|
Monday, July 7, 2014
Sunday, July 6, 2014
Хятад Америкийг гүйцэж, эдийн засгаараа дэлхийг “малгайлах” нь. Гэхдээ...
Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн үеийн шинэ тоо баримтаас үзэхэд БНХАУ энэ жилийн дунд гэхэд АНУ-ыг ардаа хаяж, дэлхийд эдийн засгийн нэгдүгээр тоглогч болохоор байна. Хэдийгээр АНУ эдийн засгийн хувьд аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд идэвхийлэх болсон ч Хятад 1980-аад оноос баялгийн эрэлд мордсоноос эхлэн дээрх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон гэж үздэг.
АНУ 1872 онд Их Британи улсыг гүйцсэнээр өдийг хүртэл дэлхийн “номер” нэг эдийн засаг байж ирсэн. Ихэнх эдийн засагчид Хятадыг 2019 он гэхэд бүх улсын толгой эдийн засаг болно гэж тооцож байсан. Тэгвэл тэд Хятадын хөгжлийн хурдны хязгаарыг доогуур тооцсон бололтой.
Хятадын эдийн засаг хүлээж байснаас илүү хурдтайгаар АНУ-ынхыг гүйцэж байгааг Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан харуулж буй. Тус тайлан нь 2005 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарсан нь энэ.
Эдийн засгийн эрүүл мэндийн гол илтгэгч болох “Худалдан авах чадварын харьцуулалт/ Purchasing power parity”-аас харахад ОУВС 2012 онд АНУ-ын ДНБ-нийг 16.2 их наяд ам.доллар гэж үзсэн байдаг бол Хятадынхыг 8.2 их наяд гэж гаргажээ.
“Худалдан авах чадварын харьцуулалт” нь валютын харьцах ханшаас шалтгаалан хоёр өөр оронд ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гарч буй үнийн ялгаа, мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хэлж буй. Тухайлбал, нэг ам.доллар 6.3 юаньтай тэнцэж байна гэж үзвэл энэ мөнгөөр Хятадад Америкт байгаагаас илүү худалдан авалт хийж болохоор байгааг харуулж байна. Батлан хамгаалах салбарын зардлыг аваад үзэхэд, Хятад, Америк улсууд нь цэрэг армийн бүрэлдэхүүнээ яг адил хэмжээнд зузаатгалаа гэхэд Хятад улс илүү бага зардал, мөнгөөр үүнийг хийж чадна гэсэн үг.Тиймээс ч “Guardian” сонин “Одоогоос 10 жилийн дараа гэхэд Хятад улсын эдийн засаг АНУ-ынхаас 60 хувиар илүү том байхаар харагдаж байна” гэжээ
Тэгвэл Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан 2005 онд Хятадын эдийн засгийг Америктай харьцуулахад талд нь ч хүрэхээргүй буюу тус улсын нийт эдийн засгийн 43 хувьтай л тэнцэж буйг харуулсан байдаг. Харин сүүлийн үеийн судалгааны дүнгээр 2005 оноос хойш Хятад нь судлаачдын бодсоноос ч илүү хурдан өссөн байж таарах нь. Тиймээс Дэлхийн банк энэ удаад Хятадын нийт ДНБ нь 2011 онд Америкийн ДНБ-ний 83 хувьтай тэнцэж, огцом өсөлт үзүүлсэн гэж дүгнэжээ. Товчхондоо тайлангийн дүгнэлт нь 2011 онд “Худалдан авах чадварын харьцуулалтаар хэмжиж үзвэл, АНУ хамгийн том эдийн засагтай орон хэвээр үлдсэн ч Хятад тус улсын араас хурдтайгаар дагаж байна” гэсэн байгаа юм.
Олон улсын валютын сан Хятадын эдийн засаг 2011-2014 онд 24 хувиар өсөх тооцоо гаргасан бол АНУ-ыг энэ хугацаанд ердөө 7.6 хувиар өснө гэж таамаглаж буй. Энэ нь Эрх чөлөөний орныг их газрын Коммунист улс энэ жил гэхэд гүйцэх баталгаа аж. “Энэхүү үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн газрын зурагт хувьсал авчирч , дундаж орлоготой иргэдээс бүрдсэн томоохон орнуудын байр суурийг нэмэгдүүлж байна. Мөн дэлхийн хүн амын баян ядуугын ялгаа багасч, илүү тэгширч байгаа нь харагдаж буй ” гэж “Financial Times” тус тайлантай холбогдуулан бичжээ.
Бусад хөгжиж буй орнуудыг тэгвэл аваад үзье. Энэтхэг улс өмнө нь эдийн засгийн хэмжээгээр аравдугаар байранд ордог байсан бол одоо гурав дахь том эдийн засагтай орон болчихсон яваа. Тус улсын эдийн засаг 2005 онд АНУ-ын нийт эдийн засгийн 19 хувьтай тэнцдэг байсан бол 2011 онд 37 хувьтай нь дүйж ирсэн нь асар хурдацтай өсөлт. Манай улсын хойд хөрш ОХУ, цаашлаад Бразиль, Индонез болон Мексик нь дэлхийн тэргүүлэх 12 эдийн засагтай орнуудад багтаж буй. Нөгөө талаас, өндөр үнэ, доогуур өсөлт бүхий хөгжингүй орнууд нь Их Британи болон Японыг АНУ-ын байр сууринаас нэлээд алсад авчирсан бол Герман суудлаа ялимгүй өндөрсгөж, Итали бахь байдгаараа үлдэж. Чинээлэг орнууд дэлхийн нийт ДНБ-ий 50 хувийг бүрдүүлж байгаа ч хүн амын ердөө 17 хувь нь энэ улсуудад харьяалагддаг.
Хятад Америкийн байр суурийг эзлэх гэж буй нь эдийн засаг, улс төрийн нөлөөлөл баруунаас зүүн тийш чиглэж буй дохио. Энэ нь төрийн эрхэн дэх эдийн засаг АНУ, Европын ардчилсан чөлөөт тогтолцоот эдийн засгаас илүү дээр гэсэн санаа юу. “АНУ-ын хувьд байр сууриа алдана гэдэг тус улсын дэлхийн тавцнаас бууж буй уналт мэт харагдаж байгаа. Гэвч хамгийн том эдийн засагтай байна гэдэг “сайн” гэсэн үг мөн үү гэдэг асуулт байна” гэж “Time” сэтгүүл бичжээ. Өөрөөр хэлбэл тоо чухал уу, эсвэл чанар чухал уу гэсэн үг.
Тоо чухал уу, чанар чухал уу
Монгол улс 126.5 мянган тонн ураны нөөцтэй
Цөмийн энергийн газрын мэдээлснээр Монгол улс ураны 126.5 мянган тонн баталгаат, 1.5 сая тонн таамаг нөөцтэй аж. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд эхний 13-т ордог, дэлхийн ураны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг байна.
Монгол улсад 1947 оноос анх ураны хайгуулыг хийжээ. Түүнээс хойш ЗХУ-ын нөөцийн комиссын хурлаар бүртгүүлсэн ураны нөөц нь 49,845 тонн байдаг юм байна. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009-2012 онд хэлэлцүүлэн бүртгүүлсэн 92,499 тонн ураны нөөцтэй. ЗХУ-ын үед хийсэн хайгуулаар хамгийн их нөөцтэй орд нь 28.8 мянган тонны нөөцтэй Дорнод, 16 мянган тонны нөөцтэй Гурванбулагийн орд байсан бол сүүлийн жилүүдэд Зөөвч Овоо орд 54.6 мянган тонны нөөцтэй хэмээн батлагджээ.
Нийт 14 компани 70 орчим тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Outotec цэвэр зэсийн VSF-X уусган хандлах-электролизийн байгальд ээлтэй үйлдвэрээ Монголд нэвтрүүлнэ
VSF-X катодын цэвэр зэсийн үйлдвэрийг Монголд нэвтрүүлэхээр санал болгож буй. Энэхүү технологийг танилцуулна уу?
Дэлхийд уусган хандлах-электролизийн нийт үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг Оутотек– ийн технологи эзэлдэг юм. Оутотек-ийн SX-EW технологийн хөгжил анх 1977 онд Финляндын Оутокумпугийн “Kokkola” үйлдвэрээс эхтэй. Уламжлалт SX-EW технологид хувьсгал гаргасан Оутотекийн VSF (Vertical Smooth Flow) технологид суурилсан катодын цэвэр зэсийн үйлдвэрүүд өнөөдөр Финлянд, АНУ, Болгар, Чили, Лаос, Орос, Мексик, Перу зэрэг улсад ажилладаг.
Жишээлбэл, зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч орон болох Чилийн Codelco хэмээх дэлхийн хамгийн том зэс олборлогч компани нь манай технологийг ашигладаг. Тодруулбал тус компанийн исэлдсэн болон сульфидын хүдрээс гаргаж байгаа нийт зэсийнхээ 25 хувийг Оутотекийн уусган хандлах-электролизийн VSF үйлдвэрээр гаргаж авдаг. Мөн түүнчлэн 30 хувийг Оутотекийн дабл флаш хэмээх хайлах технологиор үйлдвэрлэдэг юм.
Манай орны байгаль, цаг уурын орчин нөхцөлтэй ижил төстэй ОХУ-ын Михеевский болон Гумешевский зэрэг үйлдвэрүүд, мөн Болгарын Assarel Medet компанид бага оврын жилд 2100 тонн болон түүнээс дээш цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг манай компани барьж байгуулалцсан. Эдгээр үйлдвэр Лондоны металлын биржийн А зэрэглэлийн 99.999%-ийн сорьцтой катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүний өртөг нь пирометаллургийн зэс хайлах технологиос харьцангуй бага бөгөөд үйлдвэрийн явцад хүхрийн давхар исэл гэх мэт хорт хий ялгардаггүй. Баяжуулах үйлдвэр шиг хаягдлын байгууламж шаарддаггүй, үйлдвэрийн усыг бүрэн буцааж ашигладаг. Уламжлалт SX-EW-тай харьцуулахад VSF-X нь хөрс шорооны ажил буюу суурь тавих ажлыг үлэмж хөнгөвчилсөн тул үйлдвэр барьж ашиглалтад өгөх хугацаа 20-30%-иар богино юм.
Монголд хайлах үйлдвэр байгуулалгүй зөвхөн уусган хандлах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх боломж бий юу?
Боломжгүй. Уусган хандлах-элетролизийн технологи нь үйлдвэрийг ашиглалтад өгөх богино хугацаа, харьцангүй хямд хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны өртөгтэй гэх мэт давуу талуудтай ч дэлхийн нийт зэсийн үйлдвэрлэлийн 30 орчим хувийг л эзэлдэг. Учир нь уусган хандлах зэсийн үйлдвэрлэл нь ордын хүдрийн төрөл болон хэмжээгээр хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, байгальд сульфидын хүдрийн нөөц зонхилдог. Зэсийн ордыг үндсэн хоёр төрөлд хуваадаг бөгөөд энгийнээр хэлбэл хөрсний гадаргууд тархмал байдлаар оршиж он удаан жилийн явцад агаартай урвалд орж тогтсоныг исэлдсэн хүдэр, харин түүнээс илүү гүнд газрын тектоник хөдөлгөөний үр дүнд үүссэнийг сульфидын хүдэрт тооцдог. Хоёр төрлийн хүдэр нь эрдсийн боловсруулалт болон баяжуулалтын ондоо технологи шаарддаг. Жишээ нь Эрдэнэт, Оюутолгой уурхай нь сульфидын зэсийн өндөр агуулгатай тул бид эдийн засгийн хувьд уусган хандалж, электролизийн аргаар эцсийн бүтэээгдэхүүн гарган авах боломжгүй. Бага хэмжээний исэлдсэн хүдрээс Эрдмин үйлдвэр гидрометаллурги электролизээр цэвэр зэс үйлдвэрлэж байгаа. Дэлхийн практикт сульфидыг 2 технологи дамжуулан эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Эхний шат нь хөвүүлэн баяжуулалтын технологи ашиглан хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал гаргана. Үүнийгээ эцсийн шатанд пирометаллургийн технологиор хүдрийг өндөр хэмд хайлуулах, эсвэл гидрометаллургийн өндөр, даралт температурт уусгах гидрометаллургийн технологиор катодын цэвэр зэс гарган авдаг юм.
Манай санал болгож буй VSF технологи нь исэлдсэн болон бага агууллагтай хүдрээс цэвэр зэсийг үр ашигтай ба байгаль орчинд хохиролгүй гарган авах шийдэл гэдгээрээ онцлог юм.
Танай компани Монголын судалгаа шинжилгээ, инженерингийн байгууллагуудтай хамтран ажиллах ямар боломжтой вэ?
Манай орны инженерингийн компаниуд хөрөнгө оруулалт босгох шалгуурт нийцэхүйц, техник эдийн засгийн үндэслэлийг өндөр нарийвчлалтай боловсруулж байгаа. Монголын инженерингийн байгууллагатай хамтарснаар үйлчлүүлэгч буюу төслийн эзэнд үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өртөг буурах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монголын исэлдсэн хүдрийн нөөцтэй хэдэн компанид бид хүдрийн дээжийг нь шинжлэх, үйлдвэр байгуулахад нь техникийн нөхцлийг боловсруулан дэмжин ажиллаж байна.
Уул уурхай эрдэс боловсруулах салбар нь хөрөнгө оруулалтын өндөр өртөгтэй. Танай компани үйлчлүүлэгчдээ санхүүжилт босгоход нь хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
Манай нийлүүлж буй үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 90%-иас доошгүйг Финлянд, Герман, Швед зэрэг улсад үйлдвэрлэдэг тул бид Финлянд, Герман, Шведийн экспорт зээлийн агентлагуудтай санхүүгийн батлан даах хэлбэрээр хамтарч ажиллах гэрээтэй. Бидний тавьдаг шаардлага нь тухайн үйлдвэрийг цогцлооход шаардлагатай хөрөнгө оруулалтын 15%-иас доошгүй хэсгийг төслийн эзэн өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн нөхцөлд үлдсэн хөрөнгийг хамтран ажиллах гэрээтэй экспорт зээлийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын банкуудаас босгоход бид дэмжиж ажилладаг.
Гэхдээ юуны өмнө манай төслүүд стандарт үе шатыг дамждаг болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Бид эхлээд харилцагчийн хүдрийн дээжид лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт судалгааг хийдэг. Үүнийг өөрсдийн судалгаа шинжилгээний төвүүд дээр хийж, эрдсийн минералогийн, химийн, физикийн шинжүүдийг тодорхойлж, харилцагчийн хүдрийн онцлогт тохирсон эрдэс боловсруулах үйлдвэрийн процесс- флоуг боловсруулж үүний үр дүнд ямар шинж чанартай эцсийн бүтээгдэхүүн гарах боломжтойг эцэслэн тогтоодог. Өнгөт металын хүдрийн судалгааг Финляндын Форигийн төв рүү, хар төмөрлөгийн туршилтийг Герман дахь Лурги-ийн судалгаа хөгжлийн төв рүүгээ илгээж, үйлдвэрийн туршилтыг хэрэгжүүлдэг. Гарсан үр дүнд үндэслэн бид харилцагчийн хүсэлтээр инженерингийн цогц ажлыг гүйцэтгэнэ. Үүний үр дүнд харилцагч маань үндсэн үйлдвэрийн үйл явц, дизайн, түүнд тохирсон тоног төхөөрөмжийн жагсаалт, нийт хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны өртгийн тооцоог хүлээж авах юм.
Инженерингийн ажлын явцад харилцагч нар хөрөнгө оруулалтын санхүүжилт босгох хүсэлтээ бидэнд илэрхийлдэг. Энэ үе шатанд бид хамтарч ажилладаг санхүүгийн байгууллагууддаа харилцагчийнхаа өмнөөс ханддаг юм.
Сайхан сонсогдож байна. Танай барих үйлдвэрийн бүтээмж болон метал авалтын түвшин хэр өндөр байх тухайд яриагаа үргэлжлүүлэе.
VSF технологийн уусган хандлах үйлдвэр маань хүчин чадлын хувьд маш өргөн сонголттой бөгөөд метал авалтыг боломжит дээд түвшинд авдаг. Жилд 2 мянган тонн хүчин чадлаас 100 мянган тонн хүртэлх цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байх өргөн боломж бий. Нэг литр PLS уусмал дахь зэсийн агуулга 1граммаас 50грамм хүртэлх хэмжээнд хэлбэлзэж болох бөгөөд энэхүү нөхцөлд манай үйлдвэрийн метал авалт бүрэн гүйцэд байдаг. Энэ нь маш бага агуулгатай зэсийг уусган хандалж гарган авах технологийн талаар ярьж буй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дисперсийн урсгал цагт 2-оос 11,000 м3 байж болох,
химийн реагентуудын хуримтлал 1-45 хувь хүртэл хэлбэлзэлтэй байхаар үйдвэрээ зохион бүтээдэг. Өөрөөр хэлбэл, Оутотек нь манай үйлчлүүлэгчийн хүдрийн онцлог шинж чанараас хамаарч метал авалтыг хамгийн дээд түвшинд авч, хорогдлыг хамгийн доод түвшинд ялгах “custom” дизайнтай үйлдвэрийг зохион бүтээдгээрээ дэлхийн олон оронд танигдсан юм.
Захиалагч өөрийн ИТА-дыг танай технологийн арга ажиллагаанд сургахад хэрхэн дэмждэг вэ? Мөн танай үйлдвэр Монголын нөхцөлд хэр найдвартай ажиллаж чадах вэ?
Бидний харилцагч нарт шинэ үеийн уусган хандлах технологийг эзэмшсэн мэргэжилтнүүд шаардлагатай. Үйлдвэр барьж ашиглалтад оруулахад төслийн эзэд эхний нэгээс хоёр гурван жилийн хугацаанд үйлдвэрийн бүрийн хүчин чадалд оруулах болон урсгал засварын гэрээг Оутотектэй байгуулж болно.
Гэрээт хугацаанд захиалагчийнхаа үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулж, ажилтнуудыг нь гадаад улс оронд бидний барьж байгуулсан жишиг үйлдвэр дээр мэргэжил мэдлэгийг нь хөгжүүлэх сургалт зохион байгуулдаг. Үйлдвэрийн бэлэн байдал болон найдвартай ажиллагааны хувьд манай компани барьсан үйлдвэртээ жилд доод тал нь 95%-ийн бүрэн ажиллагаатай байлгах баталгааг 100% өгдөг. Үлдэх 5% нь урсгал засварт оногддог. Найдвартай ажиллагаа хамгаас чухал. Учир нь энэ нь бидний оршин тогтнох гол үндэс юм.
Алт олборлогч 70 орноос монгол улс 17 ордог
1.Грасберг, Индонез. Олборлолтын хэмжээ: 40 936130 гр.
2.Кортес. Невада муж, АНУ. Олборлолтьш хэмжээ: 40 284 661 гр.
3. Янакоча, Кайямарка, Перу. Олборлолтын хэмжээ: 36 655 923 гр.
4. Голдстрайк, Невада муж, АНУ. Олборлолтын хэмжээ: 30 844 272 гр.
5. Веладеро, Сан-Хуан, Аргентин. Олборлолтын хэмжээ. 27 130 486 гр.
6. Вааль, Клерксдорп, ӨАБНУ. Олборлолтын хэмжээ: 23 558 447 гр.
7.Вест-витс, Карлтонвилль, ӨАБНУ. Олборлолтын хэмжээ: 22 452 816 гр.
8. Лагунас Норте, Сантьяго де Чуко, Перу. Олборлолтын хэмжээ: 21829126 гр.
9. Калгурли, Австрали. Олборлолтын хэмжээ: 21262 136 гр.
10. Боддингтон, Австрали. Олборлолтын хэмжээ: 21006 99 гр
Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Төмөртэйн уурхайн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо
Дархан Сэлэнгийн бүс нутагт нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр агуулагдаж байгаагаас Төмөртэйн хүдрийн орд 229.3 сая тоннын нөөцтэй. Энэхүү орд нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал эхний ээлжинд олборлож эхлээд байгаа зүүн хэсгийн баруун орд нь 18 сая тонн хүдрийн нөөцтэй бол ирэх намраас ашиглахаар төлөвлөсөн зүүн хэсгийн зүүн орд нь 120 сая тонн хүдрийн нөөцтэй. Харин үлдсэн баруун хэсгийн орд нь 90 сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй болохыг Монголын эрдэс баялгийн зөвлөлөөс албан ёсоор баталгаажуулжээ. Хоёр дахь ордын олборлолтыг эхлүүлэхээр техник хэрэгсэл, ажиллах хүчээ бүрэн базаажээ. Төлөвлөгеө ёсоор баруун уурхайгаас жилд хоёр сая тонн, зүүн уурхайгаас гурван сая тонн хүдэр олборлох юм. Ингэсэн тохиолдолд тус ордыг 50-60 жил ашиглах юм байна. Энэхүү ордыг "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК 2008 онд өөрийн эзэмшилд эргүүлэн авч 2011 оноос олборлолтоо эхлүүлсэн түүхтэй.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнээс тодруулга авлаа.
-Он гарсаар дэлхийн зах зээл дээрх хүдрийн баяжмалын ханш багагүй уруудлаа. Дээр нь Монголын эдийн засаг, санхүүгийн орчин сайнгүй энэ үед төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, хүдрийн баяжмалын үйлдвэр нээлтээ хийхэд багагүй бэрхшээл тулгарсан байх?
-Өнөөдөр нэг тонн хүдэр хамгийн бага буюу 80-90 ам.доллар байна. Эдийн засгийн хямралтай байгаа өнеө үед Оюу толгой, Тавантолгой зэрэг үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүд ажилчдаа цомхотгох, цалингаа танах хэлбэрт шилжиж байгаа бол Төмөртэйн уурхайн хувьд боловсон хүчнийг цомхотгох бус орон тоог нь дотооддоо шилжүүлж, шингээх хэлбэрээр ажиллалаа. Энэ сарын 1-нээс ажилчдынхаа цалинг25хувиар нэмэгдүүлсэн. Төлөвлөсөн хөренге оруулалтууд царцах, хугацаанаасаа хойшлох зэрэг хүндрэлүүд гарч байсан ч энэ бэрхшээлийг амжилттай давж бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Тухайлбал Ерөө суман дахь дэд станцыг ашиглалтанд оруулж, тэндээсээ Төмөртэйн уурхай руу 50 км урттай 110 кВ-ын агаарын шугам, 16 мВт-ын дэд станц, Төмөртэйн уурхайгаас Хандгайт ертөө хүртэл 34.5 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Өнеөдөр ийнхүү уурхайн дэргэд хүдэр баяжуулах үйлдвэрээ нээгээд, анхны хүдрийн баяжмалаа гаргаж байгаадаа таатай байна. Нэг үгээр хэлбэл бид дотоод гадаадын эдийн засаг, зах зээлийн хүндрэлийг бэрхшээл бус боломж талаас нь харж чадсан.
-Хэдийд эхний ээлжийн хүдрийн баяжмал экспортод гарч эхлэх вэ?
-Тээвэрлэлтийн хугацааг яг төдийд өдийд гэж хэлэх боломжгүй. Бид аль болох богино хугацаанд төмрийн баяжмалаа экспортлохыг хичээн ажиллах болно. Төмөртэйн уурхайгаас "Болд Төмөр Ерөө Гол" компанийн Хандгайт өртеө хоорондох 34.5 км төмөр замаа ирэх жил ашиглалтад хүлээлгэн өгнө. Ингэсэн тохиолдолд уурхайгаасаа шууд төмөр замаар тээвэрлэх болно. Тэр болтол Хандгайт хооронд 20 орчим км газарт автомашинаар тээвэрлэнэ.
-Хүдэр олборлох явцад гарах дайвар эрдэс баялгийг давхар олборлох уу?
-Энэ ордод алт, зэс, мөнгө зэрэг эрдэс баялаг маш бага хэмжээгээр агуулагддаг учраас үйлдвэрлэлийн хувьд эдийн засгийн үр ашиггүй. Тиймээс олборлохгүй гэж ойлгож болно.
-Төмөртэйн уурхайн хувьд сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангах тал дээр хэр анхаарч ажиллах вэ?
-Нийгмийн хариуцлагаа маш өндөр түвшинд ухамсарлан ажиллаж байгаа. Уурхайд 270 гаруй ажилчин бий. Арван уурхайчин тутмын гурав нь орон нутгийн иргэн. Цаашид энэ тоог өсгөх бодлого барьж ажиллана. Дээр нь баяжуулах үйлдвэртээ ажиллуулахаар нутгийн 25 залууг өөрийн хөрөнгөөр Дархан хотын МСҮТ-д сургаж, мэргэшүүлэн, ажлын байраар хангаж байгаа. Орон нутгийнхаа дэд бүтэц, нийгэм соёлын арга хэмжээнд байнга хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Мөн ашигласан талбайг ойжуулна. Уурхайн олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлтийн ажил давхар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл олон арван жилийн дараа нөөц дуусч, уурхайн үйл ажиллагаа зогссон ч энд ухсан нүх, улаан шороо бус битүү ой шугуй л үлдэнэ гэсэн үг.
-Энэхүү төсөл дээр үндэсний хөрөнгө оруулалт,үндэсний бүтээн байгуулалт зарчмыг барьж ажилласан гэж сонссон юм байна?
-Төмөрлөгийн үйлдвэрийн уул уурхайн металлургийн тесөл 700-аад сая ам.долларын өртөгтэй. Энэ бол төмрийн хүдрээс ган метал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барих зэргийг багтаасан томоохон төсөл. Өнөөдрийн байдлаар 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Зүүн уурхайг ирэх намраас ашиглаад эхэлбэл 50-иад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дахин хийгдэнэ. Хамгийн гол нь "Кью Эс Си" хэмээх үндэсний компани хөрөнгө оруулж байгаагаараа давуу. Концессийн гэрээгээр үйлдвэрээ эзэмшиж байгаа нь хүртэл бас нэгэн давуу тал. Төслийн эхний шатанд Ерөө суман дахь дэд станцыг ашиглалтанд оруулж, тэндээсээ Төмөртэйн уурхай руу 50 км урттай 110 кВ-ын агаарын шугам, 16 мВт-ын дэд станц байгуулж, Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртеө хүртэл 34.5 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Мөн хуурай соронзон баяжуулах үйлдвэрээ байгууллаа. Харин дараагийн шатанд гангийн үйлдвэр байгуулна. Дарханд удахгүй ашиглалтанд орох нойтон баяжуулах үйлдвэрээс гарах хүдрийн баяжмалаа гангийн үйлдвэрлэлд ашиглана. 2017 он гэхэд дотооддоо ган үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.
Эх сурвалж :
М.УУГАН-ЭРДЭНЭ "Өдөрийн сонин"
Monday, June 30, 2014
Нүүрснээс хийн түлш гаргах төхөөрөмж
Нүүрсийг хийжүүлэх технологийн тухай товчхон
Нүүрсийг хийжүүлэх технологи гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. Эдүгээ Хятадууд нүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байна.
Нүүрсний хийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Манай эх орны хувьд, ялангуяа аль ч улиралд утаанд умбаж байдаг Улаанбаатар хотын маань агаарын бохирдлыг багасгахад ихээхэн түлхэц болно.
Энэхүү гайхамшигт хий болон гайхамшигт нүүрсийг гаргаж авахын тулд Монгол улсад хангалттай байдаг ердийн хүрэн нүүрс шаардагдах юм. Тусгайлан бэлтгэсэн төхөөрөмжинд агаартай харилцан ажиллагаанд орсноор хүрэн нүүрс нь шатдаг хий болон хагаскокс, юм уу термококс гэх хоёр бүтээгдэхүүн бий болгодог байна. Харин дараа нь хийг шатааж, дулаан буюу цахилгаан эрчим хүч авдаг. Харин гаргаж авсан термококсоос утаагүй шахмал түлш гаргаж авдаг аж. Тэдгээрийг мөн түлш маягаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах буюу ган болон хайлш хайлуулахад ашигладаг юм.
Нүүсний хийн давуу тал юунд байна вэ гэвэл, тэрхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн цэвэрлэгээ шаардахгуй, утаагүй шатдаг болно. Коксын шахмал түлш ч гэсэн яг үүнтэй адил.Эцэст нь хэлэхэд, нэг төхөөрөмжөөр хоёр бүтээгдэхүүн гаргаад зогсохгуй, хий үйлдвэрлэлийн зарлагаа, кокс зарж олсон мөнгөөрөө хөнгөхөн нөхөж болох ажээ. Коксын энэ төрөл нь одоо үед аж үйлдвэрт маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм.
Хятад улсын мэргэжилтэнүүд Нүүрсний хийн генераторын хамт түүнтэй холбож хэрэглэж болох шинэчилсэн уурын зуухыг захиалагчийн хүсэлтээр нийлүүлэхэд бэлэн байгаагаа манай сайтын хамт олонд илэрхийллээ. Энэхүү технологийг хэрэглэх сонирхолтой аж ахуйн нэгж, аймаг сумын удирдлагууд манай сайтын хаягаар холбогдож лавлагаа авч болно.
Бид Эх орондоо нүүрсний хамгийн орчин үеийн технологийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх болно.
Техникийн үзүүлэлт
1. Байгаль орчинд хорт нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй шилдэг технологи
2. Түлшийг 20-60 хувь хэмнэнэ.
3. Шатах температур: 1200 хэмээс дээш
2. Түлшийг 20-60 хувь хэмнэнэ.
3. Шатах температур: 1200 хэмээс дээш
Жижиг загварын нүүрсний хийн генераторууд
|
Загвар (мм)
|
0.8
|
1.0
|
1.2
|
1.5
|
1.6
|
|
Их биений диаметр (мм)
|
800
|
1000
|
1200
|
1500
|
1600
|
|
Халаалтын хэсэг
|
0.5
|
0.785
|
1.13
|
1.77
|
2.01
|
|
Түлшний хэмжээ (мм)
|
25-80
|
||||
|
Түлшний зарцуулалт (кг/цаг)
|
40-100
|
70-140
|
120-190
|
160-350
|
350-460
|
|
Хийжүүлэгч
|
Агаар, уур
|
||||
|
Хийн гаралт (Nm3/цаг)
|
140-350
|
245-490
|
420-670
|
560-1200
|
1200-1600
|
|
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3)
|
5020-5670
|
5020-6000
|
|||
|
Усны цамцны халаах талбар (м2)
|
4.02
|
5.02
|
6.78
|
10.37
|
11.06
|
|
Уур үүсгэлт (кг/цаг)
|
60
|
80
|
130
|
200
|
220
|
|
Нүүрсний хийн температур (°C)
|
(400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна.
|
||||
|
Нүүрсний хийн даралт (Pa)
|
1000
|
||||
|
Хий дамжуулах сувгийн диаметр (мм)
|
219
|
325
|
325
|
426
|
426
|
|
Агаарын даралт (Pa)
|
3000
|
||||
|
Ханасан агаарын температур (°C)
|
50-60
|
||||
|
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг)
|
0.177-1.77
|
||||
|
Тоног төхөөрөмжийн жин (тонн)
|
3.5
|
4.5
|
5
|
7.5
|
10
|
|
Машины цахилгаан хэрэглээ (квт)
|
6
|
7
|
8
|
||
|
Хоолойн диаметр (мм)
|
108
|
108
|
140
|
165
|
219
|
Nm3 Хэмээх хэмжигдэхүүн нь (Normal cubic meter буюу Монголоор "Нормаль куб метр) хийн эзэлхүүнийг хэмжэгч олон улсын нэгж юм. Тэг температурт, нэг атмосферийн даралттай орчинд байгаа хийн эзэлхүүнийг Nm3 нэгжээр илэрхийлдэг. Хийн энэ хэмжигдэхүүнийг СИ системд хэрэглэх бөгөөд уртын болон хүндийн жингийн нэгжтэй адил мянганы нэгжээр илэрхийлж болдог. Тухайлбал: 1000Nm3 = 1kNm3
Нүүрсний хийн генераторын танилцуулга
Нүүрсний хийн генератор буюу нүүрснээс хий гарган авах төхөөрөмж нь дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдийн судалгааны үндсэн дээр давуу талуудыг нь сонгон шалгаруулан тэдгээрийн дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэлэг технологийг нэгтгэн зохион бүтээсэн сүүлийн үеийн загвар юм.
Шаар/үнсийг ялган авах хоёр янзын арга бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал:
Нойтон үнс бүхий шаарыг сэнсээр ялган авах буюу эсвэл шрупэн дамжуулагч бүхий цамцанд үнсийг нь оруулан усаар гадагшлууна. Энэ хоёр аргаар үнсийг маш найдвартайгаар ялган авч болно.
Зуухны их биенд иж бүрэн усан цамц буюу корпус хийж өгсөн. Нүүрнээс хий ялгаруулалт болон хутгагч төхөөрөмжийн уур нягтруулагч хоёрт шаардлагатай уураар бүрэн хангах уур үүсгэгч төхөөрөмжтэй.
Нүүрс оруулах төхөөрөмж нь механик болон цахилгаан торх хэлбэрийн хос бортоготой. Энэ нь коксын нүүрс, хатуу кокс болон бусад төрлийн нүүрснээс хий ялгаруулахад нэн тохиромжтой бөгөөд ухаалаг техникийн сонголт болсон байна. Энэ технологийг ихэвчлэн металлург, хими, шил, барилгын материал, хүнс, текстил, хөнгөн үйлдвэрийн машин маханизмд өргөн хэрэглэгдэнэ.
Нүүрсний хийн генераторын давуу тал
Анхны хөрөнгө оруулалт бага шаардах бөгөөд хэрэглэхэд хялбар, ажиллаж сурахад өндөр мэргэжил үл шаардана. Үйлдвэрлэлийн технологийн хувьд их энгийн бөгөөд найдвартай.
Нүүрсний хийн генераторыг шатаах зууханд ашигласанаар нь бусад төрлийн бусад төрлийн зуухнаас ихээхэн эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг үйлдвэрлэгч тайлбарлаж байна. Үүнд:
Нэг кг нүүрсийг боловсруулан хий болгон шатаахад 0.6 кг бензиний түлш, 0.3 кг шингэн нефьтийн хийтэй тэнцэх бөгөөд цахилгаан зуухнаас 6.5 дахин хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл цахилгаан халаалтын зуухнаас 70% , хийн халаалтын зуухнаас 30%, газрын тосны халаалтын зуухнаас 40-60% иар хямд болно.
Хятад улсын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний GB9078-96 утааны ялгаруулалтын стандартын шаардлагыг хангасан. Мөн түүнчлэн захиалагчийн хүсэлтээр үйлдвэр нүүрсний хийн генераторт тохирсон зуухны зураг төсөл гаргах, үйлдвэрлэж өгнө.
Хамгийн их үнэлэгдсэн давуу тал нь дулаан гаргах, тоосонцор болон утаа зайлуулах процесс нь байгаль орчинд хорт нөлөөгүй.
Дэлхийн чанарын стандартын ISO9001-2008 болон SGS итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй.
Нүүрсний хийн генераторын ажиллах зарчим
Өндөр даралтын уурын төхөөрөмж нь цул нүүрсийг хийн байдалд хувиргана. Нүүрсний хий нь дамжуулагч хоолойгоор дамжих явцдаа тоосонцоргүй болж шатаах зуух руу орно. Үйл ажиллагааны зарчим бол их энгийн.
Нүүрсний хийн технологийн тухай асуулт хариулт
Нүүрсний хий гэж юу вэ?
Нүүрсний хий нь нийлэг шатдаг хийн (syngas) нэг төрөл бөгөөд нүүрстөрөгчийн моно-оксид (carbon monoxide CO), ус төрөгч (hydrogen (H2), нүүрстөрөгчийн ди-оксид (carbon dioxide CO2) болон усны уурын (H2O) холимог бодис юм. Нүүрсний хий нь шатдаг хий бөгөөд манай орны эрчим хүчний томоохон нөөцийнм нэг юм.
Нүүрсний хийн генераторыг үйлдвэрлэлийн ямар салбарт өргөн ашиглах вэ?
Нүүрсний хийн генераторыг төмөр хэвлэх зуух, шатаалтын зуух, төмөр давтах зуух, төмөр хоолой хийх зуух, шилний үйлдвэрийн зуух, хөнгөн цагаан хайлуулах зуух, төмрийн хүдэр хайлуулах зуух, шавар вааран эдлэлийн зуух зэрэг дулаан үйлдвэрлэх бүх төрлийн зууханд хэрэглэнэ.
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ
Subscribe to:
Posts (Atom)
Photoelectric Intelligent Dry Separation Please see below information ...

