад мазутыг өргөн хэрэглэнэ. Нефтийг нэрж бензин, керосин зэрэг хөнгөн хэсгүүдэд ялгаруулан авсны дараах шингэн үлдэгдлийг мазут гэнэ. Мазут нь 80-87% C, 12-14% H2, 1% O2 + N2-оос бүрдэх бөгөөд 8500-10500 ккал/кг дулаан ялгаруулна. Шатахдаа үнс үүсгэдэггүй, шаталтыг хялбар тохируулах давуу талтай.Байгалийн хийИх илчтэй хямд түлш юм. 92-95% CH4 -метан, 0.3% CO2; 1% N; 1% H2; 3% CmHn агуулдаг. Нунтагласан кварцаар тоосго бэлтгэж мартен, цахилгаан ба бусад төрөл бүрийн зуухны хана, ёроол, дээвэр хийх бөгөөд тэд нь 1550°С-аас эхлэн зөөлөрч, 1690-1730°С-т хайлдаг. 8000 ккал/кг-ээс багагүй дулаан ялгаруулдаг.Мөн коксжуулалтын хий, домен зуухны хий зэргийг ашигладаг.
No comments:
Post a Comment