Monday, September 8, 2014

Tатварыг хөнгөлснөөр алтаа Монголбанкинд урт хугацаанд тушаах суурь тавина






Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж, алтны татварыг хөнгөлж,  зөвхөн Монголбанкинд тушаахаар болсон. Энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байна вэ?
Ашигт малтмалын хуульд энэ оны нэгдүгээр сард хоёр заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, алтны роялтийг 2.5% болгож бууруулсан бол өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Хоёрдугаарт, алт цэвэршүүлэх, экспортлоход зөвхөн Монголбанкаар дамжуулахаар заасан.

Арилжааны банкууд алт худалдан авах тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас авсан ч худалдан авсан алтаа цэвэршүүлэхдээ Монголбанкаар дамжуулах ёстой. Ийм учраас арилжааны банкуудад тушаасан бүх алт Монголбанкаар дамжиж цэвэршүүлж байгаа гэсэн үг. Өмнө нь Тогтвортой байдлын гэрээтэй “Бороо Гоулд”, “Оюутолгой” зэрэг компани алтны цэвэршүүлэлт, борлуулалтаа өөрсдөө зохицуулдаг байсан бол одоо “Бороо Гоулд” компанийн Тогтвортой байдлын гэрээ дуусгавар болсноор алтаа Монголбанкаар дамжуулж цэвэршүүлж тушаадаг болсон. Ингэснээр Монгол улсад олборлож буй бүх алт Монголбанкаар дамжих боломж нээгдсэн. Энэ нь Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх том дэмжлэг юм.

Мөн Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсноор хуучны замбараагүй байдлыг нэлээд цэгцэлсэн гэж ойлгож болно. Өмнө нь алтны татвар нэлээд өндөр, арилжааны банк, аж ахуйн нэгж алт экспортолдог байсан. Экспортлохдоо Сангийн яам, гааль, татвар, манайх гээд маш олон шат дамждаг. Энэ бүхэн цэгцлэгдээд их хялбар болсон. Алтаа Монголбанкинд тушаагаад мөнгөө авна. Гаалиар гаргах гээд баахан бичиг баримт хөөцөлдөх шаардлагагүй болсон. Үүгээрээ алтны салбарыг нэлээд ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээтэй болгож  байгаа гэсэн үг.

Хууль бусаар алт хилээр давуулах гэсэн цөөнгүй оролдлого гарсан. Одоо цэгцэрч байгаа гэж ойлгож болох уу?
Урьд жилүүдэд оргил үедээ 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан бол 1-3 тонн болтлоо буурлаа. Их хэмжээний алт хууль бусаар хил давж байна гэж ярьдаг. Яг хэдэн тонн алт хууль бусаар хил давчихсан бэ гэдэг мэдээлэл үгүй учир ийм тийм гэж хэлж мэдэхгүй юм. Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан  алтыг Монголбанкинд хадгалж хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн зохих гүйлгээг хийдэг. Ер нь 5-18 гулдмай хил гаалиар зөвшөөрөлгүй гарсныг илрүүлээд  хууль хяналтын байгууллагын шийдвэр гармагц улсын орлого болгосон. Энэ нь манайд татвар өндөр, урд хөршид татвар 2% байдагтай холбоотой юм. Татварын зөрүүнээс зугтааж,  хууль бусаар алтыг хил давуулах гэсэн эрсдэлтэй оролдлогууд гарч байсан.

Тэгвэл хуулийн өөрчлөлт, татварын хөнгөлөлт үзүүлснээр ийм байдал  зогссон болов уу. Он гарсаар ганц хоёр удаагийн тохиолдол гарсан. Хууль бусаар   хил давуулахыг оролдож баригдвал алтыг хурааж улсын орлого болгодог. Тийм эрсдэлтэй алхмыг хийхээ больсон юм шиг байна. Олон эрсдэлтэй алхам хийж хилээр гаргаад 2%-ийн татвар төлснөөс энд Монголбанкинд тушаагаад 2.5%-ийн татвар төлөх нь   эрсдэлгүй, хялбар  болж байгаа юм.

Үүнээс гадна Монголбанк ч алт худалдан авах процессыг илүү хялбар болгож байна. Хууль гарсантай холбогдуулан алтаа сорьцын байгууллагаар тогтоолгоод хүрээд ирэхэд бид шууд авч байгаа. Хуучин журмаар 300 гр-аас доош хэмжээтэй алт авахгүй гэх мэт хязгаарлалт байсныг цуцалсан. Аж ахуйн нэгж, иргэн гэж ялгахгүй  худалдан авч байна. Алт тушааж байгаа этгээдийн нууцыг нарийн чанд хадгалж байгаа. Худалдах гэж байгаа алтны гарал үүслийг нэхэхээ больсон. Ямар ч иргэн алт тушаавал иргэний үнэмлэхийг нь бүртгэж аваад алтыг нь худалдаж авч байгаа. Тухайн аж ахуйн нэгж, иргэний нууцыг цагдаа, шүүхэд өгөхгүй чандлан хадгалж байгаа. Энэ бүгд алтны худалдааг ил тод болгож, алт тушаагч нарт Монголбанкинд тушаавал эрсдэлгүй, ашигтай юм  гэдэг итгэлийг төрүүлж байгаа хэрэг.

Өнгөрсөн 3 дугаар сард Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар гэсэн холбогдох байгууллагууд нийлээд бичил уурхай эрхлэгчидтэй уулзаж ярилцсан. Өмнө нь бичил уурхайчид Монголбанкинд алтаа тушаавал барьж аваад хорьчих болов уу гэж айдаг байсан болохоор хулгайгаар гаргадаг байсан. Одоо энэ байдал нэлээд цэгцэрсэн.

Сүүлийн жилүүдэд, тэр дундаа энэ жил алт тушаасан аж ахуйн нэгж, иргэдийн тоо хэр   нэмэгдсэн бэ?
Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээр алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 200 гаруй. Тэр дотроос манайд тогтмол алт тушаадаг 120 гаруй компани байдаг.

Өмнөх жилүүдэд 6 тонн, 3 тонн алт худалдан авч байх үед иргэд Монголбанкинд алт тушаадаггүй байсан. Хууль өөрчлөгдсөнөөр Монголбанкны Эрдэнэсийн санд 2014 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар 54 аж ахуйн нэгж байгууллага, давхардсан тоогоор 216 иргэнээс нийт 6.208,5 кг алт худалдан авсан байна. Үүний 5.225,6 кг алт  буюу 84%-ийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 983.9 кг буюу 16%-ийг иргэдээс худалдан авсан байна. Монголбанкинд тушаасан давхардсан тоогоор 216 иргэний цаана олон мянган иргэн байгаа шүү дээ. Тэр олон мянган иргэний олсон 10 гр, 50 гр, 100 гр алтыг цуглуулж худалдан авсан иргэд Монголбанкинд   тушаадаг юм.

Алт тушаалт ингэж нэмэгдэх нь эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй байх?
Өнгөрсөн оны мөн үеэс алт тушаалт бараг хоёр дахин нэмэгдсэн. Бүр 2013 оны бүтэн жилийн хэмжээтэй тэнцэх хэмжээний алтыг эхний 7 сарын байдлаар худалдаж авсан байна. Энэ нь ойролцоогоор 240 гаруй сая доллараар валютын нөөц нэмэгдсэн гэсэн үг. Намрын улиралд алт олборлолт, тушаалт нэмэгддэг. Ингэвэл энэ ондоо 400 гаруй сая доллараар валютын нөөц бүрдүүлэх тооцоотой байна. 400 сая доллар гэдэг том тоо.

Нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгжийн нуруун дээрээс татварыг ачааллыг бууруулж өгснөөр том идэвхжилийг үүсгэж байгаа хэрэг. Алтны нөөц нэмэгдэнэ гэдэг валютын нөөц өсч байна гэсэн үг. Валютын нөөц бүрдүүлэх нь Монголбанк, Засгийн газрын үндсэн үүрэг. Валютын нөөцийг бүрдүүлэх үндсэн 3 суваг бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж ба алт.

Алтгүй улсын хувьд нөгөө 2 хүчин зүйл нь  маш чухал байдаг бол алттай улсад өөр нэг нэмэлт давуу тал бий болдог. Тэр тусмаа манай алт дэлхийн зах зээлд чанараараа   дээгүүрт ордог. Манай улс алтны багагүй нөөцтэй. Алтны татварын хөнгөлөлт 5 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд бид Монголын алтыг Монголбанкинд тушаадаг тогтолцоог бүрдүүлээд авчихна. Ингэснээр урт хугацаанд алт олборлолт хэдий чинээгээр нэмэгдэнэ, төдий чинээгээр Монгол улсын валютын нөөц өсч байх суурийг бүрдүүлж өгөх том хөшүүрэг юм.

С.Болд 

Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com/content/57142.shtml

Wednesday, September 3, 2014

МЕТАН ХИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ 


ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА



Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан  БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг, “УИХ-аар энэ оны 7 дугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Уг хуулиар "уламжлалт газрын тос" буюу түүхий тос болон“ уламжлалт бус газрын тос’’ буюу шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эрдэс баялгийг эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хууль батлагдсанаар эдгээр баялгийг ашиглах хөрөнгө оруулалтын таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Монгол Улс Солонгос,Япон зэрэг оронтой адилхан хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хуульд зааснаар уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн тухайд эхлээд холбогдох төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулна. Түүнчлэн эрлийн ажлын үр дүнд үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж нөөц тогтоох хайгуул хийх юм" гэлээ.
БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн Дэд ерөнхийлөгч, “ Манай компани Монгол Улсын “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран метан хий боловсруулах үйлдвэр байгуулах эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа. Метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.
“Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани аж.



Монголын эрдсийн гарц 7 боомт


Монгол улсад хийсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын үеэр Монголоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг Тяньжинаас гадна тус улсын 6 боомтыг ашиглан гуравдагч зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хоёр улсын тал хүрсэн.  Тодруулбал, Хятад руу экспортлох нийт бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй ачаа таваарыг транзит тээврээр зөөж, Тяньжин, Чинхуандао, Далиан, Дандон, Ингкоу, Жинзоу, Хунхуа зэрэг боомтоор гаргах боломжтой болсон юм. Эдгээр нь Хятадын хойд болон зүүн хойд хэсэгт байрлах далайн боомт юм. Боомтууд тус бүртээ Хятадын томоохон боомтууд болохыг доорх товч мэдээллээс харж болно.
Жинзоугийн боомт нь 1990 онд байгуулагдсан. Лиаонин мужид байрлах тус боомт нь жилдээ 35 сая тонн бараа нэвтрүүлэх хүчин чадалтай. Нэг сая гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан, хоёр сая тонн бүхий карго ачаа хадгалах том агуулахтай. Газрын тос, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүний ачилт хийдэг байна.
Тяньжиний боомт нь Бээжин хотоос зүүн урагш 170 км-т орших бөгөөд Хятадын хамгийн том боомтод тооцогддог. Энэхүү боомтоор үндсэндээ нүүрс, кокс, эрдсийн хүдэр, газрын тос, ган, бордоо, үр тариа зэрэг бараа бүтээгдэхүүнийг ачиж, хүлээж авдаг байна. Жилдээ 500 сая тонн ачаа эргэлт энэхүү боомтоор дамждаг. Ирэх онд энэ хэмжээг 600 сая тонн болгохоор төлөвлөжээ.
Чинхуандао бол Хэбэй мужид байрладаг. Хятадын хойд нутаг болон зүүн хойд нутгийг холбодог гол суваг гэж үздэг. Жилдээ 220 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Энэ нь нүүрсийг хойноос өмнөд рүү тээвэрлэх гол суваг юм. Энэхүү боомт хамгийн том буюу 2 сая хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 8.5 сая тонн нүүрс хадгалах боломжтой. Энэхүү боомт нь хамгийн хямд үйлчилгээтэй учир дэлхийн эдийн засгийн хямралтай үед ч боомтын ачаа эргэлтийн хэмжээ буурахгүй байгаа ажээ.
Ингкоу нь он удаан жилийн түүхтэй томоохон боомт юм. Гэхдээ Хятадын өөрчлөн байгуулалтаар Лиаонин муждаа төдийгүй улсдаа эхний арван том боомтын тоонд орж чадсан юм. Өнгөрсөн 2005 оны байдлаар нийт ачаа эргэлт 75 сая тоннд хүрчээ. Хүчин чадал одоо бараг 100 сая тоннд хүрчээ. Уг боомтоор эрдэс баялаг, газрын тос, шингэн химийн бүтээгдэхүүнээс гадна үр тариа, автомашин зэргийг тээвэрлэдэг байна.
Дандон боомтын ачаа эргэлт өнгөрсөн оны байдлаар 100 сая тонныг давсан. Лиаонин мужийн Бохай эдийн засгийн бүсэд байрладаг. Сүүлийн гурван жилд уг боомтын удирдлага боомтоо хөгжүүлэхэд зориулж, 1.6 тэрбум доллар зарцуулжээ. Уг боомтоор үр тариа, карго ачаа, бусад бараа болон эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг байна.
Далиан боомтод газрын тос, шингэрүүлсэн химийн бүтээгдэхүүн, контейнер, автомашин, ерөнхий карго, үр тариа зэргийг ачиж буулгах терминалтай юм. Лиаониний томоохон боомтын нэг Далиан нь дэлхийд эхнээсээ 19-т тооцогддог том боомт юм. Энэхүү боомтын жилийн ачаа эргэлт 100 сая гаруй тонноор хэмжигдэж байна.
Хунхуа боомт нь Хэбэй мужид байрладаг бөгөөд нүүрс, хүдэр, газрын тос болон бусад бараа таваарыг тээвэрлэдэг байна. Өнгөрсөн оны байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ 170 сая тоннд хүрчээ.
Хятад улс боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж буй. Тус улсын Тээврийн яамны мэдээллээр, 2012 оны байдлаар тус улс 100 сая тонноос дээш ачаа тээвэр хүлээн авах, ачих хүчин чадалтай 26 боомттой байжээ. 
Эх сурвалж  : http://www.mongolianminingjournal.com/content/57080.shtml

Tuesday, August 5, 2014

Монголын эдийн засагт төмрийн хүдрийн салбарын үзүүлэх нөлөөлөл

Эдийн засгийн судалгаа, эрдэм  шинжилгээний хүрээлэнгийн судлаач Д.Эрдэнэбулган






















Нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал
Хятад улс 






Monday, July 7, 2014

Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв

    Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв
    Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.
    Өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ, Хятадын нөхцөл байдал харьцангуй сайжрах төлөвтэй байгааг мэдээлмэгц хүрэн металын ханш зах зээлд өсөх эрчмээ авч эхэллээ.
    Энэ сарын 4-ний байдлаар нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр 7180 долларт хүрчээ. Эрдсийн шинжээчид зэсийн үнэ ийнхүү өсч байгааг зөвхөн голлох эдийн засагтай орнуудын төлөв сайжирч байгаагаас гадна уг металын нөөц багассан нь ч нөлөөлсөн гэж үзэж байна.
    Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны бирж дээр зэсийн нөөц 156.5 мянган тонн байсан нь оны эхэнд нөөцийн үзүүлэлт 365 мянган тонн байснаас хавьгүй бага дүн юм. Жилийн өмнө уг үзүүлэлт 700 гаруй мянган тонн байжээ. Энэ жилийн хувьд Хятадын зэсийн эрэлт өнгөрсөн онтой харьцуулахад 5.5%-иар өснө гэж Macquarie банк тооцоолжээ. Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт өнгөрсөн сард энэ оны хамгийн дээд хэмжээндээ хүрснээс гадна, 5 дугаар сарын экспортын хэмжээ нь ч нэлээд өссөнийг мэдээлсэн юм. Түүнчлэн тус улс банкны нөөц хөрөнгийн хэмжээг танах алхам хийсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлээд байна. АНУ-ын ажлын байрны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь ч металын үнийн өсөлтөд нөлөөлжээ.
    Зэсийн үнэ сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 7%-иар өссөнийг олон улсын хэвлэлүүд ийнхүү онцолж байна. Macquarie банкны аж үйлдвэрийн металын зах зээл шинжээч Вивиенне Ллойд “Хөрөнгө оруулалтын сангууд аж үйлдвэрийн металд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй нь уг металын зах зээлсэргэхэд нөлөөлж байна.” гэж тайлбарлажээ. Зөвхөн зэс гэлтгүй никель, цайр, хар тугалга, хөнгөн цагааны үнэ зах зээлд “чангарч” буй юм.
    Б.Төгс
    Ашигт  Малтмалын  Баялаг
    Баялаг
    Тухайн материалыг баялаг гэж ангилаагүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар хүмүүсийн хэрэглээнд хэрэглэх боломжтой л бол аль ч төрлийн материалыг баялаг хэмээн нэрлэж болно. Хамгийн эртний ашигт малтмалын баялаг нь чулуун зэвсгийн үед хутга, жад байдлаар хэрэглэгдэж байсан цахиур чулуу, занар болон обсидиан байсан юм. Зэс болон алт гэх мэтийн байгалийн дан элементүүд нь 17 000 жилийн өмнө хэрэглээнд орж ирсэн билээ. Зургаан мянган жилийн өмнө зэс агуулсан эрдсийг хайлуулан зэс гаргаж авч байсан бол ойролцоогоор 5000 жилийн тэртээ хар тугалга, цагаан тугалга, цайр болон мөнгө гэх мэт бусад металлыг хайлуулж эхэлсэний зэрэгцээгээр металлын хайлшийг хийж эхэлсэн түүхтэй. Төмрийг ойролцоогоор 3300 жилийн өмнө хайлуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар бараг бүх төрлийн элементүүдийг үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд одоогийн байдлаар бараг 200 төрлийн эрдсүүдийг олборлон ашиглаж байна. Доорхи зураг дээр энгийн гэрлийн шил үйлдвэрлэхэд ямар төрлийн баялгийг ашиглаж байгааг үзүүлэв.


    Жишээ нь Австрали улс нь боксит, тантал, хар тугалга, эрдсийн элс (ильменит, рутил болон циркон) мөнгө, уран болон цайрын хамгийн их баялагтай орон юм. Эдийн засгийн ач холбогдол бүхий баялаг болох хар нүүрс, хүрэн нүүрс, кобальт, зэс, алт, төмрийн хүдэр, лити, манганы хүдэр, никель, газрын ховор элемент, эрднийн чулуу, алмаз болон үйлдвэрлэлийн алмазаараа дэлхийд эхний зургаад ордог байна. Дэлхийн бараг бүх опалын баялаг Австралид байх бөгөөд томоохон хэмжээний сапирийн баялаг ч энд байдаг.
    Дэлхий нь ховор элеменүүдийг ч гэсэн ихээхэн хэмжээгээр агуулдаг асар уудам билээ. Жишээ нь Дэлхийн царцдас бүрхүүлийн 1 км-ийн гүнд ойролцоогоор хоёр сая тонн мөнгө агуулагдаж байгаа. Дэлхийн нийт мөнгөний хэрэглээ нь жилийн 10000 тонн л байдаг. Энэ бол дараагийн 200 сая жилийн туршид мөнгө дуусах зовлон амсахгүй мэт харагдаж санагдуулж байгаа биз. Иймээс юуг мэдэж байх ёстой вэ?
    Нөөц
    Ашигт малтмалын баялагийн эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлох хэмжээг нөөц гэдэг. Зарим ордуудын хувьд нөөц нь тодорхой тооны дундаж агуулгаар илэрхийлэгддэг ч тодорхой хэмжээний нөөцөөр бас илэрхийлэгддэг. Ашигт малтмалын нөөц нь илүү их хэмжээний хуримтлал бүхий нөөц илрүүлснээр, бага агуулгатай хуримтлалыг олборлож болохуйц техникийн дэвшил гарснаар өсөн эдийн засгийн засгийн хувьд ашигтайгаар олборлогдож болох бөгөөд түхий эдийн үнэ өссөн нөхцөлд өмнө нь ашиггүй байсан нөөц эдийн засгийн хувьд ашигтай нөөц болох боломжтой болдог.
    Дэлхийн мөнгөний нөөцийг ойролцоогоор 200000 тонн гэсэн үнэлгээг хийсэн. Ийм учраас одоогийн байдлаар бидэнд 20 жилийн мөнгөний нөөц байгаа юм. Дараагийн 20 жилд шинэ нөөц олдох боломжтой мэт харагдаж байгаа гэсэн хэдий ч хангамж багасахын хирээр одоогийн байдлаар эдийн засгийн хувьд ач холбогдолгүй байгаа баялгийг ашиглах үүд хаалгыг нээж байгаа юм. Энэ нь итгэл үнэмшил муутай ч ямар нэгэн гол эрдсүүдийн баялаг дараагийн 100 жил гэхэд шавхагдах болно.
    Бүх нөөц нь хязгаартай бөгөөд эцсийн эцэст бид дахин боловсруулсан баялгийг ашигладаг болох боломжтой юм. Гэвч тусгай чадвар, арга барил бүхий уул уурхай, хайгуулын компаниуд шинэ нөөцийг цөхрөлтгүйгээр хайсаар байна. Тийм учраас хайгуулын геологичид эрдэс баялгийн салбарын гол ноён нуруу нь байдаг билээ.
    Хүдэр
    Эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал агуулсан чулуулгийг хүдэр гэж нэрлэдэг. Царцдас бүрхүүл дэх бүх ашигт малтмалын дундаж хуримтлал нь хүдэр үүсэхэд хангалттай байдаг. Цардас бүрхүүлд орд газар бий болоход хэд хэдэн геологийн үйл явцууд нөлөөлдөг. Баяжигдах хүчин зүйл нь хүдэр бий болоход илүү түгээмэл эрсүүдийн хувьд багавтар мөн ховор эрдсүүдийн өндөр агуулга үүсэхэд чиглэгдсэн байдаг. Мөнгөний дундаж хуримтлал нь 0.07 ррм байх ба баяжуулах хүчин зүйл нь 2000 байхад л хүдрийн орд үүсдэг. Хөнгөн цагаан нь цардас бүрхүүлийн 8%-ийг бүрдүүлдэг авч 4.4 дахин баяжиж байж сая ойролцоогоор 35% ийн хуримтлал үүсгэн эдийн засгийн ач холбогдолтой болдог.
     Агуулга
    Чулуулгийн дээжин дэх металлын хуримтлалын хэмжээг агуулга гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн жингийн хувиар илэрхийлэгддэг. Хуримтлалын хэмжээ хэт бага байгаа тохиолдолд Au, Ag, Pt болон бусад элемент дээр тонн дутам дахь граммаар (г/т) хэмжиж болно. Ордын дундаж агуулгийг тооцоолохдоо ордын хэмжээнд хийгдсэн олон тооны дээжүүдийн агуулгууд дээр маш нарийн статистикийн процедур хийгддэг.
    Баялаг болгон олборлох үед эдийн засгийн хувьд ач холбогдолгүй агуулга байдаг.  Хөрс хуулалтын гүн, олборлох нөхцөл болон баяжуулах үйлдвэрийн байдал, тээвэрлэлт, худалдаа болон дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүд зэргээс хамааран орд газрыг бий болгох агуулга тодорхойлогдоно. Жишээ нь McArthur голын бүс нь Mt Isa-аас илүү эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд агуулдаг бөгөөд илүү агуулгатай. Гэвс ордуудын мөхлөгийн хэмжээ ялган гаргаж авч болохооргүй нарийн байсан юм. Энэхүү металлургийн асуудал нь шинэ техник, технологийн шийдэлийг хүлээж байгаа. Худалдааны үнийн хэлбэлзэл болон шинэ баяжуулалтын  арга техник нь тухайн ордыг хэзээ нэгэн цагт хүдэр болгож болох юм. Мөн үүн дээр төрийн бодлого бас нөлөөлнө. Жишээ нь Монгол улсад орших зэс-алтны асар том ордыг ашиглах гэрээ байгуулагдаагүйгээс одоог болтол хүлээсээр байгаа билээ.
    Захын агуулга
    Захын агуулга гэдэг нь хүдрийн ордоос олборлолт хийхээр сонгон авсан хамгийн бага агуулга бөгөөд ихэвчлэн ордын хил заагаар тодорхойлогддог. Жишээ нь: Хэрэв порфирийн ордын дундаж агуулга 0.5% Cu байхад хамгийн бага агуулга нь 0.2% Cu байж болох бөгөөд ийм тохиодолд 0.2% -иас бага Cu агуулсан чулуулаг нь хаягдал болох болно.

    Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...