Багануурын ордын нҮҮрс, эрдэс баЯлгийг иж бҮрэн ашиглах технологийн боломжийн судалгаа
доктор, проф. С.Цэдэндорж
доктор, дэд проф. Б.Алтантуяа
докторант
Д.Алтангэрэл
Манай улс нүүрсийг олборлож эхэлснээс хойших 80 гаруй
жилийн хугацаанд зөвхөн шатаах замаар эрчим хүч үйлдвэрлэх болон халаалтын
зуух, айл өрхийн хэрэглээнд түлшээр ашиглаж ирсэн. Өнөө үед нүүрс болон дагалдах эрдэс баялгийг байгаль
орчинд сөрөг нөлөөлөлгүй, шинэ дэвшилтэд технологоор боловсруулж, хаягдалгүй иж
бүрэн ашиглах асуудал хурцаар тавигдаж байна
Улаанбаатар хотын хэрэглээний 70 гаруй хувийг Багануурын
уурхайн нүүрс хангадаг ба уг нүүрсийг боловсруулалт хийхгүйгээр шууд шатааж
байгаа нь агаарын бохирдлыг ихэсгэж,
нүүрсний ашиглалтанд муугаар нөлөөлж байна.
Багануурын уурхайн нүүрсэнд гүн боловсруулалтын туршилт
судалгаа хийгдэж байсан боловч эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан
төслүүд байсан.
Судалгааны
зорилго:
Нэгэнт нээн ашиглаж буй Багануурын нүүрс ба тухайн ордын
бусад эрдэс баялгийг иж бүрэн боловсруулж нэмүү өртөг шингэсэн шинэ түүхий эд,
бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиудын боломжуудыг судлаж, үйлдвэрлэлийн үр
ашиг, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлж уул уурхайг
түшиглэсэн цогцолборыг бүрдүүлэх чиг баримтлалыг томъёолоход судалгааны зорилго
чиглэж байна.
Багануурын
уурхай нь нийт 600 сая орчим тонн нөөцтэй улсынхаа төвийн бүсийн нүүрсний
хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг. Өдгөө үйлдвэрлэлийн талбайд дөрвөн
сая тонн нүүрсийг буталж, ангилан ялгаж ачих хүчин чадалтай. Өнөөгийн ажиллаж
байгаа хүчин чадлаараа цаашид ажиллавал 100 жил хүртэл ашиглах баталгаатай
нөөцтэй бөгөөд Багануурын нүүрс нь физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим
хүчний зориулалтаар ашиглах бус цаашид дахин боловсруулалт хийх, метан, шатдаг
хий, шингэн ба шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болгон
ашиглах ирээдүйтэй гэж үздэг.
Багануурын нүүрс нь
Б-2 ангилалын нүүрсэнд хамааралтай дундаж үнсжилт 12-17%, зарим өндөр эрдэсжсэн
төрөл 40% хүртэл үнсжилтэй. Дэгдэмхий бодис 33.9-59.3%, дунджаар 42-44% байдаг.
Багануурын
нүүрсний техникийн шинжилгээний дүн
1-р хүснэгт
№
|
Үзүүлэлт
|
Тэмдэглэгээ,
нэгж
|
Ердийн нүүрс
|
1
|
чийглэг
|
W0,%
|
32.75
|
2
|
Үнслэг
|
AC, %
|
12.39
|
3
|
Дэгдэмхий
хий
|
Vr,%
|
45.37
|
4
|
Ерөнхий
хүхэр
|
S, %
|
0.42
|
5
|
Илчлэг
|
Q ккал/кг
|
3500
|
1.
Багануурын ордын нүүрсийг баяжуулах туршилт, судалгааны ажил, үр дүн