Monday, March 23, 2015


ӨНДӨР ТЕМПЕРАТУРЫН ПЛАЗМЫГ ГАРГАЖ АВАХ, ТОГТВОРЖУУЛАХ
Өндөр температурын плазмыг гаргаж авах, тогтворжуулах
Халуун цөмийн урвал явагдаж эхлэхүйц тийм температурт хүрэх технологийн боломж бий. Ийм урвал явагддаг төхөөрөмжийг ч аль хэдийн бүтээсэн. Энэ нь халуун цөмийн (устөрөгчийн) бөмбөг юм. Устөрөгчийн бөмбөгт, дейтерий (D) ба тритийн (T) синтезийг хэрэглэсэн байдаг. Энэ нь технологийн хувьд гаргаж авахад хамгийн хялбар халуун цөмийн урвал бөгөөд үр дүнд нь гелийн цөм (4He) болон нейтрон (n) үүсч, энерги ялгарна. Зөвхөн нэг гелийн цөм үүсэхэд ялгарах энерги нь нүүрстөрөгчийн нэг атомыг шатаахад зарцуулах энергиэс сая дахин их байдаг. Бидний хэрэглэж ирсэн уламжлалт түлштэй харьцуулахад халуун цөмийн түлшний АҮК нь ийм л өндөр байна. Гэхдээ устөрөгчийн бөмбөгт "жолоодлогогүй" урвал явагдаж байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж болохгүй. Халуун цөмийн урвалыг "энхийн" зорилгоор ашиглахын тулд зарчмын хувьд цоо шинэ бүтэц зохион байгуулалт бүхий төхөөрөмж шаардлагатай юм.
 
 
Дейтерий, тритий нэгдэж гелий үүсгэх урвал
 
Халуун цөмийн технологийн гол асуудал бол урвал явагдахад шаардлагатай бараг зуун сая градус цельсийн итгэмээргүй өндөр температурыг тэсвэрлэж чадахуйц тийм төхөөрөмжийг бүтээх явдал билээ. Ингэтлээ халсан плазмыг гадаад орчин луу алдалгүйгээр тогтоож барина гэдэг нь цөмийн реактор дотор ураны хуваагдлын гинжин урвалыг эхлүүлэхээс ч адармаатай ажил ажээ. Шийдэлд хүрэх арга замыг бас л "Нар" хэлж өгөв. Наран дээр протуберанц буюу дөл хэмээх үзэгдэл ажиглагддаг байна. Энэ нь нарны титмээс гадаад орчин руу сугаран гараад хэсэг хугацааны туршид нарны соронзон орны үйлчлэлээр тогтоон баригддаг халуун плазмын урсгал юм. Үүнтэй адил зүйлийг бий болгох санаа эрдэмтдэд төржээ. Өөрөөр хэлбэл плазмыг соронзон орноор урхидан тогтоож барьдаг тийм төхөөрөмж бүтээнэ гэсэн үг. Ийм төхөөрөмт, соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөний эффектийг  ашиглана. Плазмыг бүрдүүлэгч цэнэгт бөөмсийг соронзон орны шугамын дагуу явуулахад бөөмс спирал траектороор хөдөлж эхэлнэ. Ингэж халуун плазмын урслалыг реакторын хананд хүргэхгүй байлгаж болно.
 
 
   “Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна


Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ.

Тус үзэсгэлэн 2012, 2013 онд болж байсан “Future Mongolia” үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй юм. “Монголын ирээдүйг цогцлоох нь” уриатай энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд зохион байгуулагчид болон оролцогч компаниудын төлөөллөөс гадна Монгол улсын Сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдеманн, БНЧУ-ын Элчин сайд, хатагтай Ивана Гролова, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэллээ.

9 орны 80 гаруй компани оролцож буй уг үзэсгэлэн гурван өдрийн туршид сонрхсон аж ахуйн нэгж болон олон нийтэд нээлттэй юм байна. Үзэсгэлэн болох гурван өдөр тус бүртээ салбар хуралдаан болно. Өнөөдөр “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж, бололцоо” хурал болох бөгөөд тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл оролцох юм. Мөн Монголын уул уурхайн яам, Хөрөнгө оруулалтын газар, “Англо Американ” ХХК, “Хөтөл цемент”, ДЦС-4 ХХК, Төрийн өмчийн хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон салбар хуралдаан болох юм байна.

Маргааш “Хуулийн хамгаалалт”-ын талаар Reinberg ХХК, “Боловсрол, судалгаа, технологийн гурвалсан холбоо” сэдвээр Герман Монголын хамтарсан технологийн институт, “Уул уурхайн салбар дахь хэмжилтийн түвшин, урсгал хэмжигч” сэдвээр KROHNE компани, “Уул уурхайн салбар дахь шинэлэг материал, үйлчилгээ” сэдвээр PI Interal solutions компани, “Бетон үйлдвэрлэл”-ээр Sommer Anlagentech, “Модон ванн хийх” талаар WaterWood компани илтгэл тавих юм байна.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Барилгын матеиалын үйлдвэрлэл, нүүрс бутлагч станцын шинэчилсэн үйл явц, технологийн жишээ”-нээс Cladius Peters компани, “Үндэсний жижиг дунд бизнесийг батлан даалтаар дэмжих нь” сэдвээр мэргэжилтэн Б.Эрдэнэсувд, “Зам тээврийн чиг хандлага хамтын ажиллагааны байдал”сэдвээр Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга С.Батболд, “Монгол дахь эрчим хүчний салбар, түүний бодлого” сэдвээр Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий, “Монголын геологи уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, “Стратегийн хөрөнгө оруулалт” сэдвээр Observe consulting, “Германаас санхүүжилт авах боломж”-ийн талаар Euro Khan-ы төлөөлөл, “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв”-ийн талаар тус төвийн захирал Д.Очирбат нар илтгэл тавих юм байна.

Германы Эдийн засаг эрчим хүчний яам, мөн VDMA буюу Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Planetfair, JV Consult Messemanagement компанийн зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагдах бөгөөд цаашид Монгол улсын ирээдүйд гадны хөрөнгө оруулагчид итгэлтэй бөгөөд эерэг хандлагатай байгаагийн илрэл болж байна.

Б.Төгсбилэгт

Sunday, March 22, 2015

Мега төсөл ба уул уурхай


Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.
Хармагтай төсөл нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.
“Занаду Майнз” болон “Монгол Металс” компаниуд уг төслийн 90%-ийг “Туркойз Хилл Ресурс” компаниас 2014 оны хоёрдугаар сард худалдаж авч байжээ. “Занаду Майнз” компани нь Хармагтай төслийн 76.5%-ийг эзэмших эрхтэй юм байна.

Tuesday, March 10, 2015


Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 89, 220 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээллэж байна.
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2015 оны 3 дугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2015 оны 2 дугаар сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон болно.

(ам.доллар/тн)
Цайр
2,102.74




Зэс
5,701.49
Хар тугалга
1,804.13
Цагаан тугалга
18,284.13
Хөнгөн цагаан
1,820.43
Молибдени
17,372.50

(төгрөг/грамм)
Алт
77,435.78

Мөнгө
875.46








Жонш
Хайлуур жоншны баяжмал
ФФ-97

300.00






Хайлуур жоншны баяжмал
ФФ-95

293.81
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-92

259.76
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-85

240.00
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-80

210.00
Хайлуур    жоншны    хүдэр
ФК-75

196.88

Төмрийн хүдэр
Бүхэллэг                     хүдэр
/58 хувийн агуулга/

65.53


Нунтаг                         хүдэр
/58 хувийн агуулга/

50.12

Гянтболдын хүдэр (65%-ийн агуулга)

13,572.82


(ам.доллар/тн)


              Дэлхий дээрх 14 ер бусын геологийн тогтоц

Дэлхий дээр байгалийн олон янзын гайхалтай тогтоц ууд байдаг. Эдгээр ер бусын геологийн тогтоцуудаас 14-ийг түүвэр болгон хүргэж байна. Эдгээр сонирхолтой тогтоцууд нь олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон бөгөөд зарим тогтоцууд нь одоо ч үргэлжилсээр байгаа ажээ. Цаг уурын дулаарал, салхи, шуурга, газар хөдлөлт, ус гээд олон зүйлээс хамааран байгалийн сонирхолтой тогтоцууд үүссэн байдаг юм.

1. Египет. Цагаан цөл. (BeeFortyTwo)
geoformations01
2. Шинэ Зеланд. Moeraki Том том бул чулуу
geoformations02
3. Умард Ирландын. Giant-ын Causeway
geoformations03
4. Хятад улс. Рид лимбэ агуй
geoformations04
5. АНУ. Аризонагийн. “Wave”
geoformations05
6. АНУ-ын. Yellowstone National Park. (Sam Beebe)
geoformations06
7. Боливи. Solonchak Uyuni.
geoformations07
8. Туркменистан. Хийн тогоо Darwaza.
geoformations08
9. АНУ. Вайоминг. “Чөтгөрийн цамхаг”
geoformations09
10. Мавритан
geoformations10
11. Турк. Kappadokiya
geoformations11
12. Мексика. Агуйн Кристалл
geoformations12
13. Мадагаскар. Tsingy de Bemaraha дархан цаазат газар
geoformations13
14. Их цэнхэр нүх
geoformations14

Tuesday, February 10, 2015

Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов


















Монголын нүүрсний томоохон олборлогч компаниудын нэг “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Тус уурхай 1978 онддулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 37 жилийн ойн босгон дээр 100 сая дахь тонн нүүрсээ олборлож байгаа нь энэ юм. Энэхүү амжилт нь Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний олборлогч компаниудын хувьд түүхэн амжилт болж байна.
“Багануур” хувьцаат компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд 75%-ийг “Эрдэнэс Монгол” компани, 25%-ийг иргэд эзэмшиж байна. Багануурын нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 130 км зайтай, нийт нөөц нь 708.2 сая тонн юм. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая тонн бөгөөд 3-3.2 сая тонн  нүүрсийг олборлож, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улсын стратегийн орд юм.
1978 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Бага гүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж байсан бол мөн оны гуравдугаар сарын 1-нд анхны тэсэлгээ хийж байжээ.
ЭКСПОРТОД ГАРГАСАН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 88, 89, 220 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байна.
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2015 оны 2 дугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2015 оны 1 дүгээр сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон болно.


Tuesday, January 27, 2015


уРАНЫ ИСЭЛ

Ураны ислийн тухай
Ураныг анх 1789 онд германы химич М.Г.Клапрот нээж, 1781 онд нээгдээд байсан нарны системийн нэгэн эрхэсийн нэрээр нэрлэжээ. Энэ үед зөвхөн ураны хатуу исэл UO2 –ийн тухай мэдэж байсан бол 1841 онд Францын химич Е.М.Пелиго металл ураныг гаргаж авсан байна. 1870 онд Оросын эрдэмтэн Д.И.Менделеев ураны атом жин, дарааллын дугаарыг тодорхойлж үелэх системийн 6 дугаар группд хамааруулсан байна. 1896 онд Францын физикч А.Беккерель судалж ураны давсанд агаар болон хатуу биетийг чөлөөтэй нэвтэрч гардаг туяа байгааг илрүүлжээ. 1899 онд Английн физикч Э.Резерфорд цацраг идэвхт туяануудыг судалж, альфа(α), бета(β), нилээд хожуу гамма(γ) цацраг гэж ангилжээ. Уран ган шиг саарал өнгөтэй металл ба хувийн жин нь 19.05 г/см3, 11300 С–т хайлдаг
Лондонгын металлын  бирж дээрх үнэ

(US$/tonne) for 26 January 2015
Official price
Aluminium 1,818.00
Aluminiumalloy 1,845.00
NASAAC 1,890.00
Copper5,490.00
Lead1,845.00
Nickel14,375.00
Tin19,500.00
Zinc2,090.50
Cobalt30,550.00
Molybdenum20,500.00
Steel billet500.00
АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

2015 оны 01-р сарын 10

Дэлхийн  зах  зээл  дээрх  голлох  ашигт  малтмалуудын  2014  оны  11  болон  12 дүгээр саруудын дундаж ханшийг авч үзвэл алт 2.4%-иар, мөнгө 1.63%-иар өссөн бол зэс 4.16%-иар, цайр 4.05%-иар, хар тугалга 4.32%-иар, цагаан тугалга 0.71%-иар, молибдени 2.93%-иар, гянтболд 7.25%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Ашигт малтмалын
нэрс

Нэгж
11-р сарын
дундаж үнэ
12-р сарын
дундаж үнэ

Өөрчлөлт
Алт
$/унци
1174.11
1202.29
+2.4%
Мөнгө
$/унци
15.98
16.24
+1.63%
Зэс
$/тн
6700.67
6422.23
-4.16%
Цайр
$/тн
2254.79
2163.41
-4.05%
Хар тугалга
$/тн
2023.08
1935.65
-4.32%
Цагаан тугалга
$/тн
19962.0
19820.24
-0.71%
Молибдени
$/тн
20618.88
20014.76
-2.93%
Гянтболд 99.9%
$/тн
44300
41086.96
-7.25%

АЛТ: Алтны дундаж үнэ 12-р сарын байдлаар 1202.29 ам.доллар/унци болсон нь өмнөх
11-р сараас 2.4%-иар өссөн үзүүлэлт болсон байна. 12-р сарын эхнээс алтны үнэ бага зэрэг өсч 12-р сарын 10-ны өдөр  унци алт 1229 ам.доллараар үнэлэгдэх болсон нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Алтны үнэ сарын дунд үеэс эхлэн бага зэрэг буурсаар 12-р сарын 23-ны өдөр унци алт 1175.75 ам.доллараар үнэлэгдэх болсон  нь  сарын  хамгийн  бага  үзүүлэлт  болоод  байна.  Өнгөрөгч  2014  онд  алтны дундаж үнэ 1271.19 ам.доллар/унци болсон нь 2013 онтой харьцуулбал 9.91%-иар буурсан  үзүүлэлт  болсон  байна.  АНУ-ын  эдийн  засгийн  өсөлт  5%-тай  гарсан  нь сүүлийн  10  гаруй  жилд  байгаагүй  өсөлтийг  харуулснаар  алтны  үнийн  өсөлтөд нөлөөлсөн байна.

Ойрын  хугацаанд  Дэлхийн  болон  БНХАУ-ын  эдийн  засгийн  байдал удаашралтай байгаагаас шалтгаалан алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна гэж шинжээчид үзэж байна. “Australia & New Zeland Banking Group” хийсэн мэдэгдэлдээ “ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн  бөгөөд  уг  таваарын  үнэ  ойрын  хугацаанд  өснө  гэдэгт  итгэлгүй  байна” хэмээн дурьдсан байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан бол “Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүйг онцолж байна.
alt
х сурвалж: www.kitco.com)

МӨНГӨ: Энэ оны 12-р сарын дундаж үнийг өнгөрөгч 11-р сарын дундаж үнэтэй харьцуулахад мөнгөний үнэ 1.63%-иар өссөн байна. Алтны адил 12-р сарын эхнээс мөнгөний үнэ бага зэрэг өссөөр 12-р сарын 10-ны өдөр унци мөнгө 17.06 ам.доллараар үнэлэгдэж байсан нь сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байлаа. Гэвч 12-р сарын 2 дахь 7 хоногоос эхлэн мөнгөний үнэ бага багаар буурсаар 12-р сарын 23-ны өдөр унци мөнгө 15.71 ам.долларт хүрсэн нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрөгч 2014 онд мөнгөний дундаж үнэ 19.08 ам.доллар/унци болсон нь 2013 оны дундаж үнэ болох 23.79 ам.доллар/унцитай харьцуулбал 19.94%-иар буурсан үзүүлэлт юм.
mungu
х сурвалж: www.kitco.com)

ЗЭС: БНХАУ-ын зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 2014 оны 12-р сарын байдлаар 6422.23 ам.доллар/тн-д хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч 11-р сарын дундаж үнэтэй харьцуулбал  4.16%-иар  буурсан  үзүүлэлт  юм.  Сарын  эхээр  зэсийн  үнэ  тогтвортой байсан бөгөөд 12-р сарын 15-ний өдөр 1 тонн зэс 6560 ам.доллараар үнэлэгдэж байсан нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байлаа. Гэвч ердөө 2 хоногийн дараа буюу 12-р сарын 17-ний өдөр зэсийн үнэ 6306 ам.доллар/тн болтлоо буурч, тухайн сарын хамгийн бага үзүүлэлтийг үзүүлсэн юм.  
Зэсийн зах зээлийн гол хэрэглэгч болох БНХАУ, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гарч байгаагийн улмаас зэсийн ханш сүүлийн 4 жилийн доод түвшинд   хүрч   буурлаа.   Боловсруулсан   зэсийг   барилга,   электроник,   үл   хөдлөх хөрөнгийн салбар гээд эдийн засгийн ач холбогдолтой бүх салбарын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 40% нь БНХАУ-д ногдож байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс сүүлийн 3 сар дарааллан буурч, 50.1 нэгжид хүрээд байгаа бөгөөд өөрөөр хэлбэл дэлхийн 2 дахь том эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын гол үзүүлэлт 2014 төгсгөлөөр жилийн доод утгаа аваад байгаа юм. Мөн ам.долларын ханш чангарч байгаа нь металлын ханшид бүхэлд нь нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байна. БНХАУ-ын Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурсан талаар “Bloomberg TV Mongolia” мэдээлсэн байна. 2015   оны   төсвийн   тодотголын   төсөлд   1.4   сая   тонн   зэсийн   баяжмал экспортлохоор тусгасан байсныг бууруулж, 1.25 сая тонн болгоод байна.

zes vne

ЦАЙР: 2014 оны 11-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2254.79 ам.доллар/тн байсан бол 12-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2163.41 ам.доллар/тн болж 4.05%-иар буурсан үзүүлэлттэй байна. Лондонгийн металын бирж дээр 1 тонн цайрын үнэ 12-р сарын 05-ний өдөр 2230.5 ам.долларт хүрсэн нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Сарын 2 дахь 7 хоногоос эхлэн цайрын үнэ буурч эхэлсэн бөгөөд 12-р сарын 17-ний өдөр гэхэд 1 тонн цайрын үнэ 2114 ам.долларт хүрсэн байна. Энэ нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болоод байна. Өнгөрөгч  2014  онд  цайрын  дундаж  үнэ  2159.25  ам.доллар/тн  болсон  нь  2013  оны дундаж үнэ болох 1910.34 ам.доллар/тн-той харьцуулбал 13.14%-иар өссөн үзүүлэлт юм.

tsairiin vne
(Эх сурвалж: www.lme.com)

ХАР ТУГАЛГА: Лондонгийн металын бирж дээр хар тугалгын дундаж үнэ 11-р сард 2023.08 ам.доллар/тн байсан бол 12-р сард 1935.65 ам.доллар/тн болсон нь хар тугалгын үнэ өмнөх сараас  4.32%-иар буурсан үзүүлэлт болоод байна. Сарын эхээр буюу 12-р сарын 05-ний өдөр 1 тонн хар тугалгын үнэ 2026.5 ам.доллар байсан нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт байсан байна. Сарын дундаас сарын сүүл хүртэл хар тугалгын үнэ буурсаар байсан бөгөөд сарын  сүүлч буюу 12-р сарын 29-ны  өдөр 1 тонн хар тугалга 1822 ам.доллараар үнэлэгдэж байсан нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна.
АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн байснаас 2014 оны 8-р сард хар тугалганы үнэ харьцангуй өндөр буюу 2237.62 ам.доллар/тн байсан. Гэсэн ч 8-р сарын сүүлээс эхлэн голлох металлын хэрэглээ суларч эхэлснээр 9-р сарын эхнээс хар тугалганы үнэ 2200 ам.доллар/тн-оос доогуур орсон. 2014 оны 1-8 сарын хооронд цэвэршүүлсэн хар тугалганы нийт  бүтээгдэхүүн 7125 сая.тоннд хүрсэн ба хэрэглээ нь 7310  сая.тоннд  хүрснээр  түүхий  эдийн  зах  зээл    68500  тонн    цэвэршүүлсэн  хар тугалганы хомсдолтой байна гэж IZLSG (International Zinc and  Lead Study Group)-с мэдээлсэн байна. 2014 оны 12-р сард Австрали, АНУ, Герман, Польш, Өмнөд Солонгос зэрэг   улсууд   нь   БНХАУ-д   хар   тугалгын   баяжмал   экспортлосон   хэмжээгээрээ тэргүүлсэн байна. 2014 онд хар тугалгын дундаж үнэ 2094.24 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 2142.26 ам.доллар/тн-той харьцуулбал 2.17%-иар буурсан үзүүлэлт юм.
har tugalga

(Эх сурвалж: www.lme.com)

ЦАГААН ТУГАЛГА: Цагаан тугалга, цагаан тугалгын хайлшийн импортын хэмжээ 6 болон 7-р саруудад эрчимтэй өсөлттэй байснаас шалтгаалан БНХАУ-ын зах зээлд бага зэрэг илүүдэл бий болж улмаар 8,9,10-р саруудад үнэ буурсан байна. Харин 11-р сард цагаан тугалгын үнэ бага зэрэг өссөн нь төв банкуудаас авч эхэлсэн арга хэмжээний үр дүнд юм. Гэвч 12-р сард цагаан тугалгын үнэ 19820.24 ам.доллар/тн болсон нь өмнөх сараас бага зэргийн буюу 0.71%-иар буурсан үзүүлэлт болсон байна. 2014 оны 12-р сарын 12-ний өдөр 1 тонн цагаан тугалга 20425 ам.доллараар үнэлэгдэж байсан нь сарын  хамгийн  өндөр  үзүүлэлт  болоод  байсан  бол  сарын  дунд  үеэс  сарын  төгсгөл хүртэл бага зэргийн хэлбэлзэл ажиглагдсаар 12-р сарын 23-ний өдөр 1 тонн цагаан тугалга 18530 ам.доллар болсон нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрөгч 2014 онд цагаан тугалгын дундаж үнэ 21909.3 ам.доллар/тн болсон нь 2013 оны дундаж үнэ болох 22316 ам.доллар/тн-той харьцуулбал 1.79%-иар буурсан үзүүлэлт юм.
tsagaan tugalga

(Эх сурвалж: www.lme.com)

МОЛИБДЕНИ: БНХАУ-д молибдений баяжмалын эрэлт бага байгаа учир зах зээл ерөнхийдөө удаашралтай байгаа билээ. Гэвч молибдений гол уурхайнууд молибдений баяжмалаа тогтоосон хэмжээгээр, тогтмол гаргасаар байна. 2014 оны 11-р сард молибдений үнэ 20618.88 ам.доллар/тн байсан бол 12-р сарын байдлаар 20014.76 ам.доллар/тн буюу 2.93%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 
Молибдений үнэ 2014 оны 6-р сард 2011 оны 7-р сараас хойшхи дээд хэмжээндээ буюу 32547.62 ам.доллар/тн-д хүрээд байсан хэдий ч 7,8-р саруудад үнэ эргээд буурсан. Үнийн  энэ  бууралт  11-р  сард  ч үргэлжлэн  буурсаар  байна.  Шинжээчид  “Одоогийн байдлаар эрэлт зогсонги байдалд байна, үнэ мэдээж дээд цэгтээ хүрсэн, одоо эргээд буурах хандлагатай байна” хэмээн  www.lme.com цахим хуудсанд мэдээллэсэн байна. 2014 онд молибденийн дундаж үнэ 25489.49 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 22951.82 ам.доллар/тн-той харьцуулбал 11.6%-иар өссөн үзүүлэлт юм.
molibdeni
(Эх сурвалж: www.lme.com)

ГЯНТБОЛД: Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдуулагч, карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог байна. 2014 оны 9-р сарын дунд үе хүртэл БНХАУ-ын зах зээл дээр 99.9%-ийн агуулгатай  гянтболдын  үнэ  өөрчлөлтгүй  тогтмол  хэвээр  буюу  49500  ам.доллар/тн байсан билээ. Гэвч 2014 оны 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн гянтболдын үнэ бага зэрэг буурч эхэлсэн байна. Үнийн бууралт 9-р сарыг дуустал үргэлжлэн, 9-р сарын 30-ний өдөр гэхэд 99.9%-ийн агуулгатай 1 тонн гянтболдын үнэ 46500 ам.доллар болсон байна.10-р  сарын  турш  99.9%-ийн  агуулгатай  гянтболдын  үнэ  бага  зэргийн  хэлбэлзэлтэй байж,  сарын  сүүл  гэхэд  үнэ  45000  ам.доллар/тн  болсон  бөгөөд  улмаар  10-р  сарын дундаж үнэ 45625 ам.доллар/тн болсон байна. 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ 11-р сарын байдлаар 44300 ам.доллар/тн байсан бол энэ үнэ 12-р сард 41086.96 ам.доллар/тн болсон байна. 2014 онд 99.9%ийн агуулгатай гянтболдын дундаж үнэ 50971.02 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 54470 ам.доллар/тн-той харьцуулбал 6.42%-иар буурсан үзүүлэлт юм.

gaynt bold
(Эх сурвалж: www.asianmetal.com)

Онцлох мэдээ 
Өнгөрөгч 2014 онд манай орны экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан хэвээр байлаа. Гэвч 2015 он гарсаар алтны үнэ эрчимтэй нэмэгдсэн байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт 5%-тай гарсан нь сүүлийн 10 гаруй жилд байгаагүй өсөлтийг харуулснаар алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн үнийн энэ өсөлт нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаатай холбоотой юм. Манай улсын хувьд Төвбанк өнгөрөгч 2014 онд нийт 13 тонн алт худалдан авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулбал 2 дахин их үзүүлэлт юм. Иргэд, аж ахуй нэгжүүд 2005 онд Монголбанкинд 25 тонн алт тушааж байсан бол 2006 онд 6 тонн болтлоо буурч байсан билээ. 2006 оноос хойш тогтмол буурч байсан алт тушаалт өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10% байсныг 2.5% болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 
Зэстэй холбоотой нэгэн таатай мэдээ гэвэл Японы 3 дахь том зэс үйлдвэрлэгч “Mitsubishi Materials Corp” компани Оюутолгойгоос бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж буйг “Bloomberg” мэдээлсэн тухай юм. “Mitsubishi Materials Corp” болон “Mitsui & Co” нь туршилтаар 5000 тонн зэсийн баяжмал импортлох гэрээг “Оюутолгой” компанитай байгуулсан тухай “Mitsubishi Materials Corp” –ын түүхий эд хариуцсан хэлтсийн ерөнхий менежер Тацуя Иноуэ мэдэгдсэн бөгөөд “Mitsui & Co” компани тээвэр, ложистикийг нь хариуцах юм байна. “Mitsubishi Materials Corp” нь жилд 1 сая орчим тонн зэсийн баяжмал импортолдог бөгөөд түүнийхээ 70 гаруй хувийг Өмнөд Америкаас авдаг гэнэ. Энэ талаар Тацуя Иноуэ “Бид олон нийлүүлэгчтэй болох хүсэлтэй байна” хэмээн ярьсныг “Reuters” онцолжээ. Оюутолгойн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-ын Владивосток боомтод хүргэн, дараа нь далайгаар Японруу тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Шикокү бүсийн Кагава муж дахь “Mitsubishi Materials Corp” компанийн үйлдвэрт аваачих юм байна. Үүнд 30 хоног зарцуулахаар байгаа бол Өмнөд Америкаас бүтээгдэхүүн тээвэрлэхэд 304 хоног зарцуулдаг байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг зөвхөн  БНХАУ-руу бус Азийн  өөр нэгэн том зах  зээлд нийлүүлэх  боломж  ийнхүү бүрдэж байна. Эхний ээлжинд “Оюутолгой” компаниас Япон улсруу зэсийн баяжмалын туршилтын экспортыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Голлох ашигт малтмалуудын 2013-2014 оны дундаж үнэ болон өөрчлөлтийг доорх хүснэгтэд үзүүлэв.

Ашигт малтмалын
нэрс

Нэгж
2013 оны
дундаж үнэ
2014 оны
дундаж үнэ

Өөрчлөлт
Алт
$/унци
1411.03
1271.19
-9.91%
Мөнгө
$/унци
23.82
19.07
-19.94%
Зэс
$/тн
7325.8
6859.5
-6.37%
Цайр
$/тн
1910.1
2161.05
+13.14%
Хар тугалга
$/тн
2141.95
2095.44
-2.17%
Цагаан тугалга
$/тн
22309.3
21909.93
-1.79%
Молибдени
$/тн
22583.0
25202.97
+11.6%
Гянтболд 99.9%
$/тн
57274.19
50971.02
-11.01%
Төмрийн хүдэр 58%
$/тн
124.97
93.11
-25.49%

Мэдээлэл бэлтгэсэн: АМГ, УУХ, НЭЗСТ-ийн мэргэжилтэн: Д.ЕСӨНТӨМӨР

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...