Пирит – FeS2
Сульфидүүд ба
сульфодавснуудын анги
Тус
ангид метал хүхэртэй нэгдэхэд үүссэн сульфид эрдсүүд Ме+S мөн теллур Me+Te селен Me+Se мышьяк Me+As ба сурьматай Me+Sb метал нэгдэхэд үүссэн
эрдсүүд хамаарна . сульфидүүд ба сульфодавснуудад
мөнгө(Ag ) Bi, Sb, Hg, Mo, Pb, Zn, Cu, Fe-н S-тэй нэгдлүүд багтаж чулуулаг бүрхүүлийн 0.15%-г эзэлнэ. Эдгээрт
хольцоор рени Re, инди Jn, гафни Hf, германи Ge, гали Ga, кадми Cd
орно.
Сульфид эрдсүүдэд
изоморфизын үзэгдэл нилээд тархалттай . Хамгийн түгээмэл тархалтта төмөртэй сульфидууд
: Пирит FeS2 , пирротин Fe1-xSx , халькопирит CuFeS2
, арсенопирит FeAsS орно. Тус бүлэгт 250 гаруй сульфидууд, төрлүүдтэйгээ нийлээд бараг 400 хүрдэг .
Фолиморфизын үзэгдэлд нилээд дэлгэрсэн . Жишээлбэл :
Пирит FeS2 куб сингонтой .
Сульфид эрдсүүдийн огцлог шинж :
o
Арлан
структуртай сульфид : Пирит FeS2 –н ٍ (S2) ковалент холбоогоор Fe-тэй
нэгдсэн тул хамгийн хатуу .
Дисульфид
ангийн гол төлөөлөгч бол Пирит
FeS2 (Fe-46%, S-53.4% ) куб
сингонитой , талууд дээр нь биентэйгээ перпендикуляр орших параллел
зураасуудтай гексаэдр , пентагондодекаэдр , хааяа октаэдр хэлбэртэй талсуудтай
шигтгээ , друз , нягт агрегат үүсгэдэг .
Пирит – FeS2
Пирит нь
куб сингонтой пирит , ромбо сингонитой марказит гэсэн хоёр полиморф модификаци
үүсгэнэ . Симметрийн төрөл 3L24L363PC . Химийн найрлаганд Fe-46.6% S-53.4% эзлэхээс гадна хольц байдлаар Co, Ni ,Cu,
Mn, As, Sb заримдаа Au, Ag ордог . Байгаль
дээр агрегатын байдлаар байхдаа голдуу цацраг байдалтай , шигтгээ байдалтай
байна .Талст байдлаар нилээд элбэг тохиолддог .
Гол
энгийн дүрсүүд : Гексаэдр (1 0 0), Пентагоидодэкаэдр ( 1 2 0 ),Октаэдр (1 1
1) байна . Талстын гадаргуу дээр шулуун зурааснууд их байна . Пиритын өнгө нь
сүрлэн шар , металл гялбаатай , зураасны өнгө нь ногоовтор , боровтор байдаг .
Эрдсийн
шинж: Муу хуваагдалтай ,
хатуулаг 6-6.5 , бутрамтгай , нягт 4.9-5.2
Гэрэл нэвтрүүлэх чанар : тунгалаг биш
Хайлах температур : (в °C): 1700
Стандарт энтальпин ΔH (298 К,
кДж/моль): -163,2 (т)
Стандарт энерги Гиббса ΔG (298 К,
кДж/моль): -151,8 (т)
Стандарт энтропин S (298 К, Дж/моль·K): 52,93 (т)
Төсөөт
ирдэсүүд : Пирит
халькопирит , пирротин , миллерит
зэрэг эрдсүүдтэй төсөөтэй .
Эдгээрээс их хатуулгаар ялгагдана .
Гарал
үүсэл : Пирит магмын , гидротермаль , тунамал зэрэг геологийн
олон процессуудад үүсдэг . Пирит
исэлдлийн бүсэд хүрэн өнгөтэй төмрийн усан исэл лимонитод шилждэг . Эдгээрийн дотроос гидротермаль процесст илүү үүсдэг . Энд
галенит , сфалерит , халькопирит , барит , кварц , вольфрамит , берилл
зэрэг эрдсүүдтэй ассоциаци үүсгэнэ .
Орд : Пиритийн томоохон ордууд ОХУ-ын Урал , Испани ,
Португалид байдаг . Уралын Березовын алтны ордноос 32 кг жинтэй пиритын талст
олджээ .
Хэрэглээ : Пиритыг
химийн үйлдвэрт хүхрийн хүчлийг гарган авах түүхий эд болгоно . Хүдрийг
шатаасны дараах үлдэгдлийг будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ .
Сульфидын хүдрийн
гипероген бүслүүржилт ба
шүлтгүйжилт
–цементацийн хими
Анхдагч хүдрийн бүс : Зэсийн сульфидын
анхдагч хүдэржилт ерөнхийдөө газрын гадаргаас 1-5 км –ийн гүнд,
2000-3000 бар даралтанд , 200-6000С-д нилээд олон үе шаттайгаар
явагддаг бөгөөд гидротермал усан уусмал доороос
дээш өгсөж ирээд хажуу тийш тархан урсах чиглэлд даралт, температур
буурахтай уялдан хүдрийн биеийн
ёроол-дотоод хэсэгт хүдрийн
эрдсүүд өндөр температур ,даралтанд,
хүдрийн биеийн зах-дээвэр хэсэгт арай бага даралт температур тус тус үүснэ.
Хүдрийн үндсэн эрдсүүд: халькопирит)CuFeS2)
, борнит )Cu5FeS4), теннантит (Cu12As4S13) , тетраэдрит )Cu12Sb4S13) , Пирит (FeS2) , энаргит (Cu3AsS4)
галенит (PbS) . Хүдрийн бие цаашид тектоник өргөгдөлд автагдахын чацуу хучаас
хурдас чулуулаг нь өгөршилөөр угаагдан зайлагдуулна.
Исэлдэл –шүлтгүйжилтийн бүс: Нүцгэрч газрын
гадаргад ил гарсан хүдрийн биеийн өнгөн
хэсгээс доош чулуулгийн нүх , сүв, хөндийн ан цаваар чөлөөтэй орчих атмосферийн
тундасны хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийн үйлчлэлээр ердийн температур ,
даралтанд анхдагч сульфидууд исэлдэн
уусаж уусмалд шилжинэ.
Хүдэр дэх сульфидын исэлдэц ,уусац районы цаг уур тундасны хэмжээ , ордын тектоник
структур , хүдрийн усны нэвчицийн хурд , хүдрийн структур ба текстур,
сульфидуудын мөхлөгийн хэмжээ , хамт оршилт уусмалын рН, температур , химийн
найрлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Атмосферийн тундас , тухайлбал
борооны 1 л усанд ойролцоогоор 30% хүчилтөрөгч , 60% азот , 10% нүүрсхүчлийн
хий бүхий 25-30см3 хий фааз
агуулна . Гэтэл ердийн агаарт 23% хүчилтөрөгч , 75.7% азот , 0.03% нүүрсхүчилийн хий агуулдаг. Иймд борооны ус
химийн идвэх маш өндөртэй байна .
Гадаргын
усанд сульфидууд дараах байдлаар задарна .
Пирит 2FeS2+2H2O+7H2O=2FeSO4+H2SO4
Халькопирит
CuFeS2+4O2
CuSO4 +FeSO4
Сфалерит ZnS+2O2=ZnSO4
Галенит PbS+2O2 =PbSO4
Зэсийн сульфидын хүдэр ба баяжмалын ø¿лтгүйжүүлэлт: Зэсийн сульфидуудын уусалт ,
задралтанд тэдгээрийн кристалл торын
энерги , хамт оршилтоос ихээхэн шалтгаална .
Кристалл торын энерги нь уг
эрдсийг үүсэх ба задархад
зарцуулагдах энергийг харуулдаг
учир эрдсийн кристалл торын энерги өсөхөд
түүнийг исэлдэц , уусац багасдаг. Энэ утгаараа зэсийн сульфидуудаас
хамгийн амархан исэлдэж уусдаг эрдэс бол халькозин , пирит , хамгийн муу нь халькопирит юм .
Сульфидын хүдэрт өргөн хөгжсөн
сульфидуудын кристалл торын энерги
Эрдэс
|
Химийн томъёо
|
Кристалл торын
энерги
|
|
Ерөнхий
|
Катион 1 валентд ноогдох
|
||
Халькозин
Галенит
Пирит
Халькопирит
|
Cu2S
PbS
FeS2
CuFeS2
|
653
717
838
2087
|
326
359
419
522
|
Хамт оршиж байгаа зэсийн сульфидуудын исэлдлийн хурд
электродын потенциалын дагуу дараах байдлаар буурна . Үүнд :
Аранжин зэс - халькозин-борнит-пирит - ковеллин -энаргит-Халькопирит
No comments:
Post a Comment